sonin.mn

МҮЭХолбооноос 2022 оны улсын төсөв болон Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны улсын хэлэлцээртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

МҮЭ-ийн холбооноос Засгийн газар /Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/-т 2022 оны улсын төсвийн төсөлд 2021 оны 7 дугаар сарын 8-нд, 2021 оны 08 дугаар сарын 24-ны өдөр тус тус саналаа хүргүүлсэн. Гэтэл улсын төсвийн төсөлд МҮЭ-ийн холбооны голлох санал болох цалин хөлсийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зардал, төрийн албан хаагчдын орон тоо түүнтэй холбогдсон хөрөнгийн эх үүсвэр тусгагдаагүй байна.
 
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд дараах асуудпыг Улсын төсөвт тусган хэрэгжүүлэх асуудлаар Хөдөлмөрийн нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог энэ сарын 20-ны дотор хуралдуулах саналыг ХНХ-ын сайд А.Ариунзаяад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна.
 
Иймд МҮЭ-ийн холбооноос Хэлэлцээрийн хүрээнд Улсын төсөвт тусган хэрэгжүүлэх шаардлагатай дараах асуудлууд байгааг дахин сануулж мэдэгдэж байна. Үүнд:
 
 
- Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2022 онд үе шаттайгаар 20-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт тусган хэрэгжүүлэх
- Салбарын хамтын гэрээ хэлэлцээрийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын ажиллагчдын нэмэгдүүлсэн цалин хөлсийг төсөвт нэмэгдүүлэн тусгах
 
 
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2-т “Төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна” гэж заасан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зардлыг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх
“Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын холбогдох заалтыг эргэн авч үзэх, тогтоолын хүрээнд гарч буй сөрөг ү|6 дагаварыг арилгах.
- Иргэдэд төрийн бүх чиглэлийн үйлчилээг үзүүлж буй төрийн албан хаагдчын тоо, чанарыг хүртээмжтэй байлгах зохистой түвшинд хадгалахын тулд орон тоог бууруулахгүй байх.
- Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог яаралтай хуралдуулах."