Нийслэл Улаанбаатарт болж буй үйл явдал, бодлого шийдвэр, бүтээн байгуулалт, тулгамдсан асуудал хийгээд тэдгээрийн шийдлийг хөнддөг “Хот” нэвтрүүлгийн дугаарыг Таиланд Улсын нийслэл Бангкокоос бэлтгэлээ. Улаанбаатарт тулгамдаж буй авто замын түгжрэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх нийтийн тээврийн хүртээмж, төрлийн талаар энэ удаад онцлов.
Хөдөлгөөн
Хот бол хөдөлгөөн. Хэзээд үргэлжлэх, үл саарах хөдөлгөөн дунд хотын, хотынхны амьдрал өрнөж байдаг. Хүн зон, ажил алба, барилга байшин, зах хязгаарын дунд урсах энэ хөдөлгөөнийг ухаалгаар, бүгдэд ээлтэйгээр зохицуулах нь нэн чухал. Өдрөөс өдөрт хаяагаа тэлж, хүн амын төвлөрөл нь нэмэгдсээр буй Улаанбаатарын хувьд ч ялгаагүй билээ. Манай хотын оршин суугчдын өдөр тутмын амьдралд нөлөөлж, тулгамдаж буй нэг том асуудал нь авто замын түгжрэл. Сүүлийн 30 жилийн хугацаанд гарсан нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, хот төлөвлөлтийн алдаанаас үүдсэн энэ асуудлыг шийдэхийн тулд нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, төрөлжүүлэх зайлшгүй шаардлагатай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хот бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Оршин суугчдынх нь амьдрал, хэрэгцээ шаардлага, уур амьсгал, төлөвлөлт гээд онцлогтоо тохирсон төсөр, шуурхай, хүртээмжтэй нийтийн тээвэртэй байх ёстой. Улаанбаатарын хувьд ч нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, төрөлжүүлж байж л авто замын түгжрэлийг шийднэ” хэмээн онцолж буй.
Жишиг
Азидаа томд тооцогдох Бангкок хотын нийтийн тээврийг хүртээмж, үнэ, сонголтынх нь хувьд онцолж болно. Аялал жуулчлалын том “тоглогч”-ийн хувьд ч, өдөр өдрөөр хүн ам нь өсөн нэмэгдсээр буй хотын хувьд ч нийтийн тээврийг хамгийн олон сонголттойгоор төрөлжүүлж чадсан нь Бангкокийн онцлог. Тухайлбал, хотын оршин суугчид, жуулчид 400 орчим чиглэлд зорчигч тээвэрлэдэг 13.5 мянган автобусаар үйлчлүүлнэ. Түүнчлэн бага оврын автобус, метробус буюу тусгай шугамын BRT, метро, мото тээвэр, усан тээвэр, таксиг сонгох боломжтой. Нийтийн тээврийн эдгээр хэрэгсэл хурд, тав тух, үйлчилгээний цаг, чиглэлээсээ хамаараад үнийн хувьд ч сонголт арвин. Өөрөөр хэлбэл, хүн дуртай цэгээсээ зорьсон газартаа шуурхай хүрэх боломжийг бүрдүүлж чаджээ.

Шийдэл
Улаанбаатар хотын нийтийн тээвэрт автобус зонхилдог. Тиймээс нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийг үе шаттай хийж, чиглэл төлөвлөлтийг сайжруулахад нийслэлийн удирдлага онцгой анхаарч, тодорхой арга хэмжээг авсаар буй. Үүний дүнд шинэ, тав тухтай, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн автобуснуудыг үйлчилгээнд нэвтрүүлсэн.
Нөгөөтэйгүүр, хүн амын тоо, төвлөрөл, зорчих хөдөлгөөний урсгал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан масс тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх цаг нь ирсэн хэмээн Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэмдэглэсэн.
Тэрбээр:
-Улаанбаатарын хувьд нийтийн тээвэр сонголттой, тухтай, шуурхай байх ёстой. Өөрөөр хэлбэл, үйлчилгээ, хүртээмжийг нь сайжруулахаас гадна төрөлжүүлэх шаардлагатай гэсэн үг. Метро, LRT, тусгай шугамын буюу BRT байж болно. Нийтийн тээврийг төрөлжүүлэх нь нэг талаас иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бий болгож байгаа хэрэг. Нөгөө талаас эдийн засагт эерэг нөлөө авчрах, хотын үнэлэмжийг нэмэгдүүлэх алхам ч мөн. Мэдээж, масс тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх нь хямд бус. Тэгэхээр бид байгаа нөөц бололцоо, хамтын ажиллагаандаа тулгуурлаж хийхээс өөр аргагүй. Ингэхийн тулд зураглалаа томоор гаргах учиртай” хэмээлээ.
Нөгөө талаас, унадаг дугуй, скүүтэр, такси үйлчилгээ зэрэг тээврийн бусад хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулахад хотын удирдлага хувийн хэвшилтэй хамтран ажиллаж буй.
Сэтгэгдэл0
Metro bari a
Солиороод .. худлаа хуцаал .. бөх .. хар өгөр шаар
Энэ нэг шуналын угшилтай дарга чухал царайлхаас өөр бүтээх юм алга даа харин нураалт хийлгэвэл гайгүй нураачих шинжтэй шзү
зарим нөхдүүд юм л бол бусдыг элдвээр доромжилж байдаг бүдүүлэг зэрлэг зангаа татах хэрэгтэй. Та нарыг хар муу санаат хамгийн адгийн новшууд л гэж үзнэ.Эрүүл л бол чиний бичсэн зүйлийг хэн ч уншихгүй
зарим нөхдүүд юм л бол бусдыг элдвээр доромжилж байдаг бүдүүлэг зэрлэг зангаа татах хэрэгтэй. Та нарыг хар муу санаат хамгийн адгийн новшууд л гэж үзнэ.Эрүүл л бол чиний бичсэн зүйлийг хэн ч уншихгүй
Энэ нэг бөхөнцөр худалч хулгайч нөхөр сайхан шаах юм аа
Метро яахав ээ боль .. ЦИРКээ буцаагаад өгчих.. Бөх минь.. өсөхийн өлөн бязда нар шт ах дүүсээрээ
Монголд цирк хэрэггүй.Хэн ч үзэхгүй.Бөөн алдагдал. Цирк мэт алдагдалтай байгууллагыг тэтгэж байдаг обьект төр биш.Ер нь алдагдалтай бүхнийг төрд тохдог хэвшлээ зас. Хувийн циркүүд эсвэл жүжигчид ажиллаг.
ЦИРК бариач ээ тэнэг дүнхүү бөх өө .. юун метро юун усан тээвэр … мэдрэл хар хог..
унадаг дугуй скуутер ... унасан хүмүүс явган хүний замаар давхилдаад дайрч алчих гээд явган явахад маш хүнд болж байнаа ... энийг дүрэм журам гаргаж хорьмоор байнаа ! хотын даргаа ! угаасаа УБ хот дотор одоо дугуй скуутерт зам гаргах талбай байхгүй шүү дээ. дугуй скуутер заавал унах шаардлагатай хүмүүс нь машин замаар, машинуудын дунд ороод явахаас өөр арга байхгүй, харин явган хүний замаар дураараа давхилдаад байгааг л яаралтай журамлаж өгөөч
Hotiin darga bolson manuuhai bolgon tiim yum hogjuune, ingene tegne gehee, bas namchirhahaa boliod erdoo l gazar dooguur metro, gazar deeguur duujin bish teever l negdsen bodlogoor hogjuulen barij butee l dee.
Тухтай түг түг гэж дуугардаггүй мэтро явуул
Сумьяабазар гэнэт хаанаас гараад ирвээ
Энд тэнд тэнэж, Зураглал онолдож ярьсаар даргын хугацаа чинь дуусах нь. Бодиттой юм хийгээч. Түгжрэл хэцүүдлээ. Хэн чингэж бүлтэрч чадна
metro barychik uxaan alga ene box-d
тиймээ тийм монголд бүгд байж болно хоосон бүлтрэг зоосон бэлтрэг шиг юм битгий яриад бай цирк тойрсан хятдуудт өгсөн түцүүдээ зайлуул хот тойрсон хот орчмын цахилгаан трамбай вагон их тойргоор явуул богд уулыг нүхэлж тавь трамбайны замаар машин явдаг шүү дээ тулгуур дээр явдаг вагон ямар аймаар дуутай унтуулахгүй хот дотор төмөр замаараа метро хийгээд вагон явуулаачээ эмээлт гачуурт гм гачуурт баянзүрхийн гүүр богд уул маршрутл гэсэн
Зайл лалар минь чи чадахгүй за
Salga tolgoitiin yed hydlaa hyzaad l baisan odoo ta bas hydlaa yaria yu?...Bytehgyi asyydal biz dee....Manaihan yumand ynen setgeleesee handahgyi baina?...hereb ynen handdagsan bol sayahan neg chigiin metrogyi baisan Pranziin Rennes hot 3-5 jiliin dotor dahiad metronii sine chiglelttei bolj baih.Metrog harsaar baital nyden deer barih yum!!!tiim ch ydaan hygazaa zarchuulsan ygyi ee...............ene met bol hiij syrsandaa baina uu?.....esbel setgel baina uu?.....anhaarah asyydal suu................Manaihan ch ikheeheen menge orj irbel idehsen geed zyydleed zogsdoggyi gee biz dee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!iimees bytehgyi ee;
metro bari, busad buh gazraa tsetsegjuulj nogoojuul, dugui unah bolomj og.
Яриа соноин биш
Шаагаал явах юм хурдлаач дээ.
бүтэхгүй бүлтрэг мэдэхгүй бэлтрэг алтан загасны эмгэн салтан хааны үлгэр
наадах БӨХийн чинь тархи нь хүрэхгүй ээ ийм даргатай НИЙСЛЭЛ хөгжих үү үү үү
Метро байж болно ч гэх шиг. Метрогоо 30 жил бариахгүй саатуулсан дарга нартаа арга хэмжээ аваач. Өмнөд хөрш Хөх хот, Вьетнамын Ханой хот, хамгийн ядуу орон Бангладешийн Дакка хотод саяхан Метро ашиглалтад оржээ. Метрогоо хурдан бариач ээ.
мэддэг хэдэн үгээ хэлж
Энэ БӨХөөс өөр хотын дарга хийчих боловсрол мэдлэгтэй ухаалаг хүн алга уу ? МАН-д… дүнхүү бөх чадахгүй байна шт..
Ичихгүй нь их сайхаан.. шир шт… балай хог