Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээр хүнийнхээ хөгжлийг орхигдуулсан дутагдалтай. Уг нь чөлөөт нийгэм гээд хаа сайгүй л хувийн их, дээд сургуулиуд борооны дараах мөөг шиг л ар араасаа байгуулагдсан.
Гэвч эдгээр сургууль хүнийг хөгжүүлэхээсээ илүүтэй бизнесийн мөр хөөж, сурлагын чанараас илүүтэй оюутны тоо, сургалтын төлбөртөө анхаарч байсан. Тиймээс ч диплом өвөртөлсөн ажилгүйчүүдийн тоо хүрээгээтэлсэн.
Цаашлаад худалдааны газрууд ажилтан шалгаруулж авах журамдаа "их, дээд сургууль төгссөн, дипломтой худалдагч авна" гэсэн зар тавьж байх вэ.
Тиймээс ч 2006 онд эдүгээгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Харвардад төгссөн бэхний үнэр нь ханхалсан цоо шинэ дипломоо өвөртлөн ирж, Эвслийн Засгийн газрын тэргүүнээр сонгогдож байх үедээ "Монголчууд бид хотон дахь малаа тоолж, зүсэлж мэдэж байгаа хэрнээ саахалт айлаасаа эхлээд сум, аймгийн иргэнээ танихгүй байна.
Дарга нар малаа, хөрөнгөө тоолох бус хүнээ тоолж, таньж, нүдэлдэг байх хэрэгтэй" хэмээн хэлж байхав. Тухайн үедээ хүнээ таньсанаар хөгжүүлэх нь юу л бол гэж бодогдож байсансан. Энэ бодол ч эндүүрэл бус байлаа. Учир өнөөдөр сум, багийн төлөөлөгчид дотор бичиг үсэг мэдэхгүй хүн хүртэл сонгогдлоо.
Ядаж сум, багийн Засаг дарга, хурлын даргыг томилоход бичиг үсэг мэддэг, ЕБС төгссөн байх шалгуур хэрэгтэй байна, Орон нутгийн сонгуулийн тухай хуулинд ийм заалт тусгаж өгмөөр байна гэдэг саналыг орон нутгийн сонгогчид тавьж байна лээ.
Үнэндээ ч боловсролын чанар муу байгаа нь өнгөрсөн жилийн төгсөгчдөөс харж болох юм. Жишээлбэл, 2012-2013 онд элсэгчдийн ерөнхий шалгалтын үзүүлэлтээс харахад Монгол Улсын Боловсролын их сургуулийн элсэгчдийн 59.5, Ховд их сургуулийн элсэгчдийн 88.5, Дорнод дээд сургуулийн элсэгчдийн 96.8 хувь нь 600-гаас доош оноо авч, хангалтгүй үзүүлэлттэй байна.
Тиймээс Засгийн газраас багш бэлтгэдэг их, дээд сургуулийн элсэлтийн чанарт бодлогын зохицуулалт хийх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа гаргалаа.
Уг шийдвэрт "Төгсөөд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт таваас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах үндсэн нөхцөлтэйгээр багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуульд элсэгчийг элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авбал сургалтын төлбөрийн 70 хувь, түүнээс дээш оноо авбал 100 хувь чөлөөлнө.
Мөн элсэгчдийн 10-аас доошгүй хувийг эрэгтэй байлгах чиглэл баримтална" гэж заасан байна. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутан залуучуудыг дэмжих зорилгоор Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргалаа.
Уг зарлигт Монгол Улсын иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах шалгуур нөхцөлийг дараах байдлаар тогтоож хэрэгжүүлэхийг Засгийн газар (Ерөнхий сайд Н.Алтанхуяг)-т чиглэл болгосон байна. Үүнд:
1. Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 20-д багтсан сургуульд суралцагчид хүсэлтийг нь үндэслэн суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр санхүүжилт олгох,
2.Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн 21-100-д багтсан сургуульд суралцагчид Монгол Улсын Засгийн газраас зарласан мэргэжлийн чиглэлийг харгалзан хүсэлтийг нь үндэслэн санхүүжилт олгох,
3.Монгол Улсын Засгийн газар дэлхийн шилдэг их сургуулиудад суралцуулах мэргэжлийн чиглэлийг өмнөх оны эхний хагас жилд, суралцуулах хүний тоог тухайн оны хоёрдугаар сард багтаан өөрийн цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах,
4.Монгол Улсын иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж байх зэрэг заалтууд оржээ.
Шинэчлэлийн Засгийн газар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд хүний хөгжлийн бодлогыг зангидан ажиллуулж байгаа. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ "2000 онд Хүн амын хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулсан.
Тунхагийн шинэ чанартай баримт. Өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Амьдралд тусгалаа олоогүй. Тиймээс өнөөдөр бид хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг судалгаатайгаар хийж боловсруулж хуулиа баталъя гээд байгаа юм.
Бүтээн байгуулалт, эдийн засгийн өсөлт гээд яриад байгаа мөртлөө Монгол хүний хөгжлийн асуудлыг орхигдуулах маягтай. Эдийн засгийн өсөлтөө хүн амынхаа хөгжил рүү яаж чиглүүлэх вэ. Дан ганц зам гүүр, барилга бариад байх юм уу, хүн амын хөгжил рүү чиглэсэн ажил хийх юм уу.
Эдийн засгийнхаа хэдэн хувийг хүн амын хөгжлийн бодлогодоо тусгах юм бэ гэх мэт томоохон бодлогын шинж чанартай асуудлууд орхигдоод байна. Хүн амаа хөгжүүлэхгүйгээр улс орон хөгжихгүй. Хүнээ хөгжүүлж байж улс орон хөгждөг.
Тийм учраас хөгжиж байгаа болон ядуу буурай аль ч улс орон хүнийхээ хөгжилд маш их анхаардаг юм шүү дээ" хэмээн ярьж байсан. Энэ хүрээндээ тус яамнаас "Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт" үндэсний чуулганыг зохион байгуулсан.
Энэ чуулган холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болсон 800 гаруй залуус оролцож, залуучуудын хөгжлийн асуудлаар ярилцлаа.
Ийнхүү төр, засгаас багш бэлтгэх чанарт анхаарч, цаашлаад оюутан залуусаа дэлхийн шилдэг их, дээд сургуульд өрсөлдүүлэн, холбогдох салбараас хүнийхээ хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлснээр Монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэн, энэ хэрээр улсынхаа хөгжлийг ч хурдасгах нь ээ.
С.Сэргэлэн
Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ” сонин
Сэтгэгдэл(13)
Хүнийг толгойг багаас нь юу гэж цэнэглэх вэ гэдгээс их юм шалтгаална ш дээ. Харвардад сургана гэдэг чинь угаасаа муувтар үрийг ямар ч сайн хөрсөнд хийсэнтэй адил, тэгээд ч хаа газрын дээд сургууль л бол дээд сургууль ш дээ. юу гэж л энэ технологи май гээд ам руу нь чихээд байхав. Японууд их нарийн аргаар анх үйлдвэрээ уул нь хөгжүүлсэн байна лээ. Шилдэг сургуульд сурсан хүн нь ирээд тэгсэн юм гэж нэг ч хүн байхгүй дээ.
мэдээж ямар хүн вэ гэдэг нь чухал л даа. гэхдээ тэтгэлэгт хамрагдаж байгаа оюутнууд тодорхой шалгуураар гарч ирсэн хүмүүс байж тараа. тэр хүмүүсийг муу үр гэж хэлж болохгүй. харин өнгөрсөн үеийнх шиг томчуудын хүүхдүүд мөнгө, албан тушаалаар хахиулдаад явчдаггүй л юм бол!!! ерөнхийлөгч оюутнууддаа гадаадад суралцах боломж өргөнөөр гаргаж өгч байгаад нь баярлаж байна. угаасаа авилгалтай тэмцдэг хүн, шударгаар хэрэгжүүлэхэд анхаарах байхаа.
Энэ асуудал дээр маш нухацай хандах хэрэгтэй ш дээ.Шалгуур заалтыг нь нарийн тусгаж өгөхгүй бол өнгөрсөн хориод жилийнх шиг оноо дүнгээ зассан олигархуудын хүүхдүүд л явна.
Маш шударгаар явуулах хэрэгтэй ш дээ. Монголчууд тэгж чадах болов уу даа. Одоо тэр тэтгэлгээр гадаадад сурч байгаанууд чинь ИХ-н гишүүдийн ах дүү нар л байна лээ шү дээ. Зах зухаас нь Уянга дэлгээд байсан. Явуулчихдаг ирэх, юу хийх дээр нь нарийн хяналт тавих хэрэгтэй ш дээ. За тэгээд манай нийгэм бас ямар билээ дээ. БСШУЯ чинь өөрөө л гэхэд сайдтайгаа нийлж байгаад тэр Авдайд дуугуй орж суусных нь төлөө 40 жил шулуун шударга ажилласан хүний юмыг булаагаад өгсөн шүү. Тийм болч одоо бараг явуулаад мөнгөний гарз биз дээ.
Боловсрол чухал ч хүмүүжил хамгаас чухал гэдгийг хаа сайгүй мартаад байна. Хүмүүжил дотроо эх оронч байх хамгаач чухал. Манай боловсролтонгууд эх оронч бус байгаа нь хамгийн том аюул. АНУ-ын төлөөний хүн шиг монгол төрөөр наадаж байгаа Элбэгээг л лав сайн монгол хүн гэж хэлэхгүй. Тэрний боловсрол гээч нь ердөө л Америкийг дууриах өвчин. Монгол орныг алсдаа сүйрүүлэх аюул бол төрийг хүчгүйдүүлэх, түмэн олныг дураар нь тавих явдал мөн. Тэрнийгээ ардчилал гэж гоёно.
ЭНэ элбэгдоржын сонгуулийн шоуны нэг хэсэг л дээ. Дараа нь янз бүрээр манайхан мурина ш дээ. Яг Монголд бол ашиг бага л харагдаж байна. Улс орноо ингэж хөгжүүлсэн улс хаана ч байдаггүй л байхгүй юу, арын хаалгаар, сонгуулийн шоугаар гэх мэт.
ARDCHILLIIN XUJAAGIIN ERLIIZ XULGAICHUUD MONGOL XUNII AMIIG NOXOINOOS DOR UNELEX JISHIG TOGTOOSON.
харин ч Элбэгдорж ерөнхийлөгч болсноос хойш боловсролын салбарт нэлээд өөрчлөлтүүдийг хийсэн. Ардын намыг төр барих хугацаанд хийсэн зүйлээс илүү хүмүүжилд анхаарал хандуулж байгаа. Ардын нам л сайхан муриач байхдаа. Ерөнхийлөгч амалсан зүйлээ хийдэг шүү!!!
70 000 өгч боловсролыг сүйрүүлсэн өөрчлөлт үү???
Боловсролын салбарт ямар өөрчилөлт хийсэн юм бэ? Кембрижийг үү, тэрийг чинь Отгонбаяр гээд нэг сонин нөхөр л би хийлээ гээд байсан ш дээ.Сонгууль болохоор одоо нэг ийм юм гаргаж ирээд, бас л тархи угаах арга л юм биш үү дээ.
Zasgiin gazriin magistriin tetgeleg avsan helnii 1a iinhan amerikaar neg bna daa m
Түүхий юмыг боловсруулалгүй яахав болж боловсорсон юм болгон ч бас төгөлдөр юм биш.Дээр үед гэгээрлийн чам гэж байсан юм боловсрох гэдэг эхний байх ёстой зүйл харин гэгээрэх гэдэгт боловсрол,соёл, хүмүүжил,ялангуяа харилцааны соёл,аливааг үзэх зөв үзэл,хандлага маш чухал шүү
Шоугаар хөгждөг улс гэж байхгүй ш дээ. Сонгууль болохоор л 1 сая төг. өгнө, гадаадад сургана гээд л бүр моод боллоо.