Монголын бурхан шашинтны төв гэгдэх Гандантэгчинлэн хийдэд шавилан суудаг бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй талаарх мэдээлэл цацагдаад буй билээ. Уг мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг хийж эхэлжээ. Тодруулбал ЦЕГ-аас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй мэдээллийн дагуу гомдол, мэдээллийн бүртгэлд авч, тус хийдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
Үүнтэй холбоотой МБШТөв-Гандантэгчэнлин хийдээс нийгэмд үүсээд буй нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Хэвлэлийн хурлын үеэр тус хийдийн төлөөллүүд: "Хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа.Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэн нэгнийг буруутай гэж ярьж болохгүй.
Гэтэл олон нийтийн сүлжээгээр уг асуудлыг дэвэргэн, сүм, хийд, шашинг буруутгах нь хэрээс хэтэрлээ.УИХ-ын дэд дарга С.Одонтуяа мэдээлэл хийн, сүм хийдэд ийм асуудал өмнө нь гарч байсан юм шиг ярьсанд маш их харамсаж байна. Хэрэв тийм байсан бол С.Одонтуяа өөрөө ч уг асуудлыг нуун дарагдуулсан гэсэн үг шүү дээ. УИХ-ын дэд дарга уг нь цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга. Гэтэл өөрөө хэлмэгдүүлэлтийг үргэлжлүүлж байна.
Лам хуврагууд, хийдийг уг асуудалтай холбогдуулан нийтээр нь гутааж буйд харамсаж байна.
Ярилцлага хийж, тодорхой хүүхдүүдийн нэрийг олон нийтэд зарласан нь хүүхдийн эрхэд халдсан харамсалтай явдал болсон. Түүнчлэн Монголд болон Энэтхэгт сурч байгаа хүүхдүүдийг гутаан доромжилж байгаа асуудал гарч байна" гэв.
Энэ бүхэнтэй холбогдуулан Зава Дамдин хувилгаан гэх лам Осгонбаяр: "Энэ удаа Гандантэгчэнлин хийд дээр гарсан хэрд хийм яриа хуулийн хүрээнд эцэслэн шийдэгдээгүй боловч олон сурвалжлагч нар хүүхэд залуу лам нарыг цочирдуулан, зарим нь дайрч мэгдүүлэх зорилготой мэт, зарим нь бол шууд гутаан доромжлох хэлбэрээр ярилцлага авч байгаа харагдана.
Хөөрхий залуу лам нар уг гарсан ужид ярианд цочирдон айн балмагдаж, ярих үг хэлээ ч сайн олохгүй байгаа нь илт. Энэ нь тэд бүгдээрээ гэм хийсэн гэсэн үг биш залуу насны гэнэн зангаар хариултаа олж ядан айн хэлмэгдэн байгаа нь магад. Бүр гадуур номт дээлтэйгээ явахдаа ч айж ичин, зарим хүмүүст гутаагдан сэтгэлээр унаж буйгаа ярьж, бас бичицгээж байна.
Энэ бол жижиг асуудал ерөөсөө биш, анхаарах ёстой маш эмзэг сэдэв.
Тэгвэл шашны эрх баригч Гандангийн хамба номуун хан, гэгээнтэн, хутагт хувилгаад, гавж, гэвш лам нар яагаад энэ хэдэн залуу лам нараа урдаа бариад хэд хоног юу ч дууграхгүй, асуудлын учгийг хурдан олж, бусад хүүхэд залуу лам нарынхаа эрхийг хамгаалахгүй байгаа юм бэ. Ер нь бол тухайн газрын удирдлага хариуцлагын эзэн болж, тэргүүн шугаманд ажиллах ёстой болохоос хэдэн хүүхэд залуучуудаа бүлтгэнүүлээд "сошиал буллы" буюу нийгмийн гадуурхалд өртүүлж, айлган хэлмэгдүүл гэсэн үг ерөөсөө биш. Бүгдийг нь алж устага, бууд, дүүжил, хаа таарсан газраа чулуугаар цохь, гэх мэт болоод үүнээс ч зэрлэг балмад сэтгэгдлүүд сошиалд хөвөрч байгааг та нар харж байгаа. Өөр бас хүний эрхийг хамгаалдаг байгууллагууд яагаад голдуу мууруу нь тэмүүлж дэврүүлээд бусад олон гэмгүй залуучуудын төлөө дуугарахгүй байгаа юм бэ?" хэмээсэн юм.
Үнэхээр л Монголын шарын шашин 1990 оноос хойш анх удаа гомо секс, хүүхдийн хүчирхийллийн дуулианд холбогдчихоод байхад Монголын бурхны шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хичээнгүй зүтгэлт хамба номун хан, гавж Д.Чойжамц яагаад олны нүднээс нуугдан, тайлбар хийхгүй байна вэ? Эрх тушаал, цол хэргэм бол ямбыг нь эдлэхээс гадна үүрэг хариуцлага үүрэх учиртайг эрхэм хамбатан мэддэг юм болов уу?
С.Сарнай
Сэтгэгдэл0
Шашнаа их оодруулвал юуч гарч мэднэ. Католик шашны том лам нарч ийм хэрэгт орооцолдсон гээд хэдэн жилийн өмнө бөөн шуугиан болж байсан. Энэ лам нар үнэхээр бурхан багшийн шавь юм болж сүм ч үгүй хөрөнгө ч үгүй хар тагшаа бариад бадар бариад амьдраач. Шуналтай учраас чадахгүйл байхгүй юу. Ер нь ямар шуналтай аав, ээж нар хүүхдээ лам болгох гэдэг байнаа?
ЭРХ БҮХНИЙГ НЬ ЭДЭЛЖ ЯМБА БҮХНИЙГ НЬ ӨМЧИЛСӨН ХЭН ДЭЭД ДАРГА БОЛНО ТЭР БҮХЭНТЭЙ СҮЖИРСЭН ЧОЙ ХАМБА ОДОО ХАРИУЦЛАГА ҮҮРЧ ДУУГАР АА. ЭНЭ БОЛ ТҮҮНИЙ ЗАЙЛШГҮЙ ХҮЛЭЭХ ҮҮРЭГ. ТҮҮНЭЭС БИШ ЦАГИЙН САЙХАНД ЖРГАЧИХААД ХАТУУ ЮМ ТУЛАХААР АЛГА БОЛДОГ АРЧААГҮЙ ЖИЖИГ ЛУЙВАРЧИН ШИГ БАЙЖ БОЛОХГҮЙ ХАМБА АА!
Oroin deed dalai lam n pedophile iym manai heden hamba mamba nar bvr toohchgui biz.
Тэр Чой хамба чинь гандангийн подвалд байдаг гараждаа машины цуглуулгаа үзээд лимузенгаа арчиж зүлгээд завгүй байгаа. Тэр пялдагаас юуч горидоод нэмэргүй.
Энэ жижиг асуудал дэгдсэнийг ашиглаж Чой хамбыг зайлуулж оронд нь суух гэсэн өөр ламын ажил явж байгаа ! Тэр лам Одонтуяа гишүүнтэй хуйвалдаад ярьж тохирсон !
Яг
Захын нэг хэсэг гудамжны халтар гөлөгнүүд хуцсаны төлөө Чой хамба юу дугарах юм. Жингэр нохой хуцаж байхад жингийн цуваа явдагаараа л явж байх ёстой юм биш үү.
шарын аинд гучин жил боолчлогдлоо монгол төвдийн ашинд орж мунхарч байвал хятадын төвдийн нэг муж төвдийн харяат болж шашнаараа ч засаг төрийн дээд түвшний хятад цустангууд олигархууд хятадт монголыг зарж байна улсын баярын үеэр байнга монгол улсыг зарпаг гандангийн сургуулийг хаа орос сургууль болго олон мянган хүүхэд орос сургуульд орох гээд оочерлож өрсөлдөөд мөнгө нь хоёр оронтой тоонуутд хүрэхгүй тул орж чаддаггүй бүр хаант засагтай болгож богдыг тодорсон ч гэх шиг болиочээ ардын нам ардын гэсэн утгаа алдаад байна шүү
энэ махан тогой ламанцар өөрийнхөө биоогийн зүй тогтолт хэрэгцээгэ хэрхэн хангаж зохицуулдаг юм болдоо. халбайгаад хань үр хүүхээ дэргэдээ дуулаад олны нүдэнд явах нь харин ч эрхэм сайхан аргадана шүүдээ чой ламаа
Бандидах гэж бүр хэллэг хүртэл байдаг биз дээ? Одоо л ил гарч байгаа болохоос хэдэн зуун жилийн настай хэрэг байлгүй
хүүхэн хүчиндэн хүүхэд хүчиндэн хувхай шимэгч хувалзнууд хэрэгт холбогдолтойгийн шоронд холбогдолгүйгийн цэрэгт явуул гандан чинь янханы газар болсон юм биш үү
Энэ шар хувалзийг зайлуулах хэрэгтэй Монголд шашин огт хэрэггүй
Лам нар авгай авч болдоггүй нь тулгуур асуудал учраас тэр. Авгай авсан хэн ч заавал мөнгөний төлөө явдаг.Тэгэхээрээ ажил хийх хориотой лам нар худал хэлж хулгай хийхээс эхлээд нүгэл бүгдийг үйлддэг. Манай татвар төлдөггүй их орлоготой зардалгүй шахам Гандан хийд яагаад сүсэгтнүүдэд хэрчим талх ч өгдөггүй вэ? Яагаад ном нь хүртэл талх мах шиг тодорхой үнийн цэстэй байдаг вэ гээд асуудал маш их бий. Банди шуумарын ёс лам нарт эртнээс байсан уламжлалтай. Маргах хэрэггүй.
internet...endees oswor uyiihen maani buzar bulai buhniig huchirhiilel allaga hulgai deerem tonuul buhniig surch baina gandan hiided suuj baiwch tolowshij uhaan suugaagui huuhduud..uuniig bodoltsnuu
Буддагын шашины шинэ ногоон урсгалыг Монголчууд үүсгэх хэрэгтэй Мөчир цэцэг нэг үндэснээс салаалхад буруу юу байхав гэдэг Бүх юмс мөнх бус цаг хугацаа нөхцөл шалтгаан явцад бүх юмс хувьсан өөрчилөгддөг гэдэг биздээ Ингэж байран дээрээ хуучинсаг байх мөхөхийн шинж шүү Онол сургааль ном сайн багш нар байна шүү дээ
Энэ балин хамарт хамба нь өөрөө архи ууж авгай хүүхэн эргүүлдэг гар шдээ
Буддагын шашины шинэ ногоон урсгалыг Монголчууд үүсгэх хэрэгтэй Мөчир цэцэг нэг үндэснээс салаалхад буруу юу байхав гэдэг Бүх юмс мөнх бус цаг хугацаа нөхцөл шалтгаан явцад бүх юмс хувьсан өөрчилөгддөг гэдэг биздээ Ингэж байран дээрээ хуучинсаг байх мөхөхийн шинж шүү Онол сургааль ном сайн багш нар байна шүү дээ
8-р богд Жавзандамба бандитай.шуумартай,Дондогдулам хэмээх эхнэртэй байсан.