Хэдхэн хоногийн өмнө (2023.06.22) УИХ-ын чуулганы хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж, гишүүдийн 57.8 хувийн саналаар дэмжсэн. Ингэснээр ирэх намар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах эсэхийг хэлэлцэх болсон.
Харин хэлэлцүүлгийн үеэр тус хуулийн төсөлд заасан соёлын ваучер олгох асуудлыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам “ойлгохгүй байна, талон олгох юм уу” хэмээн шүүмжилж асуулт асуусан. “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд талон олгох асуудал огт тусгаагүй, соёлын ваучер олгох нь олон улсад соёлын үйлчилгээг түгээдэг жишиг хөтөлбөр” гэдгийг Соёлын сайд Ч.Номин тайлбарлаж байсан.
Сошиал сүлжээгээр халамжийн талон шиг талон тараах нь гэсэн худал мэдээлэл сэвэгдэж эхэлсэн. Харин энэ асуудалд Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сэбастиен Сүрүн Соёлын сайд Ч.Номинг дэмжжээ.
Тэрээр “Францад Соёлын талон тун амжилттай хэрэгждэг. Үүгээр дамжуулж бид бүх залуу үед соёлын түүхэн өвүүд болон орчийн үеийн соёлын бүтээлч үйл ажиллагаануудад нэвтэрч, танилцах боломжийг олгодог юм” хэмээн жиргэжээ.

Соёлын ваучер хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ямар улс орнууд байна вэ?
Зөвхөн Франц төдийгүй Европын олон орон Соёлын ваучер хөтөлбөрийг залуу үейинхэндээ зориулж хэрэгжүүлдэг байна. Тухайлбал, ХБНГУ-ын “KulturPass” хөтөлбөртэй ижил төстэй арга хэмжээг Итали, Испани улсуудад хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд Герман улсад л гэхэд тус хөтөлбөрт 750 мянга гаруй иргэн хамрагдахаар болжээ.
ХБНГУ-ын засгийн газраас хэрэгжүүлэх шинэ хөтөлбөр “KulturPass” нь 18 нас хүрсэн хүн бүр музей, кино, театр, тоглолт зэрэг мэргэжлийн соёлын арга хэмжээнд хамруулах зорилгоор 200 еврогийн эрхийн бичиг олгох аж. Эрхийн бичгийг Германд амьдарч буй бүх хүүхэд залуучууд харьяалал харгалзахгүй авах боломжтой. “KulturPass” вэбсайт болон аппликейшныг татан бүртгүүлэх боломжтой бөгөөд сонирхсон соёлын арга хэмжээндээ бүртгүүлэн ашиглах боломжтой юм.
“KulturPass” нь Германы засгийн газраас тус улсын соёлын салбарыг дэмжих өргөн хүрээний зорилтын нэг хэсэг юм. Түүнчлэн энэхүү эрхийн бичиг аливаа соёлын арга хэмжээнд оролцох боломжгүй залуу үеэ дэмжих, ковид-19 цар тахлын нөлөөгөөр нийгмийн харилцаанаас тусгаарлагдсан залуу үед дэмжлэг болох мөн шинэ найз нөхөдтэй болох соёлын талаар суралцах, бүтээлч байдал болох шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэхэд тусална. Түүнчлэн өсвөр насандаа аливаа соёлын үйлчилгээнд хамрагдсанаар насан туршдаа соёл хүртэгч иргэн болж төлөвшинө гэж үзэж байна.
Сэтгэгдэл0
Монголын залуучууд бол улам бүү юм үзэхээ больчино шүү ! Бидний сэтгэл зүй өөр, битгий даяарчлах гээд байгаарай !
зүгээр л орох тасалбарын үийг багасгачихвал үзнэ шүү дээ
ваучерээр соросын хөрөнгөтний католик христийн шашныг залууст худалдах юм байна хөрөнгөтмий бузар булай г худалдана худалдан авч тархиндаа хийнэ пригожин хийчихээд эргэж орсыгоо мөргөөд дотроосоо өөрийгөө устгадаг бөмбөг шиг болчих шахлаа ваучер-само уничтожение
Mongoliin zaluuchuud delhii chig handlagatai zailsgyi orolzoj yabah ni chuhal daa,daraa ni boloh asyydal bas bii suu dee;..............manai zaluuchuud esen hegjihiin hereer yum unsij oyun setgehyi hyrtel eerchilegdej baigaa ene chagt yum yumtai l tylna syy;;ene bygded belen baihad naad zahiin soyoliin kart gene uu?......ene bygd tysgailan syralzah l bolno;
бас юу пиар хавчуулаад бнаа
Гамбир нүүртэй сайд хаанаас олж хуулсан юмаар мэдэмхийрч байгаа юм бол хөөррхий. Гай багатайхан юм л хуулбарласан байгаасай гэж залбирхаас.