Хот бонд гаргахаар болсон. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, журамд нийцүүлээд 500 тэрбум хүртэлх төгрөгийн бонд гаргана. “...Энэ мөнгөөр хөгжлийн тодорхой хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ” гэсэн. Тиймээс СЗХ-ноос 2023 оны есдүгээр сарын 1-ний 427 дугаар тогтоолоор уг зөвшөөрлийг олгосон байдаг. Тэгвэл бонд гаргах чимээ гармагц Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2023 оны наймдугаар сарын 9-нд НИТХ-ын ээлжит бус хуралдаан дээр “...Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад заруулах 177.5 тэрбум төгрөгөөр сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэнэ.
Хятадаас 115 мянган тонн хагас коксын түлшийг импортолно. Түүгээр 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш нэг жилийн хугацаанд сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Ингэснээр агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс хоёр дахин бууруулна. Улмаар ирэх жилээс 600 мянган тоннын хүчин чадалтай хагас коксжих нүүрсний үйлдвэрийг Багануурын нүүрсний уурхайг түшиглэн барина” гэж мэдээлсэн.
Харин олон нийт эсэргүүцсэнээр Засгийн газар дээр энэ нь унасан. Унасан ч гэж дээ, Засгийн газрын 2023 оны наймдугаар сарын 30-ны хуралдаан дээр Б.Чойжилсүрэн сайд “...Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26 825 айл өрхөд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хагас коксон шахмал түлшийг асаагчийн хамт нийлүүлэх тооцооллыг боловсруулсан. Эдгээр гурван байршлын айл өрхүүдийг хагас коксон шахмал түлшээр хангахад 24 500 тонн хагас кокс, асаагчийн зардалд нийт 32 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана” гэж танилцуулаад зөвшөөрлөө авчихсан. Өөрөөр хэлбэл, 177.5 тэрбум гээд байснаа “буулгаад” 32 тэрбум дээр тогтжээ.
Гэхдээ бонд гарч, борлогдсоор байтал энэ жилдээ 32 тэрбум гэдэг хангалттай тоо юм. Тэр утгаараа, Б.Чойжилсүрэн санасандаа хүрч чадсан юм. Яахав, энэ сайд бяртай, эсвэл ард том ашиг сонирхол түлхэж байгаа нөхцөлд төрийн шийдвэр ингээд гараад явчихсан байж болно.
Гэвч энэ бондыг чинь “...Хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх зорилго бүхий тав хүртэлх жилийн хугацаатай бондыг олон нийтэд арилжаалж, татан төвлөрүүлсэн хөрөнгөөр нийслэлийн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зэрэг стратегийн томоохон ач холбогдолтой төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ” гэж албаны эх сурвалжуупд танилцуулаад байсан.
Гэтэл бондын ийм их хөрөнгөөр нүүрс импортолж авчраад өвлийн хоёр, гуравхан сард түлээд дуусгана гэхээр зорилгодоо хэр нийцэх вэ. Товчхондоо, Хятадаас энэ жил 32 тэрбум төгрөгөөр ирэх жилүүдтэй нийлээд 177.5 тэрбум төгрөгөөр нүүрс авчирч түлэх чинь хөгжлийн хөтөлбөр мөн үү. Мэдээж, үгүй л дээ.
Үүний хажууд муулсаар ирсэн “Чингис”, “Самурай” өөр ямар ч билээ бондууд харин ч зам тавьж, дэд бүтцийн асуудлыг шийдэхийг оролдсоноороо илүү “үр дүн”-тэй харагдаж эхэлж байна шүү. Тэр бондуудын өр төлбөрийг шүүхээр ч гэсэн нэхэж, хариуцлага сэлтийг тооцож болж байна. Харин Б.Чойжилсүрэнгийн энэ “төсөл”-д зарсныг яах вэ. “...Хотынхон түлээд дууссан” гээд л хаах уу. Тэгж л таарах гээд байна. Тэгээд ч бонд босгоод мөнгөөр нь нүүрс авчирч түлэх ийм “ухаан” Монголоос өөр улсаас гарахгүй л болов уу даа.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
шуналын дэв Чойжоогоос гарна
Наадах арга чинь монголоос биш МАН аас бэхлэлттэй.Түүхий эд , уул уурхайн баялагийн үнэ өндөр байгаа энэ үед ӨРИЙГ ӨРӨӨР ДАРЖ НЭМЖ ӨР ТАВЬДАГ болсон.Одоо УБ , ХОВД АЙМГУУД өр тавихаар хөөцөлдөж эхлэсэн.ТӨК уудын өрөө төлж чадахгүй мөртлөө бонд гэх өрөө дараа нь төлж чадах уу
малаа урагш гаргаад аргал хомол импортлох ухаан гаргаагүй нь яамай.
МАН ыг сонгож болхгуй болжээ. Ийм байдлаар улс биш дампуурсан хүн сүрэг, колони болох нь.
Чойжоо нээрээ арах шүүү, нүүрс гаргадаг байж, зөрүүлж хятадаас авчирч түлнээ гэдэг арай, арай ... хэлэх үг алгоо
ээ хүрэн зүрхний уяа чойжоог ян яндан биш бүр ян ян ян ян яндангийн өөрийх нь нүүрсний утаагаар нь утах
чун-а гэдэг эм санаанд орчлоо. чун5. шөнө шон чоно.
бишээ мяха нь иддэг шон
Эд нарт ханаж цадна гэж байхгүй ээ. Тэр их олон барилга барьсан газруудыг яаж авсан талаар шалгах хэрэгтэй. МАН-ын санхүүжүүлэгч гээд л дураараа дургиж байх ёстой юм шиг байна
бүх юмаа мартана. өнөө нинжжамцын хэлдгээр цагаан цаас л гэсэн үг. яг одоо ч хэлэх гэж байсан бүх үгээ мартана. тэгээд л шинээр бичдэг байхдаа, чойжилоо нүүрс солиодч гэр хорооллоо нэмхээр утаа улам ихсэж угаартнаа гэдгийг сая анх удаа мэдэж чих нь онгойж сонсож авах байх.
Улаанбаатар хотыг Утаанбаатар Удаанбаатар Усанбаатар гэдэг жинхэнэ нэрээр нь нэрлэж тэр Шинэ Үндсэн хуульд нь яаралтай оруулмаар байна ! 17 хувийн өндөр хүүтэй бонд анх удаа гаргаад бүгдийг нь хотын захиргааны баячууд түрүүлээд худалдаад авчих байх оо ! Төлөөлөгчид бүгд баячууд биз дэ ганц цагийн дотор л борлогдох байлгүй !
хятадад утаа гаргаж байгаа олон нэгжүүдээ хорьсон шиг байнлээ шүү, тоглоомтой хар чойжилоо
яндан хорьсон. бээжин дэх эся байр хүйтэн. төвлөрсөн халаалт байхгүй гэсэн байхаа. цах халаагуур. каминд гал түлж дулаацаж болдоггүй юмуу гэхээр бээжинд гал түлж болохгүй л юм шиг байсышд. уб том хотод нэг сая гал түлж зутарч амьдрана гэж байхуу. утаа үнс тортог шуудай мэдрэгч хөөлөгч
яндан яндан яндан. ринчин гуай охиндоо: сайдтай суусан бол салах болж, туваантай суусан бол түших болж гэж хэлж байсан юм гэнэлээ. хов хоосон хар ухаан ч байхгүй чойж түгжээ
лондон манайхаас аймар утаатай үхмээр аймар байсан гэдэг. бас л цах халаагуурт шилжсэн. тэнд зарим хүн одоо ч цахилгаанаа хэмнээд даарч осгоод үхчихсэн явдал бий. гэхдээ манайд угаартаж үхэж байгаагаас зүйрлэшгүй цөөхөн, өдрийн од төдийн.
үг хүлээж авахгүй чойж. хэлээд нэмэргүй шунал хор
… үнсний хувин, нүүрсний хувин, галын хайч, бариул, шүдэнз, бээлий, хүрз, яндангийн төмөр сойз, … хувцаснаас үнэр гаргач, …
МАН мөнгөтэй баян олигарх алуурчин хулгайчуудад 60 тэрбумын наймааныхаа хүрээнд сайдын албан тушаалын суудал зарж уулгаж идүүлдэг байдлаа хэзээ зогсоох вэ? Мөнгөө төлж сайд болсон хулгайч нь МАНд төлсөн мөнгөө 10-20 дахин үржүүлж улсаас авдаг бизнесийг МАН хийж байна.
намын лоохуузын үг санагдчихлаа. ядаж байхад эхнэрээр нь сая яриулж сануулаад бүр баталгаажуулав. гээбэр төдөн он нь болоосой даанч
хятад улс чойжилсүрэнд хагас кокс хятадаас авч түлвэл хотын утаа арилдаг гэж хэлж нүрс өгөх гээд байгаа юмуу.
хэн нь зальдаад бнаа
Данх баян олигархиудад сайдын суудал зарж нилээд таргалаад байгаа.Данхын хөрөнгө бэл бэнчинг яаралтай шалгавал МАН-ын 60 тэрбумын наймаа илчлэгдэнэ дээ..
Гэр хороололд нүүрс түлж амьдарч үзээгүй хүмүүс юугаа ойлгох вэ дээ. Одоогийн шахмал түлш бол гадаа гудамжинд бага утаа ялгаруулдаг ч харин гэр дотроо маш их үгаар үүсгэдэг. Налайхын нүүрснээс хэд дахин их угаарын хий үүсгэдэг л дээ. Тиймээс эсвэл угар гардаггүй коксййг шахмал түүлш болгох эсвэл зуухандаа хүхээгэндээ агаар оруулж угаарын хийг дахин шатаах. Давхар шаталттай зуух хэрэглэх ийн нэгийг сонгох болж байнө даа.
Чойжилсүрэн кокс түлвэл угаартахгүй л гэж хэлээд байгааг орон сууцанд амьдардаг байрных нь юугаа мэдэхэвдээ. Харин давхар шаталттай зуухыг нэвтрүүлвэл түлш зарцуулалт нь 3 дахин багасаад угарын хий огт ялгардаггүй юм. Угарын хий шатахдаа маш их дулаан үүсгэдэг тул нүүрсэнд их хэмнэлттэй байдаг юм даа. Үүнийг надаас өөр хүн монголд мэдэхгүй байна гэж баймааргүй юм. Мэргэжилтгүүд нь тиим дорой юм уу эсвэл дарга нар нь мөнгө бодоод мэргэжилтнүүдээ сонсдоггүй юм уу айн
тэгвэл дулаацах халуу оргиод угаартаад муужрах хоёр зэрэгцэх
налайхын уурхайг бараг ашиглахгүй байгаз дээ. уб багануурын нүүрсийг түлдэг. шөнө ирж байгаа нь сонсогддог байсан. портер нүүрс 200 мянга байсан. бусад уурхайн аман дээрээс гээд урагшаа тонныг бүр хэдээр гаргаж байгаа билээ
давхар шаталттай гэж дээ. хүчилтөрөгч цистернээр хөхүүрдэх үү. за айлд баллоноор хүчитөрөгч нь бэлэн юмуу. хотоороо муурч унацгаах юм байнөө. бөөнөөрөө угаартаж үх гэсэн үг үү тээ. оройгоороо цоороод 8848
МАН+АН гэж монгол улсыг сүйрүүлж дуусгаж байгаа нам гэх нэрийн доорхи хулгайч, луйварчдын бүлэглэлийг 24 оны сонгуулиар үүрд булшинд нь хийх хэрэгтэй дээ. Эдний оронд ёстой нөгөө бор халзан хонь байсан ч яадгийн. Псда гэж !
Мөнгөний төлөө олигархууд Монголчуудаар үнэхээр тоглочих юм даа, хэлэх ч үг алга.
Uuniig yagaad zogsoohgui bnaa
Bondooroo uildvet bosgoochee....songuuliin mumgu bish
Уг нь ашигтай бол болно шүү дээ. Гол нь Хүрэлсүхийн үед сайжруулсан түлшний 2 үйлдвэр ямар хэрэггүй барьсан болж байна уу? Эхнээсээ наад хагас коксын үйлдвэрээ барихгүй яасан юм бэ? Зөв үйлдвэрийг эхнээс нь бариулчих мэргэжлийн хүн Монголд байдаггүй юм уу? Тэр үед ийм шийдвэр гаргуулсан эрчим хүчиний сайд нь хариуцлага мөн хүлээх хэрэгтэй.
Юун кокс мокс вэ. Шахмал түлш түлэх үед ялгарч байгаа угаарын хийгээ дахин шатааж маш их дулаан ялгаруулдаг давхар шаталтат зуухыг ашиглаачээ. Жирийн зуухнуудаа угар шатаадаг болгож өөрчлөөчээ. Угарын хийг шатаадаг нэмэлтийг жирийн зуухнуудад хийгээчээ. Ямар тэнэг гар вэ. Юм мэдэхгүй бол мэддэг өчнөөнмэргэжлийн хүмүүс нь байхад чинь хачин хачин юм яриад явах юм даа.
Хүрэлсүхийн санаачилсан шахмал түлш чинь хамгийн зөв ажил байгаа юм. Одоо түлш түлж байгаа зуухандаа угаарын хий шатаадаг нэмэлт хийгээд өгчихвөл улаанбаатарын агаар цэвэршихээс гадна угаарын хийгээ шатаагаад нэмэлт дулаан гаргаад түлшээ хоёр дахин хэмнэчихнэ ш дээ. Ядахдаа зуухны хүхээгэндээ агаар орох нүх гаргахад л яндан дотор чинь угаар нь шатаад хүржигнээд эхэлдэгийн ш дээ. Ингэсэн тохиолдолд яндан л хоосон халаад угаарын шаталтаас үүссэн тэр их дулаанаа гадагшаа алдчихдаг юм. Тиймээс л угаар шатаадаг нэмэлт ийг зуухандаа хийх хэрэгтэй гээд байна шүү дээ.
хүржигнэж байна гэдэг чинь илчлэг их төдийгөөр маш их хүчилтөрөгч нэхэж хүчтэй сорж байна гэсэн үг. гэрийн бүх хүчилтөрөгчийг, гадны бас агаарыг их сорж бнаа. ялтчгүй угаартах
нэмэлтийг хийгээд өг гэдэг нь , гангийн үйлдвэрээр бол, гэрийн бүх хүчилтөрөгчөө өгөө гэсэн үг. угаарын хийг нэмэлт хүчилтөрөгчөөр гүйцэт шатаана. уушгиндхаа бас өгөх. чойжилсүрэн фүкээ $$
Орос хятадаас усан цамцтай давхар шаталттай зуухууд их орж ирж байгаа. Шахмал нүүрс бага ордогийг нь хэрэглэж байгаа хүмүүс нь мэддэг л дээ.
Yahuu
эрхэм сонгогчид та бүхэн өөрсдөө л МАН -ыг дахин дахин сонгож гаргаж ирээд байгаа биз дээ ? өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж ... :)))