Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын анхны цуглааны үе л дээ. Радио сонсож байсан чинь нэг нѳхѳр “Би Тосонцэнгэлийн сахилгагүй нѳхдийн нэг нь байсан. Гэхдээ одоо тэр хамаагүй, би одоо бол эх орныхоо тѳлѳѳ тэмцэж байна” гэж хэлэхийг сонсоод Тосонцэнгэлийн хэдэн залуу багш нар, хэн болохыг нь таних гэж зѳндѳѳ нэр дэвшүүлэн таамаглаж билээ. Тэр нѳхѳр Дарь.Сүхбаатар байсныг хэсэг хугацааны дараа мэдээд би лав гайхсан.
Дарь.Сүхбаатар маань 1984 онд Германаас ирж, Завханы Тосонцэнгэлийн 10 жилийн сургуульд багшилж эхэлсэн цагаас бид найзалж байгаа. Орос хэлний багшаар ажиллаж байсан Г.Гүнчинсүрэн агсан бид 3 арай дотно найзууд байв. Боловсролын салбарын шинэчлэл, нийгэм улстѳр, шүлэг яруу найраг бидний ярианы сэдэв байлаа. Залуу байсан болохоор юу эсийг хийх билээ. Онгиргон хѳѳрүү насны араншингаар сайдаж муудалцаж, бас хѳгжилдѳж явсан нь зѳндѳѳ.
Цалингаа буухаар ганц “шил юм” аваад манайд сууж мѳрѳѳдлѳѳ хуучилцгаана. Сургуулийн багш нарын концертод “хоор”-онд зогсон дуулж, шүлэг уншиж, хаврын ажил, намрын хадланд хамт явж жаргал зовлонгоо хуваалцаж байсан нь бидний нѳхѳрлѳлийг ойртуулсан. Тэр үед биднийг удирдаж байсан Ж.Нацаг захирал биднийг ажилд сургаж, сайн багш нар болгон тѳлѳвшүүлж байсан юм. Бас хамт олон ямар байх ёстойг ч сайн ойлгуулсан.
Хэдэн жилийн дараа Дарь.Сүхбаатар маань Улаанбаатар руу сургуульд явлаа. УБДС-д суралцаж байхдаа ардчилсан хувьсгалд анхнаас нь оролцож, “Залуу уран бүтээлчдийн Улсын зѳвлѳлгѳѳн” дээр МоАХ байгуулагдсаныг зарлаж байсныг санаж байна. Дотоод сэтгэлд нь бадамлаж байсан итгэл үнэмшилийн үнэт зүйл нь түүнийг хѳтѳлсѳн гэдэгт би итгэдэг. Залуус бид ардчилалыг дэмжиж байсан атлаа болгоомжилж байсан тэр цаг үед Дарь.Сүхбаатар маань эр зориг гарган бүхний тэргүүнд шантралгүй явж байсанд бид бахархаж байсан. Тэр үед мань хүн улстѳрийн “ОД” болсон байсан ч бидэнтэй цаг гарган уулзаж амждаг байв.
1996 оны УИХ ын сонгуулиар түүнийг тѳрсѳн нутаг болох Завханы Тосонцэнгэлдээ нэр дэвших байх хэмээн хүлээж байсан ч Улаанбаатар хотоос нэр дэвшсэн. Хамтран зүтгэгчид нь улстѳрийн ѳндѳр албан тушаалууд дээр очиж байхад энэ бүхэнд тэгтлээ улайран шуналгүй, ѳѳрийнхѳѳрѳѳ үлдсэнд одоо ч гайхдаг. Түүнд ѳѳрийн гэсэн үнэ цэнэ байсан юм болов уу? гэж хожим эргэцүүлсэн л дээ.
Хэдийгээр олны танил болсон байсан ч бидний хувьд мѳнѳѳх Тосонцэнгэлийн сургуульд багшилж байхдаа үерхэж байсан харилцаагаа тэрээр хэзээ ч ѳѳрчлѳѳгүй. Хэрэгтэй цагт найзууддаа дэм болж, асуудал шийдэх болоход ѳѳрийн боломжоороо тус болж чаддаг байсан нь түүний мѳн чанар. Хааяа ганц шил юм хувааж уун ярилцаж суухад түүний сэтгэл дотор омголон дэврүүн, худалдагдахгүй бардамнал, үнэнч үлдсэн үнэт зүйлийн “үнэр” мэдрэгдээд байдаг юм. Магадгүй албан тушаал эрх мэдэлд шунаж, ѳѳртѳѳ олдсон боломжоороо хувийн сонирхолоо гүйцэлдүүлээд явсан бол ѳнѳѳдѳр тэр биднээс холдож одох байсан ч магадгүй. 36 жилийн дараа ч “Муу анд минь” гэж дуудаж, сэтгэлээ уудлан ярилцах найзтай байна гэдэг сайхан. 30 жилийн ѳмнѳ ардчилалын түүчээ байсан Дарь.Сүхбаатар анд минь юуны тѳлѳѳ ѳѳрийгѳѳ зольж байснаа эргэцүүлж л байгаа байх. Түүний хүссэн ардчилал мѳн эсэхийг ѳѳрѳѳсѳѳ асууж л байгаа байх. Ямартай ч Дарь.Сүхбаатар анддаа Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баяр хүргэе. Алт удах тусмаа чанаржиж, бас ѳнгѳ орон гялалздаг гэх юм билээ.
Г.Галбадрах
Сэтгэгдэл0
Монголд ардчилсан хувьсгал бүрэн утгаараа ялаагүй. Зүгээр нэг намын удирдах дээд байгууллага болох улс төрийн товчоог огцруулсан. Тэгээд л зогссон. Зүй нь тэр намыг татан буулгаж коммунистуудыг устгах байсан. Ингээгүйгээс монголд коммунистууд дэлхийгээс нуугдаж үлдсэн. Одоо тэд монголыг самарч байна. МАН гэдэг бүлэглэлийн дор хуйвалдаан, хулгай дээрэм, хэлмэгдүүлэлт, булаан авалт, залилан, хоосон мэдэгдэл, сүржин амлалт, хуулийн завхрал, урвалт шарвалт, талцал, дайсагналцал, мэдэмхийрэл гааруулж эх орноо худалдаж, ард иргэдээ системтэйгээр ядууруулж хаялаа. Ийм хариуцлагагүй хүмүүсийг коммунистууд гэдэг юм мэдэж авцгаа.
Одооны ийм арчаагүй монголыг МАН биш зүсээ хувиргасан хамелионууд болсон АН-ын удирдлагууд ийм болгосон
хятадын сүүлийн 30-40 жилийн бахдам амжилтыг харж ажихуйд харин ч эсрэгээрээ эдийн засгаа либеральчлаад, төрийн институцээ тэр чигт нь коммунист уламжлалаараа авч явсан. зху ч тэгэх ёстой байсан, эдийн засгаа шууд либеральчлаад явахгүй, улс төрийн институцээ дур зоргоор нь тавьчихсанд алдаа нь байгаа юм
Монгол хүмүүсийг хагаралдуулан коммунист гэж устгана Тэгэхээр хөгжин гэж яаж чиний үхэр толгойнд орж ирэвээ
Дарь Сүхбаатарын нэг үр дүнгээ өгөж чадалгүй нам дарагдсан нэг санаачлага бий,АН- ын ахмадууд,тэр үеийн НАХ яаамныхан мэднэ. Одоо бол АН нь ч,МАН нь ч хав дардаг биз. Ардчилсан хувьсгалын дараахан Дарь Сүхбаатар Соц нийгмийн үед НАХ яамны мэдээлэгч хийж явсан нөхдүүдийг ард түмэнд ил болгоё гэдэг санаачлага гаргаж хэдэн нөхөд НАХ яамны архивт очиж холбогдох архивын материалуудыг гаргаж үзсэн байдаг. Гай ч гэхүү,лай ч гэхүү тэр хүмүүсийн нэрс дотор манай ардчиллын хараацайнуудын нэрс ,нууц нэрсүүдтээйгээ байсан учраас хэргийг тас нуухаар шийдсэн байдаг....Ер нь пост коммунист орнуудад бол нийтлэг үзэгдэл. Хэдэн жилийн өмнө Украин улс ЗХУ- ын үеийн архивын материалаа ил болгох үед Польшийн ардчиллын анхдагчдийн нэг Лех Валенса КГБ- ийн мэдээлэгч байсан нь илэрч дуулиан болж байлаа.
Үнэхээр Ардчилсан хувьсгалын үнэт зүйл болсон үнэн Баатар, бахаралт амьд Түүх мөөн.
Сэтгүүлч Лодой бил үү, Шодой бил үү нэг их мэдэгч байна аа хүн урдаа суулгачихаад л прокурор шиг байцаагаад л , шүүгч шиг яллаад л, эрдэмтэн мэргэд шиг зааж сургаад л ,том том онол яриад л, өөрийнх нь байж байгаа төрх энэ тэр бол би шүү л гээд ёстой ёс зүйгүй онгиргон сагсуу хоосон толгой байна даа. Бас хүнийг алаг үзнээ зарим нь камер хараад сандараа д үгээ буруу хэрэглэх хэлэх гэсэн санаагаа буруу илэрхийлэх энэ тэрийг бол өлөн амьтан шиг шүүр ч аваад гуйвуулаад л тоглож өгөх юм . Заримынх нь өмнө гөлөг болчихоод л царай нь минчийгээд чацага харвах шахах юм. Ер нь энэ сэтгүүлч гэх нөхдүүдэд соёлтой харьцаа , хүний ёс жудаг бусдыг хүндлэх энэ тэр юм байна уу . Ихэнх нь хүн шантаажилж хөрөнгө нэр хүндтэй болох замыг сонгож байх шиг байна даа. Энэ нөхрийн нэвтрүүлэг хүнийг доош хийж гутаан доромжлох түүгээрээ бусдын анхаарлыг татах гэсэн чиг хандлагатай юм шиг . Энэ нэвтрүүлэгт оролцох дараагийн хүмүүс минь сайн сайхан үнэн бодит мэдээлэл өгье гэж бүү оч харин энэ Шодойтой яг адилхан ха
Байцаагч Шодой сайхан нэр өгсөн байна.
shodoi shodoi shodoi
Сэтгүүлч БаатархуяагааЧи Элбэгдоржийн бууны нохой байхаа .Одоо Элбэгдоржоо магтаад нэг сайхан бичээдэхээ хө хө хэ хэ ,Элбэгдорж чи өөрөө 2017 онд Ерөнхийлөгчийн суудлаас буухаас өмнө Монгол Төрийг самарсан луйварчин биз дээ чи өөрийгөө бодож амиа аврах санаатай солиорч байнаа ичээч чи шорондоо орж тэндээ жаргаа. Бүх хулгайлсан хөрөнгөө Монгол Улсад ,Ард Түмэнд өгөө
Dari Suh-baatar haana yum hiij baigaa ve?
Энэ хүн амьд уу?
zov xoo
Миний мэдэх Дарь Сүхбаатар бол хэцүү хүн дээ.
guij tuuj baij n3g youm ajiltai bolood ardchilal.jarihaa baisan baihaa kkk
Tsenzuurgui nevtruulegt orohdoo hulchignaad boorunhiilj yariad bsn, uul n jinhene unenig yarina gej bodod blaa
Сумтай гарууд
Генраль ч юмуу, Хурандаа ч юмуу аймаар ёслолтой гарч бсан, энэ согтуу солиот
Улс орныг салбар, салбарын бодлогыг оновчтой боловсруулдаг, мэдлэг, боловсролтой , шудрага, сэтгэлтэй хүмүүс удирдаж байж, хөгжүүлнэ. МАН,АНамыг сонгуульд ялахад нь томилогдсон дарганцар, мэргэжитнүүдийн ихэнхи нь 4 жилд яаж баяжихаа л боддог байх аа.Үүний шинэ ажлын байр , үйлдвэржилт байхгүйгээс ядуурал ихэссэн шүү дээ..
Одон тэмдэг шагналын гол инээдтэй амьтан
Obeg, d hurandaa bsan.chadal ni term..
12-Р САР / Зул сарын баярын санал Шуурхай сурталчилгаа !!! 6 цагийн дараа: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 1000 доллар 2000 доллар олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2000 доллар 4000 доллар олдог 3.000 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 6000 $ олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 5,000 $ нь 10,000 доллар олдог 10000 $ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 30,000 $ олдог 20,000 долларын хөрөнгө оруулалт 100,000 доллар олдог Бүрэн ашиг баталгаатай !!! Телеграм сувгаар надтай холбоо бариарай: @ seidnaly одоо хөрөнгө оруулалтаа тохируулахаар !!!! whatsapp: +33 7 52 43 26 19
Арай л жудагтай ёс сурталтай нь ард үлдээд байх хэцүү ч юм даа!! Хамгийн увайгүй эрээ цээргүй загнаж чаддаг нь ширэн нүүртэй Элбэг, Үүл мэтийн хулгайч луйварчид нь урд гарч орилолдоод ардчилалыг гутааж самарч дууслаа!!
Эрхэм нөхөр Го.Галбадрахдаа гилайя