Энэ оны хичээлийн шинэ жилд төрийн болон хувийн өмчийн их, дээд 99 сургуульд 175 мянга гаруй оюутан элсэн суралцаж байгаа гэсэн мэдээллийг, холбогдох албаныхан гаргасан байдаг. Харин нэг хичээлийн шинэ жилээс нөгөө рүү шилжих бүрийд сургалтын төлбөрийн үнэ өсдөг асуудал ул, улиг болтлоо яригдсанаар эхлэв.
Сургалтын төлбөрөө өөрийн хүч чадлаар олдог зарим нэг оюутнуудыг эс тооцвол энэ нь эцэг эхчүүдийн нуруун дээр ачаа болдог нь үнэн. Үүний хажуугаар, оюутнууд нийтийн тээврээр үнэгүй зорчих, сар бүр тэтгэлэг авах, зарим байгууллагаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг олон эрх эдэлдэг.
Тиймээс энэ бүх үнэгүйдэл нь оюутнуудыг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байна гэх шүүмжийг ч дагуулдаг. Үнэхээр, манайх шиг сар бүр 70 мянган төгрөгөөр тэтгүүлдэг атлаа, бүх төрлийн хөнгөлөлт эдэлдэг оюутантай "тасархай" улс дэлхийн хаана ч байхгүй.
Да ялангуяа, хичээлдээ ирэх очих нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зориулалттай картаар шөнийн цагаар хэсүүчилж болох тогтолцоо манайд л үйлчилж байх шиг. Энэ жил 113 мянга гаруй оюутан нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих бөгөөд 57 мянган оюутны виза картыг хэвэлж дууссан хэмээн Монголын оюутны холбоо мэдэгдэж байсан.
Энэ жилийн виза картны хувьд "ухаалаг" гэх тодотголыг өвөртөлсен онцгой карт гэж нэрийдэх нь бий. Учир юу гэвэл, өмнөх жилүүдэд МОХ "Голомт" банктай хамтран ажиллаж, оюутны шар виза карт хэвлүүлдэг байсан бол энэ жилээс "Төрийн банк"-тай хамтран шинэ смарт карт хэвлүүлж, нууцлалтай нийтийн тээврийн наалтыг нааснаар оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх нь үусэх аж.
Картан дээр наах нийтийн тээврийн наалтны хувьд өндөр нууцлалтай, нэг оюутанд зориулсан нэг серийн дугаартай байх бөгөөд тус серийн дугаарт оюутны овог нэр, суралцаж буй сургууль, курс бүртгэгдэх тул дамлан худалдах, хуурамчаар хуулбарлах гэх мэт зөрчлүүд гарахгүй байхад чиглэгджээ.
Гэвч ганцхан өдрийн дотор 10-20-н ширхэг хуурамч виза картын зөрчил нийтийн тээврийн газарт бүртгэгдэж байгаа талаар холбогдох ажилтан нь хэлж байна. Мөн шинээр хэвлэгдэж буй смарт картаар нийтийн тээврээр зорчоод зогсохгүй, зарим үйлчилгээний төвд хөнгөлөлттэй үйлчлүүлэх, лизингээр "Iраd" худалдаж авах, оюутны тэтгэлэг 70 мянган төгрөгөө авах боломжтой гэх зэрэг олон давуу талтай аж.
Монголын оюутны холбооноос оюутнуудад смарт картаараа эрүүл мэндийн төвүүдэд хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй болох тал дээр зорьж буй гэнэ. Угтаа бол бүх үйлчилгээг нэг дороос гэгчийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлнэ гэх сүржин тодотголтой ухаалаг карт гарч буй нь сайшаалтай ч, асуудал дагуулж буй мэдээлэл ч мэр сэр байгаа юм.
Түүнчлэн МОХ-ны буруутай, зөрчилтэй үйл ажиллагаанаас үүдээд оюутнууд буруу ойлголт авах тохиолдол олон байна гэнэ. Шар гэх тодотголтой хуучин виза карт 21:00 цагаас хойш үйлчлэхгүй гэх журамтай байсан.
Гэтэл одоо "ухаалаг" карт нь бас 21:00 цагаас хойш үйлчлэх эсэх нь тодорхойгүй байгаа нь кондуктор, оюутан хоёрын хооронд дажин үүсгээд буй. Нийтийн тээврийн газрын шалгалтаар 21:00 цагаас хойш ихэвчлэн согтуу оюутнууд зорчих нь элбэг байдаг нь батлагдсан байна.
Үүгээр ч зогсохгүй хугацаа нь дууссан, ямарваа нэг зөрчилтэй карт үзүүлчихээд, кондукторыг хэл амаар доромжилж, нармайг нь нээсэн тохиолдол ч олон гарч байгааг нийтийн тээврийн газрын мэргэжилтэн хэлж байлаа.
Т.Дөлгөөн
Эх сурвалж:

Сэтгэгдэл0
Heden tsag togtvortoi suugaad hicheelee hiideg tevcheer zutgel baival ouytnuudiig jaahan erhluulehed yah ve. ene uedee l hun surch medej bolovsroh yostoi yum chin. Ih nom unsh hicheelee sain hii. delhiin hemjeend orsoldohuits chadaltai bol, Tanai angiinhan bolon naizuud chin chinii orsoldogch bish. delhiin hemjeend gar
нэг хэсэг нь бичиг үсэг тайлагдаагүй л ирж байна. Онолын бүтэн ном барьж сууж байгаад уншчихдаг оюутан хэд байгаа бол доо хөөрхийс? тун цөөхөн дөө. Даалгавар хийлгэх, ном уншуулах гэж багш нар үгээ хэлж байгаа шүү, мөн ч арчаагүй "амьтас" дэндүү олон. текстийн утгыг ойлгох битгий хэл, үг, нэр томьёог нь ч үл ойлгодог нь зөндөө, төлбөр нь ч хямд байна даа, эд эх орон авч явна энэ тэр гээд байгаа шүү, базарваань.
Их дээд сургууль нэрэй ашгийн байгуулага Ард түмнийг ядууруудах ташуур,Сэхүүн бодолтой ажилгүйчүүдийн арми бий болгож ммонгол улсын бүтээн байгуулалтанд хохирол учируулах гадныхны бодлогоор тэднийг тэтгэж байгаа манай ерөнхийлөгчийн ганцхан биелсэн амлалт бол энэ билээ. бусд нь хэзээ ч хэрэгжихгүй байж болох магадлалтай.Харин мэргэжлтэй ажилчин бэлтгэх сургуулиа бүх талаар нь дэмжихгүй байгаа нь хятад ажилчин оруулж ирэх гэсэн далд санаа л явж байгааг монгол түмэн минь ухаараасай даа
Оюутнууд чинь нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг. Кондукторын нармайг нээх бол юу ч биш.
Mongol ulsad denduu ahadsan iluudsen ih deed surguuli baina. Buruu togtoltsootoi baisnii gai. Erthen tsoolj zov golidrold ni oruulah yostoi. Namaig 85 ond 10 togsoj baihad urtaashaa 6-n deed surguuli l baisan sanagdah yum. Hediigeer haana surah ni hunii erh bolovch hun bolgon deed surguulid surah shaardlagaggui gej bodoh yum.
oyutnuudiig abtobusaar unegui yabuuldagaa boliochee harin surguuliin huuhdees mungu abdagaa bolimoor um oyutnuud 70 myangaa abaad shoudchihdag abtobusand undur nastan huuhed tebersen jiremsen ehchuuded suudal tabihiig medehgui buruu haraad chihebchee sonsood suuchihdag arai denduu uhamsargui bolson
oyutnuudiig abtobusaar unegui zorchuulahaa boliochee