“Монголын шашинтнуудын эв санааны нэгдэл” бага хуралд Монгол дахь шашин бүрийн тэргүүн, төлөөллүүд оролцож шашин хоорондын эв нэгдлийн талаар хэлэлцэж, өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдлаа. HWPL олон улсын байгууллага болон бурхны шашны Сайн Номуун хийд хамтран 2023 оны 6-р сарын 20-ны өдөр “Монголын шашинтнуудын эв санааны нэгдэл” сэдэвт бага хурлыг амжилттай зохион байгууллаа.
Уг хурал нь Туушин зочид буудлын Соёмбо танхимд болсон бөгөөд шашны тэргүүнүүд, шашин судлаач, сүсэгтнүүд зэрэг 10 гаруй төрлийн шашны 400 орчим төлөөлөл оролцжээ.
Монгол Улсын хүн амын тавиас илүү хувь нь Буддын шашин, бусад нь Христ, Хинди, Ислам, Бахай гэх мэт шашин шүтлэгтэй гэсэн судалгаа байдаг. Үүнээс харвал Монгол Улс Буддын шашинтай улс орон ч гэлээ манай орны өнцөг булан бүрд олон төрлийн шашин зэрэгцэн оршиж байгаа нь шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөнд хүндэтгэлтэй ханддагийн баталгаа юм.

Тиймээс Монгол Улсын хөгжил дэвшил, хүн зоны амар тайван байдалд шашны үзүүлэх нөлөө, шашин хоорондын эв нэгдэл, хамтын ажиллагаа нэн чухал тул шашин хоорондын үл ойлголцол, зөрчил маргаан, ялгаварлан гадуурхалт зэрэг асуудлуудын гарц шийдлийг зөв тодорхойлж, Монголын шашинтнуудын эв нэгдэл, харилцан ойлголцлоор дамжуулан, энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлэхэд уг хурлын зорилго чиглэсэн гэдгийг HWPL байгууллага онцлон тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого дахь “Үнэт зүйлийн судалгаа болон олон улсын монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон нүүдлийн соёл иргэншил, Монголын түүх, хэл соёл, ёс заншил, шашин, гүн ухааны судалгаа хийж, нийтийн хүртээл болгон хэвшиж, нийгмийн соён гэгээрлийг өндөр түвшинд хүргэнэ” гэсэн зорилтыг дэмжиж байгаагаараа чухал ач холбогдолтой хурал юм.

Уг бага хуралд Монголын Тэнгэр үзэлтний “Мөнх Тэнгэр” нэгдсэн хорооны тэргүүн, доктор Б.Галаарид, Нүүдэлчин соёл, бөө судлаач, эрдэмтэн Ш.Сүхбат, “Кришнагийн ухамсрын олон улсын нийгэмлэг (ISKCON)”-ийн зүтгэлтэн Б.Баярсайхан, “Монголын мусульманы нийгэмлэг”-ийн тэргүүн Х.Батырбек, “Хотон түмний Худаяа нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Цэрэнчимэд, “Монголын бурхны шажны Монгол уншлагат түгээмэл ивээлт төв”-ийн тэргүүн П.Сүхбат зэрэг төрөл бүрийн шашны төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлж, илтгэл тавьсан. Мөн хилийн чанадаас зочид мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэлийн үг илгээсэн бөгөөд Олон улсын залуучуудын энх тайвны нийгэмлэг (IPYG)-ийн залуучууд арга хэмжээнд зориулж тусгай үзүүлбэр бэлтгэн хүргэлээ.

“Монголын шашинтнуудын эв санааны нэгдэл” бага хурлыг нээж, Сайн Номуун хийдийн тэргүүн хамба С.Нэргүй мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр “Дэлхий дахины энх тайван амар амгалангийн төлөөх үйл хэрэгт шашинтнууд бидний оролцоо, нэгдмэл үзэл санаа, хамтын ажиллагаа юу юунаас илүү чухал бөгөөд олон шашны төлөөлөл оролцсон энх тайвны төлөөх арга хэмжээг хойшид ч өргөн цар хүрээтэй, тогтмол зохион байгуулахыг зорьж байна” гэдгээ илэрхийлсэн юм.
Мөн нүүдэлчин соёл, бөө судлаач, эрдэмтэн Ш.Сүхбат “Pax Mongolica-Мөнх тэнгэрийн үзэл, Монголын их амар амгалан” сэдвээр илтгэл тавьж, Монголчууд 800-аад жилийн өмнө олон шашин нэгдсэн ийм хурал зохион байгуулж байсан түүхтэй гэдгийг онцолж, энэхүү эв санааны хурлыг зохион байгуулж байгаад тусгайлан баяр хүргэв.
Камбожийн Буддын шашны тэргүүн, их хамба лам Тэп Вон “HWPL байгууллага болон Сайн Номуун хийд хамтран зохион байгуулж буй Монголын шашны бага хуралд баяр хүргэе. Уг бага хурлаар дамжуулан HWPL байгууллагын энх тайвны агуу гэрэл Монгол Улсыг гийгүүлж, энх тайвны цэцэгс хойч үедээ мөнхийн өв болон дэлгэрэх болтугай” хэмээн хүндэтгэлийн үгээ захидлаар илгээжээ.
Мөн хуралд оролцсон эрхэм зочид “Шашин бүрийн сургаал номлол, үзэл санаа нь амар амгалан дотор нэгддэг бөгөөд шашин хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бий болгох нь энх тайвныгцогцлоох шийдэл” гэдгийг хүндэтгэлийн үг, илтгэлдээ онцлон илэрхийлж байлаа.
Үйл ажиллагааны хаалтын үгийг HWPL байгууллагын Глобал-9 салбарын захирал хатагтай Кейт Шин хэлэв. Тэрбээр шашин шүтлэгийн ялгаатай байдал нь зөрчил мөргөлдөөн, үзэн ядалтын эх үүсвэр байж болохгүй гэдгийг онцолж, уг үйл ажиллагаанд цугласан Монгол Улсын шашны тэргүүнүүдээр дамжуулан, Чингис хааны баримталж байсан шашин бүрийг хүндэтгэх, хүлээцтэй хандах зарчмыг сэргээж, Монголын шашинтнууд энх тайвнаар зэрэгцэн оршихыг уриалсан юм.

“Монголын шашинтнуудын эв санааны нэгдэл” бага хурлыг зохион байгуулсан HWPL байгууллага бол шашны байгууллага биш бөгөөд аль нэг шашныг онцлон сурталчилдаггүй, олон улсын энх тайвны байгууллага юм. Харин энх тайвныг цогцлооход шашинтнуудын үүрэг оролцоо чухал болохыг хүлээн зөвшөөрч, дэлхийд энх тайвныг тогтоох зорилготой олон талт үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгон шашны эв нэгдлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байна.


HWPL байгууллага нь НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн зөвлөл (ECOSOC)-д тусгай зөвлөлдөх статустай, НҮБ-ын Глобал харилцаа холбооны газар (UN DGC)-тай албан ёсны хамтын ажиллагаатай байгууллага юм. Тус байгууллага нь дэлхийн шашны тэргүүнүүдтэй хамтран ажиллаж, шашны эв найрамдлын сүлжээг бий болгохын сацуу шашин хоорондын яриа хэлэлцээний талбар болох Судрын хэлэлцүүлэг, шашин бүрийн онцлогийг ойлгоход тусалдаг Шашинтнуудын энх тайвны өдөрлөг зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрд шашин хоорондын эв найрамдлыг цогцлоож, энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаануудыг идэвхтэй өрнүүлсээр байна.
Сэтгэгдэл0
Bi anduuraagyi bol xeden jiliin umnu nalaixiin zasag dargiin uruug evdej orood tamgiig ni avax geed seifiig ni xulgailaad yavj bsan nuxur chini nergyi bxaa.
Бөө чинь шашиндаа ордоггүй юм өөр сёкт юм ! Бөө нарын нарын тэргүүн Галаарид энэ хуралд хамаагүй хүн !
boo shashin 2 bol orsoldoghid. shashin bol boogiin daraagiin shat um
шарын шашныг шүтсэнд орвол ОРОС ОРОН ПУТИНЫГ ШҮТСЭН НЬ ДЭЭР шарын шашин монголыг хамгаалахгүй богд гэгээний боол болгох гэж байна баастай бурхан бол хэзээч хүн
Монголд одоо шашин бурханыг үнэхээр шүтдэг нэг ч хүн байхгүй, МАН өнгөрсөн зуунд шашныг бүрэн мөсөн устгасан шүү дээ! монгол хүний 2-3 үе нь шашингүй аж төрж ир сэн, одоогийн лам нь ч худлаа, сүсэгтэн нь ч худлаа ! Амь зуух аргаа л олсон улс,аль аль нь .
Бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдээс ганц ч хүн байхгүй,Ромын Папын Католик сүмээс төлөөлөл байхгүй.Үнэн алдартны сүмийн төлөөлөл байхгүй байж бас шашин хоорондын гэж юугаа солиороод явна аа. Бөө мөргөл гээд эргүүтээд явдаг байсан бөө судлагч гэж өөртөө нэр өгсөн галаарид гэж нэг юм шашин төлөөлөх үү. Солонгосын нэг муу зальтай Мүн гэгч эр өөрийгөө хоёрдахь христ гэж зарлаад гэнэн тэнэгүүдийг элсүүлсээр Мүүний шашин гэж нэг хуурамч юм гаргасан шиг галааридын шашин гэж юм гарч гай болох бий дээ. нэргүйтэй бол ярих ч юм байхгүй. Бээжинд очиж ногоотой шөл ууж ирчихээд яагаад ч юм хий нь хөдөлсөн юм шиг санждоржтой нийлээд Гандантэгчэнлин хийд рүү давшлаад эхэлсэн. Бусдаар зааварлуулж төр,шашны хэрэгт оролцоно гэдэг бол урвагч гэсэн үг. хулан тэнэг болоод нэргүй хоёрын тагнуул гэдэг бол яг адилхан зүйл. Нэг нь эр,нөгөө нь эм гэсэн ганц ялгаа л бий.Ийм юмнууд нийлж харийн геополитикийн гар хөл болж яваад иргэд сонор сэрэмжтэй хандан няцаах ёстой.