“Рио Тинто” компани Монголын Засгийн газрын өмнө анх удаа буулт хийв. Тус компаниас уржигдар Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлжээ. Тус компани Засгийн газрын санал, шаардлагыг хүлээн авсан байна. Манай 34 хувьд ногдох өнөөдрийн байдлаар үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэе, Дубайн гэрээг цуцалъя, Гүний уурхайн ашиглалтад орох хүртэлх шаардлагатай нэмэлт зардлыг бүрэн хариуцъя, “Эрдэнэс Оюутолгой” ХХК дээр нэмж өр үүсэхгүй гэжээ.
Ерөнхий сайд энэ талаар мэдээлсэний дараа Олон улсын бирж дээрх Оюутолгойн хувьцаа 14 хувиар өсөв. Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнэлгээ нь 300 гаруй сая доллараар нэмэгдлээ.
Ямартай ч “Рио Тинто”-гийн санал монголчуудад таалагдаж, өөрсдөд нь ч ашигтайгаар эргэв.
Нөгөө талаас, Монголын Засгийн газар “Рио Тинто”-г дийллээ гэхээсээ хөрөнгө оруулагч талтайгаа харилцан ойлголцолд хүрсэн гэж ойлгох нь зөв. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах сайн “мессеж” болно гэж туршлагатай улстөрчид, эдийн засагчид энэ үйл явдлыг дүгнэж байна.
Хамгийн гол нь “Рио Тинто”-гийн энэ буулт 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны Дубайн гэрээг байгуулсан манай талын хүмүүс Монгол Улсдаа ашиггүй гэрээг байгуулсан байна гэдгийг нотолсон явдал болов. Энэ тусдаа, асуудал цаашаа яригдах ёстой.
Өөрөөр хэлбэл, дэлхийд дээгүүрт бичигддэг Оюутолгойн ордыг хувь нийлүүлэн ашиглаад 12 жил болсон ч Монгол Улс ашиг бус өр нэмсээр байсан нь үнэн юм. 2051 он гэхэд Монгол Улс 22 тэрбум ам.долларын өрөнд орох тооцоо ч бий.
Энэхүү өрийг “0”-лэж, дээрээс нь Дубайн гэрээг цуцлахаар болсон мэдээг нийтээрээ баярлан хүлээж авч байх зуурт “...Цаасан дээрх өр”, бас “...байхгүй өр”-ийг “0”-лэлээ гэх мэдээллүүд ч цувран гарч ирэв. Ер нь бол ямар ч өр “цаасан дээр” байдаг л даа. Тэгээд ч төлдөг. Төлөхгүй бол хямралд өртдөг, бойкотод ордог. Тэгээд ч Оюутолгойн гэрээг байгуулаад бүтэн 12 жил болоход ганц центийн ашиг хүртээгүй нь үүний том нотолгоо. Бас 2051 оныг хүртэл 22 тэрбум ам.долларын өр үүснэ гэдэг бол тэр хүртэл бид ашиг хүртэхгүй гэсэн үг. Тийм ч учраас УИХ-ын чуулганы 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний нэгдсэн хуралдаанаар “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолыг баталсан. Энэ дагуу Засгийн газар найман чиглэлийн асуудлаар үүрэг авч “Рио Тинто” компанитай хэлэлцээрийн ширээний ард суухаар болсон юм.
Тэр наймд нь 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг сайжруулах, Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-т оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг олон улсын стандартын дагуу дахин хийж, ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах, Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг тогтоох зэргийг тусгасан байдаг.
Ийм чиглэлтэйгээр хэлэлцээрийг эхлүүлсэн Засгийн газрын ажлын хэсэгт “Рио Тинто”-гоос 2021 оны аравдугаар 25-нд дөрвөн санал бүхий захидал ирүүлсэн.
Түүнд 2009 оноос өнөөдрийг хүртэлх 12 жилийн хугацаанд бодогдсон хүү, нийлмэл хүү болох 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувийг буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх Үндсэндээ 1.6 тэрбум ам.долларыг тэглэе. Ингэснээр ашиг, ногдол ашиг, ААНОАТ, санхүүгийн тооцооллын хувьд наашлах боломжтой. Нэг их наяд төгрөг буюу 350 сая орчим ам.долларын инипит өгье. Энэ мөнгөө гурван жил дараалан шилжүүлэх бөгөөд ямар нэг ногдол, татварт хамаарахгүй. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 5.4 тэрбум ам.доллараар төлөвлөсөн. Хэтрэлттэй энэхүү зардалдаа хүлцэл өчөөд менежментийн төлбөр авахгүй. 2028 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэй холбоотойгоор баталгааны шимтгэл буюу 1.9 хувийг авахгүй байхыг хүссэн байв.
Тухайн үед Засгийн газар үүнийг хүлээж аваагүй. Хөрөнгө оруулалтын зээлийн өр гэх 2.3 тэрбум, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларыг “0”-лэх, Дубайн гэрээг цуцлах саналыг дахин тавьсан. Үүнээс хойш сураг алдраад байсан “Рио Тинто” дээрх шийдвэр гаргаснаа мэдэгдсэн захидлыг Ерөнхий сайдад ирүүлжээ. Ингэлээ гээд Оюутолгойн гэрээнүүд сүү шиг цагаан болчихгүй л дээ. Цаашид Монгол Улсын эрх ашигт харшилсан, өөрчлөх, сайжруулах бишгүй олон зүйл заалтууд тэдгээр гэрээнд бий. Гэхдээ энэ удаад Засгийн газар боломж гаргаж чадлаа.
Ер нь “Рио Тинто”-гийн хувьд өнгөрсөн 12 жилийн хугацаанд биднийг “хүн” гэж тоож байсангүй. Үе үеийн УИХ, Засгийн газрын олонх нь “Рио Тинто”-тай муудалцах дургүй. Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэмжээний ойлголцолд хүрэхийн тулд зарим Засгийн газар үнэнээсээ ажиллаж байсан байдаг. Тухайлбал, Н.Алтанхуяг Ерөнхий сайд болчихоод “...Оюутолгой гэрээг сайжруулна” гэж зүтгээд унасан байдаг.
Засгийн газраа байгуулаад хоёр сарын дараа 2012 оны аравдугаар сарын 25-ны өдөр Оюутолгойн гэрээнд хяналт тавих, УИХ-аас гарсан шийдвэрүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, 2013 оны хоёрдугаар сарын 2-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд "Оюутолгой" ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурал болох гэж буйтай холбогдуулан мэдээлэл хийж, “Оюутолгой”-г Монгол Улсын хуульд нийцүүлж ажиллахыг “Рио Тинто”-гоос шаардсан. Тэгээд огцорсон л доо. Түүнээс гадна УИХ, Аудит, АТГ хүртэл энэ гэрээнүүдийг шалгаж, олон ноцтой зөрчил “олж хараад” үр дүн гаргаж чадахгүй л байв. Одоог хүртэл тэдгээр шалгалтын материалууд хаа нэгтээ дараастай байдаг юм.
Монголчууд одоогоос 18 жилийн өмнө Орост төлөх “Их өр”-ийг барагдуулсан ийм баярт үйл явдлыг бас хуваалцаж байлаа. Оросын “Их өр” 92 жилийн улбаатай байв. 1911 онд автономит Монгол Улсыг тунхагласан бөгөөд Богд хаан Хаант оросоос бага хэмжээний зээл авч, улс орноо тохинуулах үйлсэд зарцуулж байсан түүхтэй гэнэ. Гэвч тухайн үед хоёр талаасаа чухам хэдий хэмжээний өр төлбөртэй вэ гэдэгт нарийвчлан өнөөгийнх шиг тооцоо хийсэн баримт сэлт байдаггүй учраас зөрүүтэй тоо үлджээ. Энэ нь Ардын хувьсгал ялсны дараа 1930-аад он хүртэл тэр хэвээр явж.1930-1940-өөд онд хоёр тал өр ширнийхээ асуудлыг хоёр талдаа цэгцэлж байсан бололтой. Нөгөө талаасаа ЗХУ нь тухайн үед социалист лагерийн хамгийн том гүрэн байсны хувьд ах дүүгийн харилцаатай Монголд зээл буцалтгүй тусламж хэлбэрээр бүтээн байгуулалтын олон ажлыг хийсэн байна. Тиймээс энэ өрийн асуудал нь Орос, Монгол хоёр улс ах дүүгийн харилцаатай байх үед хурцаар хөндөгдөж байгаагүй аж. Харин 1990 он гарч, ЗХУ-д эхэлсэн өөрчлөн байгуулалтын дараагаас хуучин соц байсан улсуудад нийгмийн харилцаагаа өөрчлөх асар том давалгаа өрнөсөн билээ. Монгол энэ үйл явцаас хоцроогүй.
Монгол Улс ардчилсан хувьсгалыг хийснийхээ дараа буюу 1990 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ 11,7 тэрбум шилжих рублийн /долларын/ өртэй гэсэн тооцоотой үлджээ. Шилжих рубль гэдгийг манайхан “Оросууд байхгүй мөнгөний нэр гаргаж ирж биднээс өр нэхлээ” гэж шүүмжлэх нь бий.Тухайн үед оросууд гүйлгээнд хэрэглэж байгаа рублиэсээ гадна хатуу валют гэж хэлж болох хэлбэр болох шилжих рубль гэдэг төлбөрийн хэрэгсэл ашиглаж байжээ. Нэг шилжих рубль-нэг ам.доллартай тэнцэнэ. Тиймээс шилжих рублиэр хийх гүйлгээг гадаад худалдаандаа ашигладаг байж.
Парисын зээлдүүлэгчдийн клуб гэж зээл олгосон улс орнууд нэгдэн өр төлбөрөө барагдуулах талаарх зарчмаа тодорхой болгож нэгтгэдэг олон улсын зээлдүүлэгч орнуудыг нэгтгэсэн байгууллага бий. Парисийн клуб нэг шилжих рубль-нэг доллар гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг учраас 11.7 тэрбум шилжих рубль гэдэг 11.7 тэрбум ам.доллар гэдгийг нь баталгаажуулсан бас нэг баталгаа болжээ. Ингэхээр байхгүй зүйл гаргаж ирлээ гэж бултах аргагүй болсон гэсэн үг л дээ.
“Их өр”-ийг Орост ашиггүйгээр шийдлээ гэж улстөржүүлэх гэсэн санал олонтаа гарчээ. Жишээ нь, Оросын Төрийн думын депутат, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудыг хариуцсан байнгын хорооны орлогч Р.Шайхутдинов “...Оросын тал Монголоос ердөө 250-хан сая доллар төлүүлэн их өрийг тэглэсэн”-ийг илт чамлан асуудлыг дахин авч үзэхийг Сангийн сайд А.Кудринд санал болгож байсан гэдэг.
Монголчууд “Их өр”-өө шийдэх гэж 1990 оноос эхлээд л хөөцөлджээ. Үе үеийн төр, засгийн тэргүүнүүд тодорхой арга замаар энэ асуудлыг хөндөж байв. Харин 2000 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд болсны дараа “Их өр”-ийн талаар Оростой яриа хэлэлцээ эрчимжсэн байдаг. Оросын Ерөнхий сайд М.Касьяновыг Монголд айлчлах үеэр бодит байдлыг танилцуулж тайлбарлаж, аль аль талдаа чадах чинээгээрээ ажилласан гэдгийг мэдэх хүн олон. 98 хувь гэдэг тоо яаж гарч ирсэн талаар тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр “...Монгол Улс эдийн засаг хүнд байсан учраас Ерөнхий сайдын хувьд 95 хувиар асуудлыг шийдэхэд бас хүндрэлтэй гэдгийг ойлгож байсан. Тиймээс М.Касьянов Ерөнхий сайдтай уулзаж байхдаа 95 бол хүнд байна, бид ийм үүргийг хүлээж чадахгүй, тиймээс 95 хүртэл гээд хаалгүй, 95-аас доошгүй гэдэг үгээр солиод тэгээд тооцоо судалгаагаа хийгээд үзье, бид бол 95 хүртэл хувиар гэхээр цаана нь бид дааж чадахгүй тийм зүйл рүү орчих гээд байгаа тул гэдэг зарчим дээрээ эргэж тохиръё гэж хэлсэн” гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Н.Энхбаярын энэ санал М.Касьяновын уурыг ихэд хүргэжээ. “...Ажлын хэсэг дээр тохирсон ойлголцсон асуудлыг задалж байна” гэж бухимдсан Оросын Ерөнхий сайд барьж явсан бичиг цаасаа шидэлж дургүйцлээ илэрхийлсэн байдаг.
Ерөнхий сайдын айлчлалын багт багтаж байсан манай улсын зарим албан тушаалтан ч “...Та оросуудыг хэтэрхий ингэж шахаад хэрэггүй, одоо ингээд уурлачихвал бүр юу ч үгүй болчихно, 95 хувь дээр зөвшөөрсөн дээр нь хүлээж аваад тохирчихооч” гэж байсан гэдэг.
Харин Н.Энхбаяр “...Та бүхэн Оросын Ерөнхий сайдын үгэнд биш, Монголын Ерөнхий сайдын үгэнд орох ёстой, хоёрдугаарт ард түмэн маань биднийг хараад хүлээгээд сууж байгаа, тэгэхээр бид 95 хувь хүртэл гэдгийг хүлээн зөвшөөрөөд үлдсэнийг төлье гээд очих юм бол ард түмний нуруун дээр дааж давшгүй ачаа аваачиж үүрүүлнэ. Тиймээс яаран хүлээн зөвшөөрч болохгүй” гэдэг яриа хөөрөө өрнөсөн байдаг. Ер нь М.Касьяновтой хийсэн уулзалт нэлээд бухимдуу хурц нөхцөлд болж өнгөрсөн гэдгийг айлчлалын багт орсон хүмүүс олонтаа ярьсан байдаг. Тиймээс Ерөнхий сайд Н.Энхбаяр Оросын Ерөнхийлөгч В.Путинтай уулзахдаа ерөнхий зарчмуудыг товч ярьж ойлгуулаад 95 хувь хүртэл гэдгийг “...95 хувиас доошгүй” гэж оруулах саналаа хэлээд “...Та дэмжлэг үзүүлээрэй” гэх маягтайгаар санаа бодлоо хуваалцжээ. Дараа нь хоёр улсын Ерөнхий сайд албан ёсны хэлэлцээр хийжээ. Түүн дээр Оросын тал Н.Энхбаярын дэвшүүлсэн байр суурь саналыг хүлээн зөвшөөрөөд “...95-аас доошгүй” гэдэг зарчим дээр тохирсон байна Ингээд “...98 хувь” гэдэг дээр тогтож, хоёр хувь буюу 250 сая ам.долларыг Монголын тал төлөхөөр тохирсон байна.Тухайн үед айлчлалын бүрэлдэхүүнд байсан П.Жасрай гуай “...Би энэ өрийг яриад энд ирж байсан хүн, гэтэл ингэж шийднэ гэдэг бол үнэхээр бахархмаар зүйл” гээд нулимс унагаж байсан гэдэг.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Эрчим хүчээр хангах ТТ ЦАХИЛГААН СТАНЦЫН хөрөнгө оруулалт хийх асуудлыг гаргаж тавих БОЛЧИХООД байна.Нүүрсээр ажилладаг цахилгаан станцад хөрөнгө оруулахаас ШИ ЖИНПИН татгалзсан.Гэтэл сарын дараа ТЕНДЕР зарласан.Одоогоор хувийн ч бай хувьсгалын ч бай материал худалдан авсан компаниудад Хятадын Худалдааны яам нь зөвшөөрөл өгөхгүй бололтой.тэгэхээр бид 5 толгойн цахилгаан станц баригдахгүй нөхцөлд хүрч ирснийг анзаарах анхаарах цаг тулчихаад байна Оюуэрдэнэ ээ ХҮРЭЛСҮХ ээ
Оросоор бариулчихна,асуудал юм уу
Хэлтэй, ухаалаг зоригтой ЕС-ын гавъяа.
Монголын махан толгойлсон боловсролгүй маанаг авлигач хулгайч хятадын өмхий хар хошного ирнэ гэж оросууд бодож байгаа.Ийм мангар хулгайчтай оросууд югаа ярьдаг юм. Очоод Гофи Аннан гэж мангарлаж шившиг болох вий дээ..Хү Сү Жан очоод мангайж инээж навсаганаж байгаад ирэх биз.
АН байсан бол ЯГ САЙХАНБИЛЭГ ШИГ хувь хүртээд ОЮУТОЛГОЙГ хаяаад өгөрөх байв МАН-д баярла. Гэхдээ болгоомжтой хандаарай. Яллаа диллээ гэхээсээ илүү хамтран ашиг тус ач холыогдолтойгоор эв эеээ олоод хэн хэндээ ашигтай байхаар ГЭРЭЭГЭЭ ТӨГӨЛДӨРЖҮҮЛ. МАН чадна л даа Ард түмэн БАЯРЛАЖ БАЙНА
МАН ухаалаг байна Шийдэмгүй бас шударга байна Даварч болохгүй Алтан загасны үлгэрийг үе үе санаж ЗӨВ ШААРДЛАГА ШАХАЛТ ҮЗҮҮЛЭХ хэрэгтэй шүү
ЗХУ манай малыг хөлөөр нь тууж гаргадаг, хэт хямд үнээр авдаг, машин механизмаа хэт өндөр үнээр өгдөг байсан. Ж: нэг хонийг 6 рублиэр (1ш водка), Канадад гаргадаг комбайнаа манайд 4 дахин өндөр үнээр шахдаг байсан шүү дээ!! Ийм үнэлгээгээр бодсон тооцоогоор "Их өр"-ийг яаран гүйж очиж төлснийг гавьяа мэтээр сурталчлах нь хойч үедээ буруу ойлголт үлдээх уршигтай!!! Монголын нутагт оросын 100 гаруй мянган цэрэг 40-50 жилийн турш байрласны өртөг үр дагаврыг мaнайх огт үнэлээгүй!! Орос цэрэг Монголыг биш, ЗХУ-ыг Хятадаас хамгаалж байсан, Монголын нутгийг болзошгүй байлдааны талбар болгон ашиглаж байсан юм!! г.м. үнэлээгүй зүйл их бий л дээ!!
ЗХУ-Д өртэй хэвээрээ байгаа хэн тэглэсэн гэсэн хужаа нар хятадт англи америкад өртэй байхыг хүсчээ ЭХ ОРНОО худалдахыг хүсчээ
хуцваа,одоо тэр нэхий ширийг чинь хэн аваад байна,хог болоод Эмээлтээр нэг өмхий болоод л байж л байна,хөдөө хээр хичнээн ч байгаа билээ,үнэлж авч байсанд нл баярла,тэнэг новшоо
Оюутолгойн гэрээг бүхэлд нь цуцлаад, дахин шинээр гэрээ байгуулаагүй тохиолдолд юу ч өөрчлөгдөхгүй. Энэ бол Рио Тинтогийн ээлжит ов мэх. Оюутолгойн гэрээнд АМНАТ-ыг эрс нэмэгдүүлэх, экспортын татварыг эрс нэмэгдүүлэх, дээр нь нэмээд ашгийн татвар авдаг болвол дэлхийн уул уурхайн жишиг гэрээнд дөхөж очиж байна гэж үзэж болох юм. Усан тэнэг үхэр Монголчууд Рио Тинтогийханд хууртаж ханахгүй юмаа. Цаашид 100 жил хууртаад хоосон ухсан нүхтэй хоцрох нь дамжиггүй юмаа.
Яахаараа ашигт малтмалаа олон жил дээрэмдүүлж байгаа Монгол улс Рио Тинтод өртэй болсон байх вэ? Харин ч бүр эсрэгээрээ олон жил ашигт малтмалаа дээрэмдүүлсэн Монгол улс Рио Тинтогоос асар их авлагатай болсон байх ёстой. Монгол улсын өрийг тэгlэнэ гэж ярьж байгаа нь Рио Тинтогийн ээлжиит ов мэх. Засгийн газар Рио Тинтогийн ээлжит ов мэхэнд унаваа. Ум базар вааний хум пад !!!
Агуу их Оросын ард түмэн, оросын мэргэжилтэнүүд төв азийн бүдүүлэг монголчуудыг XX зуунд эрдэм боловсролтой, соёлтой, ажиллагсаг, ёс зүйтэй, хариуцлага, сахилга баттай, хүнлэг, эх оронч сэтгэлгээтэй болгон өөд нь татсан. Харин Америкууд сүүлийн 30 жилд монголчуудыг эрдэм боловсролгүй, харанхуй, бүдүүлэг, соёлгүй, ёс зүйгүй, хариуцлагагүй, сахилга баттгүй, залхуу хойрго, өөрийн өчүүхэн утсан чинээ улаан амиа боддог, бэртэгчин, авилгалчин, хахуулчид, ар өврийн хаалга хэрэглэгчид, хэн нэг даргын цүнх баригчид, нам дагагсад болгон хувиргаж уруу татсан. Юу үнэн, энэ үнэн.
100% үнэн. одоогийн хөлдүү мангар пацаанууд юу ч мэдэхгүй
zail muu buriad shees
Төрийн тэргүүн хүн улс орныхоо төлөө ямар зориг зүрх гарган цохилж байгааг түүх харуулдаг. Ард түмний эрх ашгаас урвагч нөхдийг төрийн хэргээс холдуулах хэрэгтэй.
Аль аль нь зохиомол өр дөө. Ноогдол ашиг ОТ хэзээ өгөх вэ?
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу? Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоорой, бид танд бөөрөнд сайн үнэ санал болгох болно. манай эмнэлэгт яаралтай бөөр хэрэгтэй байна +91424323800802. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: $780,000 доллар
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу? Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоорой, бид танд бөөрөнд сайн үнэ санал болгох болно. манай эмнэлэгт яаралтай бөөр хэрэгтэй байна +91424323800802. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: $780,000 доллар
их тэглэгдээгүй зарим нь барагдуулсан гэх юм монгол хүн бид Орсод их өртэй байх ёстой рио тинтог зогсоо
Оросын өр ОТ хоёрыг харьцуулах юу ч байхгүй, баялагаар нь баиьцаалж босгосон мөнгөө ичих ч үгүй Монгол 34 хувийн өр болгож бичээд Даашинхүүгийн пүүснээс илүүтэй хүүлж өсгөчихөөд одоо Тэглэж гавьяа байгуулна гэж юу байхав дээ
Адил даа адил. Мэдээлэлгүй монголчуудыг чадсан 2 уулаа. Одоо эрхбиш мэдээлэл дээшилсэн блгүй дээ
рио тинтог хөөөгөөөч ,барууныхан хоорондоо ЗГ хоорондын зууны 66тэрбум$-н Гэрээг мурьж болоод л байна,ийм сайхан жишиг байхад
USP Properties Development-аас мэндчилж байна Бид Тайландад хөгжлийн зорилгоор газар худалдаж авах, худалдах сонирхолтой жинхэнэ үл хөдлөх хөрөнгийн компани гэдгийг танд мэдэгдэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Жинхэнэ худалдагч болон худалдан авагчид зарах боломжтой дэлгэрэнгүй мэдээлэл болон зардлын талаар манай имэйлээр холбогдоно уу: PROPERTIESBUYER@PROTONMAIL.COM Whatsap: +19083082601 Мөн бид худалдан авах, худалдах сонирхолтой байна: ГАЗАР, БАЙР, КОМПАНИЙН БАЙГУУЛЛАГУУД, ОРШИН ОРШИГЧИЙН ХӨРӨНГӨ.