Хөгжлийн банкнаас нэр бүхий баагийнууд их хэмжээний зээл аваад “луу унжиж” байгаагаас тус банк дампуурсан тухай хэрүүл маргаан дэгдэв. МАН мэдэгдэл гаргаж: “зээл аваад эргүүлж төлөөгүй баагийнуудыг нам ялгалгүй шийтгэнэ” гэв. Нийгмийн сүлжээгээр зээл авсан луйварчдыг янз бүрээр буюу нам намаар нь зарлаж эхлэв. Энэ асуудал аль хэдийн улс төрийн өнгө аястай болжээ. Харин Хөгжлийн банкны намтар түүхийг мэдэх хүн бараг үгүй. Энийг мэдэхгүйгээр эл асуудлыг ярих боломжгүй. Намайг, бас А.Баатархуяг, Г.Уянгыг банкны дээрэм бичих болгонд луйварчид сүрэглэн харааж зүхэх бөгөөд олон нийт огт тоодоггүйг би сайн мэднэ. Ингээд монголчууд “сайн дураараа” дээрэмдүүлж, “огт тоохгүй” явсаар 30-аад жил болсон бөлгөө. Одоо эрхбиш энэ тэнэг зангаа орхих цаг болсон гэж бодож байна. Учир нь банк дампуурсны хохирлыг ард түмэн Та бид төлдөг юм. Юу ч гэсэн үүнийг эхлээд уншчих…
Эхлэл
Бүтээн байгуулалтын том төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банк байгуулах ажил эхлэв. Улсын банк байгуулах нь угаасаа буруу явахын цондон байв. Гэлээ ч гэсэн “төвлөрүүлэн идэх” хүсэл бүхнээс хүчтэй учир байлаа:
2010.07.20. Засгийн Газар Хөгжлийн банк байгуулах шийдвэр гаргав.
2011.02.10. УИХ Хөгжлийн банкны тухай хууль батлав. Зорилгыг нь: МУ-ын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагаа эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд” гэж тодорхойлов. Эндээс Хөгжлийн банкны санхүүжилтийн эх үүсвэр төсвийн болон уул уурхайн салбарын орлого, бондын хөрөнгө 3-аас бүрдэх нь тодорхой байлаа.
2011.03.15. ЗГ-ийн 85-р тогтоолоор 800 тэрбум төгрөгийн өрийн бичиг гаргахыг Хөгжлийн банкинд зөвшөөрөв. Эндээс эхлэн бонд гаргаж, мөнгө олох уралдаан үе үеийн ЗГ-ийн “хамгийн дуртай ажил” болон хувирав.
2011.05.12. Хөгжлийн банк албан ёсоор нээлтээ хийв. ЗГ хэрэгжүүлэх 26 бүтээн байгуулалтын жагсаалт гаргаснаа зарлаж, энэ ондоо 4 төсөл хөтөлбөрийг Хөгжлийн банк санхүүжүүлнэ гэж мэдэгдэв. Мөн Хөгжлийн банк эхний ээлжинд 800 тэрбум төгрөгийг бондын арилжаанаас босгоно гэдгээ Сангийн сайд С.Баярцогт бахархан дурдав. Гэвч энэ нь дэндүү дэврүүн бөгөөд дэндүү их эрсдэл байсан бөлгөө. Өөрөөр хэлбэл манай улсын ДНБ-ний 9,8%-тай тэнцэх хөрөнгийн баталгааг ЗГ-аас Хөгжлийн банкинд гаргаж өгсөн хэрэг байлаа.
2011.08.30. Монголын Хөгжлийн банк, Солонгосын Хөгжлийн банк “Удирдлагын гэрээ” байгуулсны үндсэн дээр солонгосын 5 мэргэжилтэн ирж Хөгжлийн банкинд ажиллах болов. Хөгжлийн банкны захирал нь Ким Жан гэх солонгос, дэд захирал нь Л.Болормаа болжээ.
2011.11.30. 600.0 сая $-ын “Дунд хугацааны евро бондын хөтөлбөр”-ийг эхлүүлж, эхний ээлжинд 20.0 сая $-ын өрийн бичгийг олон улсын зах зээлд арилжаалав.
2012.03 сар. 580.0 сая $-ын бондыг олон улсын зах зээл дээр 5.75%-ийн хүүтэйгээр арилжаалав. Энэ үед 300 гаруй хөрөнгө оруулагчдаас нийт 6.25 тэрбум $-ын захиалга ирэв.
Хөгжлийн банк байгуулах ажил Сү.Батболдын ЗГ-ын үед эхэлжээ. Өөрөөр хэлбэл 2009.10.29-2012.08.09-ны хооронд болсон үйл явдал Сү.Батболдод хамаарна. Хаа очиж Сү туучий Хөгжлийн банкнаас идэж уусан баримт цөөн. Яахав, “дөнгөж эхлэн идэж” байсан байж магад. Ухаандаа “Евро” бондыг УИХ-ын сонгуульд зарцуулсан байх тал бий. Хүнийг шүүмжилж болох ч гүтгэж болохгүй. Сү туучий яг банк байгуулаад, “Евро” бонд гаргаад “янзтай сайхан” эхэлж байтал 2012 оны сонгуулиар МАН ялагдаж хамаг юм “будаа” болов. Сү туучий идье гэж бодсон ч идэж амжаагүй юм. Ингээд засаг төрийн эрх мэдэл АН-д шилжиж, Н.Алтанхуягийн эрин үе эхлэв.
Бондын мөнгийг богцоо дүүргэв
Ингээд “дарга” МАН “туслах нам” болж, “туслах” АН “дарга нам” болов. Засгийн эрхийг “Шударга ёс” эвсэл барих болов.
2012.11.29. Н.Алтанхуяг 08-р сард Ерөнхий сайд болмогцоо хийсэн анхны ажил нь “Чингис бонд” гэж алдаршсан урт хугацааны өрийн бичиг буюу бонд гаргасан явдал байв. Сингапурын хөрөнгийн биржид бүртгүүлж, нийтдээ 1,5 тэрбум $-ын өрийн бичгийг 4,1-5,1 хувийн хүүтэй арилжаалав.
2012.12.16. Монгол улсын Хөгжлийн банк 10 жилийн хугацаатай 1.52 хувийн хүүтэй 30 тэрбумын иены “Самурай бонд”-ыг арилжаалав.
Энэ асар их мөнгийг идэж уух уралдаан тэмцээн, хэрүүл хараал монголын улс төрийг тодорхойлох болов.
2013.05.25. Монголын ЗГ “Удирдлагын гэрээ”-г дуусгавар болгож буюу солонгосуудыг “хөөж явуулаад” өөрсдөө Хөгжлийн банкаа удирдах болов. Одоо бүр санаа амар. Гадаад хүн мөнгө өм цөм идэхээс “айгаад” хөдөлж өгөхгүй байсан тул мөнгө идэх “зориг зүрхтэй”, “юунаас ч айж халшрахгүй”, “цөм иддэг” монголчууд уг банкыг “удирдахаар” болов.
Тухайн үедээ: Хөгжлийн банк ЗГ-ын шууд хяналт дор ажиллах бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо байнгын хяналт тавина гэж ам бардам хариулж байлаа. Энэ бол Хөгжлийн банкыг ганцхан ЗГ мэдэх ба түүнийг шууд удирдана гэсэн хэрэг байлаа. Мань мэт нь ганц нэг цор цор гэсэн боловч манайхан “хөгийн муу хөгжлийн саад тотгор”, “чи муу судлах юмаа л судал” гэж загнаад огт тоогоогүй бөлгөө. МУ яг сайхан хөгжих гэсэн чинь нэг муу судлаач саад болсон аж…
Энэ цагаас эхлэн Хөгжлийн банк онцгой эрх мэдэлтэй болж, ЗГ-ийн даалгавраар өрийн бичиг баруун солгойгүй “үйлдвэрлэдэг” сайхан ажилтай болж авав.
Шинэ ЗГ гармагцаа л бонд гаргадаг болсон ба монголчууд засаг төрийнхөө гаргасан бондын мөнгөн дүнг байтугай “үй түмэн” бондынхоо нэрийг хүртэл хольж хутгадаг буюу мартчихсан тууж яваа. Үнэн тэнэг, мангуу, гөлийсөн, цайрчихсан ард түмэн шүү дээ, манай монголчууд…
Иймээс би монголчуудад бонд гэж өхөөрдөн нэрлэсэн өрийн бичгийн чинь түүхийг товч сануулж байна:
2012 он: Сү.Батболдын үед 600 сая $-ын “Евро” бонд
2012 он: Н.Алтанхуягийн 1,5 тэрбум $-ын “Чингис” бонд
2013 он: Н.Алтанхуягийн 30 тэрбум иений “Самурай” бонд
2015 он: Ч.Сайханбилэгийн 1 тэрбум юань буюу 160 сая $-ын “Дим Сам” бонд
2016 он: Ч.Сайханбилэгийн 500 сая $-ын “Мазаалай” бонд
2017 он: Ж.Эрдэнэбатын 600 сая $-ын “Хуралдай” бонд
2017 он: Ж.Эрдэнэбатын 800 сая $-ын “Гэрэгэ” бонд
2018 он: Хөгжлийн банкны 500 сая $-ын бонд
2019 он: Ипотекийн зах зээл дээр ажилладаг“МИК ОССК” буюу МИК-ийн 250 сая $-ын бонд.
2020 он: У.Хүрэлсүхийн 600 сая $-ын “Номад” бонд…
Товчлон хэлбэл МУ 2012-2020 оны хооронд 10 бонд буюу жил тутам 1 “шинэ” бонд гаргасан байна. Энэ “солиотой” их мөнгө ЗГ-ийн мэдлийн Хөгжлийн банкаар дамждаг байсныг харгалзвал тэнд ямар гээчийн бузар луйвар болдог байсныг төсөөлж болно.
Дээрэм хийхэд ухаан ордоггүй
Банк дээрэмдэхэд аймаар их ухаан, тэвчээр, зориг, хөдөлмөр ордог гэж олон монгол баагий боддог. Банк дээрэмддэг кино үзсээр байгаад ийм гажигтай болчихсон байх. Үгүй ш дээ. Үүний тулд эхлээд улс төрч байх хэрэгтэй. Ер нь бол Ерөнхий сайд, Сангийн сайд 2-той үй зайгүй дотно байх хэрэгтэй.
Банк ярих гэж байхад бонд ярилаа гэж загнах гэж байна уу ?! Эрхэмүүд ээ, томчуудын иддэг уудаг мөнгө чинь бондоос гардаг, харин бонд нь Хөгжлийн банкинд төвлөрдөг учраас би ийнхүү тоочоод байгаа юм.
Өрийн бичиг гаргаж мөнгө олно, баахан төсөл, хөтөлбөр зарлана, мөнгөө Хөгжлийн банкаар дамжуулан тараана, аль төсөлд хэр мөнгө өгөх шийдвэрийг Хөгжлийн банк биш, ЗГ, тухайлбал Ерөнхий сайд, Сангийн сайд шийднэ, мөнгө дуусахаар буюу өмнөх бондын мөнгийг төлөх хугацаа болохоор ахиад шинэ бонд гаргана. Ингээд мөнгө байхгүй, МУ-ын гадаад өр гэж үстэй толгойноос их. Хөгжлийн банкны мөнгийг “үзвэл үнс, харвал хальс” болно.
Дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргив
Хөгжлийн банкны асуудал хэдэн компани, улс төрчид зээл авч, төлөөгүйгээс болж баригдсанаас дөнгөж саяхан үүссэн гэж бодоод байх шиг. Үгүй л дээ…
2011.08.08. Хөгжлийн банк байгуулагдаад ердөө 3-хан сарын дараа дампуурлын ирмэгт тулж иржээ. Энэ инээдэмтэй бөгөөд эмгэнэлт мэдээг тэр үед сайд байсан Х.Баттулга ТВ-ээр бухимдан ярьж, тус банкны дэд захирал асан Болормаа сандарч будилан батлаж байв. Энэ бол Хөгжлийн банкны дампуурлын талаарх анхны мэдээ болно. “Мордохын хазгай” гэж энэ л дээ…
Бондын мөнгө идэхэд хүртэл онигоотой явдал их гарна. Жи: Хөгжлийн банк Самурай бондын гэрээ байгуулах, баталгаа гаргахыг зөвшөөрсөн, бонд гаргахтай холбоотой зардалд нийт авсан зээлийнхээ 19.2 хувь буюу 5.7 тэрбум иен (55.7 сая ам.доллар) суутгуулжээ. Авсан зээлийнхээ бараг 20%-ийг буцаагаад суутгуулдаг банк ганцхан Монголд л байдаг ба ингэхээр чинь сөнөх нь гарцаагүй юм.
Уг нь санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг УИХ баталдаг хуультай санаатай. Гэтэл Хөгжлийн банк УИХ-ыг алгасан зөвхөн ЗГ-ын тогтоолоор санхүүжүүлдэг “шинэ дүрэм” зохиож, энэ нь цаашдаа ЗГ, Ерөнхий сайдуудын “ёс заншил” болон хувирав. Тэр ч байтугай Хөгжлийн банк толгой даан шийдвэр гаргах болов. Жи: Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн өргөтгөл, Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг ЗГ-ын тогтоолгүйгээр олгож байжээ. Гэхдээ Ерөнхий сайд, Сангийн сайдын аман тушаалгүйгээр ингэж зүрхлэх нь юу л бол ?! УИХ-ыг бол ярих ч юм байхгүй, хуц гээд л болно. Тэртэй тэргүй нөгөөдүүл нь мөнгө гуйгаад ирэх юм чинь, яршиг л байна…
Төрийн өмчийн ямар ч байгууллага ширээ, сандал, компьютерээс эхлээд бүх юмаа тендер зарлаж авах ёстой, хуультай. Гэтэл шинэ тутам байгуулагдсан Хөгжлийн банкыг “өрөвдөж”, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай (ТБОНӨХБАҮХАТ) хуульд “Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж зааж өгсөн нь удалгүй гай болов. Энэ нь ширээ, сандал, компьютер мэтийн өөрөө хэрэглэх зүйлээ тендергүй авч болно гэсэн заалт гэж ямар ч хүн ойлгоно.
Харин Хөгжлийн банк ингэж ойлгосонгүй, харин ч мөнгөн зээл олгох бүх үйл ажиллагаагаа тендергүй явуулах “онцгой эрх” гэж “ойлгожээ.” Улмаар ЗГ, Хөгжлийн банк 2 нээлттэй тендер шалгаруулахаа больж, хэнд мөнгө өгөхийг “үзэмжээрээ шийдэх” дархан эрхтэй болжээ.
Энэ тэнэг явдал улам даамжирч, төсвийн захирагч нар “өөрөө дур мэдэн” гүйцэтгэгчийг “сонгодог” болжээ. Ингээд бондын мөнгөөр гараа угаах “уралдаан” өрнөж, замбараа задгаа бүрэн алджээ.
Жи: 2015 он гэхэд Чингис бондын нийт санхүүжилтийн 50% буюу 1,1 их наяд төгрөгийг эргэн төлөгдөх баталгаагүй авто зам, “Гудамж төсөл”, УБ хотын дэд бүтцийн төсөлд зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, бондоос бүрдүүлсэн хөрөнгийн 62%-ийг улсын төсвөөс эргэн төлөгдөх зээлд зарцуулжээ.
Монголд зам барих ажил энд тэндгүй өрнөж, огт шаардлагагүй, хэрэггүй шахам газар зам барьж, тохижилт хийх болов. Заримдаа зүв зүгээр байсан замыг эвдэж, дахин шинээр барих “тэргүүн туршлага” нэвтрүүлэв. Чанаргүй зам гэж тамтгаа алдсан.
Хөгжлийн банк бүр даварч бондын мөнгөнөөсөө үнэт цаас болгон байршуулах болов. Лав л 250 орчим тэрбум төгрөгийн үнэт цаас байршуулсан юмдаг. 15%-ийн хүүтэй ЗГ-ийн үнэт цаасны оронд 1 оронтой хүүтэй үнэт цаасанд бондын эх үүсвэрийг байршуулснаар зөрүү нь аймаар гарах нь мэдээж. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банк санаатайгаар алдагдал хүлээж байна.
2012.12.18. Чингис бондын менежментийг Монгол банкинд шилжүүлэв. Ингэснээр Хөгжлийн банк 302.6 тэрбум төгрөгийн ханшийн эрсдэл хүлээх болов. Үүнийг ойлгомжтой тайлбарлавал ЗГ бондоо доллараар босгосон бөгөөд МБ-нд шилжүүлэхдээ төгрөгөөр олгосон ба эндээс ханшийн асар зөрүү гарч их хэмжээний алдагдал хүлээх болов.
Сүүлдээ ЗГ-ийн бондууд, Хөгжлийн банкны эх үүсвэрүүд холилдож, зааг ялгаа нь алга болов. Та нар манай бондыг өөр зүйлд зарцуулаад байна гэсэн сануулга Японоос байн байн ирэх боловч энийг нь тоодог баагий ганц ч байсангүй.
Зээлийг хаа хамаагүй баруун солгойгүй олгох болов. Жи: Хөгжлийн банк Чингис бондын хөрөнгөөс Зайрмагийн үйлдвэрийн төсөлд 1,4 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Яахаараа зайрмагийн үйлдвэр стратегийн үйлдвэр болсныг хэн ч тайлбарлаж чадахгүй.
Ингээд хаа хамаагүй зүйлд цацаад байхаар мөнгө ус шиг урсах болов. Нэг мэдсэн чинь 2016 он гэхэд Хөгжлийн банкны олгосон зээлийн 60% гаруйг сонгон шалгаруулалтгүйгээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцлөөр өгсөн байжээ.
Нохойн замаар оров
ЗГ болон Хөгжлийн банкны 10-аад жилийн “адал явдлыг”, үнэндээ бол хулгай дээрмийг ярих гэвэл цаас цаг хүрэлцэхгүй. Иймээс би зарим томоохон бөгөөд онигоотой адал явдлыг түүвэрлэн хүргэж байна.
Эрдэнэс Таван Толгойн эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нөхөх гэж зээл олгов. Ийнхүү Монголд “стратегийн хөрөнгө оруулалт” гэдгийг “эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нөхөх” гэж “ойлгох” болжээ. Үүнийг эдийн засгийн шинжлэх ухаанд монголчуудын оруулсан “шинэ нээлт” гэж үзэж болно.
Хөгжлийн банкнаас зээл авсан ТОСК Буянт Ухаа I, II төслийг, “Пи Ай Эм Эм” ХХК Шинэ яармаг хорооллыг барьж эхлэв. Гэтэл ТОСК-ын “Буянт Ухаа I, II” төслийн 1 м.кв нь 1300.0 мян.төгрөг бол “Пи Ай Эм Эм” ХХК-ын 1 м.кв нь 2500.0 мян. төгрөг болов. Асар их зөрүү байгаа биз ?! Энэ 2 компани Хөгжлийн банкнаас 20 тэрбум төгрөгийн зээл авсан бөлгөө.
Хөгжлийн банк Хөрөнгийн бирж болон МИАТ ХХК-д онгоц худалдан авах мөнгийг “стратегийн зээл” нэрээр олгов. Хожим нь МИАТ-ын зээлийн төлбөрийг Сангийн яам даасан юм.
ТТ-н ЦС-ын төсөлд техникийн болон санхүүгийн зөвлөгөө авахад 4,3 тэрбум төгрөг олгосон боловч ЦС одоо болтол баригдаагүй, харин мөнгө нь “газрын гаваар” оров. Эгийн голын УЦС-ын судалгаа, зөвлөгөөний төсвийг 18,1 тэрбум төгрөгөөр батлуулж, үүнээс 3,1 тэрбум төгрөгийг олгов.
Хамгийн дургүй хүрмээр нь бондын хөрөнгөөр цалинжуулж буй бүх төслийн ажилтнуудын цалин төрийн албан хаагчдын цалингаас даруй 4-5 дахин их болов.
Тэр ч байтугай тусгай зөвшөөрөлгүй “шинэ” компаниуд бондын төсөлд зөвлөгөө өгөх, хяналт тавих, аудит хийх “сайхан ажил” олж авдаг болов. Бондоос зээл авсныхаа дараа тусгай зөвшөөрлөө олж авдаг, техникийн нөхцөл, зураг төсөвгүй, ТЭЗҮ нь бэлэн болоогүй төслийг эхлүүлдэг “шинэ моод” дэлгэрэв.
Гудамж төслүүд замбараа задгаа бүрэн алдав. Жи: Архангай аймагт “Гудамж төсөл” хэрэгжүүлж, 3.2 км автозамыг 4,6 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн бол Увс аймагт яг ийм ажлыг 10.0 тэрбумаар гүйцэтгэх болов.
Хөгжлийн банкнаас олгосон зээлүүд Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгүүлэхгүй, түүнээс гадуур явдаг болсон нь гэмт хэрэг үйлдэх бүх нүх сүвийг нээж өгчээ. Энэ нь ЗГ, Сангийн яам, Хөгжлийн банк 3-ыг дархан эрхтэй болгож, ямар ч хяналтгүйгээр идэж уух бололцоо олгосон аймшигт гэмт хэрэг юм.
Хөгжлийн банкны орон тоо 63 байх ёстой атал 113 болж эрс нэмэгдэв. Хөгжлийн банк бондын эх үүсвэрээс 1 тэрбум төгрөгийг ажилтнууддаа хөнгөлөлттэй зээл болгон олгожээ. Улмаар Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага 6-10 сая төгрөгийн цалинтай, дээрээс нь улирал тутам цалингийн 100 хувьтай тэнцэх хэмжээгээр урамшуулал авдаг болов.
Хөгжлийн банк 1 удаа хэвлэлийн хурал хийхдээ 9,6 сая төгрөг зарцуулжээ. Уг нь Зууны мэдээний хэвлэлийн танхим цагийн 150 мянган төгрөг байдаг. Мөнгөөр гараа угаана гэж үүнийг хэлдэг юм.
Хөгжлийн банк ажлаа “хялбаршуулах” болов. Хуучин зээлийн материалыг Зээлийн хорооны хурлаар ёс төдий батлуулдаг байсан бол сүүлдээ зөвхөн “батлах хуудас” бичиж зээл олгодог болжээ.
Хөгжлийн банкны бондын чөлөөт эх үүсвэр болох 1,3 их наяд төгрөгийг арилжааны банкуудад харилцах, хадгаламж хэлбэрээр байршуулжээ. Жи: Голомт банкинд 269.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон боловч нөгөөх нь зээл авмагцаа ҮХАА-н яамны төслүүдийг зогсоожээ.
Бондын мөнгөний хадгаламжийн дийлэнх хувийг ХХБ, УБ, Голомт 3-хан банкинд байршуулжээ. ХХБ, УБ хотын банкинд байршуулсан төгрөгийн хадгаламжийн хүү бусад банкуудад байршуулсан хүүнээс даруй 2,5-3,0 пунктээр бага байжээ.
Ховдын Булган-Үенч-Ховд чиглэлийн авто зам 60 км” төсөлд удаа дараа болон давхардуулж авсныг тооцвол 60 км замыг 24.5 тэрбум төгрөгөөр барих тооцоо гарч байв.
“Халзанбүргэдэй-Солонготын давааны авто зам 100 км” төслийн ажил 38 хувьтай байхад шинэ зам барих нэрийдлээр 43,6 тэрбум төгрөгийг Монроуд ХХК-нд нэмж олгожээ. Энэ бол зүгээр л шууд луйвар юм.
Энд дурдсан бүхэн Хөгжлийн банкны адал явдлын тун өчүүхэн хэсэг боловч тэнд хурсан замбараагүй, заваан хулгай дээрмийг харуулахад хангалттай гэж санана.
Метафор буюу хувирлын механизм
Хөгжлийн банкны адал явдал 6 ЗГ-ыг дамжин 10 жил үргэлжилжээ. Энэ хооронд асар их хувирал өөрчлөлт болж, улс төрийн хэрүүл тэмцлийн талбар болон хувирсан байна. Энэ метафор буюу хувиралд анализ дүгнэлт хийх нь судлаач хүний үүрэг юм.
Сү.Батболд Хөгжлийн банкыг 2011.05.12-нд байгуулжээ. Тэгээд “Евро” бонд гаргаад зарж байтал 2012.06.28-нд болсон УИХ-ын сонгуулиар МАН ялагдаж, АН-ын тэргүүлсэн “Шударга ёс” эвсэл засгийн эрх барих болов. МАН 1 жилийн дотор “олигтой” идэж ууж “амжсангүй”…
Ингээд Н.Алтанхуяг Ерөнхий сайд болмогцоо Чингис, Самурай бондууд дараалан гаргаж, мөнгө тараадаг “өвлийн өвгөн” болон хувирав. Хөгжлийн банк бондын мөнгийг мэдэх болж, ЗГ, Сангийн сайдын шийдвэрээр төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх болжээ. 1,5 тэрбум $-ын Чингис бонд, 30 тэрбум иены “Самурай” бондыг 2 жилийн дотор “оргүй цэвэрлэв”. Энэ бол бондын мөнгө хурдан үрсэн талаараа гиннессийн номонд орох үзүүлэлт юм. Бондын мөнгөөр яаж туйлсныг би дээр нэн тодорхой тоо баримтаар өгүүлсэн. Н.Алтанхуягийн дураараа үрэлгэн зан юуны өмнө МАН-ын, түүний дотор ЗГ-ын бүрэлдэхүүнд байгаа Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын дургүйг хүргэжээ.
Олон хүн Н.Алтанхуягийн ЗГ огцорсон шалтгааныг улс төрийн талаар тайлбарладаг ч гол шалтгаан нь эдийн засгийн, тухайлбал бондын мөнгийг “ганцаараа”, “шударга бус” хуваарилсан явдал байв.
Ингээд ЗГ дотроос урвагчид гарч, МАН-АН-ын “нэгдсэн хүчээр” Н.Алтанхуягийг онхолдуулж, Ч.Сайханбилэгийн ЗГ бүрдэв. Одоо бол МАН, АН хоёр “хамтран идэх” талаар тохиролцож чадав. Ч.Сайханбилэг Н.Алтанхуягаас юугаараа ч дутахгүй гэдгээ нотолж, “Дим сам” бонд, “Мазаалай” бондыг дараалан гаргаж, Хөгжлийн банкаар тоглож эхлэв. Улмаар Ц.Элбэгдоржийн идэвхитэй дэмжлэгээр Дубайн гэрээг байгуулж, Эрдэнэтийг дээрэмдэх ажил хийв. Энэ нь МАН-ын дургүйг хүргэжээ.
Дараа нь Ж.Эрдэнэбатын ЗГ удаалав. Энэ нь МАН доторхи М.Энхболдын болон бусад бүлэглэлийн зөрчлийг гааруулжээ. Ж.Эрдэнэбат асар богино хугацаанд амжиж “Хуралдай” бонд, “Гэрэгэ” бонд гаргав. МАН-ын дотоод зөрчлөөс шалтгаалан Ж.Эрдэнэбатын ЗГ унаж, У.Хүрэлсүхийн ЗГ бүрэлдэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар “Номад” бонд гаргав.
Монгол Улсын Засгийн Газруудын түүх бол бонд гаргаж, идэж уусан, “агуу” авилгын түүх юм. Харин бондын түүх бол ЗГ-ын шийдвэрээр Хөгжлийн банк дураараа дургиж, авилгадсан түүх юм. Хөгжлийн банк оршин тогтносон 10 жилийн дотор түүнийг 6 ЗГ дараалан “удирдаж”, угсран “мөлжиж”, бондын мөнгөөр туйлсан учраас тус банк ядарч туйлдан унах нь зүй ёсны хэрэг. Энд МАН, АН хоёр аль аль нь буруутай. Тэр нам эхэлж идсэн, тэр нам илүү их идсэн гэж ярих утгагүй бөгөөд ингэж яривал улс төрийн хоосон хэрүүл болно.
Эдүгээ Хөгжлийн банктай холбоотой маргаан будлиан ид дэгдэж байна. Энэ удаад сүүлийн хэдхэн жилд Хөгжлийн банкнаас зээл аваад эргүүлж төлөөгүй компани, хувь улс төрчдийг л ярьж байна.
Өөрөөр хэлбэл 2019 онд У.Хүрэлсүхийн ЗГ-аас Хөгжлийн банкийг шалгасан дүнг л ярьж байна. Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийг тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж бөгөөд шалгалтын дүгнэлт материалаа АТГ-д 2019.05.24-нд шилжүүлсэн юм. Өнөөдөр бараг бүгдээрээ хамгийн сүүлчийн энэ баримтыг л ярьж байна. Харин би ганцаараа өмнөх түүхийг нь сөхөж, сануулж байна.
Хөгжлийн банкны асуудлыг зөвхөн сүүлийн хэдэн жил авсан зээлээ төлөөгүй баримтаас гадна идэж ууж, авилгадаж, дураараа дургисан 10 жилийн хулгай луйврыг оролцуулж цогцоор нь шийдвэрлэх нь шударга ёсны үүднээс ч, хууль зүйн үүднээс ч амин чухал.
Гэвч улс төрийн тодорхой зорилгын үүднээс өмнөх бүх хулгай, луйврыг мартагнуулж, зөвхөн сүүлийн үеийн баримтаар асуудлыг шийдэх гэж оролдож тун ч магадгүй юм. Хэрэв ийм “нуун дарагдуулах” оролдлого хийх аваас би тэр нуугаад байгаа баримтуудыг чинь гаргаад ирж чадна гэдгээ эртхэн шиг хэлчихье.
Хөгжлийн банкны түүх бол Монгол Улсыг хөгжүүлэхгүй гэсэн хур гэмт хэргийн түүх болой…
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?
Сэтгэгдэл1
Ха ха ха монгол хүн угаасаа бүтэхгүй !!!!! Монголын төлөө гэдэг нэгч хүн байхгүйг долгор эмээч мэдэж байгаа. Айл гэр бүл болж тоглож байгааг харсаар суух уу?
Ганаа судлаачийн зөв л дөө. Энэ чиглэлээр цааш ухах хэрэгтэй. Гэхдээ, энэ бол монгол доторхи ууж идсэн 1 кармаанаас нөгөө-рүү орсон асуудал. Тэр утгаараа ихэнх мөнгө монгол дотроо монголын ЭЗ-т эргэлдэж буй. Хэдий шудрага бусын тухай уул овоо шиг их асуудал бгаач, бүхэл дүр зургаараа монголын ЭЗ томорч буй зураг гадна талаасаа харагдана. Гэтэл монголын баялгыг үнэгүй аваад тэрийгээ ухаж авч буйг Гадаадын хөрөнгө оруулалт гэж тархи угаадаг ПР-н хор хөнөөл энэ булайгаас чинь 7 дор хор хөнөөлтэй луйвар юм. ОТ дээр гэхэд 400 тэрбумын баялгийг гадаадын тонуулч компанид зүгээр өгсөн. Авсан баялгаа зөөх гэж нүх ухахаар нь ГХО орж ирлээ хэмээн татвараа нэмж хөнгөлж өгсөн. Цайрсан луйварчид нэмээд монголын ноогдох 34 буюу 200 тэрбумыг луйвардаад нэмээд 22 тэрбумын өрөнд орох тооцоо харуулж монголчуудын чацгыг савируулаад өөрсдөөр нь гуйлгаж цуцлав. Одоо дахиад 10 жил монголчуудыг муухай, шуналтай, бүдүүлэг тэнэгээр нь дуудаж зөөнө. Үүнийг энэ ХБ-ийн асуудалтай зэрэг тавьж өгөөч. Дахиад 10 жил алдагдчихлаа.
АНЫ ОРКУУД ҮНЭН ЦОГЛОГ ШҮҮ САЙХАНБАЛАГ ШАВАРШОГТ НАР ЯГ КИНОНЫЙ ЁМБОО БОМБОО ХОЁР ШИГ САНААНДАА ШАТСАН НОВШНУУД
Өвгөн бас шааж өгч байна. 2012 өмнө 2016 оноос хойш болсон мэт оялгуулах юм биз дээ. Ёас нэг муу нохойзальтая. Шахаанп ор чихсон. Инээдтэй өвгөн шүү. Хэнийг хамгаалах гэжарга ядаад байгааг ил тод харж байна бид
МАН хятадыг визгүй оруулья ,50 сая төгрөг төлсөн хужааг Монголд оршин суулгана гэж зүтгэж байгаад бүтэхгүй болонгуут Монголыг тайван замаар Хятадад нэгтгэх жагсаалыг талбай дээр удирдаж хийлгэсэн байна.
ХБанкнаас албан ёсоор гаргасан хүснэгтэд Шүүхэд Нэхэмжлэл гаргасан жагсаалтын 26 чанаргүй зээлээс 8 нь 2012-2016 олгогдсон зээлүүд ба нийт чанаргүй 907 орчим тэр бумын 584 тэр бум нь тэр үед олгогдсон байна. Шүүхэд Нэхэмжлэл гаргах эсэхийг шийдвэрлэх жагсаалтын 21 чанаргүй зээлээс 6 нь 2012-2016 олгогдсон бөгөөд нийт чанаргүй 993 тэр бумын зээлээс 700 тэр бум орчим нь 2012-2016 гарсан байх юм. Нийт 1 их наяд 900 тэр бум төгрөгний чанаргүй зээлийн 1 их наяд 290 орчим тэр бумын өрийг АН үед идсэн бна. АНы луйварчид ёроолгүй ходоодтой, хязгааргүй шуналтай гэдэг нь үнэн шүү. Хүснэгтийн сайт нь https://www.dbm.mn/news/1028
МАН-ын банк идчихээд хөөн хэлэлцэх хугацааг дуусахыг хүлээн унгас алдан хөхрөн хэвтэцгээж байна.Тэднийг яаралтай баривчлан өрийг нь төлүүлье.
Нийт 600 тэрбум үнэлэгддэг ордын 400 тэрбум доллар өгөөд уурхай ухуулах гэсэн цаад баагий нь бид авсан 400-даа өөрсдөө зардлаа хариуцна танай 34-н зардлыг хариуцахгүй гэж авсан. Харин хүүтэй зээл өгнө. Монгол жаа гэж алга хавсарсан, тэгээд РИО үнэгүй авсан 400-даа татвараа буулгуулна тэгэхгүй бол нүхээ ухахгүй гэж. Уг нь 20% ч бхыг 2% болгосон бдаг. РИО авсан 400-гаа зөөх гээд нүхээ ухсан. Тэгсэн монголын эдийн засаг 17%-иар өссөн. Бид ГХО гэж итгэсэн. Угтаа бол монголд ямар ч ХО орогүй бдаг. Тэнэг байхад хязгаар гэж байдаггүй юм биш үү.
Алтангуя бид энэ бондийг чинь идье та нарын хүүхдүүд төлөг гэсэн байхаа. АН бол 30 жил Монголд нүүрэлсэн Корона шүү дээ
Алтангуя бид энэ бондийг чинь идье та нарын хүүхдүүд төлөг гэсэн байхаа. Өмхий АНусны нүхнүүд үр хүүхэдтэйгээ тэр өөрийг өөрсдөө төл. АН бол 30 жил Монголд нүүрэлсэн Корона шүү дээ
Рамзай ах та Баттулгын Төмөр зам гээд далан шороо харуулсан Хөнжлийн банкнаас хульх компианаараа авсан 207 тэрбумыг яриач Түүнийг бултуулах санаатай нохой болчихсон хуцаад ккк
Худлаа шаацгаахаа зогсоо. Оюу Толгой 600 тэрбум ордын 400 тэрбумыг өгөөд уурхай ухуулах гэсэн, цаад авсан тал х** өөрсдөө 34-т ноогдох зардлаа гаргаарай гэсэн байдаг. Монголчууд 400 тэрбумыг РИО-д зүв зүгээр бэлэглэсэн. Бүүр татварыг хөнгөлж өгсөн. РИО энэ 400 тэрбумын ордоо 40 жил зөөнө. бага татвартай. Хүнээс үнэгүй юм аваад татварыг нь бууруулуулаад авчихсан. Таван толгойг Шинхуад яг ингэж өгөх гэж байхад нь зогсоосон. Төмөр замыг нь бойкотлож байж зогсоосон юм.
Хөгжлийн банк, ер нь төрийн өмч байх ямар ч хэрэггүй. Улстөрчид, намын санхүүжилт болоод дуусна
МАН хятадыг визгүй оруулья ,50 сая төгрөг төлсөн хужааг Монголд оршин суулгана гэж зүтгэж байгаад бүтэхгүй болонгуут Монголыг тайван замаар Хятадад нэгтгэх жагсаалыг талбай дээр удирдаж хийлгэсэн байна.
Хэхэхэ МАН яасан яасан гэнэ. Чамшиг мэдлэггүй боловсролгүй өмхий АНусны нүхнүүд л АНд ордог учраас та нар жорлон дотроо живэж жорлон чинь нурж дуусаж байгаа юм ш дээ ….
Хөгжлийн банкны Өрөө төл МАН-ын өмхий жоронгийн өт өө.
Танай Алтагуя идэхийг бид идий чамшиг малнууд үр хүүхэдтэйгээ өөрүүдийг төлнө гэсэн байхаа, хуцалгүй АНыхаа тавьсан өрийг чи төл
Манай улс төрчид улсын мөнгийг яаж ууж иддэгийг тодорхой харуулж дээ. Сайн анализ хийж, сайн бичсэн байна. Ер нь 30 жилд Ард банкнаас эхлээд төрийн олон банкийг дампууруулж мөн ч их идэж уусан даа, алдагдлыг нь дандаа төсвөөс буюу татвар төлөгчид төлсөөр ирсэн. Энэ удаа бас тэгнэ гэж бодож байгаа блгүй дээ.
МОНГОЛЧУУД БҮХЭЛДЭЭ ГУТАМШГ БОЛСОН УЛС.
guchaarai sda . manai an namaas 1 ch hvn ideegvi shvv
Илжигний чихэнд алт хийчвүү дээ. Ялгахгүй юм.
МАН хятадыг визгүй оруулья ,50 сая төгрөг төлсөн хужааг Монголд оршин суулгана гэж зүтгэж байгаад бүтэхгүй болонгуут Монголыг тайван замаар Хятадад нэгтгэх жагсаалыг талбай дээр удирдаж хийлгэсэн байна.
Алтангуя бид энэ бондийг чинь идье та нарын хүүхдүүд төлөг гэсэн байхаа. АН бол 30 жил Монголд нүүрэлсэн Корона шүү дээ
ЗАЛЬТ ӨМХИЙ УХНА ,ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН ХҮРЭЛСҮХИЙГ ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛЬЯ.
Судлаач гуай хэт нэг талыг барьж бичжээ.АН.Алтанхуягийн талаар дэлгэрэнгүй бичээд МАН-хан сүүлийн 6-7 жилд хэдэн бонд гаргаж хэр их мөнгийг өөрсдийн төлөөлөл компаниудад хувааж өгсөн талаар бичэхгүй байна. Айгаа юу судлаач Ганаа гуай
Мал аа МАНыхан 2012-2016 оны бондуудыг шинэ бага хүүтэй бондоор дарсан юм ш дээ. Лайгаа чи өмхий АНустайгаа л эдэл
Үнэхээр дур гутаж уйлмаар байна нэг хэсэг нь тонон дээрэмдэж байхад юу ч болоогүй юм шиг байгаад байдаг төр засагтай бас тэмцдэггүй тэнэгдүү залхуу ард түмэнтэй
Чойном агсны уур минь хүрч бна гэд шүлэг байдаг. Яг л тэр. Улсын мунхагыг харахаар уур минь хүрч бна гэдэг.
Монголчуудыг 20 үеэрээ тэжээх Оюу толгойн ордын ашгийн хуваарилалтыг ядаж 56/44 болгон (Эзэн нь юмаа мэддэгийг харуулсан) Гэрээг шинэчлэх ЗГ УИХ Ерөнхийлогч байдагч болоосой.
Тэгээд яадын та нар??? Яахын??? Удахгүй бүгд мартана. Монголчууд хэзээ ч хаана ч байхгүй Ардчилал гэгч өөрсдийг нь тураалд нь оруулдаг бодлогоо ярьсаар яГУЙЛГАЧИН хэвээр үлдээд МӨХӨЖ дуусна. Аз таарч авралын баатар төрдөггүй л юм бол ДУУСНА. удахгүй.
Отгон та 2 мөн их хуцах юм. Сү та 2 шиг хөлсний хогнуудад мөнгө өгдөг нь биш байгааг ойлго хичнээн дайраад юм олж долоов уу?Баттулга чинь юм өгөхгүй болохоор Сү-д эерэг хандаж хоол горьдож байгаа хэрэг үү
Тэгээд яадын та нар??? Яахын??? Удахгүй бүгд мартана. Монголчууд хэзээ ч хаана ч байхгүй Ардчилал гэгч өөрсдийг нь тураалд нь оруулдаг бодлогоо ярьсаар яГУЙЛГАЧИН хэвээр үлдээд МӨХӨЖ дуусна. Аз таарч авралын баатар төрдөггүй л юм бол ДУУСНА. удахгүй.
Ингэхэд Сү туучийг хэн анх илчилсэн юм ? Би илчилсэн юм. Чи л лав биш. Чи бол хуцахаас өөр юу ч чадахгүй тэнэг лалар... Судлаач Х.Д.Ганхуяг...
Unen ugend teneg uvgun ushuutui 1 youm asuuyaa yagaad yamarch tarhinii potential gui uyangiig bicheed baidgiin teneg uvgun guai
Таныг дэмжиж явдаг шүү.
Demjij b. Harin nodningoos ehleed Terbumaar bish Ih Nayadaar iddeg boljee. 1 ediin zasagch zuvhun 2021 onii luivaraas ish tataj bichjee.
Үүнд:1) Ковидоор далимдуулж 5,1 Их Наядыг гаргасан ч яасан нь мэдэгдэхгүй,Тайлангаа ч тавиагүй гэнэ.2) Дараа нь 10 Их Наядыг шууд,дараалалгүй цацаж гаргасан нь зөвхөн банк,том компаниуудад ногдож Ард Түмэнд төдий л очоогүй б. Ингээд 1 жилийн дотор 15,1 их наяд гарчээ. Асар Том Тоо. 3)Хандивлагчид болон буцалтгүй тусламжын сувагаар 1 тэрбум $ орж иржээ.Төгрөгөөр биш доллараар. Бас л асар том тоо. Бараг Монгол орон үсэрч тасарч хөгжөөд Арабуудын урдуур орчих хөрөнгө.98
4) Эрдэнэтээс 680 тэрбум, ТТ- оос мөн хагас Их Наядыг гаргуулж Хүүк Ард Түмэнийхээ Гэрийн Хаалгаар бараг улстөрчидийгөө "албадан" байж оруулж чаджэа.Өөрөөр хэлвэл Тэр Иргэдээ 1-рт тавьж МАНАН-г жийж чадсан үйлдэл гаргав. 5) ОТ-н арбитрын шүүхэд бсн 1 их наядын зардлыг Засаг буцаан татаж мэдэлдээ бас авчээ.
Их Наядуудын тоонд хамаараагүй 100,100-аараа Төсөвт ичгүүргүй тусч ,УИХ дээр ч чимээгүй батлагдсан зөндөө хөрөнгө байгаагын зөвхөн 1 нь Богд Зонковын 32 тэрбум бөлгөө. Аз тохиож л нууц нь задарсан болхоос тэр чигээрээ л луйвар байжээ. Ийм луйваруудыг зүгээр харж чадаагүй Хүүк 2-хон өдрийн дотор УИХ,ЗГ-т шулуухан хатуу чиглэл өгч Цагаан Сарын өмнө Тэтгэвэр Тэтгэмж нэмэгдэв.2 жил ч хийж чадахгүй ажлыг нь Хүүк өмнөөс нь 1 далайлтаар хийв.
15,1 Их Наяд гэдэг нь ДНБ-дээ харьцуулахад Дэлхийн Дундач Хөгжилтэй Австри, Ш.Зёланд ...гэх мэтийн орнуудынхаас ч Өндөр Үзүүлэлт гэж бичжэа.Цаашилбал Иннфляцын хэт хөөрөлтийг Хил Гааль,Ложистикоос үүдэлтэй гэж манийг молигддог аж. Төсөв Мөнгөний Бодлого нь суурь гажуудалтай,түүнийгээ хэргээр засдаггүй ч юм уу, эсвэл мэрэгжил мэдлэг хомс учраас дийлдэггүй гэжээ.Энд буй гаднийхан ч иймэрхүү юм ярьдаг.Ингээд дүгнэхэд Хөгжлийн Банкнаас Тэрбум Тэрбумаар иддэг байсан бол өнгөрсөн ганцхан жилд Их Наяд,Их Наядаар иддэг болсон бнаа. Real Hell to them. What more could I add. C' est La Vie en Rose. Charmant.
potunaa gej noxor bii dee, ux xees n omno sain shalgax yostoi, ex yum garan daa.
Энэ дээр бичсэн үнэн бол нээрээ арай л уу…?! Энэ Оюунэрдэнэ ерөнхий сайд шийдэмгий бөгөөд зоригтойхон арга хэмжээ авч барьцаа хөрөнгө нтр гэж байгаа бол тэрнийг нь зарж төлүүлэх, хатуухан хариуцлага тооцохгүй бол новширсоор байгаа улсын төсвийн мөнгөөр тэр нь юу гэсэн үг вэ гэхээр татвар төлөгчдийн мөнгөөр энэ хэдэн “баагийнуудын” хийсэн балагийг төлөх вий дээ!!!
анхнаасаа л МАНАН Бүлэглэл Хөгжлийн банк гэж мөнгөний уурхай гаргаж түүгээрээ дамжуулан зээл нэртэй ХЭЗЭЭ Ч ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХГҮЙ мөнгө аваад сүүлд нь Дампууруулж хаяад хэдэн их наядаар нь завшиж өнгөрөөх ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ байсан. бүх юм тэр л төсөл, төлөвлөгөөгөөр, НОМООРОО явж байна. Та нар хичнээн орилоод яадаг юм жаахан орилж биагаад л МАРТАНА. Хэн ч БОДИТ ХАРИУЦЛАГА ҮҮРЭХГҮЙ, хуураад өнгөрнө. Хамгийн гол нь Хөгжлийн банкнаас гарсан бүх мөнгө авсан ЛУЙВАРЧДЫН карманд үлдэнэ. Энэ талаар бүгд удахгүй мартана.
Одоо Энэ 2 том Монголыг авч яваа 2 намыг дагаж намирагчид миньЯмархуу улсыг өмөөрч шүтэн биширч үнэсэж гар барих гэж гүйж явснаа ухаараач Та нар шиг далдгар юмнууд Энэ 2 намыг 30 жил сонгож улсаа ийм болгосон шүү Энэ өрийг Тэр нам дагаж далдайдаг нөхөд нь төлөлцөх биз 220 тэрбум зээлж авчихаад одоо үрчихсэн юу ч байхгүй Өрийг маань тэглэж өгөөч гэнэ Эсгүл засаг ард түмний татвараар төл гэнэ Тэр их мөнгө хаачсан бэ Эд нарт байж л байгаа - Одоо энэ нээс харвал Монголд Төр засаг ч алга Шүүх ч алга ганцхан Мафи Бүлэглэл байдаг юм байна Ард иргэд төртэй гэж30 жил хууртжээ
Халуун элэгтэн бол шимширмээр Харь элэгтэн бол баярламаар … биднийг хэн удирддаг бол !!!
Zugeer tuluul,hurungiin huraa,guizee
Хөгжлийн банкнаас том зээл авагчид бүгд зээлээ өгтөл нь монголын бусад хүмүүс улсын банкнаас авсан зээлээ эргүүлж өгөхгүй байх хэрэгтэй ! Өнөөдрөөс эхлээд хэн ч эргүүлж зээлээ төлж болохгүй барьцах хэрэгтэй !! Хэн нь эргүүлж өгөөд хэн нь эргүүлж өгдөггүй юм !!
Баттулгынхаа хамгийн түрүүнд авсан төмөр замын зээлээ мартчихсан уу!!!
Судлаач сайн бичжээ Хогжлийн банкны асуудал иж бурнээр хандах естой гэж унэн Энэ их монгийг урэн таран хийсэн хумуус бас хяналт тавиагуй дарга нар Монгол улсыг оронд бариулж бусдаас зараат болгосон Жирийн эмч багш тэтгэврийнхэн ажилчдын цалинг хамгийн багаар царцааж иргэдийн аж амьдралд шууд соргоор нолоолсон Тийм учраас оноогийн засгийн газар УИХ ХАРИЦЛАГА ямар байх естой харуулж прокурор шуухийг харалгуй шууд тогтоол шийдвэр гаргаж зээлийг нь толуулэх хэрэгтэй Ууний хажуугаар улс оронд хэрэгтэй чухам ямар ямар тосол хэр зэрэг хэрэгжсэн талаар кампаниуд ч тэр засаг ч ард иргэдэд тайлагнах хэрэгтэй Зээлийн асуудлаас болж хувийн хэвшлээ бухэлд нь харлуулж болохгуй Сайн ажилласан кампаниуд байгаа Тэднийг нэрлэ Хямрал ковидоос болоод. Давтагдашгуй хучин зуйл ч байгаа Тэрийг ч бас ил тод мэдээл
Монгол хүн гэдэг ийм муухай хүмүүс байдгийн байна доо. Бүгд хувиа бодно улсаа ер бодохгүй өлөн шуналтай таарсан хог шааруудын нийлбэр. Тэр ордонд гал тахидаг бөө нөгөө Мөнхөө авгайн хүү 10% өгөөд зээл аваарай гээл тараагаад байсан гэж дуулсан шд. Тэр мэтчилэн гараа угаасын байна даа. Ийм байхад энэ улсын өр ирээдүй яах юм болж байнаа?
Ийм байхад ирээдүй байхгүй устаж сөнөх тавилан л харагдаж байна.
анхнаасаа л МАНАН Бүлэглэл Хөгжлийн банк гэж мөнгөний уурхай гаргаж түүгээрээ дамжуулан зээл нэртэй ХЭЗЭЭ Ч ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХГҮЙ мөнгө аваад сүүлд нь Дампууруулж хаяад хэдэн их наядаар нь завшиж өнгөрөөх ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ байсан. бүх юм тэр л төсөл, төлөвлөгөөгөөр, НОМООРОО явж байна. Та нар хичнээн орилоод яадаг юм жаахан орилж биагаад л МАРТАНА. Хэн ч БОДИТ ХАРИУЦЛАГА ҮҮРЭХГҮЙ, хуураад өнгөрнө. Хамгийн гол нь Хөгжлийн банкнаас гарсан бүх мөнгө авсан ЛУЙВАРЧДЫН карманд үлдэнэ. Энэ талаар бүгд удахгүй мартана.
Алтанхуяг чинь оороо хонгилын гол хун юм биш уу. Хэрэв энэ хуний бичсэн юм унэн бол Гантулгын хэлдэг зов юм шиг.
Улс төрчид гээд байгаа луйварчид нь өөрсдөдөө зориулсан тусдаа банктай. Тэгээд бөөн бөөн мөнгө зээл нэрээр хувааж авч идчихээд л Монте-Кристо гүнгийн дүрд тоглоод л. Наанаа улс орны хөгжил, ард түмний аж байдалл санаа зовнисон дүр үзүүлээд цаагуураа хулгай дээрэм сүнгэнүүлээд Монгол гэж нэг ийм л балай улс болж дээ.
Дэлхийн шившиг. Ингэх гэж л дарга болдог. Бүгдийг нь хурааж авах.
Ганаад баярлалаа.
Ганхуяг МАН-д нэлээд пялдагадаг болоо юу даа. Жишээ нь Хөгжлийн банкны дэд захирал Энхбат гэгч Алтай констракшины Х.Бат-Эрдэнэд 50.4 тэрбумын зээл яаж олгосныг санаатайгаар хэлэхгүй өнгөрөөд л... МАН-ы иймэрхүү сзпэр дээрмийг бүдэгрүүлж хаацайлахын тулд муу нэрт Алтанхуягийг хаа байгаа 2012 оноос татаж авчираад л ...
Бүгдийг нь ярих гэвэл цаас цаг хүрэхгүй гэж би хэлсэн. Тэгээд ч би тоо баримтуудыг чиний ядмаг тархи 1 удаа хүлээн авч чадах хэмжээнд тааруулж бичиж байна. Чи зүгээр л хаа ч байхгүй энэ тоо баримтыг үзэж байгаадаа баярлаж яв... Судлаач Х.Д.Ганхуяг.
ХБанкнаас албан ёсоор гаргасан хүснэгтэд Шүүхэд Нэхэмжлэл гаргасан жагсаалтын 26 чанаргүй зээлээс 8 нь 2012-2016 олгогдсон зээлүүд ба нийт чанаргүй 907 орчим тэр бумын 584 тэр бум нь тэр үед олгогдсон байна. Шүүхэд Нэхэмжлэл гаргах эсэхийг шийдвэрлэх жагсаалтын 21 чанаргүй зээлээс 6 нь 2012-2016 олгогдсон бөгөөд нийт чанаргүй 993 тэр бумын зээлээс 700 тэр бум орчим нь 2012-2016 гарсан байх юм. Нийт 1 их наяд 900 тэр бум төгрөгний чанаргүй зээлийн 1 их наяд 290 орчим тэр бумын өрийг АН үед идсэн бна. АНы луйварчид ёроолгүй ходоодтой, хязгааргүй шуналтай гэдэг нь үнэн шүү. Хүснэгтийн сайт нь https://www.dbm.mn/news/1028
За Хуягаа сайн бичээд байгаарай чам шиг олон хүн үнийг гаргаж бичвэл хулгайч, урвагч, нар цөөрөх байх
Iim analysis buyu bodit dugnelttei medee mongolchuudad heregtei Sain bichsen bna Unuruu geed setguulch galzuu shig medleg nimgen Neg taliig neg barisan setguulch yos zuigui
Ганаа гэдэг баагий нэг талыг барих юм. МАН-ын үед Сү туучий идэж амжаагүй, АН байх үед хамаг өрийн бичиг, элдэв журам гаргаж дураараа идэж уусан гэдгийг үнэнээр хэлсэн, Хүрэлсүхийн засгийн газрын үед шалгалт хийж хязгаарлалт тавьсаныг ярьсан боловч асуудлын буруутан нь АН,МАН хоёр адилхан гэж илт буруутныг булахыг оролджээ. Хуралдай, Номад хоёр бондын зарцуулалт хяналт сайтай байсан бах шүү.
Битгий худлаа хуцаад бай. Чамд ямар ч баримт байхгүй. Харин надад бол байгаа. Тэрийгээ хэдийд яаж, хэдэн удаа, ямар хэмжээгээр гаргаж тавихаа би мэднэ. Чи олон юм хуцалгүй хүлээгээд сууж бай... Судлаач Х.Д.Ганхуяг.
Ганаа ах Монголын хулгайч нарыг ил тодоор илчлэж байгаад баярлаж байнаа
Угаасаа анхнаасаа л МАНАН Бүлэглэл Хөгжлийн банк гэж мөнгөний уурхай гаргаж түүгээрээ дамжуулан зээл нэртэй ХЭЗЭЭ Ч ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХГҮЙ мөнгө аваад сүүлд нь Дампууруулж хаяад хэдэн их наядаар нь завшиж өнгөрөөх ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ байсан. бүх юм тэр л төсөл, төлөвлөгөөгөөр, НОМООРОО явж байна. Та нар хичнээн орилоод яадаг юм жаахан орилж биагаад л МАРТАНА. Хэн ч БОДИТ ХАРИУЦЛАГА ҮҮРЭХГҮЙ, хуураад өнгөрнө. Хамгийн гол нь Хөгжлийн банкнаас гарсан бүх мөнгө авсан ЛУЙВАРЧДЫН карманд үлдэнэ. Энэ талаар бүгд удахгүй мартана.
Чи л мартаж магадгүй. Харин судлаач хүн хэзээ ч мартдаггүй юм... Судлаач Х.Д.Ганхуяг.
ЗА ҮГЭЭГҮЙ ЯДУУ ҮХЭЭНЦ УСАН ТАРХИТАЙ ҮХРҮҮД ЭЭ!!!! ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛ АЛЬ НЭГ НАМЫН ГАРТ БГАА ЦАГТ ИНГЭЖ ТОЛГОЙРУУ ЧИНЬ ӨТГӨН ШИНГЭНЭЭ АСГАЖ ГУТААН ДОРОМЖИЛДОГ ГДГИЙГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ХАРУУЛЖ ДЭ!!! ОДОО ТЭГЭХЭЭР МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ МОНГОЛЫН ҮР САДЫН МИНЬ ИРЭЭДҮЙГ ХУЛГАЙЛСАН МАН АН -Н БҮЛЭГ ЛУЙВАРЧИДТАЙ ЁСТОЙ НЭГИЙГЭ ҮЗЭЖ ЭХ ОРОН ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГААР ТОГТНОЛ ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮEИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЦУСАА САДАРТАЛ ТЭМЦЭХ ГАНЦ ЗАМ Л ҮЛДЛЭЭ ДЭЭ!!!!!
Ганаа судлаач хамгийн чухал асуудлыг гаргаж тавилаа.
Уул нь Ганаа судлаач хэн хэн амч зарим нь гадаад зугатсаныг сайн мэдэж байгаа.Бас нэлээд бодлоготоы бичиж.
Даанч дээ, арай ч дээ гэж уулга алдаад ухаан алдаж унахаар юм хийдэг УИХ, ЗГ Байна даа, дээрхи Хулгайчуудыг ялыг нь ууруулэхэд Казакстаныг дуурайхаас оор арга алга, Хулгайч нарыг яахыг Гантулга гуай л нэг зов юм ярина даа
MANAN MAF iin 30 jiliin xulgai deeremiin Tvvxiig 10 xan jileer xegjiliin bankanaar Xaygaarlabal ixeein uchir dutagdaltai MU iin 3 ban zuuniig damjcan Galdanbocogtizm xiigeed stedenbalnizmiin Dotoodiin daicanguudiin ve damjcan Kolonizmiin tvvxiin eedree Mongol vndectenii mexel cvirel nugalaa zabxaraliig ni MAT nd vnen zebeer ni oilguulj chadaxgvi Ve damjcan Mongoliin dotoodiin daicanuud bolj ircen emxii Eeld dvrbed bvleglel ni Gadanii demjilegteigeer Mongoliig mexeej ircen gashuun xorlon cvitgex ajillagaa ni Ene emxii eeld dvrbed bvlegleliin 1992 oni Ezengvi ter Ene emxii eeld dvrbed nariin ezengvi teriin 30 jiliin zabxaral ni Costializmiin 70 jiliin Xegjiliin aldaa onoonii curgamjaac Ene muuxai eeld dvrbed nariin vildcen xemt Vildel ni MU iin 5 ban tucgaar togtnoliig tabuulang ni bulshlan cvitgej baigaagaac bvx zvil ni medrel citgestiin xubid ervvl caruul mongol xvnd oilgomjtoi baina
Аливаа луйвар илчлэгдээд олон нийтэд ил болонгуут өмнөх булхайг гаргаж, шийдэгдсэн асуудлыг уудлах технологи. Уншихад луйварчдыг уудлаад байгаа юм шиг, гэхдээ тийм биш шүү. Өөрөөр хэлбэл архивт хадгалсан буюу хэрэгцээтэй үед хэрэглэх хавтаст хэргүүдийг сануулан барьцаалж, амыг хамхих арга. Эцэст нь аль нь хэрэг биш болж “Чоно цатгалан, хонь бүтэн” гэдэг илбэ.
Өмнө нь ямар асуудлыг шийдсэн юм ? Чи муу лалар чаддаг юм хэлчих л дээ. Чи хойт насэндаа ч чадахгүй. Харин би бол луйварчдыг илчилж уудалж бардам чадна... Судлаач Х.Д.Ганхуяг.
Altantuayg YABZiin shiidverig zorchij UBS, FORTUNA hoer tuilsan gemt hereg. Bysad ni urgeljiluulsEn
Энэ Ганхуяг, эсвэл түүний хамаарал бүхий этгээдүүд Хөгжлийн банкнаас олон тэрбумын зээл авсан байж болзошгүй байна. "Хэлэмгий хүн сурамгай" гэдэг шиг бүх схемийг нь дотор нь ороод гарсан хүн шиг задалж чадна гэдэг бол тун ноцтой...
Ха ха. Би 30 жилд банкнаас зээл авах нь бүү хэл банкинд ч тоотой хэд орж үзсэн. Карт мартхан нээлгэх гэж. Чи чадал чинь байгаад хоншоор чинь хүрдэг юм бол надаас ямар нэг зээл олоорой... Судлаач Х.Д.Ганхуяг.
Луварчдаас хэдийг нь цааш харуулчихвал бусад нь аймхай гарууд дорхноо л номондоо орно доо. Эн хэдэд нгэж мөлжүүлээд явах нь хохь ч юмуу
АТГ, шуух ажлаа хиймээр юмаа!!!
Нам харгалзахгүй банк зээлийн алдаа гаргасан хүмүүстэй үнэний зарчим барин ажиллаж графикийн дагуу зээлээ төлж байгаа,төлөхгүй байгаа хоёрыг ялгаж салган ард түмэндээ мэдээлж,АТГ,хууль хяналтын байгууллагаар шалгуулж үр дүнд хүрнэ гэдэгт ЗГ-таа итгье
Ene zunug hun amitan gut gej hanahgui youmaa uuruu amidarlaa tov hiitel bosgoj chadaagui humuus ter ulig boltol yaridag uyanga Ene terni yag adil boon shunal hiij bosgoj chadah yamar cg chadvar baihgui tegeed erosions soliotoi hun shig uur busad ruu dairch davshilj shulestni Hezee mudgui uheh gej baij
Би хүн гүтгэж сайн дураараа шоронд ордог тэнэг биш... Судлаач Х.Д.Ганхуяг...
Америк' Хятад'ЕХУ-руу эдгээр хумуусийг явуулмаар бна.
Odoo ehnees n uhna geed suuliin zoriud martaad ehelne,ingeed tsag hugatsaa yavj,heregsehgui tal ruugaa oroh vii dee
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 80%-г МАН-хан гусчихсан ш дээ. Түүнийгээ бич л дээ.Өвгөн коммунистаа.
Чаддаг юм бол чи өөрөө бич...Чи муу лалар жиргээний хараалаас илүү том юм бичиж чадахгүй ш дээ... Судлаач Х.Д.Ганхуяг.
хулгайчдын нэрийг тоочин үеийн үед олонд өргөн барьж, цаашид төрийн хэргийг үл хамааруулмой. Бүх ард түмэн мэдтүгэй, Сэрсүгэй. Хатуу хариуцлага тооцсугай.
заяа нь хаясан азгүй үндэстэн юмаа. хэдхэн хүнд дээрэлхүүлээд нийтээрээ гуйлгачин хөсрий царайлаад сууж байдаг.
хөгжлийн банкны чанаргүй зээлийн 80-90 % нь 2017 оноос хойш буй МАН-н засаглалын үед авсан зээл шүү дээ!Өвгөн судлаач хэний захиалгаар МАН-ханыг өмөөрөх болов!
Чи мэдэж байгаа юм бол өөрөө бичээч дээ. Чи шүлсээ үсэргэхээс өөр юу ч чадахгүй... Судлаач Х.Д.Ганхуяг.
Altanhuyagiin ZG ued mungiig baruun solgoigui tsatsaan. Ur dund ni mungunii hansh 2 dahin unaj, Mongol dampuurlaa zarlahad hurch bsn ni bas uneen!
ymiig dandaa heseg luivarchid zohitsuulj irjee ,huuliig buur uursdiiguu hamgaalah huyg bolgoj zohitsuulj avaad bohir garaa eree tseergui nam hargalzahgui hamt shurguulj irsen bndaa ,nuguu talaar 50 sayiin huuli chin zuvhun hytadad zotiulj gargaagui bizdee? olon ulsiin luivarchin bulguud tom tom yrij tomchuudiin tolgoig erguulj urdaa buhulzuulj bishgui l tsuslaad uguu bish uu? gants hurshid zoriulj gargah huuli gej bn uu?
Ene sudlach estoi mundg hun vna! Vih materiala varimttai ni il tod volgj ard tumende medelel ugch vaiga sidlachin ajild amjilt huse! Anh vaigulsn tsag ues huwaj idsm humus ch hulin haruytslaga huleh estoi! Vur hulin hatu shotgl huleh estoi! Uls eh oron ard tumne zalilam mehelsn gemt heregtengud! Edger vuleglelinhd! Mongolin ard tumen ahij yarch volomj erh medel olgohgui vh her
heregtei! Vugdinh ni hurungig huraj! Vih ur tulvrudog viechlen tululh heregtei!30 jil Mongolin ard iregdig huni dansnas hasch doromjilsn humust zohih shitglig hurteh estoi!!!
Идэцгээ ууцгаа Манай орон баян юм чинь хэн дуртай нь ид уу!
Ер нь яаж ч бодсон улсын мэдлийн банк болон компани байна гэдэг идэж уух бололцоог л нээж өгөөд буй хэрэг юм шүү дээ. Хувийн банк байсан бол зээлийг ингэж чанаргүй гаргана гэж байхгүй байх. Эрдэнэт гэж төрийн мэдлийн компани байдаг. Тэнд л ямар ч хэрэггүй шахаа газар авсан. Хэдэн зуун мянган долларын үнэтэй бэлгэвч хүртэл шахчихсан одоо нөгөөх нь агуулахаар нь хог болоод хэвтэж л байгаа байх. Нямдоржийн зулбасга бүр мэргэжсэн байсан биздээ Эрдэнэтэд шахаа хийх тал дээр. Хувьд байсан бол хэзээ ч тийм хогийн шахаа энэ тэр байхгүй шүү дээ. Банк ч чанаргүй зээл олгохгүй
Манай дарга нар 10 жилд 5600 сая доллар буюу 16 их наяд төгрөгийн гадаад зээлийг хуваагаад хүртсэн болтой. Арай ч бүх зээлээ банкинд ломбордад оруулчихаагүй байлгүй. Бүгд үгсэн хуйвалдаад зээлээ санаатай төлөхгүй байгаа нь бүлэг онц ноцтой гэмт хэргээс ч аймшигтай. Өмнөх Ерөнхийлөгч үүнийг нь хэлээд цэвэр тавиулсан. Одоогийн хамгийн том дарга маань дийлэх болов уу. Анхааралтай харцгаая.
Ганаа судлаачийн хэлсэн үг бүрт итгэж болно. Таньд Баярлалаа.
Н.Алтанхуягын тавьсан суурь их сайн чулуун суурь юм байна гэж мэдлээ. Суурь сайн болохоор сайн л байшин болноо доо
Та хууль ёсны зээл хайж байна уу? Зээл хайхаас залхаж, Ипотекийн зээл үү? Танай банкууд татгалзсан уу? бас нэг удаа луйвардуулсан уу? Тэгвэл таны санхүүгийн гэмтэл дуусна 1,500.00 доллараас ЗЭЭЛ санал болго. $300,000,000.00 хүртэл хамгийн ихдээ 2% хүү. Бид баталгаажсан, найдвартай. бид танд тусалж чадна Санхүүгийн хувьд бидэнтэй имэйлээр буцаж ирээрэй (desmondloaninverstment@hotmail.com) энэ МЭДЭЭЛЭЛ . Өргөдөл гаргагчийн нэр Нас: Хүйс: Хот: Муж: Улс: Хаяг: Мэргэжил: Сарын орлого Гар утас Зээлийн хугацаа: Шаардлагатай зээлийн хэмжээ Доорх Whatsapp дугаар +14429462701 Анхаарна уу: Бүх хариултыг компани руу шилжүүлэх ёстой Имэйл: desmondloaninverstment@hotmail.com Хүндэтгэсэн, ноён Десмонд Ли
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Бүгдэд нь энэ өдрийн мэнд Надад 80,000 еврогийн үнэ төлбөргүй зээл өгөхийг санал болгосон Молли Блэн хэмээх эмэгтэйд зээл хэрэгтэй байгаа бүх хүмүүст хэлэхийн тулд би энэхүү тоймыг бичиж байгаадаа баяртай байна. Луйварчид миний мөнгийг булааж авсны дараа намайг өнөөдөр зээл авах боломжийг олгосон зөв замд чиглүүлсэн Их Эзэнд би үнэхээр талархаж байна. Хэрэв та ээдрээтэй нөхцөл байдалд ороод найдвартай, шударга хүнээс зээл авахыг хүсвэл дараах хаягаар WESTLAKE LOAN-тай холбоо барина уу: Loanwestlake@gmail.com telegram___https://t.me/loan59