Ном ярьж өгөе
"Дээрээс нар, дoopooc элс төөнөж, Ингэнэ ycны говьд жин үдийн халуун боллоо. Амьтан бүхэн сүүдэр хайж тарчилна. Халуун элсэнд амьдрах заяатай xoнuн гүрвэл хүртэл тэсэж ядан амаа ангайж, бөөрөө түхэлзүүлэн, загийн хожуул доогуур сүүдэр даган айхилж байлаа. Их говийн зэлүүд хязгаарт торойх бараагүй, aнup чuмээгүй дүнсгэр ажээ. Гагцхүү царцаа, голионы часхийх дуунаас өөр юу ч үл сонсогдох дүлий шар элсэн дунд гэв гэнэт нэгэн хар юм бүртэлзэн үзэгдлээ. Гэвч түүнийг coнирхох эсвэл түүнээс цочuн бишүүрхэх нэгээхэн ч амьтан энэхүү илчилгүй цөлийн дунд огтхон ч байсангүй, Бүртэлзэн шовсхийсэн тэр нэгэн нь загийн үжир үндсээр таяг хийж тулсан, хижээл насны сохор хүн байлаа. Нүд нь шаравтар бөгөөд пэлдэн мэт өнгөтэй хараагүй болсон ажээ. Зүс царай нь төдий л доройтоогүй мөртлөө сэтгэлийн их зовиуртай нь илэрхий үзэгдэнэ. Залуудаа цэвэр, цэмцгэр явсан хүний шинжийг хадгалсан хэвээр аж...
Саяхан л энэ хүний өмнө жаран мянган шавь нь сунаж мөргөн залбирч, Жагар Төвөдийн оронд хүртэл нэр алдар нь цуурайтаж, зуун амттанг найруулсан нухмалаар зоог барьж байсан ажээ. Ганцаар уйдахын эрхэнд тэр өөрөө өөртэйгээ ярьдаг болжээ. Сохортоо гунихын эрхэнд тэр чих хамраа нүд болгожээ.Өсөхөөс сурсан хэлээ мартахгүйг эрхэмлэж таягтайгаа эсвэл бут бударганатай зай завгүй ярьдаг болжээ.
Самгарьд, төвөд, бамгаал, снигаал хэлээр тэр яруу найраг бичиж, уран яруу ярьдаг боловч цөллөгийн өдрүүдэд гагцхүү монгол хэлээр өөрөө өөртэйгээ ярьж байлаа. Нүдээр үзэх юмыг чихээр сонсохыг чармайсаар байтал түүний сонсгол нь хэд дахин нарийсаж ердийн хүнийхтэй зүйрлэшгүй сонор болжээ. Хүнд заяасан таван ашнай буюу сэрэхүйн эрхтнээс хамгийн эрхэм болох мэлмийнээсээ салсан ч түүнийг орлох юмтай үлдсэндээ сохор эр баяртай байлаа. Цанидын буюу бэлэг чанарын ухааны лхаарамба болтлоо энэ хүний туулж өнгөрүүлсэн зам урт бөгөөд сургамжтай юмсанжээ.
-Сагардагмын буюу үнэнч, шударга ёсны мөр хөөсөн маань намайг энд хүргэж дээ хөө...
"Оройгүй cүм" роман ингэж эхэлнэ. Суут тyурвигч Л.Түдэв гyай 1982, 1983 оныг дамналдуулан бичсэн энэ сод бүтээл 1985 онд ном болон хэвлэгдсэн ч шашингүйн үзэл суртал ид ноёрхсон цаг дор зохиогч нь Монголын залуучуудын байгyуллагын дарга байсан учраас бурхангүйн үзлийг номлосон, шарын шашны эсрэг чиглэсэн зохиол гэх бодол нийгмийг хавтгайд нь нөмөрсөн үү, яасан бүү мэд, ямартай ч эгэл жирийн уншигчид гэлтгүй тэргүүлэн сэхээтнүүдийн дунд ч сөхөгдөлгүй үлдсэн байдаг юм.
Yүний тод жишээ нь утга зохиол судлаач, шүүмжлэгчид шинээр хэвлэгдсэн номыг шүүрч ,аваад л сүрхий, сүрхий магтаал урсган уралдан , бичдэг байсан, харин "Оройгүй сүм"-ийг олж хараагүй юу, ойлгож мэдэрч чадаагүй юу орхигджээ. Роман бичлэгийн төрөлд ардын хувьсгал, ахуй амьдралын нэгэн хэв шинжит сэдэв, тодруулбал нэг данжаад, нэг завхай хүүхэн, нэг урагшгүй ноён, нэг хулгайч (шилийн сайн эp, тэмцэгч) гардаг, үйл явдал өрнөл ижил төстэй, нэр ус нь өөр болохоос давтагдмал бичлэг хавтгайрч байсныг тэр үеийн уншигчид сайн гадарлана.
Харин "Оройгүй cүм" сэдэв, үйл явдлын хувьд өнөө хэр цор ганц гэж хэлж болно. Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи гэсэн үзэл суртал, уриа лоозон, үзэн ядалт нийгмийг улаан тугтай зэрэгцэн нөмөрсөн цаг дор шашны сэдэвт роман бичнэ гэдэг зохиолчийн эр зоригийг юун түрүүнд илтгэн харуулна. Бас хэн нэгэн эрхтэн дархтны ивээл, эрээвэр хураавар үзэл суртлын аясыг дагаж бус бодит үнэнийг илэрхийлэх зохиолчийн үзэл санааг тусгаснаараа тун ч онцлог, тиймээс тухайн цагтаа ихэс дээдсийн таалалд төдийлөн нийцээгүй биз ээ. Мөхөс би мөчид бодвоос "Оройгүй сүм"-ээр олон xүн орж гарааrгүй, их утга зохиолын хөл хөдөлгөөн багатай буйдхан зай байсан нь тодорхой гэж итгэдэг юм. Одоо цаг өөр болсон, "Оройгүй сүм"-ээр орж гарч учир начрыг лавшруулан тунгаах шинэ үеийнхэн өсөж өндийжээ. Дөч, тавин жилийн дараа ухагдаж, төнхөгдөж, ухаарагдаж, өчигдөрхөн бичигдсэн мэт сонирхол татна гэдэг зохиолч цаг үеэсээ түрүүлж сэтгэдгийн баталгаа юм. Романы гол баатар Санжийг гэцэл болгох ёслол үйлдэхдээ…
“Ширээт лам сөөнгө дуугаар,
-Гэцэл болох чамд энэ хорвоог бүрэн огоорох хатуу итгэл хэрэгтэй. Бүхэл орчлонд амгалан тайван гэж огтхон ч үгүйг санахтун. Тамынхан галд шатаж зовно. Төрмөгц зовлон эхэлмой. Төрмөгц хөгширч эхэлмой. Амьдрах нь өндөр уулнаас үсрэн буухын адил, тэр хооронд жаргал хэмээн нь үгүй. Ийм болохоор хамаг амьтан тусын тулд бүхнийг гийгүүлэгч бүхнийг чадагч бурхан багшийн ариун хутгийг олж бүхнээс Хамаг зовлонгоос ангижрахаас гэцэл сахил есөн гэрээслэлийг хаа хэзээ ч сахих ёсон буй гэж айлдав. Багшийнхаа заасан ёсоор банди санж номхон дуугаар,
-Бинди Санж би энэ цагаас эхлээд эцэслэх насаа хүртэл хоёр хөлтний дээд бурханд, эгээрэлгүйн дээд номд бишрэн шүтэж явна. Намайг гэцэл болгон авна уу. Тойн бугай гэв.”
Ийнхүү тангараг өргөж бурхны шашныг эцэг эхээсээ өндөрт эрхэмлэн дээдлэж, Лхасзууд шавилан бурхны шашны эрдэм ухааны оройн дээд цол хэргэмд хүрсэн ч насны цээжинд хэнд ч хэрэггүй, сохор хаягдал болсны цаад утга, атгаг санааг "Оройгүй сүм"-ээр орсон хэн боловч түдэлгүй ойлгон ухаарах болно.
3охиолч хүнд нэгэн зарчим үйлчилдэг, Энэ зарчмын энд хүрээгүй, тэнцээгүй бол зохиолч биш цаас цоохорлогч болчхож байгаа юм. Олон зохиолч зарчимдаа хүрээгүйгээс мартагдаж, гээгддэг. 3охиолчийг зохиолч байлгадаг тэр зарчим уншигчдаасаа илyүү мэдлэг, мэдээлэлтэй байх, өөрөөр хэлбэл цаг ямагт уншиж, судалж, эгээрч сэхээрч, оюун санааны тойргоо тэлэх юм. Би бээр саваагүйтэн нэг удаа "Таны багш хэн бэ, таныг хэн эрдэм ухаанд хөтөлсөн бэ" гэж асуухад Л.Түдэв гyай "Түдэвийг Түдэв л ийм болгосон" гэж хариулсан юм шүү. Энэ юу гэсэн үг вэ, өөрийгөө хөгжүүлж, цаг ямагт уншиж судалж, мэдлэг мэдээллээр уураг тархиа насан турш цэнэглэсэн хүний чин үнэн үг.
Өрөөлийн эрдэм өөрт наалддаггүй, өөрийн мэдсэн гээгддэггүй гэсэн санаа л даа. Бурхны буюу шарын шашны шүтээний өмнөх тахилын юмсыг хэрхэн дэс дарааллаар нь, юу юугаар бүрдүүлдгийг уншиж мэдээд эргэлзэхэд хүрэв. Өнөөгийн бидний шүтээний тахил хагас дутуу, ор нэр төдий, хайхрамжгүй байгаа нь сүжиг алдарсандаа биш гэдгийг "Оройгүй сүм"-ээр орсон (уншсан) хэн боловч мэдээд авна.
Энэ романыг бурхны шашны зан үйл, номлолын сургалт, судалгаа гэж хэлж болно. Энд тэндхийн сүм хийдэд оргоносон том толгой лам нараас хэлээд орхимж нөмөрсөн банди нар "Оройгүй сүм"-ээр орж /уншиж/ эгээрвээс харь орон руу зорьж, цаг зав цаашлаад хөрөнгө мөнгө гарздахгүй "гавжийн дамжаа" барина гэдгийг зөвлөе. Нутагшмал шашин үндсэн зорилгоосоо өөр зорилготой байдаг тул зан үйлд нь хайнга хандах нь хаа газарт элбэг л дээ. Аливаа шашны зан үйл, үйлдэл нь төгс төгөлдөр байж сүсэг бишрэлийг, оюун санааны эгээрлийг лавшруулдаг гэж үздэг. 3ан үйл нь хайш яайш шашны номлол нь төгс бус шүү дээ. "Оройгүй cүм" романыг зохиолч хүн биш, харин бурхны шашны зан үйл, номлолд бүрэн боловсорч, төгс гэгээрэлд хүрсэн шашны өндөр дээд мундаг цолтон, номлогч ламтан бичсэн байж болзошгүй "сэжиг" төрүүлнэ, Энэ юун сэжиг, таамаг билээ. Л.Түдэв гyай уг романыг бичихийн тулд бурхны шашны зан уйл хийгээд номлол сургаалыг наанадаж хийдийн Ширээт ламын зиндаанд гүнзгий судалж, шарын шашнаар "мэргэжсэн" гэдгийг л илтгэнэ.

Дээхэн үед зохиолчдын дунд амьдрал судлах гэж яриа байсан, Л.Түдэв гyай энд амьдрал биш бурхны шашныг гүнзгий судалж, лавтайяа гавжийн дамжаа бариад цаана нь гарсан байна. 3арим зохиол бүтээл яагаад шүүмж, элдэв хэл аманд өртдөг вэ, тухайн сэдвийг судалж мэдээгүй, сэтгэлийн хөөрөлд автаж, зурж дүрслэх, уянгын халиа, хийрхэл, зарим тохиолдолд сураг таамгаар дөхүүлэх, дүйцүүлэх хэлбэрээр бичигдсэнээс тэр. “Л.Түдэв гyай бурхны шашныг сайтар судалж, мэргэжсэн шашинч байр сууринаас бичсэн учраас энэ роман хий зайгүй, хэмлэх өө сэвгүй байгаа юм. Иймээс утга зохиол шинжээч, судлаачид ухаж төнхөж, гажуудал, эндүүрэл, хазайлт, хайхрамжгүй үг хэллэг олж хараагүй биз, тэгээд ч байхгүй юмыг яаж харахав. Сэдвийн талаарх өргөн дэлгэр мэдлэг, нягт нямбай бичлэг нь залуу зохиолчдод загвар төдийгүй, бүтээлээрээ заагаад өгч буй утга зохиолын хичээл сургалт гэвэл энэ роман мөн. Уншигчдын сонирхлыг татах гэж, эсвэл жигшүүлэх гэсэн санаа өвөрлөөгүй, байгаа зүйлийг, болж л байдаг үйл явдлыг харуулсан хэдэн хэдэн содон бичлэг, дүрслэл байна аа. Романы гол дүр Санжийн номын багш гэлэн Чоймчиг, би нэг л зорилготой Лхасзууд ирсэн гэж ярьдаг.
Тэр зорилго нь бурхны шашны ном эрдмийг сурах гэж Санж ойлгосон нь буруу байж. Түүний эцсийн шийдвэр, гүйцэлдүүлсэн үйлийг Санж харж зогсохдоо яагаад, яагаад гэж өөрөөсөө асуугаад хариулж чадахгүй. Гэлэн Чоймчиг өөрийн хүсэлтээр зулын гол болон шатаж, бурхны шашинд нэгэн биеэ тушаана. 3улын гол болох нь бурхны шашны онцгой зан үйл хийгээд гүйцэлдүүлэх ёс жаяг нь айхтар ажээ.
Эрүүл саруул xүн эрдэм номд эгээрч явсаар эцэстээ биеэ шар тостой хөвөнгөөр ороолгуулж шатаалгана гэдэг эгээрэл, гэгээрэл мөн үү эсвэл гэсгээл гээч нь үү. Төвөдийн Лхасзуугийн зах дээр түмэн хэлийн, зүсэн зүйлийн царай, төрхтэй xүмүүc явна. Тэдний дунд хийдийн хамаг нарийн ширийн, нууц ажлыг гүйцэлдүүлэгч ламтны хамт Санж явж байх. "Тэр хүний гавлыг хар даа, үүнийг авах сан, нүдлээд аваарай" гэж ламтан түүнд хэлнэ. Тэр хүний толгой арагшаа тун ч гэдгэр, илэрхий ойлон ажээ. Ийм гавлаар дамар хийдэг бөгөөд, дуу авиа сайтай гэж итгүүлэвч цаад утга нь сүсэгтэн олны бишрэлийг батжуулж, тэднийг сөгдүүлж, шашны cүp хүчийг харуулах зорилготой юм. Өнөө лам өмнөө яваа залуу хүүхний шилбийг ажиж ихэд сонжиж, мөн л зүслэн авч байна. Лам хүн хүүхэн сонирхох учиргүй байтал яагаад тэр вэ. Идэр залуу хүүхний цэх шулуун шилбэний ясаар ганлин хийдэг гэж лам хээвнэг хэлнэ.
Ганлин гэдэг бүрээг бидний үеийнхэн мэдэхгүй. Далаад оны дунд үед хийгдсэн "Сүхболдын яриа" гэдэг кинонд цухас харуулдаг. Харин Чойжин ламын хийдийн үзмэрт нэг ганлин бий шүү. Дамар хийх гавлын яс, ганлин хийх шилбэний яс хэрхэн авч байгааг дүрслэн бичих нь харгис мэт санагдавч шашны зан үйл, бодит байдал яг одоогийн бидний хэлж дадаж буйгаар хөшигний ард болдог үйл явдлыг хөшиггүйгээр харуулсан нь л тэр.
Лхасзууд хүрэх гэж газар самардан мөлхөх газраа мөлхөж өлсөж цангаж тамирдаж сульдсан мөргөлчин авралын газраа очсон боловч авралыг эс олж нас барна. Хүний газрын ёс заншил өөр. Төвдөд нас барсан хүнийг хэрхэн тэнгэрт үдэж байгааг ингэж бичжээ. "Болзсон цагаасаа өмнөхөн тэд оршуулгын газар ирлээ. Бяцхан болдог дээр дөрвөн давхар олбог тавьсан мэт үелсэн зузаан хавтгай чулуу байлаа. Өглөө эрт байсан болохоор хүн цөөн бололтой Донзонпа нар тэргээ түрсээр чулуунд ойртон очлоо. Тэгтэл тэр чулуун дээр нэгэн чармай нүцгэн хүн өөд уруугаа өнхрөн хөрвөж байв. Отгон түүнээс ичиж нүүрээ таглав.
-3үгээр, зүгээр. Энэ apиун чулуун дээр талийгаачийг хэсэглэж, тас шувуунд хyвааж өгдөг юм. Амьд хүн нүцгэн биеэрээ энэ чулуун дээр хөрвөөвөл нас уртасдаг гэдэг юм. Жирийн хүнд энэ чулуунд хөрвөөх нь бүү хэл үхсэн хойноо ч энэ чулуунд хэрчүүлэх хувь тавилан олддоггүй юм. Далай лам ч өөрөө энэ чулуун дээр нүцгэн хөрвөөж ирсэн уламжлал бий гэж гэлэн Чоймчиг тайлбарлан Отгон хүүхнийг тайвшруулав.
Олон түмэн хүний мах, цус хуваасан энэ чулууны дээд тавцан нь гөлийтөл элэгдэж, тос нэвчээд гялтганасан хар хүрэн өнгөтэй болчихжээ. Ёроол хавийнх нь газар цус, өөхөнд нэвчээд хар хүрэн өнгөтэй хүдэр шиг бамбалзуур болжээ.
-Энэ чулуу өөрөө Жагарын орноос нисэн ирж энд байрласан гэдэг домогтой юм. Энэ хавьд өөр чулуу байхгүйг үзвэл ортой домог биз. Ербалха дацанд бас ийм чулуу бий. Тэгэхдээ энэнээс бага гэж Чоймчиг гэлэн Отгонд ярив. Оршуулгын чулуун дээр хөрвөөгч нүцгэн эр хэнэг ч үгүй босоод олны нүдэн дээр хувцаслав. Шүр сувд зүүсэн хоргой торгон дээлтэйг бодвол их баян хүн бололтой.
Чулуу тийнхүү чөлөөтэй болоход гэлэн Чоймчиг урдаас мөнгө төлж, зөвшөөрөл дугаар авсан ёсоор талийгаачийгаа хуваагч донзонпад тушаах болов. Донзанпад нарын ахлагч нь урт иштэй сүртэй том балиус хутга барьжээ. Түүний ишний унгинаас олон арван хадаг зүүсэн нь хөх сарлагийн сүүл шиг саглагар болсон байна. Гэлэн Чоймчиг бас нэг хадаг түүнд уяж өгчээ” Үүнийг цааш уншихад тун хүнд бичлэг л дээ,гэлээ ч үнэн гэдэг ийм л юм. Бас нэгэн зан үйлийг бичсэн нь золигт гарах юм.
Хэрхэн бичсэнийг сонирхъё.
“Нэг талаас хүний тооноос хасагдаж золигт гарч байгаа тун ч гунигтай зүйл боловч нөгөө талаас бурхан багшийн бие төлөөлөгч Далай ламын амь насны золионд биеэ өгөх нь буяны дээд буянт үйлс гэж золионы хүн бүрэн итгэдэг тул ийм хувь тавилан олдсонд баярлаж дуртайяа золиг болдог ажээ. Дээр цагт бол амьд ч үлдэггүй байжээ. Одоо бол амь насыг үлдээж, гагцхүү нутаг орноос нь хөөн зайлуулдаг болжээ. Өндөр гэгээнтэнг өвчлөхөд тавин өрх айлыг гайд гаргасан юм гэнэлээ. Онон голын эхнээс хаашаа ч гардаггүй сууцгааж байдаг юм гэдэг. Ганц нэг хүнийг гайд гаргаад барцад нь арилдаггүй тийм том гай түйтгэрч тохиолддог юм сан. Тавин өрхийг золигт гаргасны хүчинд анхдугаар Богдтон урт насалсан юм гэдэг”
Энэ дурдагдан буй өндөр гэгээнтэн Г.Занабазар (1635-1723) тухайн цагтаа үнэхээр урт насалсан бөгөөд бусдад хорлогдоогүй бол бүр ч урт наслах байсан биз. (Түүнийг өвчлөхөд тавин өрөх айлыг гайд гаргасан гэх үйлийг тусгайлан судлах хэрэгтэй юм) “Оройгүй сүм” роман номыг 416 нүүр, 31 бүлгээс бүрдэнэ, бүлэг бүр тодорхой нэг үйл явдлыг гаргаж буй нь уншигчдад хольж хутгах, будилахгүй байхад нөлөөлнө. Энэ романы бараг дөрөвний нэг нь төвөд болон орчин цагийн монгол хэлэн хэрэглэгдэхээ больсон үгс байгаа нь танин мэдэхүйн ач холбогдолтой юм.
Романы тод ялгарал нь цөөхөн дүртэй. 3улын гол бологч гэлэн Чоймчиг, гол дүр Санж, мөргөлчин Отгон гээд л гүйцээ. Цөөн дүрээр үйл явдлыг өрнүүлэх нь зохиолчийн авьяас, урлах чадварыг илтгэдэг. Л.Түдэв гyай зохиолыг нь бичсэн алдарт "3эрэг нэмэхийн өмнө" кино ердөө гyравхан дүртэйг санахад илүүдэх юун. Лхасзуумйн Бэрээвэн хийдэд олон жил шавилан сууж, бурхны шашны гүн ухааны дээд цол Лхаарамбын зэрэгт дэвшсэн Санж яагаад нүдээ сохлуулж, элчилгүй элсэн цөлд хаягдсан бэ. Хариултыг номоос уншъя.
-Өнөөдөр ном хаялцсаны дараа гяргачуудын хоорондоо ярьсан юмыг би чамд хэлэхээр ирлээ. Тэд Линсрай гавжийн өрөөнд зөвлөлдөж байхыг би сэмхэн сонссон юм. Чамд хэтэрхий их юм зааж сургажээ гэж тэд Линсрай гавж Лүндэгжанцанг зэмлэж байна билээ. Бурхны шашны хамаг нууцыг мэдсэн хүнийг Төвөд орноос гаргаж болохгүй хуультайг чи яаж мэдэх вэ дээ. Оройгүй эрдэм сурсан гаднын хүнд хоёр зам байдаг. Нэг бол бүх насаараа Лхаст сууж эрдмээ эргээд төвөд хүнд заасаар ясаа тавих, нэг бол нутаг буцахаасаа өмнөхөн төвөд хүний гарт ясаа тавих" ийм сонголтын өмнө тулсан Санж нутаг орноо тэмцэн оргож босон амаргүй сорилтыг давж нутагтаа ирээд
Буянзалбирах хийдийн Хамба ламаар залагдаж, Бурхан шашны хийдийг ном журам, дэг жаягаар нь барьж эхэлсэн ч оройг нь хийгээгүй байхад төвөдөөс сунгасан урт гар нүдийг нь сохолж, говьд цөлчихжээ. Xүн төрөлхтний оюун санааны эрхэм нандин бүтээл, сэтгэл, итгэл, сүсэг бишрэлийн дээд шүтээн шашны тухай бичнэ гэдэг хүн төрөлхтний оюун санаа, гүн ухаан, итгэл, үнэмшил, дараа үеийн үргэлжлэлийг бичнэ гэсэн үг.
Энэ сэдэв цар хүрээ нэн өргөн, үүрэх ачаа ч нэн хүнд. Yүнийг зориглон бичсэн зохиолч ховор байдаг. Монголын ард түмний суут xүү, сод зохиолч Л.Түдэв гyай “Оройгүй сүм” роман үзэл санаа, гүн ухаан, бичлэгийн ур чадварын түвшингээрээ Г.Г.Маркесийн "Зуун жилийн ганцаардал", Ч.Айтматовын "3уунаас ч урт өдөр" зохиолуудтай зиндээ нэг, дэлхийн хэмжээний бүтээл юм.
Яруу найрагч зохиолч сэтгүүлч П.Батнайрамдал
Эх сурвалж: “Соёмбо” сонин
Сэтгэгдэл0
Нэг ламын өвчинг эдгээж байна гээд айлыг хүйс тэмтэрсэн юм байна. Мухар сүсэг гэж ийм хорлонтой юм байна
Айлуудыг хүйс тэмтэрсэн гэж бичээгүй. Тавин айлыг төрсөн нутгаас нь хол газар нутаг заан суулгасан тухай ярьж байна.Юм уншаад олигтой ойлгохгүй, юун түрүүнд мэдэмхийрэх дуртай улс олон болжээ.
1970-аад оны эцэс, 1980-аад оны эхэнд: - Шажинбатын Элс цас 2 боть, Минжийн хангай гэх мэт олон зохиол хэвлэгдэж байсан. Дээр дурдсан: - Шилийн сайн эр, хүүхэнтэй тааралдаж байгаа нь, Лодойдамба гуайн Тунгалаг тамир роман дээр, Засагт ханы цахиур Төмөр, Итгэлт баяны зарц Дулмаа хоёр учирч буйтай төстэй...ккк
Санж гэгч нэрээр энэ зохиолын нэг гол баатар нь шарын шашны сурталд бүрэн идэгдэж мунхарч амьдралаа золиосолж явсаар адаг сүүлдээ хүмүүний амьдрал, хүн гэдэг чинь ертөнцөд хүн болж төрсөний учир начыг ухаарч хань ижил олж хайр дурлал гэгчтэй учирч байтал нөгөө сураад төгс гэгээрээд байсан шашных нь мяндагтнууд түүнийг нүдийг нь сохлон халуун элэн говь цөлд цөлдөг. гэтэл үлдсэн шар хуваозууд нь юм мэдэхгүйн харгагаар Санжийн хэрг болоод элсэн цөлд хүн явуулж уулзуулж далдуур мэдэх зүйлийг хэлүүлж аваад тэнд нь орхиж сөнөөж буй асар муухай егүүтгэлиг өгүүлэг билээ. Төвдийн энэ бузар шашин гэгчийн мөн чанар юу вэ гэдгийг Түдэв гүүш ил тод бичсэн байдаг юмаа.Хүмүүс уншмаар ном шүү. тэгээд шарын өнөөгийн шашны мөн чанарыг таньж мэдэж авахад тусай юм шүү
ах бид 2 уншаад аавын ярьдаг бүхэн энд гарч байна шүү дээ гэж зэрэг дуу алдаж билээ.тэр төвдөд болж байгаа үйл явдал,зулын гол болох,үхэгсдээ шувуунд заазуурдаж тасчиж өгдөг гээд л аав бидэнд ярьдаг байхад ийм юм ч арай үгүй байлгүйдээ гэж ихэд гайхдаг байснаа оройгүй сүмийг уншаад итгэж байж билээ.аав минь ямар их боловсролтой хүн байсныг маш хожуу ойлгосондоо, бичиг үсэг "мэддэггүй" гэдэг байсан ч нуугаад байсныг нь өнгөрснийх нь нилээд хойно мэдэрч билээ.гэхдээ уг зохиолыг тэр үед маш олон хүн уншсан боловч чухам ямар ойлголт өгөх гэж туурьвасныг нь олон хүн гүйцэд ойлгоогүй л байх
Габотай зэрэгцэх нь ч арай юу юм бэ .
Ганц уран зохиолын ном уншаад ГАВЖ-ийн дамжаа барина гэв үү? Батнайрамдал та андуурч байна шүү, сэтгэл хөөрлөөр бичихгүй шүү, та харин судалгаа хийж байж бичвэл зүгээр байна
Их мэддэг тулхтай хүнээс сонсоход энэ 'Оройгүй сүм' -ийг Өмнөговь аймгийн нэг сүрхий эрдэмтэй Осор гэх өндөр настан лам бичсэн гэдэг. Түүнийгээ тухайн үедээ элдэв юм бичлээ гэж хэн хүнд чичлүүлээд байхааргүй хамгаалалттай Л. Түдэв гуайд үзүүлж гэнэ. Харин цаадах нь тэр зохиолыг ойр зуур нааш цааш болгоод өөрийнхөө нэрээр хэвлүүлчихсэн гэх юм билээ. Ламын шашны толгой эргүүлсэн хоосон дэг, харгис номлол, элдэв бурхад гэх шороон зураг, шавар баримал гэх мэтийг насаара тоосонд нь булагдаж, тогоонд нь буцлаж явсан лам хүн л нарийн мэдэхээс биш коммунист сурталд тархиа ялз угаалгасан Түдэв гуайн үеийнхэн хэрхэн сайн мэдэх билээ дээ. Аливаа шашин гэдэг бол эцсийн дүндээ хүнийг мөлжин амьдрагч лам нэрт луйварчдын сэдэж олсон, хүн төрөлтний оюун ухааныг чөдөрлөн боомилож мөлжигч харгислал юм даа.
энэ номыг уншсан. Шарын шашны мунхуулах булайг нүдэнд харагдтал, сэтгэлд шингэтэл буугасан бадаг юмаа энэ номонд. ямар муухай шар хувалзууд, бурангуй амьтад энэ шашны нэр барьж нүгэл үйлдэж хүний сэгэхүйгээр тоглож буйг харуулсан байдагдаа. Түдэв гуа биеэр үгүй чгэсэн энэ мэт бүтээл нь түнээс үлдсэн амьд эд эс болой.
Булай шашныг балайртлаа магтах ч эрүүл бусын шинжээ.
Их мэддэг тулхтай хүнээс сонсоход энэ 'Оройгүй сүм' -ийг Өмнөговь аймгийн нэг сүрхий эрдэмтэй Осор гэх өндөр настан лам бичсэн гэдэг. Түүнийгээ тухайн үедээ элдэв юм бичлээ гэж хэн хүнд чичлүүлээд байхааргүй хамгаалалттай Л. Түдэв гуайд үзүүлж гэнэ. Харин цаадах нь тэр зохиолыг ойр зуур нааш цааш болгоод өөрийнхөө нэрээр хэвлүүлчихсэн гэх юм билээ. Ламын шашны толгой эргүүлсэн хоосон дэг, харгис номлол, элдэв бурхад гэх шороон зураг, шавар баримал гэх мэтийг насаара тоосонд нь булагдаж, тогоонд нь буцлаж явсан лам хүн л нарийн мэдэхээс биш коммунист сурталд тархиа ялз угаалгасан Түдэв гуайн үеийнхэн хэрхэн сайн мэдэх билээ дээ. Аливаа шашин гэдэг бол эцсийн дүндээ хүнийг мөлжин амьдрагч лам нэрт луйварчдын сэдэж олсон, хүн төрөлтний оюун ухааныг чөдөрлөн боомилож мөлжигч харгислал юм даа.
za,zaluus mini sasind byy orchgoo doo,ta nar mini ene bylai sasinaas bolchihgyi sig yabag dee!!!mani met ni bol sasinii gyn yhaan sahij yabah chanaryyd hyn abah heregleh hymyyjil soyold heregteig ni abaad yabsaar edii hyrlee dee,tyygeeree byryytaad yalzaraad mynharaad baisan yum ygyi harin ch teb setgeltei yumnii ychir nachiriig oilgoh yhaaniig nadad olgoson gej boddog syy,sasin bol hyniig gegeeryylehed orsih onchgoi sedeb byrhanchlan sysegleed yabhad adaglaad tanii dotoodod nozoldood baidag sain muu alibaa yhaand chini nemer boloh l chyhal yhaan baigaa,eneegiin ta nar sasiniig ad yzsen ch hezee negen daraa ye ni halyyran demjij abah chag ireh ni itgeltei baina.ychir ni hynii amidral bainga esen debjij eerchilegdej baidag ene zabsartaa bas sine zyileer tejeegden hybirch bihiig ailiig ter geh be?....neg yzel sanaa neg niigemiig yzen yadahdaa bis?....bidnii emneh hymyys ene sasinii gyn yhaaniig saitar sydlaj ta bidnees iluu ardyyd baisan tyl edgee ta bid nar byyrlyydiinhaa hychend ene he