БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 28-ны өдөр Бээжин хотноо Хятадын Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв.

Нийслэл Бээжин хотын Тяньаньмэний талбайн төв хэсэгт байрлах Хятадын Ардын баатруудын хөшөөг 1958 онд босгосон бөгөөд шинэ Хятад улсыг байгуулах, эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө амь насаа зориулсан баатруудын гэгээн дурсгалд зориулж бүтээжээ.

Баатруудын хөшөөний өндөр 37,94 метр, 17 мянгаад хэсэг боржин болон гантиган цагаан чулуугаар бүтээсэн. Уг хөшөөнд БНХАУ-ыг үндэслэгч Мао Зэдун даргын бичсэн “Ардын баатрууд үүрд мөнхөрнө” гэсэн бичвэрийг сийлсэн байдаг.
Сэтгэгдэл0
Урвагч Арслан тайж Далай ламд мөргөө юү ? Тэгээд цаашаа яадаг билээ !
Энэ залууд учир дутагдалтай тал бий ч одоо дэмжих хэрэгтэй улсаа төлөөлөөд сэтгэлээ шаналгаж л яваа байх
Бээжинхүү День Хао нутагтаа очиж дээ..
ene toriin hereg bolohoos ta nar sig chetgeryydiin hereg bys?......
GACHIGARHUU EH ORONDOO OCHJEE