Энэ алдарт хамтлагийн талаар миний бичих гэж юу байхав тайзан дээр анх тоглож байсныг нь оюун ухаан тархинд маань бичигдэж үлдсэнийг цаасан дээр буулгаж бичих санаатай. Бичигч би зохиолч, судлаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин бүр биш одооны хэллэгээр хөгжөөн дэмжигч, фэн нь байгаа юм. 50 гаруй жилийн өөрийн бодол, дурсамжаа бичиж байгаа учир алдаа оноо байвал уучлаарай.
Анхны тоглолтыг нь үзсэн минь:
Соёл Эрдэнэ хамтлагийн анхны тоглолт нь 1971 оны намар өвлийн заагаар тоглогдож байсан үед би сургуулийн сурагч байсан бөгөөд төвийн сургуулийн хүүхдүүдийн дунд цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулагдан концерт нь тоглогдож байгаа яриа дуулдаж байлаа. Бага зэрэг түүх өгүүлье. Нэг өдөр багын найз С.Лувсанхүү маань энэ тоглолтыг үзэх юмсан гэж санал тавилаа. Манай хоёрынх одоогийн байгаа Баянгол ресторан болон 220.000-т баригдаагүй байхад түүний буурин дээр Цагдан сэргийлэх газрын харъяа Авто техникийн хэлтсийн офицер ажилчдын байр байхад айл хөршөөр хамт байж багадаа танилцсан хоёроо.

1964 оноос дахин төлөвлөлтөнд орж нүүцгээсэн ч бид хоёр хоорондоо холбоотой байсан бөгөөд найз маань маршал Х.Чойбалсангийн нэрэмжит 1-р арван жилд сурч байв. Энэ үед өнөөх тоглолтоо хэрхэн үзэх талаар сэтгэлд хадаатай бөгөөд найз маань хичээлээ таслаж байгаад тасалбар авч, үнэ нь тэр үед 5 төгрөг, би ч мөнгөө хурдан өгч наддаа л их мөнгө байв. Концертын тасалбар олдохгүй бөөн дараалал үзвэрээ үзэх гэж арай хийж орж байлаа. Цагдан сэргийлэхийн ажилтнууд зохицуулж нохой авчирч байсан нь содон бөгөөд тэр үеийн нам төрийн тэргүүний гэр ойр учир журам дэглэмийг их сахиулдаг үймээн шуугиантай дуулиантай ч байсан бөгөөд хот маань төв хэсгээрээ хөгжчихсөн 1-р 40-н мянгат , 50-н мянгат, бага тойруу, 120-н мянгат, Комбинат, Микр гэсэн дошныхон үүсчихсэн, концерт тарах үеэр асуудал /зодоон, дээрэм/ гарах үе байдаг байсан. Бид нартай хамт 50-н мянгатын мангарын байрныхан, 2 дох бэльтажид үзэж байгааг найз маань хэлж болгоомжтой гарна шүү гэж анхааруулж байлаа.

Хамтлагийн гишүүдийн талаар товч дурьдъя:
Хамтлаг маань УАДБЧ-ын дэргэд байгуулагдан анхны гишүүдээр Хөгжим бүжгийн сургууль төгссөн 4-н залуу ятгачин Б.Наранбаатар, Ж.Батсайхан, Б.Эрдэнэхуяг, Д.Цэрэнбат нар санаачлан байгуулж, ахлагчаар нь Б.Наранбаатар сонгогдсон байна. Намайг тоглолт үзэх үед тайзан дээр даралтат хөгжмөөр Б.Наранбаатар /УГЖ/, соль гитар Д.Галсанбат /УГЖ/, ритм гитар Д.Цэрэнбат, аргил гитарчаар Ж.Батсайхан, бөмбөрчнөөр Жаргалсайхан /УГЖ/ нар тоглож байлаа. Дуучнаар УАДБЧ-н алдарт дуучин Г.Түмэндэмбэрэл /МУАЖ/, дуучин Н.Гэрэлт-Од, дуучин Амарсанаа /Анхны бороо/, дуучин Ичинхорлоо /Дуншаан гөөгөө/ нар нь олон сайхан дуунуудыг дуулж, концертын анхны хөтлөгчөөр нэвтрүүлэгч Батбаяр /СГЗ/, концертын завсар нэрт жүжигчин Латиф инээдмийн номер үзүүлж үзэгчдийг баясгаж байлаа.

1970-аад он гэдэг чинь урлаг соёлд маш их цензуртэй, Соёл эрдэнэ хамтлагийн концертыг олон түмэнд толилуулахын өмнө Хянан шалгах комисс нарийн шалгасны эцэст Төрийн шагналт, Ардын жүжигчин эрдэмтэн зохиолч Э.Оюун гуай бусад комиссын гишүүдээс их дэмжлэг өгч батлагдсан гэдэг. Хамтлаг маань ардын дууны чиглэлээр “Хадны орой", “Хүүш Дамдин”, “Дангийн даавуу майхан”, “Байгалиас ирсэн охин” дуунуудыг дуулж, гитарчин Д.Галсанбатын “Охидын бүжиг” соль гитарын гоцлол, Б.Наранбаатарын ятгаар тоглосон С.Баатарсүхийн хөгжим “Цэнхэр залаа” зэрэг тоглолт бүр нь үзэгч залуучуудыг байлдан дагуулж байлаа. Аргил гитарч Ж.Батсайхан баруун маягийн хөдөлгөөнтэй гитарын утсаа долоовор, дунд, ядам, чигчий хуруугаар тоглож бүгд гайхалтай тоглолтуудыг үзүүлж байлаа. Дуучид, хөгжимчид солигдож шинэчлэгдэхийн хирээр хамтлагийн урын сан баяжиж “Сэтгэлийн жигүүр”, “Учралын уянга”, “Тонжоо", “Зүрхний айзам” дуунуудад ая хийж найруулсан нэрт хөгжимчин З.Зундарийн бүтээлүүдээс харж болно.

З.Зундарь онцгой авъяастай бөгөөд хамтлагаасаа гарч, “Мөнгөн хүрхрээ” нэртэй анхны рок хамтлаг байгуулсан нь залуучуудын эрэл сурал болж байсан.
Д.Галсанбат “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Тэмээн жингийн цуваа”, “Сайхан үйлсийн төлөө”, З.Зундарийн ая “Чамдаа”, “Амин насны урсгал”, Г.Жаргалсайханы /том/ “Сөгнөгөрийн гол”, “Хүлээлт”, “Боодогтой сэвгэр” найруулга дуунууд нь тэр үеийн арван жил, оюутан залуус бидний аялан дуулах дуртай, сэтгэлд хоногшсон дуунууд болж билээ. Д.Галсанбатын тухай бичихэд 1973 онд ДЗО-ы их наадамд Соёл эрдэнэ хамтлаг албан ёсоор оролцох болоход цэрэгт татагдан дээд газрын шийдвэрээр чөлөөлөгдөн халзан толгойтой оролцож байсан нь сонин болов уу. Цензур их учир үсээ их ургуулж, өргөн өмд өмсөхийг хамтлагийнханд хорьж, барууны дуу дуулахвий гэж болгоомжилж байсан ч трапец өмсөж өртөж л явлаа.

Эхэн үеийн дуучин Б.Нандинцэцэг /СТА/, Б.Баяр, хөгжимчнөөр Г.Жагаа /том, УГЖ/, Д.Жаргалсайхан /УГЖ/, Д.Дамдинсүрэн, даралтат хөгжимчин, хамтлагийн ахлагч Дамдин, Б.Батболд, бөмбөрчин Б.Цолмон/ УГЖ Цоомоо/, ритм гитарчнаар дуурийн Д.Ганхуяг /УГЖ/, Х.Булган, Болоож, вовка Д.Энхболд, Өлзий-Орших /Өөжгий/, Б.Батчулуун /УГЗ Бачка/, дунд үеийн дуучнаар Д.Дуламсүрэн, Ч.Насантогтох /УГЖ/, Уранчимэг /УГЖ/ гэх мэт залуус тоглосон. Соёл Эрдэнэ хамтлагт гишүүнээр орж дуулж хөгжимдөнө гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Дуучин Т.Ариунаа /УГЖ/ 1985 онд 10-р ангиа төгсөөд дуучнаар орж байсан түүхтэй. Тус хамтлаг “Мөнгөн чавхдас” нэртэй цуврал бүтээлүүд, “Шалзад баахан шарга” гэсэн ардын дууны тоглолтуудыг хийж, тухайн үеийн Соёлын яамны гранпри шагналуудыг хүртэж байв.
Улсын Филармонийн мэдэлд очсон нь:
1972 онд төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Намсрайжавын санаачилгаар Улсын Филармони байгуулагдахад Улсын симфони найрал хөгжим, Баянмонгол чуулга, Соёл Эрдэнэ хамтлаг нэгдэн урлагийн нэг байгууллага үүсч, тухайн үед удирдах дарга нарын нэг байсан, БНБАУ-д Дуурийн дуулаачийн мэргэжлээр төгсөж ирсэн Д.Ухнаа томилогдон олон жил удирджээ. Энэ хүн өнөөдөр МУ-ын Гавъяат жүжигчин, Ардын жүжигчин, ОХУ-ын Буриад улсын УГЗ цолтой, СУИС-ийн Хүндэт профессор, Олон улсын дуучдын шүүгч бөгөөд Соёл Эрдэнэ хамтлагийг удирдан чиглүүлж алдарын тавцанд хүргэлцсэн, яах аргагүй мартаж болохгүй хүн дээ. Монгол Улсын эстрадын түүхийн амьд лавлах, “Анд нөхдийн ая дуу” концерт нь энэ хүний брэнд нь юм аа. Соёл Эрдэнэ хамтлагийн 20 жилийн ойгоор Д.Галсанбат МУГЖ цол хүртсэнээр булган сүүлтэй байж өнөөдөр рок попынхноос 40 гаруй уран бүтээлч төрийн шагналт гавъяат цолтон төрсөн нь Д.Ухнаа даргатай салшгүй холбоотой.
Төгсгөл үе.
1971 оноос дунд сургуулийн сурагч байхаасаа эхэлж дэмжигч нь байсан би идэр залуу насандаа армид ажиллаж байхдаа 1988 онд Эвлэлийн хорооотойгоо хамтран Соёл Эрдэнэ хамтлагийг урьж цэргийн ангийнхаа клубт офицер ахлагч, дайчиддаа тоглолтыг нь үзүүлэхэд маш их баярлаж байсан нь сэтгэлд тодхон үлджээ. Миний эхнэрийн 1977-1987 онд хөтөлсөн үзвэрийн судалгааг харахад жилд тогтмол 1 удаа үзсэнийг харах юм бол дээрх он жилүүдэд үзсэн тоогоо нэмбэл багагүй тоо гарна.
Зууны манлай 50 нас хүрч байгаа хамтлаг маань Монголдоо эстрад урлагийг хөгжлүүлэх түүчээ нь болж хойноосоо хүүхдийн паркад “Дөмөн”, эвлэлийн төв хороонд “Залуус”, МҮЭ-ийн Соёлын төв ордны дэргэд “Айзам”, архи пивоны үйлдвэрийн “Боргио”, “Мөнгөн хүрхрээ” рок, “Инээмсэглэл”, Дуурийн “Үүрийн туяа”, төмөр замд “Ногоон гэрэл”, Барилгачдын соёлын ордны дэргэдэх “Өргөө”, армийн “Оч”, Гутлын үйлдвэрийн хамтлаг, 1990-ээд оноос “Чингэс хаан”, “Хөх тэнгэр", “Харанга”, “Аясын салхи”, ”Харш”, “Хурд”, “Никитон”, охидын “Спайк”, “Уруулын будаг” хамтлагууд төрөн гарсаар олон авъяастнуудыг төрүүлсэн.
Өнөөдөр “Соёл эрдэнэ-Өргөө” нэртэй болсон ч алдарт гитарчин, хөгжмийн зохиолч, Урлагийн гавъяат зүтгэлтэн том Жагаа маань голомтоо сахин дуулж тоглосоор байна. Тавин жилийн урын сантай Соёл Эрдэнэ хамтлагийнхандаа баярын мэнд хүргэе, та нар Монголын The Beatles юм шүү.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн дугаар хорооны иргэн, бэлтгэл ахлах офицер Д.Энхбаяр
2021 оны хавар, зун
Эх сурвалж: "Хөх Толбо" сонин
Сэтгэгдэл0
Commmunismiin haagdmal uyeiig mongolchuud ali hediin halchihsan .Haltar tsarait mongolchuudad aldartai soyl erdenees
Unshihnee ali 60-70 aad ond l eronhii bolovsrol ezemsshisen bailtai hun iym shig bhiin nairuulaga ch alga suuldee yag iynii tuhai ch bichsen iym boon aldaa.
зууны манлай гэдэг марзан цолоо одоо болимоор юм дөө, гэхдээ Соёл-Эрдэнэ хамтлагийн дуунуудад дуртай байсаан , дуртай байсан үнэн ...
Хуцаарай . Насаараа ажилсан хүмүүст энэ чинь шагнал байдаг юм. хуцалгүй өөрийнхөө урдах ажлаа сайн хий. Илүү юм хуцаж байх ямар хэрэгтэй юм .
Одооны марзан зохиолын дуучид, хоолой авьяасгүй мөртлөө хамтлагны оронцогнуудын хажууд агуу хамтлаг бсан. Одоо та нар дуунуудыг нь сонсоод үзэлдээ, харьцуулаад үзэлдээ урлаг ойлгодог бол шүүдээ.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
зайлаач
Соц нийгэмд цагдаагийн байгууллага хүн хүч муутай ажилладаг бсан юм шиг одоо санагддаг. Одоо цаг шиг интернет, ТВын олон суваг энэ тэр байхгүй, өөр хүүхэд залуучуудын цагийг өнгөрүүлэх, сонирхолыг татаад бх юм ховор болохоор хичээл тараад бүгд л гудамжинд бдаг, тэгээд хаана л явна үргэлж дээрэм, зодоон яасан ч олон атамантай бсан юм. 10 жилийнхэн бол үсрээд нүдээ бүлт цохиулж, тархиа хагалуулдаг бсан, оюутан, залуу ажилчин хүмүүст хэцүү бсан юм бна лээ сүүлд сонсоход. Бүжигт очино атаманууд нь хутгалчихгээд, кино үзнэ бас л дэггүй нөхдүүд шоглоод. УБ одоогийнх шиг том байгаагүй, Цагдаагийнхан том гэмт хэрэг, шоронгийнхонтойгоо зууралдаад иймэрхүү асуудлыг тоодоггүй бсан хүн хүч л муу бсн бх, тэрнээс 10 жилийн сурагч бхад үнэн ядаргаатай ийш тийшээ хотоор явна, олигтой хувцастай явж бвал бүр ядаргаа зарим байрнуудыг тойрч үзнэ, зугтааж үзнэ, яах аргагүй зодолдож ч блаа өчнөөн. Одоо бодоход эмхлэхэд амархан бсан Цагдаа сул бсан.
Гол дуучдын нэр ороогүй л байна даа. Том Оюунчимэг, жижиг Оюунчимэг, Уранчимэг, ... гээд
Тэр үед тэр хүмүүс үнэхээр жинхэнэ одод байсан. Од шин од байлаа.
Зууны манлай гэх энэ цолыг хаанаас хэн өгдөг, хаана хүлээн зөвшөөрдөг юм бэ?!
Чамд бол үхнэ гэсэн ч өгөхгүй. Дэмий юм бүү горьд. Төрмөл авьяас чадвартай,хийсэн юмтай,тэр нь ард олондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүн, хамт олонд өгдөг байсан юм. Ойлгов уу.
Монголын анхны поп урлагийг тэд үндэслэсэн. Гэтэл элбэгдорж гэж нэг боловсролгүй амьтан Мүүний шашнаас авсан хандивынхаа хариуд тэдний ёсолгоог монголчуудын ёсолгоо болгох үүргийг эздээсээ аваад үүнийг хий гэж болд гэдэг золбин бацаанд үүрэгдсэнээр тэр нь нэг хачин юм хийсэн аядсан ч язгуур монголчууд дэмжээгүй юм. болдын хоосон зүтгэлийг урамшуулах гэж элбэгдорж монгол попыг үндэслэгч гэдэг хачирхалтай үндэслэл гарган нөгөө бацаанд төрийн шагнал өгсөн. Авсан баагий нь өгсөнтэйгээ адил ёс зүйтэй амьтан байсан тул ичилгүй аваад талийсан. Ан нхан ч үнэн люмпэн новшнууд даа. Ичнэ гэж мэдэхгүй.
Монгол улсын түүхэнд цагдаа ирээд хүчрэхгүй,гал команд дуудаж зохицуулалт хийж байсан өөр чуулга дуулаагүй шүү. Драмын театрт тоглоход нь залуучууд орох гэж дайраад, нохойтой цагдаа ирээд зохицуулж дийлэхгүй болоод аргагүйдэн гал команд дуудаж байж тоглолт эхлүүлж байсан түүх тэднийх.
1990 оноос өмнөх дуучид гоё дуулдаг байсан.
Тэр үедээ ч одоо ч ихээхэн авьяастай улсууд байсан даа. Одооны энэ бөөсны трикотой банди нар бол зүгээр л хэлбэрдэгч сармагчингууд юм даа. Харин 90-2000 оны үед гайгүй улсууд гарч ирж байсан тэр улс ч одоо больж дээ хөөрхий
Цагийн юм цагтаа,газартаа байдаг юм. Тэр тусмаа жүжигчид тамирчид.Орос Монголд л "Киркоров Алла" насаараа байдаг болхоос.
unecheer aviaastai duuchid ,chogjimchid baisan, daanch ich ert nas barchchaasan barag l zaluugaaraa ich charamsmaar ,ter yeiin duu ,ay, ug ,tasarchai ,tasarchai.....
Хувь хүний гоё дурсамж гэхээр арай нийтлэл маягийн юм байна. цаг хугацааны хувьд наана цаана юмнууд их хачирлаж оруулсан байна. яг Соёл эрдэнийн дурсамжийг мэдэх хүмүүс нь ер нь бол байгаа үед бас нэлээд хэтрүүлэгнүүд яваад л байна. гэх дээ. яах вэ. зарим нэг дурсамж сэргэх шиг боллоо
Ухнаа хамаагуй! 1966-1969 онуудад Соелын яамны 1-р орлогч сайд Монголын сонгодог зохиолч Ч.Лодойдамба санаачлан Соелын яамны Уран бутээлийн харицсан мэргэжилтэн найруулагч урлаг судлаач Хайнжамц анх Соел Эрдэнэ чуулгын 1970 концертыг нь найруулан Соелын яамны Уран сайхны зовлолоор батлуулан тоглуулаж байсан!
Чидэддорж гуайг орхигдуулж байгаа юм уу?
Соёл-Эрдэнэ-ийнхэн үнэхээр авъяастай гоё хүмүүс бсан. Хамгийн чадалтай дуучин нь Нандинцэцэгийг бсан гэж боддог. Одоо Нандинцэцэгтэй ойртож очих дуучин Сарантуяаг гэж боддог.
Соёл Эрдэнэ агуу байлаа. Соёл Эрдэнэ түүх домог болж л үлдсэн юм шүү дээ. 2 дахь соёл эрдэнэ гэж байхгүй ээ. Тэр чингис хаан нтр бол соёл эрдэнэний залгамж ч биш. Соёл Эрдэнэ л давтагдашгүй дурсамж юм шүү. Харанга ч тэр харангаараа л дуусч домог түүх болж үлдэнэ. Хурд ч бас хоёр дах хурд гэж байхгүй ээ давтагдашгүй ээ. Авъяастанууд төрж л таарна. Гэхдээ л анхны соёл эрдэнэ шиг нь үгүй дээ.
Соёл Эрдэнэ гайхамшиг байж дээ. Одооных шиг орлуулагч элдэв апартур педаль юмгүй ямар цэвэрхэн хөгжимдөж байсан юм гэж биширч явдаг юм. Тэр Галсанбатын гитарын гоцлолууд ямар ч маяггүй оригоор нь тэр Батсайхан басс гитараар соль тоглож байгаа юм шиг ямар ч мундаг авъяастанууд байваа Монголд соль.басс гитарын суурь хөгжилийг тавьж дэлгэрүүлсэн гавъяатангууд шүү дээ. Одоо ч тэд нар шиг нь гарч ирээгүй бна. Соёл Эрдэнэ соёл эрдэнээрээ л түүх домог болж ээ. Нандинцэцэг. Амарсанаа.Ичинхорлоо.нарын дуулсан дуу бишрүүлж байж дээ