Худалдаа Хөгжлийн Банкны 64 хувийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн дарга, Сингапурын хөрөнгө оруулалттай “Globull Investment and Development PTE. LTD” компанийн эцсийн өмчлөгч Д.Эрдэнэбилэгийг “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” ХХК-д давуу байдал бий болгон шилжүүлсэн, “Хөтөлийн цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг хууль бусаар авсан, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн эзэмшлийн Хуст уул, Төмөр толгой, Төмөртэйн төмрийн хүдрийн ордын чиглэлд Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.долларын зээл авч төмөр зам тавихдаа төсөвт өртгийг их хэмжээгээр нэмэгдүүлэн завшсан хэрэгт анх шалгаж эхэлсэн билээ.
Улмаар түүнийг “Монголын зэс корпорац” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, “Кью си эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир нартай урьдчилан нэгдэж, гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлж, татан оролцуулсан, мөнгө угаасан хэмээн Эрүүгийн хуулийн 20.3, 18.6 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар тооцсон юм.
Гэвч 2019 оны 8-р сард Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас харь оронд эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон гэж үзэн, Хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж хэргийн бусад оролцогч нартай уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн билээ. Уг шийдвэр гармагц 3 тэрбум төгрөг барьцаа болгоод, улмаар эмчлүүлнэ гэх нэрийдлээр "Сахал" Д.Эрдэнэбилэг Монгол Улсын хилээр гарч яваад одоог хүртэл ирээгүй байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар тэрээр Сингапурт амьдарч байгаа аж.
С.Сарнай
Сэтгэгдэл0
АРДЫН ХЯНАН ШАЛГАХ ХОРООГ БАЙГУУЛАХЫГ ХАМГИЙН ТЭРГҮҮНИЙ УХАМСАРТАЙ НАМ ХҮМҮҮС УИХ-Д ОРУУЛААЧЭЭ ГУРВАН САЯ АРД ТҮМЭН БҮХ ЮМАН ХЯНАЛТ ТАВЬХАД НИЙГЭМ ТЭГШРЭНЭ
Гаднаас монголыг самараал ай арай юу хөрөнгө мөнгийг нь хурааж царцаагаач Эх орондоо ирж чадахгүй байж гаднаас том том дугараад байдаг гэмт хэрэгтэн нөхдүүд олширжээ Монголын төрийг даанч тоохгүй байна даа Удирдагч өгүүлэгдэж байна
Энэ хувчилал өмчилөл гэдэг зүйл дандаа худал явагдаж байсан юмуу дандаа ингэж луйвардлаа гээд байх юм
Гадаадад амьдрана гэдэг чинь бараг шорон шүү дэ ! Монголдоо амьдарч монголын нутгаараа хэсч наадам заадам үзэж харж хүн амьтантай уулзаж архи дарс ууж наргихгүй тоглохгүй явна гэдэг чинь том ял шүү дэ ! Ялаа авчихсан юм байна !
ci arhinaas uur umnaas taashaal avch chadahgui uheer l dee
Женкотой цуг Сингад далайн эрэг дээр амьдраад, тэндээсээ МАНАН-гаа удирдаал бгаан биз дээ, муу хужаагийн шэээээс
Энэ луйварчныг даруйхан авч ирж ялыг нь үүрүүлээч дээ.Монголын ард түмний боломжийг дээд зэргээр хулгайлсан сувдаг шунахай хулгайч шүү дээ.Хүнийг ингэж хэлэх эрхгүйч хийсэн үйл нь яалтчгүй ингэж хэлэхэд хүргээд байх юм.
Энэ луйварчин хулгайч үнэнд гүйцэгдэнэ. Интерполоор авчраач хармуцлага тооцооч
SAHAL , JENKO 2 .N UNDSEN HURUNGIIN NUUTS SAV SINGAPURT ! ZUVLUGCH MANAACH N TER BIL HUJAA SHUU!
Энэ луйварчидтай хуйвалдан гадуур байлгаж байгаад хилээр давуулчихдаг новшнуудаа шуухээс хоож ял адилхан огооч монгол арай дэндлээ!!!
МОНГОЛ УЛС ГАНЦ ХҮН ХҮЧИРЭХ ЧАДАЛГҮЙ ЮМ ДАА, ХӨӨРХИЙ
Таанар муусайн гөлөгнүүд намайг яаж ч чадахгүй, би улсыг чинь хулгайлж, тонож дээрэмдээд, татвар төлөгч таа нарын ачаар тэрбумтан боллоо. одоо би Сингапурын далайн эрэг дээр наранд биеэ шараад хүүхнүүдтэй зугаалж боовоо хөхүүлээд хэвтэж байна. Наад шүүгч нарийг чинь би бүгдийг нь худалдаад авчихсан, миний томилгоогоор тавьсан дохио даалгавраар ажилладаг нохойнууд. Тийм болохоор битгий гуцацгаа шээснүү.д минь, би хэзээ ч шоронд орохгүй!!!!!!
bolibsrolgyi myy luuxaanyg chixdeed irdeggyi tor bainaa
Эрдэнэтийг Монголдоо авсан нь зөв ш дээ. Хэрэв оросуудтай хамтарсан хэвээр байсан бол асуудал их гарах байлаа.
Оркууд атаархаж үхээсэй
Ганц энэ хүн энэ бүгдийг хийнэ гэж юу байхав дэ Энд чинь бүхэл бүтэн Мафи бүлэглэл бна шүү дэ Энэ Бүлэглэлийг илчилэх нь чухал баймаар юм Ганц энэ хүнийг л боорлоод байх юм Америк гэдэг улс л Энэ1990 оны эргэлтйг монголд хийчихсэн юм бна шүү дэ Хуучин Зөвлөлт Улсыг задрангуут Овжин ашиглаж Монголыг самарсан юм бна Үүндээ Манай хэдэн Эрлийз хурлийз голдуу нөхдийг ашиглаж Одоо монголчууд 1992 оны Америк үндсэн хуулиа өөрчилхөөс эхэлнэ Шударга шүүх Ардын Хянан Шалгахаа байгуулж жинхэнэ өөрчлөлт Хувьсгалыг хийх хэрэгтэй Одоо ер нь тусгаар тогтнолоо алдах дээр туллаа шүү Бид нэгдэж чадахгүй юмаа Энэ олон шашин ард түмний тархийг угаагаад хүлцэнгүй болгоод байна Бурхан удахгүй ирнэ гээд хүлээгээд байдаг хүмүүс олон болж шүү Энэ олон шашиныг яах ёстой юмбэ Монголчууд сүмээс салахаа болилоо Залбирч мөргөөд суудаг болжээ
Одоо хэцүү нэртийн пян даахгүй л дээ.
Монголдоо хэрэгтэй юм хийх хүн хүн бсан шүү Даанч эрх баригчид өөрсөддөө саад болсон хүмүүсийг хэлмэгдүүлж гүтгэж тархи угаах юм даа