Та саяхан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад айлчиллаа. Айлчлалын талаар монгол, оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нэлээд их мэдээ, нийтлэл гарлаа. Амжилттай сайн айлчлал болсон гэдэг дээр бүх хүний санал нэгдэж байх шиг байна. С.Лавров сайдтай хийсэн энэ удаагийн хэлэлцээ ямар онцлогтой болсон бэ?
-Миний бие ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д айлчлаад ирлээ. Айлчлал амжилттай болсон гэдэгтэй санал нийлж байна. Ер нь аливаа гадаад айлчлалыг маш нарийн няхуур бэлтгэдэг. Гадаад харилцааны сайдын айлчлал бусад салбарын сайдуудын айлчлалаас өөр онцлогтой. Учир нь бүх салбарын хамтын ажиллагаанаас гадна Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг хэлэлцдэг. Энэ утгаараа айлчлалын бэлтгэлийг хангахдаа бид холбогдох бүх яам, байгууллагуудаас санал авч, олон талын судалгаанд үндэслэж, олон чиглэлийн асуудлаар өөрсдийнхөө байр суурийг нэгтгэн нягталсан.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр, олон нийтийн сүлжээгээр айлчлалын талаар мэдээ их гарсан. Манай иргэд энэхүү айлчлалд ингэж анхаарал хандуулж байгаа нь Монгол, Оросын харилцаа монголчууд бидний хувьд чухал байдгийн нэгэн жишээ гэж бодож байна.
Энэ удаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцээ хийхдээ Монгол, Оросын иж бүрэн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх боломжийн талаар ярилцсаны дотор олон жил ярилцсан ч эцэслэн шийдэж чадаагүй байгаа зарим ужиг асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, манай талын байр суурийг оросын талд илүү тодорхой тайлбарласан. Цаашид дээд, өндөр түвшинд хэрэгжүүлэх айлчлалууд, төрийн тэргүүн нарын уулзалтын талаар тодорхой ойлголцолд хүрч, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн арга хэмжээнүүдийг оны үлдсэн хугацаанд төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхээр тохиролцсон. Гадаад харилцааны яамны төлөвлөж зохицуулдаг гол ажлын нэг нь дээд түвшний айлчлалын ерөнхий товыг тохирч, бэлтгэлийг хангах явдал байдаг. С.Лавров сайдтай хоёр талын хамтын ажиллагаанаас гадна бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны асуудлаар мөн санал солилцсон.
Би түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитин, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёв, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, В.В.Абрамченко нартай болон бизнесийн төлөөлөлтэй уулзаж, хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, гурван талын хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлыг ярилцсан.
Айлчлалыг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн тул ёслол хүндэтгэл, соёлын арга хэмжээ харьцангуй олон байснаараа онцлог байлаа. Тухайлбал, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад ОХУ-ын төрийн шагнал гардуулах ёслолд С.Лавров сайдын хамтаар оролцлоо. Ж.Гүррагчаа баатартай олон жил дотно нөхөрлөсөн ОХУ-ын сансрын домогт баатрууд болох В.А.Жанибеков, В.А.Бабушкин, В.П.Савиных нартай нэг дор уулзаж ярилцах завшаан тохиосон нь надад хувийн хүний хувьд мартагдашгүй, сайхан дурсамж үлдээсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитинг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасныг миний бие мөн айлчлалынхаа үеэр гардуулсан. И.Е.Левитин манай улстай олон жил хамтран ажиллаж, Тээврийн сайд байхдаа Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар ажиллаж байсан, манай хоёр улсын харилцааны хөгжилд одоо ч ихээхэн тус дэмжлэг үзүүлдэг хүн болохыг мэдэх байх.
Манай төлөөлөгчдийг Санкт-Петербург хотноо ажиллах үеэр Оросын Үндэсний номын санд нээгдсэн “Монгол, Оросын ард түмнүүдийн салшгүй нөхөрлөлийн 100 жил” сэдэвт үзэсгэлэн, Рерихийн гэр бүлийн музейд нээгдсэн “Өнгөлөөгүй аяга” сэдэвт үзэсгэлэнгүүд нь хоёр улсын соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжууллаа.
-Айлчлал Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд болсон гэлээ. Мэдээж өнгөрсөн 100 жилийн харилцаагаа дүгнэсэн байх. Дараагийн 100 жилд хоёр талын харилцаа нэг иймэрхүү байна гэж төсөөлөх боломжтой юу?
-Монгол, Оросын харилцаа өнгөрөгч 100 жилийн туршид бүтээн байгуулалтаар дүүрэн байсан. Манай улсын үйлдвэрлэл, газар тариалан, хот байгуулалт, геологи, соёл, боловсрол гээд бүх л салбарт хөгжил дэвшлийг авчирсан он жилүүд байлаа. Монголын ард түмэн үүнд талархаж явдаг. Мөн манай хоёр улс соёл, хүмүүнлэгийн өргөн харилцаатай, ард иргэдийн харилцан ойлголцол, итгэлцэл гүнзгий байдаг нь хоёр талын харилцааны чухал онцлог шинж. Манай мянга мянган оюутан залуучууд зөвлөлтийн их, дээд сургуулиудад суралцаж, эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан.
Цаашид ч энэ онцлогийг хадгалах нь чухал гэдэг дээр оросын тал санал нэгддэг. Дараагийн 100 жилдээ харилцааны түүхэн энэ онцлогийг хойч үедээ өвлүүлж, олон шинэ салбарт хамтран ажиллах боломж их байна. Ялангуяа худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, шинэ томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй.
ОХУ-ын “Газпром” компанитай ОХУ, БНХАУ-г холбосон хийн хоолойг манай улсын газар нутгаар дайруулахаар тохиролцож, судалгааны ажлыг эхлүүлээд байгааг бид бүхэн мэднэ. Айлчлалын үеэр манай төлөөлөгчид “Газпром” компанийн тэргүүн А.Миллертэй уулзаж төслийн талаар дэлгэрэнгүй ярилцсан. Энэ төсөл манай хоёр улсын харилцаа, гурван талын хамтын ажиллагааны шинэ зууныг төлөөлөх томоохон бүтээн байгуулалт болох нь дамжиггүй.
-Энэ хийн хоолойн төсөл ер нь манайд хэр ашигтай төсөл вэ. Байгаль орчин, бэлчээрт сөргөөр нөлөөлөх үү?
-ОХУ-ын хувьд энэ бол томоохон хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажил. Хоёр хөршийг холбосон эдийн засгийн төсөл санаачилгаас хоцролгүй, түүнд оролцож байх нь манай улсын ашиг сонирхолд нийцнэ. “Газпром” компанийн хийсэн урьдчилсан судалгаагаар хийн хоолойг барьж ашиглах нь эдийн засгийн үр өгөөжтэй гэж гарсан. Одоо техник, эдийн засгийн нарийвчилсан үндэслэл дээр ажиллаж байна. Цаашид төслийг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай болно. Манай Засгийн газар энэ ажилд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн.
Хийн хоолой нь стратегийн чухал ач холбогдолтой, аюулгүй байдлын өндөр шаардлага тавигддаг объект. Энэ хоолойг барих, ашиглах, засварлах зэрэг үе шат болгонд нь техникийн болон хууль, эрх зүйн нарийн тохируулга хийх шаардлага гарна. Улаанбаатар төмөр замын дагуух суурин газар, бэлчээрийг хамгаалах тухай дүрэм журам байдаг. Хийн хоолойн хувьд ч түүнтэй ижил төстэй олон төрлийн шаардлага тавигдана. Тиймээс “Газпром” компанийн тэргүүн А.Миллертэй уулзах үеэр хийн хоолойн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллахаар тохиролцсон. Байгалийн хий экологийн хувьд хамгийн аюулгүй эрчим хүчний эх үүсвэр. Хийн хоолой баригдсан тохиолдолд дагалдах дэд бүтэц бий болж, олон ажлын байр бий болно. Хийн хоолойн инженерүүд, энэ салбарын бусад боловсон хүчнийг ОХУ-д бэлтгэхээр ярилцаж байна.
-Монгол Улс ШХАБ-д элсэхгүй, одоогийн ажиглагчийн статусыг хэвээр хадгална гэдгээ оросын талд мэдэгдсэн гэж сонин хэвлэлээр гарсан. Ажиглагчийн статусыг цаашдаа баримтлах нь зүйтэй гэж та бодож байна уу?
-ШХАБ нь Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны чухал байгууллага юм. Тус байгууллагын хүрээнд тодорхой чиглэлээр хамтран ажиллах нь манай улсын эрх ашигт нийцнэ гэж үздэг. Ийм учраас бид ШХАБ-ын үйл ажиллагаанд ажиглагч статустайгаар оролцож, чингэхдээ худалдаа, эдийн засгийн чиглэлийн үйл ажиллагаанд нь түлхүү анхаарал хандуулж ирсэн. ШХАБ-ын гишүүн орнуудын зүгээс манай улсын тус байгууллага дахь статусыг дээшлүүлэх саналыг тавьж ирсэн. Бид мөн энэ асуудлыг судлаж, сүүлийн жилүүдэд манай улсын судлаачид, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын дунд өргөн хүрээний хэлэлцүүлэг явагдаж байна. Одоогийн байдлаар манай улс ШХАБ-тай ажиглагчийн статустайгаар хамтран ажиллах нь хамгийн зохистой гэсэн байр суурь давамгайлж буйг би илэрхийлсэн. Бид цаашид ч тус байгууллагын үйл ажиллагаа, хөгжлийн чиг хандлагыг анхааралтай ажиглахын зэрэгцээ харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажиллах болно.
-ШХАБ-аас гадна Евразийн эдийн засгийн холбоонд манай улсыг гишүүнээр элсүүлэх сонирхол манай хойд хөршид байдаг гэсэн. Хэлэлцээний үеэр ийм асуудал сөхөгдөж яригдсан уу?
-Зөвхөн ОХУ төдийгүй Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бүх оронтой хоёр талын уулзалт хийхэд тус холбоотой хамтран ажиллах асуудлыг тодорхой хэмжээнд ярилцдаг. Энэ удаагийн айлчлалын үеэр ч ярилцсан. Евразийн эдийн засгийн холбоо, манай улсын хооронд хамтран ажиллах тусгай механизмыг бид 2016 онд байгуулан, хамтарч ажилладаг. Хамтарсан ажлын хэсгийн түвшинд худалдаа, эдийн засгийн асуудлуудыг ярилцдаг уламжлалтай.
ОХУ-тай хийж буй худалдаа цар тахлын өмнө хоёр тэрбум ам.доллар орчимд хүрч байсан ч нийт худалдааны эргэлтийн 90 хувийг нь ОХУ-аас Монгол Улс руу нийлүүлж буй импорт бүрдүүлж байсан. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний дийлэнхи хувь, өргөн хэрэглээний бараа, техник тоног төхөөрөмж зэрэг олон нэр төрлийн барааг ОХУ-аас худалдаг авдаг хэрнээ маш цөөн бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр Оросын зах зээлд нийлүүлдэг тул хоёр улсын худалдаанд олон жилийн турш ихээхэн алдагдалтай явж ирсэн. Манай аж ахуйн нэгжүүд Оросын зах зээлд гарахад гаалийн өндөр татвар, тарифын бус саад зэрэг асуудлууд олон саад бэрхшээл тулгардаг. Тарифын бус саад тотгорын нэг жишээ болгож тохирлын гэрчилгээний шаардлагыг дурдаж болох юм. ОХУ-ын хууль журмын дагуу гадаадаас оруулж буй бараанд тохирлын гэрчилгээ шаарддаг. Энэ гэрчилгээг авахад гурван сар орчмын хугацааг зарцуулдаг бол гэрчилгээний хүчинтэй хугацаа зургаан сар байдаг.
Эдгээр асуудлыг шийдэх нэг гарц нь ОХУ багтдаг ЕАЭЗХ-той Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах явдал юм гэж үздэг. Тиймээс бид ЕАЭЗХ-той хамтарсан судалгааны ажлын хэсгийг байгуулан чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах эдийн засгийн үндэслэлийг судлаж байна. Хамтарсан ажлын хэсэг энэ онд багтаан судалгааны ажлыг дуусгаж, үр дүнг танилцуулах зорилготой ажиллаж байна. Шинжээчдийн судалгааны үр дүнд тулгуурлан чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээг эхлүүлэх эсэх гэсэн дараагийн алхам, шийдвэрээ гаргах юм.
-Эгийн гол, Шүрэнгийн УЦС-ын талаар оросын хэвлэлд та нилээд сайн үндэслэлтэй байр суурь илэрхийлсэн байсан. Дээр өгүүлсэн интеграцийн бүтцүүдэд нь манай улс нэгдэхгүй болохоор оросын тал эдийн засгийн томоохон төслүүдэд саад хийдэг юм биш биз дээ?
-Хоёр орны найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаанд нөлөөлөх гадаад хүчин зүйл гэж байх ёсгүй. ШХАБ ч юм уу, бүс нутгийн өөр бусад интеграцид нэгдэхгүй бол хамтарч ажиллахгүй гэж бидэнд хэн ч, хэзээ ч хэлж байгаагүй. Аливаа байгууллагад элсэх эсэх нь манай улсын дотоод хэрэг тул Монголын талын байр суурийг хүндэтгэж үзнэ гэдгээ орос нөхөд маань байнга илэрхийлдэг. Монгол, Оросын харилцаа онцгой шинж чанартай гэдгийг би дээр өгүүлсэн. Бид итгэлцэл, харилцан ойлголцолд тулгуурласан, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай улс. Монгол Улсын хувьд ч, ОХУ-ын хувьд ч энэ харилцаа чухал ач холбогдолтой.
-Монголын төмөр замыг хөгжүүлэх болон бүтээн байгуулалтын бусад төслүүдэд оролцох бодит сонирхол оросын талд байдаг юм болов уу?
-“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхийн тулд өнөөг хүртэл хуримтлагдаад буй тодорхой бэрхшээлүүдийг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Оросын талын хувьцаа эзэмшигч нь “Оросын төмөр замууд” компани. Хүндрэл бэрхшээлийг шат дараатайгаар шийдвэрлэхийн төлөө аль аль талаасаа ажиллаж байна. Манай улсаар дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа болохоор УБТЗ нийгэмлэг ашигтай ажиллаж байна. Гэвч хуучирсан суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, удирдлагын тогтолцоо үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд нь тээг болж ирсэн. Үүнийг шийдвэрлэх зорилгоор манай Засгийн газар багагүй санаачилга гаргаж байгаа.
Нөгөө талаар шинэ төмөр зам барих төслүүдэд Оросын талыг оролцохыг бид урьж байгаа. Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулах, төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор тойруу төмөр зам барих зайлшгүй шаардлагатай тул “Богдхан төмөр зам” төсөл чухал ач холбогдолтой. Айлчлалын үеэр би энэ бүхнийг Оросын талд тайлбарлаж, хамтран ажиллах санал тавьсан. Судалж үзээд нааштай хариу өгнө гэж найдаж байна.
-Петербургийн олон улсын Эдийн засгийн чуулга уулзалтад та оролцсон. Энэ удаагийн чуулга уулзалтын онцлог юу байв? Манай талаас ямар зорилго тавьж оролцов.
-Энэ удаагийн Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт “цар тахлын дараах эдийн засаг” гэдэг сэдвээр болж өнгөрлөө. Цар тахал дэлхий нийтийн эдийн засагт маш их сөргөөр нөлөөлсөн. Цар тахлын дараа эдийн засгаа хэрхэн сэргээх вэ гэдэг бидний хувьд ч томоохон сорилт. Чуулга уулзалт цар тахлын үеийн онцгой дэглэмийн үед зохион байгуулагдсан ч эдийн засгийн бүх салбарт шинэ боломж, арга зам, түнш хайх, сайн туршлага судлахад чиглэсэн олон арга хэмжээ болж өнгөрлөө. Чуулга уулзалтад 140 орчим улсын төлөөлөл, Катар улс зочин статустай оролцож, компаниуд 3,8 их наяд рублийн өртөгтэй хамтын ажиллагааны 800 гаруй гэрээ байгуулсан. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин чуулганы нэгдсэн хуралдаанд биечлэн оролцсон. Петербургийн энэ чуулга уулзалт бизнес эрхлэгчдэд түлхүү хандсан арга хэмжээ. Тийм болохоор чуулга уулзалтын хүрээнд Оросын төр засаг, томоохон хувийн хэвшлийнхэнтэй уулзах ховор боломж гарлаа. Энэ удаагийн чуулга уулзалтыг гибрид буюу хосолсон хэлбэрээр зохион байгуулсан нь анхаарал татсан. Гадаадын зарим зочид төлөөлөгчид арга хэмжээнүүдэд өөрийн улсаас цахим хэлбэрээр оролцсон. Олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулахдаа цаашид энэ хэлбэрийг ашиглах нь олон талын давуу талтай болох нь харагдлаа.
-Айлчлалын үеэр таныг хэвлэлд мэдээлэл хийхдээ монголоор ярьсан гэсэн шүүмжлэл гарч байсан. Гэтэл сүүлд нь та оросын телевизэд ярилцлага өгөхдөө оросоор ярьсан. Ер нь Гадаад харилцааны сайд ямар үед нь монголоор, ямар үед нь гадаад хэлээр ярих ёстой юм бэ?
-Монгол Улсын төрийн албан ёсны хэл бол монгол хэл. Тиймээс дээд, өндөр түвшний хоёр талын албан ёсны уулзалт, хэлэлцээг бид монгол хэлээр, орчуулгатай хийдэг. Харин олон улсын арга хэмжээнд англи зэрэг түгээмэл хэлээр голдуу ярьдаг. ОХУ-д хийсэн айлчлалын үеэр хэлэлцээ, арга хэмжээний албан ёсны хэсгүүдэд монгол хэлээр орчуулгатай яриад, бусад үед цаг хэмнэх зорилгоор буюу богино хугацаанд илүү олон зүйл ярилцах үүднээс оросоор ярьсан.
-Монгол Улс хилээ нээгээд гадаад арга хэмжээ хэрэгжүүлэхэд харьцангуй гайгүй боллоо. Цаашид аль улсад айлчлах гэж байна вэ?
-Цар тахлын нөхцөл байдал дэлхий нийтэд амаргүй хэвээр байна. Шууд нислэгүүд бүрэн нээгдээгүй нөхцөлд гадаад арга хэмжээ хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа. Цаашид цар тахлын нөхцөл байдал намжиж, бусад улс оронтой харилцан тохирч хилээ нээсний дараа гол түнш орнуудад айлчлах, айлчлал хүлээж авах тухай бид ярилцаж байгаа.
Сэтгэгдэл0
Хийн хоолой яахав ээ? Спутник вакцины хоёр дахь тун вакциныг оруулж ирэх талаар яриачээ. Гадаад хэргийн сайд ямар хариуцлагагүй юм бэ?
газпром ёвроп руу хичнээн ч шугам татав ёвропууд нь герман өөрөө хүсээд байна шаардлага хэрэгцээ их байна гаазны цахилгаан станц дизель станц байгальд ээлтэй америк япон азиуд буцаад нүүрсэндээ орсон ш дээ мардайн уран байгаа юм чинь орсоор атомын станц байгуулахад болохгүй зүйлгүй 1921 оны ленин сталин сүхбаатар чойбалсангийн ардын хувьсгал харангатний бус хөгжлийн зам соёлын довтолгоон хүн амыг эрүүлжүүлж хүн ам өссөн явдал гадаадын дайсан манж хятад гамин барон японы түрэмгийлэл оспаны дээрэмчидтэй хийсэн тулалдаануудад монгол хүн ялагдаж боолчлогдохоос монгол хүний амь насыг аварч өвчин зовлонгоос ангижруулж ирсээн МОНГОЛ ХҮН АХ ДҮҮ ОРСЫН АРД ТҮМЭНДЭЭ АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДААТГАЖ ИРСЭН
ОХУ-д албан айлчлал хийгээд Оросоор цээжилсэн юмаа хэлээд амьгүй ярилцлага өгөөд явсан мал авгай. Энэ хүнд цаг үед ганц САЯ тун вакцин аваад ирж чадахгүй нэр хүндгүй нүүрийн буянгүй казиночин. ГХЯ-ны сайд гэж энэ арчаагүй сдакыг зайлуул. Хийн хоолойг чинь барааг харахгүй Монголчууд өвдөж үхэж дууслаа.
Харин ч хариуулагатай
Gadaad hergiin saidiin hiih ajliig soshialaar zaaj ogoh ni l dutaj gene. UOK ene tal deer ajillaj bgaa sh dee. Orosiin delguurees yum hudaldaj avch bgaa shig Sputnik-iig avch bolohguig medehgui dee ingeed bgaamuu esvel oo shaltag haigaad ulstorjuuleh gej hicheegeed bgaamuu. Zarim neg noxod arai denduu bna shuu
Бодит байдал дээр хэрэв нэр хүндтэй, мэргэжлийн чадамжтай сэтгэлтэй ГХ-ны сайдтай байсан бол албан айлчлал хийж байгаа хөрш ОХУ вакцин үйлдвэрлэгч орон учраас өвчин үхэлдээ баригдсан хөрш орныхоо ГХ-ны сайдад 1 сая тун вакцин бэлэглээд л явуулах байсан. Аль 1-р сараас л ГХЯ ОХУ-тай гэрээ хийж байна гээд байсан ?? ГЭТЭЛ яав ?? ГХ-ны сайд нь өөрөө албан айлчлалаар очоод ганц тун вакцин бэлгэнд байтгуай худалдаж авах асуудлаа эцэслээлгүй ирж байна ш дээ. Айлчлал дууссанаас өчнөөн хоногийн дараа ГХЯ ЭМЯ Спутник авахаар хөөцөлдөж байна.... "ОХУ эцсийн хариугаа өгөөгүй байна"... гэж ЭМЯ-аас мэдээлж байна ш дээ. Ийм УТГАГҮЙ ЗҮЙЛ байж болох уу ??
Энэ хүнд цаг үед ийм балай ГХ-ны сайд Монголд хэрэггүй. ЗГ-ын шугамаар 1-р сараас хойш ОХУ-аас вакцин авч чадахгүй байна. Эм импекс концерн хувийн хэвшлийн оруулсан 40.000 тун Спутникийг ЗГ нь булааж аваад сонгуулиар түр хэл ам дарлаа. Иргэдийн 2 дахь тун байдаггүй. Батцэцэг гэж улсын шалгалт өгч байгаа оюутан шиг нүднээс нь өөр юм хөлдлөхгүй цээжилсэн юмаа хэлдэг амьгүй ярилцлага өгч байгаа амьтныг хэн тоох вэ дэ. Орос сургууль төгссөн цэвэрхэн хэллэгтэй хүүхнүүд Монголд гудамжаар дүүрэн байна. Шөнө болгон өндөр үхэлтэй, өндөр өвчлөлтэй байхад муухай бясаа шиг царайтай зургаа тавиад л өөрийгөө сурталчилаад байх юм. Чиний бясаа шиг царай Ард түмэнд хэрэггүй. Монголын ард түмний эрүүл мэнд, амь нас хамгаас түрүүнд чухал байна. ОГЦОР
Чамаас л дээр юм байна лээ оросоор ярихдаа. Чи дурак бол монголоор ч олигтой ярьж бичиж чадахгүй эргүү ац байна192.82.75.243
Эх хэлээрээ орчуулагчтайгаар ярилцах нь эрхэм хүндэт ёс юм байна даа. Гадаад хэлээр шууд ярилцах нь колони улсын ёс юм .
орос монголыг колоничлож байгаагүй одоо хятад америк япон солонгос барууны оруд л колничлож байгаа шүү монгол орсоо гомдоосон орос өрөө цайруулсан ЗХУ-ын бүх орсын юм болгоныг монголын хөрөнгөтнүүд зарж идэж ард түмний амьдрал доройтлоо орсын ард түмэн монголын ард түмнээ хамгаалах л байх орос бидний амь нас тусгаар тогтнолын баталгаа юм монгол хүн байхгүй болбол мянган монгол байгаад яах юм
Оросоор маш цэвэр сайн ярьж байгаа нь бахархмаар байсан. Уг нь вакцин эх орондоо хийх талаар сайн ярилцаад ирэхгүй дээ. Бодвол Баттулга санаачилсан болохоор орхи цаашаа гээ биз. Энэ корона мөддөө биднээс салах янзгүй. Изралийн өмнө орсон гээд байтал өвчлөлөөрөө дэлхийд нэгд орсон ч гэх шиг ёстой ухаан хүрдэггүй ээ.
Asuudaliin "ungun" taliin umiig (just razor-thin surface of the issues) cheejlen, cheejlen yaridag saidtai bolchood baigaamdaa, huurhii. Asuudaliin gun gunzgii ruu orohoo baiya, yadaj 2 nuudeliin tsaadah utga aguulgiig medeh chadamjgui, bolovsrolgui, tiim baidalaa ch uuruu oilgohgui yavna daa, huurhii ene emegtei. Gadnaas 80,90%-iin hamaaraltai uls maani iim bolovson huchintei, said, saidantsartai bgaa uchraas hugjihgui, dandaa buh uzuulelt, indicatorooroo Aguu Ih Haan Chingisiin Mongol min Afrikiin ulsuudtai en zeregtsej, esvel adag suuld ni orchood, undiihgui olon jil bolj bgaa um daa.
Энэ харин бодитой бичжээ. Орос вакцин хандивласан. Бас манайх мөнгөөрөө 1 сая тунг авахаар гэрээ хийж, мөнгөө шилжүүлсэн. Уг нь эрт орж ирэх байсныг Баттулга намайг айлчлуулаад надад өгч явуул гэх ухааны юм ярьж Элчин сайд Даваа нь хөөцөлдөж хйошлуулсан. Тэгээд л энэ сонгууль дуустал зогсоочихсон юм. Харин одоо бол өгөх ёстойгоо өгч таарна. айлчлалын бэлтгэлийг маш сайн хангасан байна билээ. Угаасаа гадаад яам их туршлагатай яам. Одоо харин тэр Даваа тавиулыг түргэн татах хэрэгтэй дээ.
Яагаад Монголчууд маань ийм нимгэн, хоосон гуйлга үргэлж гуйдаг сэтгэхгүй байдаг байнаа. Ах дүүгийн харилцаатай Социализм аль эрт өнгөрсөн!? Сайнаар ярьвал уламжлалт найрсаг хөршийн харилцаа бий! Гэхдээ бид тэгж чадалуу!ЗХУ унасны дараа хамгийн хүнд үед Зөвлөлтийн армийг хөөж гаргасан, дараа нь элдвээр мөн ч их ярьсан. Социалмзмаас зөвхөн Монгол улс хожсон гэдэг! Одоо бол Харилцан ашигтай зах зээл, бизнесийн хамтын ажиллагаа гэж байнаа! Хүний сонирхол татаж байж өөрийн бизнесээ ярина даа хамгийн энгийнээр.. Эдийн засгаа хөгжүүлж байж хөрөнгө мөнгөтэй байна биз дээ. Төр засгийн буруу, бодлого Үргэлж гуйлга, тусламжийн гайгаар улс орон ийм арчаагүй, өвчиний үүр болж байна!!!! Ямар муухай алгаа тоссон авах идэх сэтгэлгээтэй улс бэ! БИД
Спутникийн 2-р тунгаа авчраачээ. Ажилаа хий л дээ.
ардчиллын адгууснуудаас болж ханилж явсан сайхан ханиасаа хөндийрүүлж өрөнд орсон хятадын боол өвчинд баригдсан яр тэмбүүтэй монгол байсан бол одоо хятад вирусанд алуулсан монгол хий америкийг мөрөөдсөн мөртөө чингэс гэж чээжээ цохисон чин гүрний шизонууд хэлэх юмаа олж хэлээчээ эрдэнэтийн хаалгыг эвдсэн одхүү тэрүүтнүүд эгийн гол дээр цахилгаан станц барина гэж орчлонгийн сайхан орос хүнд салаавч өгдөг ойворгон согтуу АН намын дээрэмч луйварчид эрдэнэт хүн орсыг эрхшээлдээ оруулах санаатай юу эрдэнэт үйлдвэр эгийн гол та нарт падгүй
СПУТНИК ХОЁР ТУНГ ОРУУЛЖ ИРЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАА.
ХЭЛ, СОЁЛ,ГАДААД БОДЛОГЫН ХУВЬД МАШ САЙН БАЙЛАА.
Тодорхой бөгөөд товч, бүх зүйлийг базаж, илүү дутуу сул үг оруулаагүй сайн ярилцлага болсон байна. Ээрч муураад, авцалдаа муутай, ая тал зассан зарим хуучин сайдуудын ярилцлагаас хаьгүй илүү байна.
Сайдаа тэр хийн хоолой моолой гээд том сэдвээр дуугараад яахав. Чи бид 2ын vед бvтэхгvй. Харин тэр Спутникээ яриач. 2 дахь тун тариулах хугацаа хэтрээд сvйд боллоо
монголын хийн хоолойг 3 -хан сарын дотор барих байлгүй одоо баруун европин захиалга дууса
Бүтнэ