Хэдэн тэрбум жил оршсоор ирсэн энэ дэлхийд хүмүүс бид, бусдыг инээлгэж ѳѳрѳѳ уйлж мэндлэхээс ѳѳрѳѳ инээж бусдыг уйлуулан буцах хүртэл тийм ч олон жилийг элээдэггүй. Зарим нь урт насалж, зарим нь богино наслах авч энэ ертѳнцѳд “чи ямар ул мѳр үлдээгээ вэ?” гэдгээр үнэ цэн тань хэмжигддэг. Чамайг үхэхэд энэ ертѳнцѳд юу ч болоогүй юм шигээр амьдрал үргэлжилнэ. Шувууд хѳгжилтэйеэ жиргэж, хаанаас ч юм салхи сийгэж, моддын навчис сэржигнэж, цэцэгс дэлгэрч байгаль дэлхий гоо үзэсгэлэнгээрээ гайхуулсаар байх болно. Харин чи, би, бид байхгүй. Энэ үед чи мѳнгѳтэй баян байсан, мѳнгѳгүй ядуу байснаас үл шалтгаалан ёс зүй тань мѳрѳѳ үлдээдэг. Нүүдлийн шувууд шиг ирээд л буцдаг энэ амьдралд чиний сайн мѳр, муу үйл түүх болон үлддэг. Чиний үргэлжлэл үр хүүхдүүд тань таны сайн үйлсийн үр шим, муу үйлийн үрийг үүрч амьдарцгаана. Амьдрал хатуу шүүлтүүртэй
Улс тѳр нь бизнес болон хувирсан Монгол оронд бид 3,5 саяуулаа амьдардаг. Аугаа ѳвѳг дээдэстэй байсны буянаар бид асар их баялагтай газар шороон дээр гишгэж буй. Зүгээр л ёс зүйтэй, эвтэй найрамдалтай, бие биедээ халамж түшигтэй байж чадсан бол бид бүгдээрээ сайхан амьдрах боломж бий. Харин бид цѳѳхүүлээ атлаа ѳдгѳѳ хагаралдан бутарч, хэмлэлдэн хэрэлдэж байна. Цѳѳхѳн хүн хагартлаа баяжиж, олон хүн үгээгүй ядуу амьдарч буйдаа хорсож буй бус, монголчууд бид цаашид оршин тогтнох эс тогтнохын тѳлѳѳх бухимдал тэсэрч байна. Ёс зүйгүйгээр бид оршин тогтнож чадна гэж үү?
1. Олон улстѳрчид Монголын баялаг болох нүүрс, бусад баялгийг харийнхантай нийлж хулгайлан завшжээ. Хууль бус аргаар олсон маш их мѳнгѳѳ зарцуулж чадахгүй аргаа баран шаналж байна. Их мѳнгѳ байвч үгээгүй гуйлгачид
2. Олон улстѳрчид банк байгуулан түүнээс барьцаагүй, бага хүүтэй зээл авч завшжээ. Бусдад гайхуулах сэдлээр тансаг хаусанд амьдарч, үнэтэй машин унаж гайхуулах авч яг үнэндээ энэ бүхэн тэдний хѳрѳнгѳ биш. Тансаг хэрэглээтэй байвч тэд юм үзээгүй гуйлгачид
3. Монголын ирээдүй болох хүүхэд залууст зориулсан Боловсролын Зээлийн Сангаас тэд давуу байдлаа ашиглан маш их мѳнгѳ завшжээ. Хүүхдүүд нь тѳгссѳн сургуулиараа гайхуулан бусдад сургааль айлдан цэцэрхэх авч энэ бүхэн худал хуурмаг зүйл байлаа. Бусдын боломжийг хулгайлсан тэд оюун санааны гуйлгачид
4. Олон нийт иргэдийн хѳгжилд зориулсан олон олон сангуудыг тэд нэр нѳлѳѳгѳѳ ашиглан завшжээ. Тэд бусдын боломжийг эрээ цээргүй хулгайлж байхдаа огтхон ч ичиж зовсонгүй. Тэд бол хувиа бодсон бэртэгчин гуйлгачид
5. Улстѳрд орохын тулд маш их авилга, худал амлалт, хуурамч дүр эсгэцгээдэг. Улс тѳрд орсон хойноо улс орны эрх ашгийг умартан, ѳчүүхэн хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэн хууль, дүрэм журмыг эрээ цээргүй зѳрчиж байна. Тэд улстѳрчид биш, харин ёс зүйгүй гуйлгачид
Хүний адгууснаас ялгагдах мѳн чанар нь зѳв ухамсар, ёс зүй, бусдыг энэрэх хайр. Харин манай улстѳрчид энэ бүхнийг умартжээ. Наанаа шударга дүр эсгэн, гэгээрэл ёс зүй ярьдаг олон хүмүүсийн баг хууларч байна. Бүр ой гутмаар. Одоо тэд “айсан хүн аргал түүж, ичсэн хүн хүн ална” гэдэг жишгээр дараагийн улстѳрд улайрсаар байна. Эрх мэдэл хүнд боломж олгодог бол тэд бусдын боломжийг хулгайлж байна. Дахиад ч хулгайлахыг хүсч байгаа. 30 гаруй жилийн идээ бээрийг одоо л шахахгүй бол бид дахиад хэзээ ч амжихгүй. Улстѳрийн хүрээндээ энэ бүхнийг илчилж, идээ бээрийг шахаж байгаа нь энэ Засгийн Газрын гавьяа. Шударга ёс тогтооход намуудын ялгаа гэж үгүй. Харин бид цаашид шударгаар оршин тогтнохын тулд одоо л зѳв хандлагыг дэмжин эвлэлдэн нэгдэх цаг нь болжээ.
1. Залилж завшсан нь нотлогдсон нэг ч хүнийг улстѳрд бүү сонго
2. Хэдийгээр тэд “ѳрѳѳ тѳлж” байгаа ч заавал хуулийн хариуцлага хүлээх ёстой
3. Хэн нэгний уярам тайлбар, буруугаа хүлээсэн амлалтад бүү итгэ
4. Энэ бүхнийг ил тод болгож буй удирдагчдыг хамгаалан дэмжье
5. Бид ѳѳрсдѳѳ ч хариуцлагатай байж, шинэчлэлд оролцох хэрэгтэй байна
Энэ насанд үйлдсэн муу бүхний үйлийн үрийг үр хүүхдүүд нь үүрдэг. Үр хүүхэдтэй болж тэднийг сайн хүн болгон тѳлѳвшүүлэхийн шалтгаан энэ. Шударга бус үйлдэл тань ѳнѳѳдѳр болж буй мэт санагдавч, хэзээ нэгэн цагт заавал шийтгэл хүлээдэг. Хуулийн хүрээнд эс гэхэд ёс зүйн цээрлэл ирнэ. Зүгээр л ѳѳрийгѳѳ олж таниад, дуртай ажлаа хийж олсон мѳнгѳѳрѳѳ сэтгэл амар амгалан амьдрахад тийм хэцүү гэж үү? “Даахгүй нохой булуу хураана” гэгчээр шунаж хураасан бүхнээ барахгүй, үхэхдээ авч явж чадахгүй тарчлах хэрэг юу юм бол? Ёс зүй байхгүй бол чи бүх насаараа “гуйлгачин” байх болно, тэгээд л үхнэ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл0
За найз минь, элийрэгч иймэрхүү юм ярьж байгаад "эх орноосоо уравсан" хэрэгт орлоо шүү, чи бас гадаадад олон жил амьдарсан хүн гээ биз дээ, сэжигтэн болоход чи ойрхон л бана, Хятадад соёлын хувьсгалын үеэр " га даадад" явж үзсэн бүхнийг "тагнуул" гэж бай сан гэжүгаа ш дээ, манайд ч одоо бараг тийм болчоод байгаам бишүү ?!
Galbadrakh Oyun Erdeniin bugs doloogch tul yah ch ugui dee
Монголд нэг том НАМ-н хүн байхад юу ч гэж ярисан бичсэн яах ч үгүй. Харин бусад нам ялагуяа АН-н гишүүн ч юмуу дэмжигч, бол шоронд орж байж л сална, за ерөнхийдөө "тагнуул" гээд л болоо
Aluurchin elbegdorj Aluurchin erdene Aluurchin hurts Aluurchin batyyl, Aluurchin bayar geed nam nertei MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin tsugluulga bolson Aluurchdiin ardchilsan nam geech omhii jorlong mongolchuud bid 24 onii songuuliar byrmoson ustgaj tyyhiin hog deer hayana.
Үнээн үнэн маш ухаалаг сургамжтай сайхан нийтлэл бичдэг хүн би хувьдаа ихэд таашааж уншдаг.Энэ удаа яг дэг жаягаа баримтлан Монголын болж бүтэхгүй байгаа бүхнийг нэг бүрчлэн товч тодорхой гаргаж тавьжээ,эрүүл энх аз жаргал,ажлын амжилт хүсье.
"Улстѳрийн хүрээндээ энэ бүхнийг илчилж, идээ бээрийг шахаж байгаа нь энэ Засгийн Газрын гавьяа" гэнэ үү? ямар долоогч лалар вэ? гадаадад бсан мөртлөө бялдууч новш юм бна
Үнэн шүү Одоо л нэг бүр бүгдийг нь шүүсийг нь шахаж ахиж өндийхгүйгээр дарж ав эс тэгвээс ард түмэн минь өөдлөхгүй шүүүүүү.шүүүүүү....
Ардчилал монголчуудыг хүн биш болгосон.
Ардчилал биш, чиний сонгосоор ирсэн бас чамаар наад үгийг чинь хэлүүлж байгаа МАН-ын авлигачид л завшсан. Хэрвээ чи муу ядуу амьдарч байгаа бол өнгөрсөн 33 жилийн 26-д нь, түүний 15-д нь үнэмлэхүй олоэхиор засгийн эрхийг барьж байгаа МАН-д саналаа байнга өгсөөр ирсэн өөртөө л гомд. Хохь чинь. МАН-ыг сонго гэж чамайг хэн ч албадаагүй, бас дарамтлаагүй.Чи өөрөө л далжиганаад л сонгосон.Хошногоо өмхий гээд тайрдаггүйгээс хойш одоо яая гэхэв дээ.Сонгосон сонголтондоо гомд.
Зөв
Засаг маань гадаадад сураад ирээд 5 жил ажиллавал зээл чөлөөлнө гэсэн тогтоол ийдвэр гаргаж гэрээ байгуулуулчихаад сураад ирэхэд нөгөө ажил нь олдохгүй, олдлоо ч цалиннь өчүүхэн, нөгөө ав ан дооларын кээлийг төлөөд төлөөд насаараа дийлэхгүй тул арга буюу гадаадад дахин явж тэнд ажиллаахаас өөр аргагүй болгож буй нь хэний буруу вэ? энэ асуудлыг бол БЗС-ийн асуудалтай уялдуулж бодит байдал дээр авч үзэх ёстой. Нэгэнт бүгд л төл гэж буй бол гадаадад ажиллаж хэдэн жилийн орлогоо энэ зээлд төлбөр хийхээс өөр яах юм. Жишээ нь 32 мянган доллар ханшаараа 110 сая төгрөг, гэтэл сарын цалин 500 мянгаас нэг сая төгрөг. Ингээд бодохоор энэ зээлийг төлөхийн тулд монголд хдэн жил ерөөсөө цалингаа л зээлд шийлжүүллээ гэхэд25-30 жилийн дараа арай гэж тэглэнэ биздээ, дээр нь бас хүү бодогдоно гээд үзвэлбараг 30-40 жил нөгөө сургалтын зээлээ төлөх юм банадаа. Үүнийг бас эрүүл ухаанаар авч үзэх ёстой.
Монгол хүний нэг шинж бол их овжин гэж өнгөрсөн зуунд гадаадын нэг том эрдэмтэн хэлж байсан юм бусад үндэстэнд ийм муухай зан байдаггүй юм ! Одоогийн хулгайчидтай ёс зүй яриад нэмэргүй ээ ! Тэд нартай хатуу хууль ярих хэрэгтэй ! Томоохон хулгайчид авлигачидаас нь 20 хүнийг шилж байгаад буудахад бусад нь хашраад арай гайгүй болох хүмүүс байгаа юм !
Үгүй ээ , наадуул чинь АДГУУСНЫ бүрэлбад хувирчихсан байгаа юм , юун ёс зүй - юун олон нийтийн инээдэм , доог тохуу болж байгаагаа мэдрэх н ь байтугай үхсэний дараа ХҮҮХДҮҮД - амраг садан нь яаж ЗОВОХЫГ \ гайг нь үүрэхийг \ мэдэхгүй . Хойт төрөлдөө ХОНИН ГҮРВЭЛ болохоо бол бүр төсөөлөх ч үгүй . Соц . үед өөрсдийнх нь Мангаа До - гийнхон , Яс Жамбалдоржийнхон ямар байсныг мэдэхгүй юм аа гэхэд гадарламаар л сан . Үгүй юм аа гэхэд өөрсөдөө Төмөрочирынхнийг , Лоохуузынхныг , Сурмаажавынхныг , Нямбуугийнхныг , ХЭЛМЭГДЭГСЭДИЙН үр садыг өөрсдөө яаж ТАРЧЛААН ЗОВООЖ АМЬДРУУЛЖ байснаа , байгаагаа мэдэж - харж л баймаар юм - дараагийн ээлж нь БИДНИЙ ҮР САД гэж ухаармаар л юм ...
социалист үндсэн хууль социалист хувиарлалт хамгийн шудрага ардчилсан хувиарлалт юм шүү ганцхан тогоонос идэх хэмжээгээрээ аваад идье л дээ хэсэг хүн өмнөх тогоондоо нүх гаргаж цоолоод сэмхэн өөрлүүгээ горхилуулдгаа болъёо Социализм байгуулж байгаа хятад хятадт ийм юм алга тэгштгэл хийеэ ""ардын хянан шалгах хороо" уул техникийн байцаан шалгах газар"" хяналтын газар яамны эрдэм шинжилгээний инстүүт стандартчиллын газрууд яаваа
За найзаа,соц- измаа их мөрөөдөөд бна уу, тэр чинь одоо дахиж ирэхгүй ум мани бад мэ хум болсоншүү дээ, тэхээр чи бушуухан нүд аниад өөрөө хойноос нь очих л ганц зам бна доо !
Одоо сайхан ярьсан хүмүүст итгэхэд их хэцүү цаг болсон шүү дээ. Харин Галбадрах та өөрөө хувь хүнийхээ хувьд ямар хүн бэ? Их л ухаантай хүн шиг бичдэг шүү дээ.
Ёстой хэлэх ёстой болгоныг хэллээ энгийн үгээр ямарч мулгуу хүн ойлгохоор л дрр маш их баярлалаа сэтгэл амрав харах л үлдлээ сайн цагийг харах болтугай.
Одоо л цэвэрлэхгүй бол монгол улс хулгай авилгынхаа идээ бээрэнд хахаж үхнэ гэж бурхан багш нар нэгэн дуугаар айлдаад байна. Монголыг аварвал нэг сая хулгайчид үхнэ монгол сөнөвөл гурван сая монгол үхнэ гэж мэргэ төлгөнд байтугай эрүүл ухаанд буугаад байна байна.
Zah zeeliin kapitalist muljlugiin niigemd gadaadad garch ajil hudulmur erhlen ar ger ah duug tejeej demjij uls ornii nuuruunaas achaag hagasalj chuluulj, uls eh oron ard tumnii karmanaas zawshaaguidee gadaadad baisan gej helegdeed baigaa hereg uu.
юу үнэн энэ үнэн бн
Ёстой үнэн шүү.эд хөрөнгө шударга бусаар олсон хүн яаж баян байх вэ.үр хүүхэд ач зээ нар нь ч үйлийн үрийг нь элсэнэ дээ.
үнэнийг хэлжээ. хүний нийгэмд амьдрах гэж ирсэн бол өөрийн хүчээр сайхан амьдрах л хэрэгтэй.
Бүгд л ёс зүйтэй ч байя
Үнэн гэхдээ Энэ хулгайчидийг хуйгаар нь бариж хурааж шийтгэхгүй л бол мянган алтан сургаал айлдаад ухаарч засарх нь өнгөрсөн юм шигээ...арай л байх шигээ...
Монголчууд бид эвлэрсэн үедээ хүчирхэг эвдрэлцсэн үедээ бусдын хоол болж гандан буурсан байдаг. Одоо хувиа бодож улс орноо гадныхантай нийлж хоосолдог нь төрд гарснаар энэ бүх хулгайлуйвар явагдаж улс орон өр ширтэй, ард түмэн дийлэнх нь ядуу болжээ. Хойч үе маань энэ бүх алдааг засах сайхан цаг удахгүй ирэх байх
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Уг нь Галбадрах зөв зүйл бичжээ. Үнэн үг хэлсэн хүнд ... яана гэдэг билээ. Энэ хүнийг тагнуул, бөгс долоогч гээд хэрэггүй байхаа.Муу юм хийсэн бол үйл лайгаа эдэлнэ, бас хариуцлагаа үүрэх ёстой. Одоо мөнгөө төлсөн нь хариуцлагаас мултрах шалтгаан биш. Тэр гишүүн Энхбаяр мэтийн шудрага царайлсан новшнуудад зохих хариуцлагыг үүрүүл. Гантөмөр, Энхамгалан нар ч хариуцлага үүрэх ёстой. Би шүгэл үлээсэн гэж тэнэгтэх хэрэггүй.
Яг тийм
Яг тийм шүү, 100% санал нийлж байна
Хөөе хө, Гооёо. Гуйлгачин гэдэг чинь юу ч үгүй доёон хүнийг хэлнэ биз дээ? Нэгэнт юу ч үгүй юм чинь яаж ёс зүй байх билээ? Тархи хоосон, түрийвч хоосон ийм хүмүүс шүү. Наадуул чинь бол боловсон дээрэмчид.
АНУ-д олон жил амьдрахлаараа л ухаантан болчдоггүй юм шүү дээ. Суурь боловсрол, суурь орчин бас л нэн чухал