sonin.mn
АН-ын "4/11" мэдээллийн цаг зохион байгуулагдлаа.
 
Уг мэдээллийн цагт АН-ын ЕНБДарга Ч.Өнөрбаяр оролцов. Энэ үеэрээ тэрээр: "Уг нь эрх баригчид үнийн өсөлттэй тэмцэх ёстой. Гэтэл үнийн өсөлттэй биш Үндсэн хуультай тэмцээд байна. Монгол улс болохгүй, бүтэхгүй байгаа нь явж явж Үндсэн хуультай холбоотой гээд байгаа. Яг ийм үндэслэлээр 2019 онд Үндсэн хуульд гар хүрсэн. Тэгэхэд нь гол манлайлж оролцсон хүн нь Г.Занданшатар. Г.Занданшатарт батлуулсан, тангараг өргөсөн Үндсэн хуулиа хамгаалах цаг нь болсон юм биш үү? МАН-ын хийсэн буруу бүхэн Үндсэн хуулийн буруу болдог байж таарахгүй.
 
 
УИХ өнөөдөр Үндсэн хуульдаа үнэнч биш байгаа, ардчилсан Үндсэн хуулиасаа урваж буй Г.Занданшатарыг огцруулах хэрэгтэй. 
 
Үндсэн хуулиндаа үнэнч биш хүмүүс ард түмэндээ үнэнч байж чадах уу? Г.Занданшатар УИХ-ын дарга байгаа цагт Үндсэн хуулийг өөрчлөх ёс суртахууны эрх МАН-д байхгүй. Г.Занданшатар та 2 жилийн өмнө Үндсэн хуулийн хувьсгал хийлээ, дахиж гар хүрэхээргүй боллоо гэж ярьж байсан. Өнөөдөр гэтэл яагаад Үндсэн хууль болохоо байчихсан юм бэ?  " хэмээсэн юм.
 
С.Сарнай