Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом сайт, Уніан сайтын “Утро февраля” хөтөлбөр, оросын судлаач Марк Фейгин, оросын блогер Федор Трофимец, украины сэтгүүлч Григорий Герман, цэргийн эксперт Алексей Гетьман, Кирилл Сазонов нарын бичсэн ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
ОХУ-аас Украины эсрэг бүрэн хэмжээний халдан түрэмгийлэл үйлдсэний нэг жилийн ойн энэ өдөр “Украины хамгаалагчдын 10 гол ялалт” гэдгийг Украины БХЯ-наас танилцуулжээ. Түүнийг Батлан хамгаалахын дэд сайд хатагтай Анна Маляр уншиж сонордуулав. Үүнд:
- 2022 оны 2-4 дүгээр сар. Киев, Чернигов, Сума, Харьковын хориглон хамгаалалт;
- ОХУ-ын түр эзэлсэн нутаг дахь украинчуудын эсэргүүцэл;
- Украины хойд нутгийг оросын цэргээс чөлөөлсөн ба Киев муж, Чернигов муж, Сума мужийг бүрэн чөлөөлсөн;
- "Москва" крейсерийг сөнөөсөн;
- Змеиный арлыг чөлөөлсөн;
- Зургаа, 8 дугаар сард Украины өмнөд, дорнодод оросын цэргийн ложистикийг сөнөөсөн;
- Есөөс 10 дугаар сард Харьков мужийг бүрэн чөлөөлсөн;
- Есөөс 10 дугаар сард Херсон мужийн зарим хэсгийг чөлөөлсөн;
- Агаарын довтолгооноос хамгаалах хүчний баатарлаг үйлс;
- Украины дорнодод эзлэн түрэмгийлэгчдийн давшилтыг тогтоон барьж байгаа явдал гэж жагсаажээ.
Амиа хорлосон атакаар Орос бүтэн жилд занималдлаа. Украинд халдан түрэмгийлсний нэг жилийн ойн өдөр гадаадын цэргийн экспертүүд ийм дүгнэлт хийжээ. Оросын хуурай замын цэргийн 97% энэ дайнд оролцож байгаа тухай Британийн Батлан хамгаалахын сайд мэдэгдэв. Энэ удаа “Герасимовын их давшилт” үргэлжиллээ. Ирэх сард бас дахин нэг том давшилт Москвад төлөвлөж байгаа ба эзэлж авсан нутагтаа бүрэн бэхжээд “Хойд Солонгосын хувилбар” гэдгээр Украиныг хоёр хуваасан, мөнхийн дайсагнасан, дайнаа царцаасан голомт бий болгохыг зорино гэжээ.
Украин дахь дайны нэг жилийн ойн энэ өдөр Орост сонин содон гэж үзэхээр өөр нэг мэдээ явж байна. Оросын түрэмгийллийн эсрэг, хэрэг дээрээ Путины дэглэмийн эсрэг “Русский Добровольческий Корпус” буюу “РДК” гэх Оросын сайн дурынхны корпус, мөн “Легион Свобода России” (Эрх чөлөөт Оросын легион) гэх өөр нэг томхон нэгтгэл Украины зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд Путины дэглэмийн эсрэг байлдаж байна. “РДК” нь зөвхөн оросуудынхаа төлөө гэсэн уриатай. Тэдний хувьд Кавказ, Якут, Буриад гэхгүйгээр зөвхөн орос үндэс угсаа минь гэсэн үндсэрхэг хандлагатай. Явж явж энэ хоёр зэвсэгт отряд Орост одоогийн харгис дэглэмийг түлхэн унагаж магад гэсэндээ Путин тэднээс айн түгшиж байгаа ажээ.
Фронт дахь нөхцөл байдал яг хуучнаараа. Өдөр бүр оросын арми аймшигтай хохирол амсана. Украиныг ямар ч үнээр хамаагүй эзлэн авахыг зорино. Гэвч ямар ч үнээр хамаагүй гэсэн Путины шаардлага цаанаа бодит байдалд дээр тун чамлахаар, хязгаарлагдмал. ОХУ-ын Сангийн сайд асан, хоёр том банк толгойлж явсан нэртэй санхүүч Михаил Задорнов “Бидэнд ямар ч шаанс алга. Барууныхны хүч нөөц нь биднийхээс хавьгүй илүү юм байна” гэж хүлээн зөвшөөрчээ. Орос нь ДНБ-ийхээ 4%-ийг армидаа, Европын хүчирхэг цэрэг армитай орнууд түүнээс 2 дахин багыг армидаа зарцуулж байна, гэтэл тэр нь АНУ-ын цэргийн төсвийн 10-ны нэг хувь шүү дээ. Иймд Украин ба Барууны эсрэг байлдаад ялах шаанс Орост алга, өөрийнхөө хүч нөөцийг НАТО-гийн орнуудын хүч нөөцтэй харьцуулахад дэндүү тэнцвэргүй, цэргийн ч, эдийн засгийн ч мөргөлдөөнд Орост ямар ашиг гарахгүй хэмээн Задорнов Путинээ ятгажээ.
ОХУ эдийн засгийн зайлшгүй нуралтыг үзнэ гэж тэрээр нэмж сануулав. Бүслэгдсэн хэрэм цайзад амьдрах, эдийн засгийн хувьд бүрэн ганцаардсан, тэгээд бүх юмаа өөрсдөө үйлдвэрлэх, энэ бүхэн чинь туйлын гаслан, хөөрхийлөл. Бүх юмаа өөрсдөө үйлдвэрлэе гэдэг чинь зүгээр л улс төрийн лоозон, өөр юу ч биш. Импортын программ хангамжийг орлуулах гэдэг бол зарим эд ангийг нь бид хэзээ ч үйлдвэрлэж байгаагүй, тиймээс үйлдвэрлэж огт чадахгүй. Тиймээс огт чадахгүй. Хөгжил удаашрих нь гарцаагүй, нефть-гаазын салбар ч удааширна–Задорновын сануулга.

Орос энэ дайндаа ялагдвал дараа нь ямар Оросыг дэлхий хүсэх вэ гэдэгт үлэмж мэтгэлцээн өрнөжээ. ОХУ задрах бутрах тухайд магадлал өндөр ч үүнийг Украин, Баруун хүсэхгүй. “Оросыг сөнөөх устгах зорилго үгүй” гэдгээ Жо.Байден Киевт тод тодорхой мэдэгдчихсэн. Зүгээр л дайнаа зогсоогоод Украинаас бүх цэргээ гаргах–маш энгийн бөгөөд бодит шаардлага.
Хяналттай Орос үлдэх нь Баруунд ч хэрэгтэй. Харин Оросыг ямар болгохыг хүснэ вэ? “Чтобы денацифицировать, демилитаризировать и деимпериализировать Россию” гэж оросоор хэлэгддэг орос хэлэнд нэвтэрсэн шинэ үгс байна. “Оросыг нацистчлалгүй, милитаристчлалгүй, империалистчлалгүй болгох” гэж бууж байна. Монгол хэлэнд бүр утгагүй сонсогдоно. Гэвч тэгж хөрвүүлж дасахаас өөр аргагүй.
Энэ дайны төгсгөл ОХУ-д яаж тусахыг таамагласан ярилцлага нэвтрүүлэг сайтуудад дүүрлээ. Дайнд ялагдана гэдэг Путины дэглэмийн төгсгөл болно. Тэр төгсгөл ОХУ-ын уналт болж хэд хэдэн бүс нутаг Холбооны Улсын бүрэлдэхүүнээс гарна хэмээн оросын сэтгүүлч социологч Игорь Яковенко анхааруулав. Оросын хөдөлмөрийн зах зээлд маш том дефицит нүүрлэв. Нэг хэсэг нь байлдаж байна, мэргэжилтэй мэдлэгтэй олон хүн хил даваад дүрвэсэн, ажлын байранд байгаа нь хэзээ мөдгүй Украины фронт руу ачигдана гэсэн айдастай. Арми нь нэгдмэл биш болсон. БХЯ, ЖШ-т захирагддаггүй олон янзын цэрэг фронт дээр байлдаж байна. Нэгдсэн командлал байхгүй хэмээн тэрээр ярьжээ.
Федор Трофимец бичжээ. Оросын нуралт задралыг АНУ олж хараад тэр тухай Хятад, Япон, Европын Холбоотой ярилцаад эхэлчихсэн. Украинд мэдээж 1991 оных нутаг дэвсгэрийг амлана, Германд Кёнингсбэрг нийслэлтэй Пруссын Вант Улс сэргэж магад, Финланд Карелаа авна биз. Хятад нь бүх Приморье ба Хабаровскийн хязгаарыг шаардах байх.
Япон нь Сахалины арлуудыг нийт Курилтэй нь авна. Монгол Буриад, Алтайг санаархана. Энэчлэн Норвег, Казахстан, Азербайжан дороо дороо Оросыг хэлтлэнэ. Дагестаныг автономит эрхтэйгээр Азербайжанд нийлүүлнэ. Турк шууд дэмжинэ. Украин Кубань руу санаархаж мэднэ. Гэвч 1991 оных нь хил хязгаар дотор байлгавал барав. Оросын 11 бүс нутаг хил хязгаараа хуваагаад, хилээ тогтоогоод эхэллээ. Хакасс нь парламентаараа Тусгаар тогтнолын тухай тогтоол баталлаа. Дагестан, Татарстан, Ичкер, Алтай, Буриад, Хаккасия болон мөхөж сөнөж байгаа алслагдсан буйд нутгууд бүгд шийдвэрээ гаргах биз. Орос нурлаа сөнөлөө гэдгийг эх орон нэгтнүүд маань өөрсдөө НҮБ, НАТО-д хандан бичих л үлдлээ–оросын блогер Трофимец сэтгэл түгшин бичжээ.
“Зомбичлол” буюу зэрлэгшил-тэнэглэлийн туйл гэсэн утгаар Төрийн Думын гишүүн асан М.Фейгин Оросынхоо нийгмийг шүүмжлэв. ОХУ-д сурагчдыг “милитаризация” гэдгээр баллаж тавьж байна гэв. Энэ нь хүн амаа зомбичилж байгаагийн шинэ үе шат гэв. Хүүхэд багачууд эх орныхоо төлөө үхэхэд багаасаа бэлтгэх ёстой, үүний тулд “Өсвөрийн путинчууд” болцгоох хэрэгтэй. Оросын холбооны телеканалуудаар Барууныг муулсан, Украиныг хараасан нэвтрүүлэг өдөр бүр цацна. Баруун ба түүний үнэт зүйл, технологиос орос залуус, хүүхдүүдийг хамгаалах ёстой гэнэ. Барууны нөлөөнд орж болохгүй, тэгэхийн оронд “Алив бүгдээрээ хамт үхье л дээ!”–Зөвлөлт Холбоот Улсаа мөрөөдөж, эцсийн тулаандаа орцгооё, пролетари нарт алдах юм байхгүй, олбол бүх дэлхийг олно гэсэн суртал дахин сэргэв. “Сүүлчийн тулалдаанаараа бид Аляскаа буцаан авна” гэсэн дуу гуравдугаар ангийн хүүхдүүдээр дуулуулна. Орост шовинизмын үзлээс өөр гайхуулах, үзүүлэх, бахархах юмгүй боллоо, Украины эсрэг дайнд улсаараа сүйрч эхэлж байгаагийн цондон хэмээн экс-депутат Фейгин дүгнэв.
Энэ дайныг эхлүүлсэн Оросын улс төрийн дэглэм Украинаа ялж чаддаггүй, учир нь хангалттай нөөц хүч алга. Гэтэл ялагдаж чаддаггүй, учир нь тэгэх сэтгэл зүй алга. Орос бууж өгнө гэдэг худлаа, Украинаас гарна гэдэг худлаа, Украиныг ялна гэдэг бас худлаа. Ингээд алалдаад, алуулаад, давшаад, бутцохиулаад байхаас өөр гарц үгүй.

Англи, орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл0
Оросын арми одоо ертөнцийн шившиг болж бна доо ! Хайран сайхан Улаан Арми халзан чекистийн гараар шившиг болоод дуусдаг юм бнаа, хайран хайран, хөөрхий хөөрхий !
Harin tiim ..
ЦАГ НЬ БОЛОХООР БҮХ ЗҮЙЛ АЯНДАА СҮЙРМОЙ. ӨӨДӨӨ ШИДСЭН ЧУЛУУ ЭРГЭЖ ГАЗАРТАА БУУХ МЭТЭЭ.
Буриадыг Байгаль нууртай нь, Туваг Алтайн хязгаартай нь хамт авах хэрэгтэй шд. Угаасаа манай газар нутаг байсан.
БУНКРЫН ХӨГШИН ОРОСЫГ БУНКРТ НЬ БУЛШИЛ,,,,,
iim teneg medeend itgeed chi bas teneg hvn bainaa. baidal ogt oor bainaa. orosuud odor bvr hot tosgon choloolj abch bna. orosuud bainga davshij ukrainuud odor bvr 500 hvnii hohiroltoi uharch bna. baruun amerikt odoo ukrain ogoh ih buunii sum algaa delhii dayr haij bna. brazil argetin ulsaas germanuud guisan ch ogohgui gesen de. baruuunii tankuud irlee ch ogt nemer bolohgui ee. ukrainii hohirol aimaar bna. odoogoor 0.2say hvn vhej 17000 hvn olzogdoj 35000 hvn suragui bas 0.3 say sharhdaj bertejee. orosiih bol 18000 hvn vhej 40000 hvn sharhdaj 500 hvn olzogdoj bgaa yum bna. vvniig izrailiin tagnuuliin alba gargaj irsen too shuu. baruun chin harin zobhon germand gehed 190 terbumiin algdaltai bna dainaas hoish. ingeed baival baruun sviren dee. orosiin ediin zasag bvr 2 hon hubi buurch harin 2023 ond 0.3 hubi oson geed olon ulsiin valtiin san helsen za..
Энэ хар тамхичны улаан амь удахгүй тасрах байлгүй ккк
Юм уншиж мэдээч тэнэгээ, заавал боловсролгүй, комунистаа гайхуулж суухын. Украйн 4 жилээр ерөнхийлөгчөө сонгодог хуультай орон, Зеленский байсан байгаагүй нэг их нөлөө байхгүй
Оросуудаа цөмийн цохилтоо өг. АМЕРИКИЙН ЦЭРГИЙН АНГИ БАЙГАА УЛСЫГ СОНГООД ЦОХИЛТ ӨГЧИХ. ЯПОН БАЙСАН Ч БОЛНО.
Сэтэрхий тэвнэ, сиймхий самбайгаа ч хийж чаддаггүй арчаагүй орк минь чи цавиндаа хошуугаа хийгээд дуугүй суу.
Цемийн цохилт хийх гэж оролдвол Путин дэглэмтэйгээ, 3 жааханхvvхэд, хайрт Кабаеватайгаа Оростойгоо шууд дуусна. Тэрийгээ цаадхи чинь сайн мэдэж байгаа. Тэрнээс емдее шувталсан Мояа чамаас доор ухаантай л байв гэж
Америкийг сулруулж ганхуулах нь чухал юм. Монгол улсад америк их саад болж байгаа. Америк нуран унавал энэ дэлхийн бүх улс сэг зэм дээр суусан тас шувуу шиг бүгд цуглаад иднэ шүү дээ. Тийм учраас америк гэж улс хамгийн сайхан хоол юм. Оросоос үнэндээ хоол болох юм олдохгүй.
Mongol hun mun uu , Japan hund yed maani yaj tusallaa. Oros tsagaantsetseg min zailtsan baidaa
Манай улс удахгуй Байгалнуур Тагнауул Алтайуул гэсэн шинэ аймгуудтай болж мэдэхээр бн одооноос дотроо бодолтой бэлтгэлтэй байхад гэмгуй шуу
ulam olon yaduu bolokh gej uu?
Хийн хоолой баригдаж дуусахаар харин Монголд Сэлэнгийн БНУ, Дорнодын БНУ, Дундговийн БНУ гэх мэтийн Оросын тоглоомын БНУ-ууд бий болно..
Хятад ч АНУ-д ч энэ дайн их ашигтай байгаа юм. Хоёуланд нь хүчтэй тэнэг оросын хэрэг байхгүй. Нэн ялангуяа Хятадад Сибирь ч тэр Орос улс ч тэр шууд л сул нөлөөнд нь ороод ирж байгаа сайхан хэрэг вм, тиймээс тэнэг иваныг байлдуулаад л байх шаардлагтай: АНУ-д энэ дайныг дор хаяж 3-4 жил үргэлжлүүлэхэд болохгүй гэх газаргүйг ойлгож байгаа, тийм ЭЗ-н боломж ч бий.
хооронд зодолдуудаг арга МАНЖ ЧИГ гүрэний арга. Украйн Орос хоёр ахан дүүс
Путин алагдаад дайн нь ялагдаж хөөгдөж зогсоод дараа нь Орос хуваагдах сарних асуудал дэгдээд эхлэх юм бол энэ нь Монголд маш муу юм болно !! Хятад нь цэргээ шууд ар Монголд оруулна !! Тайваныг эзлэх асуудлаа хойш нь тавиад шууд ар Монголоор оролдоно эзлэнэ одоо ч гэсэн нууц бэлдэж байгаа !! Энэ хатуу үнэнийг монголын яслийн хүүхэд ч гэсэн гадарлаж сэрэмжэлж байх ёстой !
Яг тийм юм болно. Иймд хятадаас зэвсэг авч, орост зарах бизнес хийцгээе. Ингээд Америкийг бол зүйл бүрээр сулруулах тухай ярих нь зөв. Хятадууд үүнийг хүсэж байгаа. Монголчууд бид америкийг ёстой дэмжих хэрэггүй. Хятадад ашигтай байхаар монголоор дамжуулж зэвсэг нийлүүлж, америкийг бүр мөнгөө барах ажлыг хийж өгвөл болно.
За тийм шүү Бадарч Тахар минь Тиймээс Монголчууд Оросуудтай нягт холбоотой байх хэрэгтэй байна. Оросоос цөмийн зэвсэг цөмийн пуужин авах хэрэгтэй шүү Хятадууд Монгол руу дайрвал цөмийн зэвсэгтэй зэвсэггүй шууд цөмий бөмбөг хэрэглэхийг үгүй гэх газаргүй
Балай эргvv монгол коммунистууд та нар чадах уу ккк, ганц сонирхогчийн дрон авчихаж чадахгvй байж аваад ч ажиллуулж чадахгvй байж бас цемийн зэвсэг гэнэ vv естой элэг хеших нь
Монголд Буриад-Алтайг санаархаад байгаа юм байхгүй байна гэхдээ буцаад ирвэл авч л таараа манай эх орон нэгтнүүд шүү дээ, тэднийг биднээс салгасан болохоос биш тэд биднээсээ салж яваагүй юм
Хамгийн баян улс Америкийг устгаж өгвөл энэ дэлхийн олон хүн баярлана. Олон улсад боломж гарч ирнэ. Америкийн сэгээр хооллох шиг амттай зүйл байхгүй. Монголчуудаа баян улсыг эзэлж авах нь чухал тийм болохоор америк бидний дайсан хоол болж таарна.
Өнөөдрийн атаархуу монголчуудын горьд сон хоосон шүлс үсэрч бна доо ! Чи мууд тийм заяа таарахгүйл дээ ! Орос сүйрээд оррнд нь манайд АНУ-ын царгийн бааз бий болно !Тэхгүй бол Монгол маань Хят адын "бэлэн гоймон" болцорно доо ! Тэгээд л бодчихоохой !!!
Суртал ухуулга хүмүүсийг зомби болгодог, нэг жилийн дотор их зүйл өөрчлөгдсөн. Элитүүдэд их зүйл өөрчлөгдөж байна. Украиныг буруутгах хэтийн төлөв нь олон хүмүүсийн хувьд үл ойлголцол юм. Дайныг Кремль ба Оросын дарангуйлагч эхлүүлж, сургуульд бүх хэлийг хориглосон. Та зөвхөн орос хэлээр ярьж болно. Якут, Татар, Буриад эсвэл Мари яагаад Украинд төлөх ёстой гэж. Орос бус эдгээр ард түмэн Украинд дайн зарлаагүй. Олон баячууд адилхан, нутгийн цагдаа нар ч ийм бодолтой байдаг. Москва дангаараа Украинд төлөх ёстой. Нэг хүний гэмт хэргийн төлөөсийг төлөхгүйн тулд эх орноо орхин “том ах”-ынхаа оролцоогүйгээр бүгд найрамдах улсаа, эдийн засгаа хөгжүүлж эхэлсэн нь дээр. Тиймээс удахгүй Орос улс байхгүй болно, тус улсын элитүүд өөрсдийн хөрөнгө, орлогоо хадгалахыг хүсэх болно.
Украйныг устгах хэрэгтэйг Монгол улс дэмжиж байгаа. Чи яах юм муу гөлөг минь.
Амиа хамгаалсан гэж ээ чааваас. Дайн хийвэл арай өөр хийнэ дээ. Арчаад хаялтай билээ.
Азов батальонд байсан өнөө НАТО гийн томчуудыг яасан бол
Оросын хувьд дарлагдан зовсон орос иргэдээ чөлөөлөх шударга дайн. Украин АНУ-ын дэмжлэгээр алан хядах харгис дайн явуулж байгааг хичнээн зөвтгөн тайлбарлаад шударга түмнийг хууран мэхэлж чадахгүй. Сэтгэлийн хөөрлөөр Оросыг хараан зүхээд хэрэггүй. Үнэн хэрэгтээ АНУ ОХУ-тай дайтаж байгаа шүү дээ. Барууны тэжээврүүд л .........................
хөөрхий энэ нэг тролл Оросын элчингээс хэдэн цаастай залгаж л дээ. тэгээд яаж хоосон байхав гээд нэг юм бичихчээ аядаж. Путин дууссаан дууссан тролл минь. Олон улсын цэргийн гэмт хэрэгтэн болсон. Эсвэл амиа хорлоно. Хорлосон даруй Орос дайнаа зогсооно. Шившигтэйгээр ялагдана. Харин чи амиа хорлож шогтоф!
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!