...Бидний багад аав ээж нар дүрсгүйтсэн хүүхдээ зэмлэхдээ "Аятайхан байхгүй бол арьсыг чинь амьдаар нь хуулна шүү" гэдэг байж билээ. Бараг террор маягийн энэ заналхийллийг бид тэгтлээ хирдхийхгүй хүлээж авах авч, балчир ухаандаа "амьтны арьсыг амьдаар нь хуулж болох" тухай ойлголттой үлдэнэ. Төхөөрч байгаа хонины өвчүүг нь түшиж байхдаа "таалал төгссөн" хонины арьсыг нь хэрхэн хуулж байгааг шохоорхонгүй ажих.
...Саяхан нетээр хятадууд амьтны арьсыг амьдаар нь өвчиж байгаа бичлэгийг үзсэн хүн болгоны сэтгэл нь өвдөж, "хятадууд бол хүн биш, араатан юм аа" гэх зэвүүцэнгүй бодол тээв. Амийг нь таслалгүйгээр амьдаар нь арьсыг нь өвчихөд, тэрхүү амьтан маш ихээр тарчилж, яргалал дууссан хойно ч амь нь тэмцэн зовж, бүр ихээр тарчилсаар амь нь тасарна. Жам ёсоороо халих, жамаас гадна хэн нэгний гарт тарчилж зовж байж амь тасрах гэдэг огт өөр зүйл. Тэрхүү тамлалд тарчилж байгаа хүн ч амьтан ч дотор сэтгэл мэдрэхүйдээ юу бодож, хэрхэн аргаа баран үглэж байгаа бид мэдэхгүй.
Булган шуба

Монголд минь намрын сэрүүн орж, хүмүүс дулаан хувцсандаа орж буй. Мөдхөн тэсгим хүйтэн өвлийн улирал эхлэхэд хүн болгон дулаанаас гадна бусдын харцыг булааж, атаархлыг төрүүлэх элдэв чамин хувцсаа бэлтгэнэ.
Тийм хувцасны сонголтод булган шуба ордог. Урт богино, элдэв загварын булган шуба маш үнэтэй төдийгүй, өмсөж байгаа хүнийхээ зэрэг дэв, хөрөнгө чинээнийх нь илрэл болох нь бий. Үгүйдээ л бид өөрсдөө ийн бодож, ийн хандаж, энэхүү булган шубанд ач холбогдол өгдөг.
Маш олон бүсгүйчүүдийн хүсэл мөрөөдөл шаналгаа, маш олон гэр бүлүүдийн эдийн засаг болон дотоод харилцаанд зөрчил учруулдаг зүйл нь булган шуба. Бүсгүйчүүдийн өөрийгөө болон эр нөхрөө бусдын өмнө "баян", "эрхэмсэг" болгож харагдуулах гэж хүсдэг булган шуба нь хэмжээ болон хэлбэрээсээ хамаараад хэдэн арван сая төгрөгийн үнэтэй.
Заримдаа бид хэн нэгэн зальтангийн завшсан мөнгөний хэмжээг сонсохдоо "үгүй ер энэ мөнгөөр чинь хэдэн сургууль, хэдэн эмнэлэг барьж болох байсан байна шүү дээ" гэж эгдүүцдэгтэй адил, өвөлдөө өмсөж гангарах гэсэн булган шубаны үнэ нь тэр гэр бүлийн хэмжээнд маш олон асуудлыг нааштай шийдэж болох мөнгө л дөө.
Харамсалтай нь "булган шуба өмсөөгүй бол хүний тооноос хасагдчих" гээд байгаа бачимхан бодол, өчүүхэн шуналдаа энэ тухай бодохыг ч хүсэхгүй. Хамаг байдгаа барж, өөрт байгаа арга чарга бүхнээ шавхан байж авч өмссөн булган шубаны дотроос бусдын атаархлыг өөртөө татах гэсэн ядмагхан төрх, хуурамч ихэмсэглэл, өөрт нь огт зохихгүй байгаа жүжиглэл оршиж байгааг анзаарахгүй. Толгой дотроо эрдэмгүй хэрнээ гаднаа баян болох гэж ядаж байгаа тэдний төрх бусдад инээдэмтэй эмгэнэлтэй харагдаж байгааг ухаарахгүй.
Булган шубыг яаж хийдэг гээч...

Нэг булган шуба хийхийн тулд 16-17 булгыг амьдаар нь өвчдөг. 3-4 сартай нялх булганы арьс хамгийн сорлог үстэй байдаг гэнэ. Булганы амь нь тасрахад арьсны сорлог үс нь "үхэждэг" учир заавал амьдаар нь өвчих шаардлагатай юм байна.
Амьдаараа өвчүүлсэн нялх булга 10-15 минут тарчилж байж үхдэг гэнэ. Тийм болохоор өндөр хөгжилтэй орнуудад амьтны арьсаар хийсэн хувцаснаас татгалздаг болсоор удаж буй. Амьтны арьсаар хийсэн хувцас өмссөн хүнийг баярлаж бахадсан биш, гайхаж зэвүүцсэн харцаар хардаг юм. Учир нь тэр амьтад чинь хүмүүс бидэн шиг жаргал зовлонгоо хуучилж чадахгүй ч нэгэн арьсан дотор оршиж байгаа адил махбодь билээ.
Булган шуба өмсөх цагаар

"Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү? хэнд хамаатай" гэдэгчлэн хувь хүмүүс ямар хувцас өмсөх нь өөрсдийнх нь хэрэг л дээ. Гэхдээ нийгмийн бухимдлаас гадна зөвхөн өнгө мөнгөний төлөөх хоосон хийрхэлд автаад байгаа монголчууд бидний амьдралд санаж сэрэх зүйл байгагүй байгаагийн нэг нь энэ юм.
Гоёмсог цаастай чихэр, амт муутай гашуун байвал бид хэрхэн дурлах. Хувь хүмүүсийн мөн чанарт нь биш, гадаад үзэмж, гоёл, элдэв маяглалд ач холбогдол өгч сурталчлан, өрөөл бусдыг ийм байдал руу түлхээд байгаа буруутан нь өөр хэн ч биш бид өөрсдөө юм шүү дээ. Өөрийн хүсэл сонирхлоороо байж болохгүй, өрөөл бусдын өгдөөсөн ийм хийрхэлд автан бусдад таалагдан зохицох гэж хүн болгон шаналаад байгаа нь өнөөгийн монголчууд бидний эмгэнэл болж байна.
Маш сорлог, гоёмсог булган шуба өмссөн сайхан бүсгүйчүүдийн нуруун дээр амьдаараа өвчүүлж, олон минут тарчилж үхсэн тэр л балчир булгануудын сүнс нь шингэж явдаг юм. Энэ ертөнцөд дөнгөж мэндлээд хэдхэн сарыг элээгээд амь тавсан тэд, сорлог сайхан арьстай төрсөндөө л буруутай гэж үү?
Тэр арьснуудыг мөрөндөө углан, бусдын атаархлыг төрүүлэн сэтгэлийг нь бачимдуулах гэж мунхаглах хүмүүс бид сайхан харагдаж байна гэж үү? Тэр болгонд атаархаж өрсөлдөөд "хүний тоонд багтах" гэж мунхаглах хүмүүс бид, бусдыг барьж идэх араатан амьтдаас илүү байж чадах билүү?
Энэ ертөнцөд хүмүүн бид хараа булааж, сэтгэл баясгах, бас өхөөрдөл төрүүлэх маш олон амьтад, жигүүртэнтэй хамтдаа аж төрж, амьд явахын төлөө ав адилхан тэмцдэг. Хүмүүс бид зөвхөн өөрсдийгөө бодож, өрөөл бусад юуг ч хайрлахгүй байсаар байгаль орчноо сүйтгэж, ан амьтдаа устгаж, адаг сүүлд нь өөрсдөө зовж, зүдэрч байна.
Энэ их шунал тачаал, тэнэг өрсөлдөөн дунд ан амьтдыг бүү хэл өөрсдийгөө ч хайрлахаа больж байна. Бид дотоод сэтгэлийн их амар амгалангаа ч алдаж байна. Энэ их тарчлаан бидний амьдралыг зовлон болгон хувиргаж байна. Уг нь ухаараад харах юм бол энэ амьдрал чинь эв энгийн юм шүү дээ.
Бүсгүй та сайхан харагдаж байнаа. Ялдам инээмсэглэл, эрхэмсэг бардам төрх, ухаалаг харц. Гэхдээ булган шубаны дороос тийм ч сайхан харагдахгүй байна шүү. Учир нь таны дотоод сэтгэл тань булганы сороос илүү гайхамшигтай. Зүгээр л өөрийнхөөрөө байгаа тань л хамгийн сайхан.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл0
mash zob yum bichsen bna. bulgan shuba omsohoo boliyo. omssson negnee shooloyo
Bulgan shuba... gemgui olon amitnii tarchlaan zovlon shuu dee. Ter olon gemgui amitdiin uilaan, ovdoltiig l biedee naaj yavna gesen ug shuu dee.
Shoolood oilgohgui l baih l daa. Uhaand ni uhna orood uhsen humuus, ediin shunal eh orniig mini uneheer numurchee. Haramsaj baina.
Harin tiimee amitnii aris numruh bi lav durgui huuramch ustei ym ymuu usgui huvtsas umsuy manaihaan
Булга өмсөгчдийг дээрэмдээд зогсохгүй өвчиж хаямаар нүгэлтнүүд байдаг юм байна Хараал ид
Зөв сэдэв хөндсөн танд баярллаа. Үнэхээр хүн "ухаажаад амьдралын үнэн мөнийг олоод ирэхээрээ өөрийгөө болоод өрөөл бусад болоод амьсгалаж байгаа бүхнийг хайрладаг болчихдогийм байна".Би эмэгтэйчүүдээ гоё ганган явахыг нь харахад дуртай ч "Амьтаны үс"-ээр хийсэн эд дохсон хүмүүсийг хараад өөрийн эрхгүй дотор жихүүцдэг. Яагаад гэвэл тэдэнд хүнийг болоод, амьд голтой бусдыг хайрлах сэтгэлгүй байгаагаас нь айдаг. Хол байхыг хичээдэг. Би Лондонд оуютан байхад манай ангийн нэг охин жижигхээн булган зах оруулсан майк өмсөөд исэн чинь манай сургуулийн хэдэн залуучууд шууд тэрэн дээр нь өндөг, кэтчүп асгачихсан. Ямар их үзэн ядалт тэдэнд байгааг нь ойлгож байгаа биз дээ. Гэтэл манайхан бид хүйтэн улиралтай гэж өөрсдийгөө өмөөрдөг. Хүйтэний улиралд бид хиймэл үстэй шува өмсч яагаад болохгүй гэж???.... Нэгт. таны эдийн засагт хэрэгтэй. 2. Байгаль орчин ан амьтаны өсөлтөнд хэрэгтэй. 3. таны биеэнд хуримтлагдах энерги чинь зөв болно шүү дээ.
олон гангачууд уншаасай уншаад гэмших болбуу
МАНАЙ АВГАЙ ЭНЭ ТАЛААР УНШААД БУЛГАН ШУБАНААС ТАТГАЛЗААД 3 ЖИЛ БОЛЖ БАЙНА
түй новш гэж. ямар бузар юм бэ.. эхнэртээ булга авч өгөхөө болихоос. муу ёр бузар бузар, түй түй түй
Ter olon nyalh amitadiin zovlong yaj daaj amidrana daa ene shunaltai novshiin baychuud
Huuhnuudee bulgan shub 75% Sale , Ih delguur.
Eniig unshaad oilgoogui ym uu bichig useg ni tailagdaagui ymuu? Amitnaa hairlay geed bhad muu ork pisda lalar gichii noush chi muu ain mai chi
бэлээхэн дах гэж монгол үг бсаар байтал заавал орсоор шуба гээд бх юм. үндэстэн доройтноо гэж . орсууд хүртэл монголоор Доха гэж ярьдаг бсан үе саяхан шүү. одоо ч доха гэж ярьж л бгаа.
Битгий туйлшираад байгаач, Бид чинь хатуу ширүүн өвөлтэй эх газрын хүмүүс, Хонины нэхий,хурганы арьс,ангийн арьсаар хийсэн хувцсаа хэдэн зууны туршид өмсч дассан, Арьс өмсөхгүй гээд дулаан газрын хүмүүсийг дуурайж нийлэг эд өмсөөд эхэлбэл олон хүн,ялангуяа хүүхэд хүүхнүүд их л өвдөх байх даа
Nom yosoor ni jurmaar ni hiisen ed umssun ch edelgeetei setgeld saihan bishuu, bi lav ingej amitnii ami goliig yos jurmar ni bish ugui hiisen ed umsuhgui ee. Tegsnees emeegiin hiisen nehii deelee umssun mini iluu dulaahan. Ed zuiliin toloo uhehees naashgui bolson humuus uneheer gutamshig yumaa. PETA-d medeelmeer l yum baina.
Манай монгол шиг хуйтэн газарт гангалахдаа биш даарсандаа емсех л байх даа
Hoorhii honi bee geed. Makh bolno
Зөв сэдэв хөндсөн танд баярллаа. Үнэхээр хүн "ухаажаад амьдралын үнэн мөнийг олоод ирэхээрээ өөрийгөө болоод өрөөл бусадыг тэрчлэн амьсгалаж байгаа бүхнийг хайрладаг болчихдогийм байна".Би эмэгтэйчүүдээ гоё ганган явахыг нь харахад дуртай ч "Амьтаны үс"-ээр хийсэн эд дохсон хүмүүсийг хараад өөрийн эрхгүй дотор жихүүцдэг. Яагаад гэвэл тэдэнд хүнийг болоод, амьд голтой бусдыг хайрлах сэтгэлгүй байгаагаас нь айдаг. Хол байхыг хичээдэг. Би Лондонд оуютан байхад манай ангийн нэг охин жижигхээн булган зах оруулсан майк өмсөөд исэн чинь манай сургуулийн хэдэн залуучууд шууд тэрэн дээр нь өндөг, кэтчүп асгачихсан. Ямар их үзэн ядалт тэдэнд байгааг нь ойлгож байгаа биз дээ. Гэтэл манайхан бид хүйтэн улиралтай гэж өөрсдийгөө өмөөрдөг. Хүйтэний улиралд бид хиймэл үстэй шува өмсч яагаад болохгүй гэж???.... Нэгт. таны эдийн засагт хэрэгтэй. 2. Байгаль орчин ан амьтаны өсөлтөнд хэрэгтэй. 3. таны биеэнд хуримтлагдах энерги чинь зөв болно шүү дээ.
mash zob sedbeer bichsen baina.
baruuund mun adil amitanii arisnaas uldaar hiimel ustei huvtsasaar goyodog , ene ni amitnii erhiig hamgaalah geed bainga urialga gargaj baidag shuu dee, zub shuu
Сайн байцгаана уу? Нээрэн юмуу, булгын арьсыг ийн авдаг гэдэг, дотор жихүүцчихлээ байна. Үнэндээ, байгаль дэлхий хүн гээч бид хаана аж төрж амьдарч байна тэрхүү нөхцөл байдалд нь хэрэгцээтэй бүхий л зүйлийг бэлдээд өгчихсөн байдаг. Хүйтэн сэрүүн газрууд нь илч дулаан ихтэй арьс бүхий амьтсыг эдэлж хэрэглээ гээд, ...түүнээс утга учрыг нь алдагдуулаад хомхойрч ховдоглоод, үгүй бол хайлаж дээдэлж байгаа маань энэ гээд жам хэмийг нь алдагдуулаад хэт ихэсгээд хаячих ч бас болохгүй л байх. Энд хэлж буй шиг арьсыг нь авдаг бол ч горьгүй ээ,дотор муухайрчихлаа.
хайлаж-хайрлаж.
Huuye Galbadrah iim boloo yu? Chinii gf chin umsuud l yvdaggui biluu!? San d .Bas mgl doo bhdaa malgai umsuud l yvdag bsn shig xaxa
http://www.youtube.com/watch?v=DE56fAD3HyE
Mahnaas ehelj garchaad bicheerei, hogshoon. Bulga omsohoo bolivol bulga gedeg amitan delhiigees bhgui bolno.
Mongoliin shine baychuud torood 10-xan jil bolloo.Axiad 10 jil ongorxod yu boloxiig yl medne. Minii tanidag xyyxen noxorteigoo bulga zardag bulgand umbadag baisan. Exner ni abaart orj nas barsan noxor ni gudamjnii arxichin bolson Bodox l asuudal
Гангарах дуртай тэнэг авгай нарт өдөр болгон үзүүлж байх хэрэгтэй.
Het ih tuilshrah haashaa.Ert deerees l huiten gazar nutagtai ard tumen arisan deelee l omsoj baisan.Teglee geed buh yum ustchihaagui l bna.Manaihan het shuurah durtai ulsdaa.Omsoh neg ni omsoj l baig.Ganchan hedhen saya mongolchuud tatgalzlaa geed yah ch bilee.
ARIS UMSUHGUI BOL DAARNA GEJ BICHSEN BNA DEER GEHDEE BULGA BELDEH ARGA MASH HERTSGII YUM BNA BULGA UMSUHUU L BOLII
Арьсыг нь ингэж авдаг бол ямар аймаар юм бэ. Уг нь булган шуб авна гэж бодож байсан юм. Хөнгөн дулаан гээд уг нь сайхан л даа. Мах идээд байдаг нээрээ яадаг юм билээ хө
delguurt xudaldaj bgaag avaad umsuj yagaad boloxgui gej... chi uuruu avch umsuuguidee buu ataarx.........
hen tegej amidaar ni huulj baihiig ni harsan yum boloo
yanaa yamar aimaar yum be bi bulga umsdug l duu bas mahgui baij chaddaggyi yamaar yum be dee
Юун булга юун хонь. Цаана чинь та нарыг усанд орох болгонд бөөс хуурснууд чинь хэдэн арваараа яаж шалзарч үхэж байдгийг мэдэж байна уу. Та нарыг өөрсдийг чинь амьдаар чинь чанаж албал ямар байхав бодоод үзээрэй хө.
Хонь малаа бид идэх гэж өсгөн үржүүлсээр ирсэн. Тэгэхээр булган шубаны оронд тэртэй тэргүй иддэг хонины арьсан дээлээ л өмсцгөөе. Хөөрхөн жаахан тэр амьтдыг өрөвдцгөөе.
huulaad hiij omsson bish yun surtej yum delguurees awaad omsohod yu ni bolohgui gj.... zarim 1 hvmsvvd oorsdoo awch omsoj chadahguidee tuilshiraad suid bolood bgaa bh
Huuhnuuded odor bolgon uzuulseed ch oilgohgu
Амьтдын нүгэлийг хурааж булган шуба өмсөж байгаа эмэгтэй та зүгээр нүгэл хураагч юмуу