sonin.mn
Монгол хэлнээс Кирилл үсгийг халж, латин үсэгт шилжих санаачлагын талаар "No War" хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал хийлээ.
 
Энэ үеэр тус хөдөлгөөний гишүүн Б.Билгүүн: "Кирилл үсгийг халж, латин үсэгт шилжих санаачилга гаргаж байна. Кирилл үсэг гэдэг бол бид нарыг бараг нүүрэн дээр тамгалчихсан байдаг шиг Монгол бол Орос орны түүх, соёл гээд бүх зүйлийг шингээсэн байдаг гэж тамгалсантай адил бичиг. Бид нарыг гадаадад  явж байхад Монголоор бичээд үзүүлээч гэдэг. Тэгээд кириллээр бичээд үзүүлэхээр энэ чинь Орос үсэг байна шүү дээ гэдэг.Бид энэ бичгийг хэрэглэдэг тул шаардлагаа тавих эрхтэй. Үүний дагуу мэргэжилтнүүд ажлаа хийх хэрэгтэй. Ер нь бол латин үсэг рүү шилжихэд ямар ч асуудалгүй. Бид энэ үсгийг нүдэлчихсэн, бараг шууд шилжихэд асуудал бага гарна. Зарим нэг улс орон 2018 он гэхэд латин үсэг рүү шилжихээр төлөвлөн, ажиллаж байна. Бид ч мөн тэгэх ёстой. Монгол хэл өдөр тутмын хэрэглээндээ латин үсэгт шилжих шаардлага ахисан шаардлага бий болсон" гэв. Харин тус хөдөлгөөний тэргүүн Э.Одбаяр латин бичиг дэхь Монгол хэлний дүрмийн талаар өөрийн судалгаагаа танилцуулсан юм.
 
С.Сарнай