“УУЛЗАЖ, УЧРАХ ЕРӨӨЛТЭЙ “УНАГАН ХАЙР”-ЫН ЭЗЭД
Уулзахын заяанд өглөө нар шиг туяаран ирчихээд
Удаан жаргалын заяанд ирдэггүй унаган хайр юм уу
Уужмын холд зүрхэн тольтноос гээгдээгүй мөртлөө
Учралын жаргалд инээгээгүй
Цайлган хайлган унаган хайр аа...” хэмээн хүн бүрийн зүрх сэтгэлд залуу нас, хайр дурлалыг мөнхлөн хөглөж байдаг сайхан дууг амьдруулсан уран бүтээлч бол Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах. Монголын урлагт 1980-аад оны сүүлч, 1990 оны эхээр хөл тавьсан тэрээр дууны болон тайз, дэлгэцийн уран бүтээлүүдээр тодрон гялалзсан юм.
Улсын драмын эрдмийн театрт нээлтээ хийгээд буй “Анна Каренина” жүжгийн гол баатрынхтай түүний амьдрал тун төстэй. Сайн, муу өчнөөн зүйлтэй нүүр тулсан ч, эмзэг турьхан биедээ даашгүй ачаа үүрсэн ч, уян зөөлөн сэтгэл нь давж гарамгүй байсан тэр бүхнийг урлаг, уран сайхны хөг эгшгээр, эмэгтэй хүний зориг тэвчээрээр даван туулж ирсэн түүнийг “Амьдралын тойрог” онцоллоо.
“МОРЬТОЙ Ч БОЛООСОЙ”-ГИЙН ГОНЧИГ БУЮУ Г.БАТСҮХИЙНД ЗАЯАСАН ЭРДЭНЭ

Б.Нармандах Улаанбаатарын унаган иргэн, араасаа хоёр эмэгтэй дүү дагуулсан айлын ууган охин. Зулайг нь гишгэж төрсөн ах нь наймхан сартайдаа орчлонгоос буцчихсан тул түүнийг мэндлэхэд аав ээж хоёр нь айдас, гунигаа үргээж, алгын чинээ охиноо эрхлүүлэхийн дээдээр эрхлүүлж өсгөжээ. Түүний аав Монголын ард түмний сэтгэлд “Морьтой ч болоосой” киноны Гончигийн дүрээр мөнхөрсөн Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Батсүх билээ. Г.Батсүх гуай Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Тольт гэдэг газар олон хүүхэдтэй айлд төрж, багадаа айлд өргөгдсөн байна. Харин ээж нь Архангай аймгийн Хангай суманд төрсөн Ц.Намжин гэдэг хүн байж. Хаа ч явсан цагаан цайлган, сайхан инээд цалгиулж явдаг Г.Батсүх 15-хан настайдаа “Бөмбөгөр ногоон” театрт дагалдан дуучнаар орж хоёрдугаар зэргийн дуучин болж, хожим ДБЭТ-ын балетын найруулагч хийж явсан урлагийн олон талын авьяастай нэгэн. “Морьтой ч болоосой” кинонд дүр бүтээхдээ тэрээр монтажчин бүсгүй Ц.Намжинтай танилцсанаар гэргийгээ болгож, гурван сайхан охинтой болжээ.
Б.Нармандахыг урлагийн хүн болоход аавынх нь нөлөө их байж. Аав нь гараасаа салгахгүй дагуулах тул охин нь урлагийн орчинд өсч торнижээ. Г.Батсүх гуайг балетын найруулагчаар ажиллаж байх үед охин дэргэд нь суугаад дуурийн театрт тавигдаж байсан балет, дуурь, дуулалт жүжгийг хажуунаас нь үзнэ. Бас жүжигт ч тоглоно. Тавхан настайдаа “Чио Чио сан” дуурийн бяцхан охины дүрд тоглож, Монголын дуурийн урлагийн алтан үеийнхний тод төлөөлөл болсон Х.Уртнасан, Найдалмаа нарын дуулахыг харж, сонсч өсчээ. Урлагийн энэ орчин түүнд нөлөөлөхөөс яах билээ. Гэхдээ орчин байгаад авьяас үгүй бол урлагийн ноён оргилд хэрхэвч хүршгүй. Удам залгасан авьяас нь түүнийг 35 жил урлагийн тайзан дээр өвөрмөц нэгэн тод өнгө болгон гялалзуулсаар иржээ.
Таван настайдаа дуучин, жүжигчний гарааг эхлүүлсэн болохоор тэрээр Нийслэлийн 24 дүгээр сургуулийн босгоор алхан орсон цагаасаа л урлагийн үзлэгийн ихэнхийг дааж гардаг болсон гэдэг. Бага байхаас Оросын нэвтрүүлгүүдийг их үзэж, орос дуучдын намтартай пянзыг сонсч дуулдаг байж. Ингэж явсаар IX ангидаа улс төрийн “Үүрийн туяа” хамтлагт дуучнаар орж уралдаан тэмцээнд оролцож тэргүүн байр эзлэх болжээ. Монгол, Германы залуучуудын урлагийн наадамд явах болоход насанд хүрээгүй байсан учраас насаа нэмж Хирошима охины “Цаасан шувуу”-г дуулж оролцсон түүхтэй. 1979 онд сургуулиа төгсөөд урлагийн хүн болно гэж хатуу шийдээд байж. Гэтэл УБДС-ийн кино драмын ангид элсэлт авдаггүй жил нь таарчихаж. Иймд МУИС-ийн харьяа Полийн дээдийн инженерийн ангид шалгалт өгтөл тэнцжээ. Хэдийгээр дуулдаг ч жүжигчний ангид тэнцэх үгүйгээ мэдэхгүй учраас нэг жил зүгээр байхаар өөрийгөө бэлдье хэмээн Хүүхдийн театрт шалгалт өгсөн байна. Жүжигчин аавтай атал хүний урманд этюд ч зааж өгсөнгүй. Хараад байтал харин ч эсрэгээрээ “Юу чаддагаа үзүүл” гэсэн гэдэг.
Дуртай зүйл нь хэнд ч далавч ургуулдаг шидтэй гэлцдэг. Түүнийг шалгуулахаар очиход “Гарын таван хуруу” киноны Шагдар буюу Л.Лхасүрэн багш тэргүүтэй олон хүн шалгалт авч таарч. Янз бүрийн даалгавар өгч, этюд хийлгэсний эцэст дагалдан жүжигчнээр тэнцүүлсэн байна. Өнгөрсөн хойно “Аав яагаад надад этюд зааж өгөөгүй юм бол” гэж бодоход ерөөс тэр үеийнхэн өөрийн хүч чадлаар шалгуулаад тэнцдэг байж. Театр ч авьяасыг үзүүлэлт болдог хатуу шалгууртай.
Ингэж тэрээр Хүүхдийн театрт 1979-1980 онд дагалдан жүжигчин хийгээд УБДС-ийн Кино драмын ангид шалгалт өгч тэнцсэн ч хүчингүй болгочихсон гэдэг. Учир нь тухайн үед театрын шиф байгууллагын тариалангийн ажилд явсан үе таарч дахин шалгалт өгөхөд Төрийн шагналт, Ардын жүжигчин, эрдэмтэн, зохиолч Э.Оюун, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар, Л.Лхасүрэн нар шалгалт авчээ. Кино драмын ангид ороход нэрт найруулагч Г.Доржсамбуу дөнгөж Киевийн сургууль төгссөн залуухан багш тэдний ангид Уран чадварын хичээл заах болсон бол урлагийн онол, урлагийн түүх, судлалын хичээлийг Ардын жүжигчин Э.Оюун, доктор, профессор Ж.Дашдондог, профессор Р.Ринченсамбуу, тайзны ярианы хичээлийг Ц.Байгалмаа, Л.Чаминчулуун, тайзны хөдөлгөөний хичээлийг Н.Цэвээнравдан, бүжгийн хичээлийг гавьяат багш А.Навчаа нарын алтан үеийн урлагийн зүтгэлтнүүдээр заалгажээ.
Суралцагчдын тооноос хамааран тэдний ангийг хоёр хэсэг болгоход Б.Нармандах нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу багшийнхаа удирдлагад багтаж жүжигчний уран чадварын “А” үсгийг заалгах алтан боломж тохиожээ. Багшаараа хоёр жил мэргэжлийн хичээл заалгаад байтал III, IV курст Юрий Филиппович Высоцкий гэх орос багш хичээл орох болжээ. Орос багш нь дипломын хоёр жүжиг найруулахад Б.Нармандах гол дүрд сонгогдон тоглосон байна. Тэрээр гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, “Гарын таван хуруу” киноны Ж.Оюунцэцэг, Наранцэцэг нартай нэг ангид хамт сурсан. Хэдийгээр жүжигчний анги төгссөн ч зарим нь амьдралын шуурганд өртөн өөр ажил эрхэлж, урлагийн зам салаалсан гунигтай түүх ч бас бий.
МОНГОЛ АННА КАРЕНИНА-ГИЙН БОДИТ ТҮҮХ
Нэг бүсгүйн амьдрал, хайр дурлалыг нийтээрээ шүүж, хүний нүүр харах эрхгүй, явах газаргүй, ажиллаж амьдрах орчин нөхцөлгүй болгож орхисон тухай эмгэнэлтэй, харуусалтай үйл явдлыг тэртээ 1800-гаад оны үед бичсэн Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романыг УДЭТ-ын найруулагч Б.Наранбаатар найруулан тайзнаа тавьж, нээлтээ хийснээс хойш хоёр хонож байна. Ямар ч цаг үед тоглосон тухайн нийгмийнхээ араншинг харуулж байдаг шидэт зохиол мөн асч дүрэлзсэн 18 насанд, амьдрал таньсан 25 насанд, жамыг ухаарсан 60, 70 насанд уншихад өөр өөрийнхөөрөө ойлгож хүлээж авдаг онцгой бүтээлтэй монголчууд ХХI зуунд шинэ нөхцөл байдалд бас шинээр танилцаж байна. Тэгвэл энэ жүжгийн гол дүр болох Анна Каренина-гийн амьдралыг Б.Нармандах зарим талаар давтаж, өдгөө жүжигт үзүүлж буй үйл явдлыг өөрийн биеэр туулж энэ хүрсэн нэгэн. Ингэж хэлэхэд хилсдүүлсэн бас хэтрүүлсэн болохгүй байх.
Б.Нармандах 1982 онд театрын уран бүтээлчидтэй тоглолтоор явж байхдаа ирээдүйн хань Ардын жүжигчин Л.Жамсранжавтай анх танилцжээ. Монголчуудын дунд, шавь нарынхаа сэтгэл зүрхэнд, хань, хүүхдүүд нь “Жаамаа” хэмээн авгайлан өдгөө ч дурссаар байгаа нэрт жүжигчин Л.Жамсранжав агсан бөхөөр бол тэр үеийн төдийгүй Монголын урлагийн алтан тайзнаа, түүхийн мөнгөн хуудаснаа цагийг эзэлсэн их аварга билээ. Мань хүн тухайн үед Б.Нармандахыг өхөөрдөөд “Өө, чи нөгөө “Унаган хайр”-ыг дуулдаг хүүхэд юм уу. Ёстой хөөрхөн дуулсан байна лээ” хэмээн урам хайрлаад өнгөрч. Гэвч тэр хүний сэтгэл зүрхэнд ямархан хайрын гал ассаныг, өөрийг нь нууцхан хайрлах болсныг Б.Наранмандах харин анзаарсангүй. Сургуулиа төлөөлж театрын уран бүтээлчидтэй тоглолтоор явах болсон нь урлагийн замд тэр хоёрыг дотносуулжээ. Сэтгэлээ нээж илэрхийлэхэд нь анхандаа эхнэр хүүхэдтэй, тэгээд ч хөгшин хүн хэмээн ойшоолгүй өнгөрүүлж. Гэтэл сураг төдийгөөр театрынхан Л.Жамсранжавыг гэр бүлийн асуудлаар хурлаар оруулж, сургуулиа төгсөөд УДЭТ-т хуваарилагдсан Б.Нармандахыг Г.Доржсамбуу багш нь авах гэхэд ёс суртахууны доголдолтой, гэр бүл үймүүлсэн учир хэмээгээд “УДЭТ, Хүүхдийн театрт түүнийг битгий ав” гэж яамнаас үүрэгджээ. Тухайн үед Л.Лхасүрэн багш нь ч гэсэн түүнийг Хүүхдийн театрт авахыг хүсч хөөцөлдөөд дийлээгүй аж. Ингээд дөнгөж сургуулиа төгссөн, залуу омголон, өөртөө итгэлтэй охин нэг өдөр театрын даргын өрөөнд “Царай алдахгүй юм шүү” гэсэн бодолтой ороход “Чи энд хуваарилагдсан байна. Чи энд ажиллаж чадах уу” гэж асуужээ. Хариуд нь “Үгүй ээ, би театрт ажиллахгүй, хөдөө явна” гэж өөрийнхөө амаар зориглон хэлчихээд гарахад том ачаанаас салсан мэт нэг л урамтай бас баяртай болоод явчихаж.
Хэдийгээр түүний өмнө УДЭТ-ын хаалга хаалттай байсан ч Г.Доржсамбуу багш нь дуулалт жүжигтээ тоглохыг урьсан нь урам өгч, тухайн үед өөртөө итгэх өөдрөг байх итгэлийг төрүүлсэн гэдэг. Гэвч тэрээр гурван сартай жирэмсэн байсан учир багшийнхаа санал болгосон дуулалт жүжигт тоглож чадаагүй. 1984 онд сургуулиа төгссөн ч театр хаалттай учир гэртээ сууж байхад нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа “Ийм авьяастай хүүхдийг та нар сөнөөчихлөө” гээд Улсын филармонид ажилд авах гэж их хөөцөлдсөн гэдэг. Тэгээд аав ээж хоёрт нь “Танай хүүхдийг ямар шоронд хийх гэж байгаа биш” гэж хэлжээ. Үзэл суртлаар бүхнийг цензурдэж, нэг хүний амьдрал, алдаа оноог нийтээрээ шүүн “заазуурдаж” байсан “махны машин” шиг тэр нийгэмд байгууллага даргалж байгаа удирдагч хүнийхээ хувьд хэн байх нь их чухал байсныг зарим хүн хэлдэг. Энэрэнгүй, хүн чанартай, нийгмээсээ өөр үзэл бодолтой хүмүүс ч бас байж. Тухайлбал, Улсын филормонийн дарга Ц.Намсрайжав агсан тэр үед хов ярьж байгаа, хов зөөж байгаа хоёрыг яриулаад “Дахин ийм юм битгий яриарай” гээд гаргачихдаг арга барилтай байж. Тэр үед ээдрээтэй хайр дурлалаас нь үүдээд Б.Нармандахыг улсын хоёр том театр “Хэзээ ч авахгүй” гээд хаалгаа хаасан бол Улсын филармони үүдээ нээж усанд живж байсан түүнийг татаж авчээ. Ингэж тэрээр Улсын филармонид хөтлөгч, дуучнаар, гэхдээ дотроо тун дургүй орсон гэдэг.
“Нэг хаалга хаагдахад өөр хаалга нээлттэй байдаг” гэж үг бий. Тэрээр Улсын филармонид нэг жил Х.Төмөрбаатар, Б.Баяраа, том Л.Оюунчимэг, Б.Нандинцэцэг, Д.Жаргалсайхан нарын эстрадын алтан үеийнхэнтэй хамт ажилласнаа азтайд тооцдог.
1987 онд МҮЭСТО-д юм үзэж яваад гавьяат жүжигчин Б.Тунгалагтай таартал “Мэргэжил нэгт омголон охин минь хоёулаа театр байгуулъя” гэхэд Б.Нармандахын нүүрнээс гэрэл цацрах шиг болсон гэдэг. Ингээд Армийн театр байгуулахад орж татан буугдтал нь таван жил ажиллажээ. Түүнд өөрийгөө нээж, сорьж дуулсан олон сайхан дуу бий. Хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг, Ц.Чинзориг нарын бүтээлүүд, Хүүхдийн театрын “Хайрыг хайрла”, Драмын театрын “Унаган хайр”, “Гал хам”, “Яаралтай цахилгаан”, жүжиг, “Загийн алим” киноны дууг тэр үед дуулжээ. Энэ бүхний эцэст цаг хугацаа бүгдийг залруулж, драмын театртаа жүжигчнээр ажиллах боломж түүнд олдсоноор 1992 онд Армийн театр татан буугдахад УДЭТ-т шилжүүлжээ. Өнөөдөр Б.Нармандах УДЭТ-ын ахмад жүжигчдийн нэг, ухамсарт амьдралынхаа 35 жилийг урлагт зориулсан энэ салбарын халуун сэтгэлтэн, бас шантраагүй зүтгэлтэн.
ЖААМААТАЙГАА АМЬДАРСАН 17 ЖИЛ

Тэрээр филармонид ажиллаж байхдаа буюу 1985 оны тавдугаар сард охиноо төрүүлжээ. Элдвээр хэлүүлсэн тэд суух тухай яриагүй ч хайрын билэгдэл болгож охинтой болсон нь энэ. Б.Нармандах жирэмсэн болоод таван сар хүртэл аав ээждээ хэлээгүй нуужээ. Гаднаас орж ирээд аавынхаа том цамцыг өмсчихнө. 3-4 сартайд нь бариу даашинз өмсөөд дуулахаар дээшээ огшино. Аавдаа мэдэгдэхгүйн тулд ёсолчихоод хажуу талаараа хөшигний цаагуур гүйж орно. Тоглолтын дараа аавтайгаа харих замд “Миний хүү гэдэс нь дүүрээд ходоод нь өвдөөд байгаа юм биш үү. Гэдэс чинь нэлээн том болчихож” гэхэд нь “Тийм ээ. Сүүлийн үед ходоод өвдөөд байгаа юм” гэж аргацаах. Гэртээ ирэхээр ээж “Чи ер нь хаагуур юу хийгээд явна” гээд шалгаах. Хүүхдээ төртөл аав ээждээ хэлэхгүй гэж бодсон ч ээж нь зөнгөөрөө мэдрээд шалгаагаад байх. “Жамсранжавын хүүхэд” гээд хэлчихвэл намайг алгадах байх хэмээн айхдаа “Ээж минь би Жамсранжаваасаа болих гээд нэг залуутай уулзаад ганцхан удаа ойртсон чинь ийм болчихлоо. Гадаадад Полийн дээдэд сурдаг оюутан байдаг” гэж худал хэлэхэд ээж нь “За яах вэ, миний хүү. Хүнд хүн илүүдэхгүй, гарга. Яадаг ч байсан ээж нь өсгөнө” гэснээр жирэмсэн гэдгээ нуухаа больсон гэдэг.
Ингэж нэг давааг давтал дахин хэцүү даваа угтав. Охин нь аавыгаа өвчсөн мэт адилханыг яаж нуух билээ. Хүүхдээ аваад салхилахад театрынхан ирээд “Сайн уу, Нармандах аа” гэсэн мөртлөө хүүхэд рүү харна. Эхний хүүхэд нууц байх тусмаа аавыгаа дууриадаг гэж энэ. Полийн дээдийн оюутан залуугийнх гэж гүрийхэд ээж нь “Үгүй ээ, энэ том давхараатай нүд, уруул зурагтаар гардаг хүнтэй л адилхан байна” гэх. Ийм түүхтэйгээр охиныг нь өвөө эмээ хоёр нь өсгөжээ. Охиныгоо том болоход аавтай нь уулзуулдаг болжээ. Нэг удаа “Ээж ээ, манай аавын гэр энэ парк дотор байдаг юм шиг байна лээ. Аав тэгээд явчихаж байгаа юм уу” гэж асууж. Тэд хүний нүднээс далд Хүүхдийн паркт уулздаг байж. Тэр үед одоогийнх шиг гар утас байхгүй ч яаж ийгээд уулзана. Сууна гэж ярихгүй атлаа хоёр биенийгээ санана. Удаж удаж уулзаад сална гэдэг тэдэнд үнэхээр хэцүү. Тиймээс “За, чи минь очоод хоолоо хийж бай. Найз нь хүүхдээ цэцэрлэгээс нь авчихаад очно за юу” гэж хэлээд охиноо хөтлөөд явна. Тэд яг л жүжиг тоглож байгаа юм шиг амьдарч байлаа.
Энэ хооронд Жамсранжав нь 2-3 удаа хурлаар орж олон ч юм болж өнгөрчээ. Гэхдээ амьдрал баян, түүний нарийн ширийнийг хүмүүс мэдэхгүй. Эхнэрээ нэг ч удаа муу хэлж байгаагүй, чамтай сууна гэж ганц амлаж байгаагүй Жаамаа 1990 оны зургадугаар сарын 22-нд чемодантай хувцсаа аваад Б.Нармандахын аавынд иржээ. Гэнэт “Чамтай сууна, амьдарна” гээд ирэхэд аймаар, зугтмаар ч юм шиг санагдаж учраа олохгүй хэсэгтээ сандарч. Гэр бүл болж олон жил амьдарсан, өнөр өтгөн сайхан амьдралыг босгосон хүнд тийм жаахан охин хань нь болж, ийм хэл аманд оруулаад амьдарч чадах уу гэдэг хэцүү байсан биз.
Ингээд тэд нэг гэрт орсныхоо дараахан хүүтэй болжээ. Хүүгээ төрөхөд “Би хүүгээ гурван нас хүргэхгүй байх даа” гэж нулимс унагаж суусан Жаамаа нь 17 жил хамт амьдраад тэнгэрт одсон. Гэхдээ хамгийн сонин нь Жаамаа нь нэг гэрт орсноос хойш 10 жилийн дараа л “Би чамд одоо л итгэж байна. Чи үнэхээр надад хайртай байсан юм байна” гэж хэлсэн гэдэг. Учир нь эргэн тойрны хүмүүс нь түүнд “Наадах чинь залуу хүн. 1-2 жилийн дараа чамайг хаяад алга болчихно. Тэр үед чамд уух хор ч олдохгүй” гэж хэлдэг байж.
Тэд танилцсанаасаа хойш найман жилийн дараа нэг гэрт орж, 17 жил хамт амьдарч хүү, охиноо хамт өсгөсөн. Хэдийгээр нийгэм, цаг үе нь үзэл суртлаар шүүж, махны машин шиг хяргаж байсан ч сайхан хайрын түүхийг хамтдаа бүтээсэн хоёр гэж мэдэх хүмүүс нь дурсдаг. Жаамаа залуудаа гурван удаа шарласан болохоор Б.Нармандахтай суухдаа “Би ганцхан жил амьдрах байх. Чи одоо яах вэ” гэж асууж байсан гэдэг. Түүний хувьд үлдсэн амьдралаа хайртай хүнтэйгээ амьдаръя гээд зориглоод ирсэн нь тэр байж. Тэгээд “Бүх хүүхдээ сургуульд оруулчихлаа. Том нь сургуулиа төгсөөд гэр бүл боллоо. Хамгийн багыгаа Дүрслэх урлагийн сургуульд оруулаад “За ээжийгээ харж яваарай. Аав нь үүргээ гүйцэтгэсэн шүү” гэж хэллээ. Ингээд би чам дээр ирсэн” хэмээн хэлж байсныг тэрээр дурссан нь бий.
“ТЕАТР ОЛОН БОЛООСОЙ, ДРАМЫН УРЛАГ УЛАМ ХӨГЖӨӨСЭЙ”
Б.Нармандах ясны уран бүтээлч, хөдөлмөрч нэгэн юм. Энэ их эрч хүч, зүтгэлийг нь зүйрлэвээс их урлагт мандсаар буй наран гэлтэй. Тэрээр “Жаамаа минь амьд байхдаа өөрийнхөө “Гамлет”, миний 12 дуутай цомгийг гаргасан. Бид хоёр хамтарч хүүхдүүдэд зориулж жүжигчилсэн маягаар үлгэрийн CD гаргаж байлаа. Жаамааг бурхан болохын өмнө бие нь муу байхад тайзан дээр “Саран Хөхөө” жүжигт бид хоёр хайртай хүмүүсийн дүрд тоглосон юм. Өмнө нь энэ жүжгийг олон удаа тоглосон. Бид хоёрын тоглосон хэсгийг Шархүү гуай нэмж оруулсан юм. Өөр жүжгүүдэд ч гэсэн хамтарч тоглож байсан. Нэг удаа бид гэртээ “Саран Хөхөө” жүжгийнхээ сургуулилтыг илүү дотно мэдрэмжээр хийж байсан юм. Одоо бодохоор магадгүй надтай салах ёс гүйцэтгэж тайзан дээр тоглосон байх гэж бодогддог. Гэртээ сургуулилт хийж байхдаа “Чи одоо юу тоглоод байгаа юм бэ. Найруулагчийн тавьсан тавилтаар тогломоор байна. Яагаад ийм ойр дотно тоглоод байгаа юм” гээд уйлахад минь “Би тайзан дээр яг ингэж тоглох гэж байсан юм. Чамайг тайзан дээр уйлахаас чинь аварч дасгаж байна. Зүгээрээ миний хайр, хоёулаа ингэж л тоглоно шүү” гэж хэлснээр нь тоглосон. Эхний тоглолт дээр жаахан ядруу байсан ч хоёр дахь дээр нь эрүүл царай над руу харахад би бүр гайхсан. Ер нь бол тайзан дээр бүх хүчээ шавхсан. Тоглолт дуусаад тайзнаас буухад хоёр хөл нь чичирж байсан” хэмээн Жаамаагаа дурсахдаа нийтлэлийн баатар минь нулимсаа урсган хуучилсан. Илүүг асуух зориг бидэнд хүрээгүй.

Амьдралын хань, хүү, охин хоёрынх нь аав бурхны оронд одсон ч тэрээр ханьдаа зориулан баримтат кино хийсэн нь бахдам. Бас “Нулимсанд ургасан хайр” шинэхэн уран бүтээлээ дүрсжүүлэн үзэгчдэд хүргэжээ. Л.Жамсранжав хэмээх хүн хэн байсан, яаж амьдарснаас үл хамааран тэрхүү агуу жүжигчнээс суралцах зүйл, Монголын урлагийн салбарынхан, жүжигчний мэргэжлээр суралцаж буй залууст бий.Тиймээс түүний хийж бүтээснийг, бий болгосон их өвийг хав дарж болохгүй. Тэгвэл Б.Нармандахын хийж бүтээж буй зүйлүүд энэ хүлээлт, эрэл хайгуулын их далай руу бүтээлчээр цутгаж байгаа нь хайрлам бас бахархам ажээ. Тухайлбал, тэрээр Жаамаагийнхаа дүрийн дэвтрүүдээр нь магистр хамгаалж, өдгөө аавынхаа тухай баримтат кино хийж сууна.
Б.Нармандахад багшлах санал ирдэг. Уран бүтээлийн санал ч их ирдэг. Гэхдээ тэр “Монгол Улс олон театртай байж драмын урлаг улам хөгжөөсэй” гэж боддог гэсэн. Драмын жүжигчин хүч тэнхээ, мэдрэмж, оюун ухаанаараа хүнтэй тулж ажилладаг. Тэгэхээр театр тухайн хүний зовлон, жаргал, амьдралыг аль талаас нь харуулж, аль нь зөв бэ гэдэг гаргалгааг нь бодуулж, сэтгүүлдгээрээ ариусах, бясалгах бүхий л үйл явц явагдаж байдаг ариун өргөө гэсэн үг. Амьд харилцаанууд хүчтэй, бас идэвхтэй оршин тогтнож байж л тэр бүхэн биелэх учиртай.
УНАЖ, БОССОН Ч УРЛАГ, ЖААМАА ХОЁРТОО ҮНЭНЧ
Б.Нармандах жүжигчний мэргэжил сонгосондоо баярлаж, бахархаж урлагт өөрийгөө зориулсан. Түүнийг Монголын нийгэм, урлагийн салбар нэгэн цагт шүүж байв. Гэхдээ ойлгож бас уучилсан. Цаг эргэсэн. Хожмын залуус нууц амрагийн бүтэлгүй явдалд хутгалдчихаад, түүнийгээ Жаамаа, Нармандах хоёрын хайр дурлалтай харьцуулж, зөвлөгөө өгөөч гэж очиж сэтгэлийг нь шаналгахад тэрээр эмзэглэдэг хэмээн шүүрс алдаж байсан. Тэгвэл жинхэнэ хайр, зугаа цэнгэлийн ялгааг харуулсан “Анна Каренина” өнөөдөр УДЭТ-т тоглоглогдож байна. Л.Толстойн бүтээсэн Аннагийн хувь тавилангийн зарим хэсгийг давтсан жүжигчин Б.Нармандахын амьдрал жүжиг биш байсныг, хайрын үнэ цэнэ нь ямархан болохыг түүнээс зөвлөгөө хүсэх нэрээр шархлуулж, шаналгадаг зарим нь ойлгож авах биз ээ.
Түүний хэр уран бүтээлч болохыг телевизийн жүжгүүдийн дууны тухай “Үл тасрах аялгуу” нэвтрүүлэгт Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров хэлэхдээ “Б.Нармандах мэргэжлийн дуучин биш. Гэхдээ кино, жүжгийн дуугаараа үзэгчдэд хүрсэн байна” гэсэн бол Ш.Гүрбазар “Үгүй, энэ Нармандахаас өөр хүн байхгүй байсан юм байх даа. Дандаа л Нармандах дуулсан байх юм” гэсэн байдаг.
Мөн түүнийг “Эцсийн тушаал” жүжгийн дууг дуулсны дараа Монголын нэрт жүжигчдийн нэг Д.Сэдэд “За миний охин баяр хүргэе. Жүжигчний гаргаагүй юмыг чи хоолойгоороо тусаллаа” гэсэн нь бий. Армийн театрт байхад Б.Баатар найруулагч “Би чиний “Цэргүүд” жүжгийн Верагийн дүрд хайртай. Энэ дүрээс чиний олон авьяасыг олж харсан” гэж хэлсэн байдаг.
“Чи театрт байх ёсгүй” гэж тухайн үед хэлж байсан Таяа найруулагч хүртэл Армийн театрт “Аянган бороо” жүжгийг үзчихээд баяр хүргэж “Чи ч театрт орох л ёстой хүүхэд байж дээ” гэж байсан гэлцдэг.
“Тэмээн сүргийн говьдоо Дорнын цагаан саран дор Унаган хайраа дурсацгаая” нэртэй хамтарсан тоглолтыг гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Д.Эрдэнэбат, Б.Нармандах нар 1992 онд хийж байв.
Хүн унаж бүдэрч бас өөдөлж дээшилж явахдаа ч өөрийн бодолдоо эзэн байж, нэг чиг шугамыг алдалгүй түүндээ зүтгэх нь амжилтад хүргэсэн гэлтэй. Түүний амьдралд уналт, сэргэлтийн үе байсан ч хүсэл мөрөөдлөөсөө ухарсангүй. УДЭТ-ын тайзан дээр уран бүтээлээрээ нар шиг мандаж яваа нь үүнтэй холбоотой болов уу. Тэр драмын урлаг хөгжиж, театр үзэгчдээр дүүрэн байхад дуртай. Жүжигчид үзэгчдийнхээ өөдөөс өөрийг нь толины тусгал мэт харуулж ухааруулж, бясалгуулж байдаг тэр л гэгээн орчинд хайртай. Тэр урлаг, Жаамаа хоёртоо үнэнч юм.
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
САЙХАН ЮМ УНШСАНДАА БАЯРЛАЖ БАЙНА. ХYH БYРИЙН АМЬДРАЛЫГ ХЭН Ч ГЭСЭН ХYHДЭТГЭЖ ДАНДАА САЙН САЙХНЫГ ХYCЧ БАЙХ ЕСТОЙ.
Хүний амьдралыг хүндэтгээгүй хүний амьдралыг хэн хүндэтгэх вэ
засс сүртэЙ гар вэ
Олон сайхан дууг амилуулж олон жүжигт маш сайн тоглосон. МУГЖ цолыг энэ мундаг хүнд хайрлаасай
Юугаараа мундаг вэ. Хахаха
Хамгийн их муулж ,хүний мууд дурлаж байсан нь Сувд байсан даа.Жааяааг их л муухай хэлдэг байсан даа
Бодвол сувд түүэийг эхнэр хүүхдээ орхисон гэж зэмлээ биз
Бодвол сувд түүэийг эхнэр хүүхдээ орхисон гэж зэмлээ биз
Сувд өөрөө хүнийг хэлэхээр хүн мөн үү. Бас л салж сарниж явсан эмэгтэй байж ийм муухай байсан гэхээр хэлэх ч үг алга.
suvd guain zov .ger bultei bj zaluu busguin tolgoi erguulj
Ёстой мундаг жүжигчинд гавьяат хайрлаасай.Урлагын янжинохам бурхан ивээгээсэй.Аз жаргал хүсье.Улам сайхнаараа гялалзаарай.
Нүдэнд харагдтал бичжээ.Хүний амьдрал богинохон ч энэ их хөдөлмөр гэгээн хайрыг нь хүндэтгэе.М.У.Гавьяат жүжигчин болоосой гэж ерөөе
Шууд ардын жүжигчин өгөөч ингэж хүнийг хохироочоод.
Шууд хөдөлмөрийн баатар нь шулуухан юм.
ene Narmandah odoo yu ve? Hunii olon huuhed unchruulj, hugshin uvgunii tolgoi erguulj suuchihaad tuuniigee nuun darah gee yu? Bulavch bultaina, daravch daldaina, Narmandahaa. Chi hunii olon huuhdiig estegees ni unchuurlsen MUU BUZAR EM. Yun gaviyat ve? BUGSNII AJILYN GAVIYAT L BOLVOL TAARANAA, MUUHAIN HUN CHANARGUI HARGIS HUUHEN DEE.
Эхнэр нөхөр байтугай эрүү толгой салдаг юм . Өөрөө нээх ариухан амьтан мөн үү ? Болохгүй болоод л салсан биз . Чамайг бодвол ард түмний хайрыг татсан олон уран бүтээлтэй
Yaag unen ichij amdar .uurt ni uiliin ur ni irnee.
Huniig muu muuhaigaar heldeg yag ooroo tiim ariun baij chdah uu esvel ooroo durlaj uzeegui yumuu
Яагаад хүн бүх насаараа ганцхан хүнтэй зууралдах гэж. Болохгүй бүтэхгүй таарахгүй бол салах л хэрэгтэй шүү дээ. Хүн нэг амьдрах насаа заавал тохирохгүй хүнээ тэв иж амьдарна гэж болохгүй . Энд чинь ёстой хүний эрхийн асуудал. Харин үр хүүхдээ харж хандаж тэтгэх нь эцэг хүний үүрэг . Түүнээс зугатаж болохгүй
Unin shu dee.ta nar ehner huuhded n hichneen hetsuu baisniig oilgo.olon saihan huuhdee hayad.ene hun jamsranjav guag nertei hun bolohoorl suusan.hen ch medku bsn bol suuhchgui.deer ued olnii tanil geheerl bayan hunii daitai huuhnuud shavdag bsn yum
Хамгийн бага хүүхдээ Дүрслэх урлагийн сургуульд оруулаад ирсэн гэж байна,
үүнийг бичсэн хүн нь Оюундарь л бна даг.
ta nar oor oorsdiinho amidraliig hicheetsgee nasand hursen huuhduudtei huniig eldveer heleheee boli hunii amidral bayn henii ch ur huuhed hen ch yaaj yvahiig hen ch helj medehgui , hun alj huree taltsan bish hunii amidrald baidag l zuil
Суух тавилан бсан болоод суугаад 2 хүүхэд гаргасан юм бгааздээ сайхан зөв талаас нь харж сур манайхаан
Bih l altan uetei mur zeregtsen ajillaj amidarch yavsan bas urlagin buh turluudeeg meregshsen iim abyasig tur zasag yagaad ??? Mergejleeree bas setgel zurh hun chanaraara ter ariun sumd chin garin 10 hun l bgaa tedni neg yah arggui Narmandah! Ene busguid ter zugeer munguur abdag Gaviyat bish ard tumen ni sonsoj uzej shuteh ter Ardin jujigchinee shuud engert ni zuuj ug!!! Erunhiilugvh BATTUlGA guai ,,,,,,,
ene avgaid bugsnii ajilyn gaviyat l taarna. Sotsializmiin ued hunii amidral uimuulj huniig ehner nuhruus ni salgasan humuusiig shagnah ni buu hel bur shiitgedeg baisan yum shuu! ene avgai ch nileen ih banga hurtsen baihaa.
139.78.227.144 гээд өөрийн чинь ID гараад байхад нэрээ сольж бичээд инээдтэй. Хэн гэдэг нь тодорхой биш үү. Атаа жөтөөч, хүний нэр хүндийг гутаах гэсэн үйлдэл л байна. Явахгүй ээ...
Хэн бичсэн яахсв дээ ямар худлаа юм бичсэн биш бүгд үнэн юм чинь мундаг жүжигчин шүү сайхан хоолойтой хүн ш дээ иймэрхүү хүмүүсээс төр шагналаа харамламааргүй л юм өх байхаа
Нармай Азийн дайсан хар халтаруудын нөхөр орилоо Оросынх бол баас ч хамаагүй мөргөдгөө Монголчууд болих хэрэгтэй.
амьдарсан гэнэ үү, одоо бгаа биз дээ
Odooni zohioliin heden budmal huuhnii hajuud sogoo ch shan emegtei.shan ch hench martahaargui amidruulsan jinhene duuch shuvuuhai .Amjilt husie.Gaviyat boloh bolutugai.
Odooni zohioliin heden budmal huuhnii hajuud sogoo ch shan emegtei.shan ch hench martahaargui amidruulsan jinhene duuch shuvuuhai .Amjilt husie.Gaviyat boloh bolutugai.
социализмийн үеийн дуу бүжиг уран сайхны кино нийгэм улс төр бүгд сайхан байжээ хөөрхий.
Hunii amdrald baidag l huvi zayag tuuljee. Ih l zorigtoi, tevcheertei hun baina daa. Jujigchin bolohoor shagnaya gd baigaa bh daa. Nadad bol tiim mundag setgegdel turuuldeggui.
Өөрийнхөөрөө байж чадсан эмэгтэй, хайрлаж дурлаж, өөрөө өөрийнхөө сэтгэл зүрхэнд үнэнч байж чаджээ
Жүжигчин Нармандах уг нь аль эрт л энэ хошин урлагийн алиалагч нараас өмнө л гавъяат авах ёстой хүн дээ яагаад өгдөггүй юм бол
Ard tumnii gaviyat
Ger byl yimyylegch neg myy xyyxend gavya l. Dytaj gene ard tymnii gavyat gej arai iim ymand toxiroxgyi blgyi er ni ene ger byliin unchrul xagartsaliig sain saixan gej xaraxgyi bna shy nuguu xoxirogch exner xyyxeded saixan zyil bish blgyi de amidiin xagatsal unchrul
Насан туршийн хайр бол нэгэн насны жаргал юм даа.
Жүжигчин бүсгүйтэй өнөөдөр таарч, их энгийн яриагаар хүүрнэж билээ. Гал цогтой, эгэл даруу, энгүй авьяастан шүү. Гэр ойрхон юм байна лээ, дараа яриагаа үргэлжлүүлнээ.кккк
Сайхан эмэгтэйн гунигтай харамсалтай амьдрал юм даа. Хүний гэр бүл үймүүлж олон хүүхэд өнчрүүлж нэг бүсгүй хүнийг зовлонд унагаж байж өөрөө яааж сайхан амьдрах вэ дээ.2 хүүхдээ эцэггүй өнчин өсгөж ганц бие явсаар хөгширнө гэдэг үйлийн үрийнхээ өчүүхнийг л эдэлж байгаа байх даа. Хүний буруу сонголтын үр дагаварт олон хүн хохирч сэтгэлийн шархтай амьдрах юм даа
Энэ хүнд гавъат өгөх ёстой байтал хошин шог салбадайнуудад сонгуулийн сурталчилгаанд салбаганасанд нь талархаж бөөндөж өгнө,
Хм. Шал тэнэг. Хүнд гайхуулаад бх амьдрал юмуу. Шалиг садар хүүхэнтэй л амьдрал бна . Үхсэн Жамсранжавын хайр юм бгааз. 20 насандаа 26 нас ах гэр бүлтэй хүнтэй бүтэн 8 жил нууц амрагийн харилцаатай бж хүүхдийг нь гаргаж салтагнасаар залуу бариу ...рээ хүний нөхөр татсан хүн гавьяатай юу. Дээд доод улаан хоолойгоо захирч чадаагүй хүн шүү дээ Жамсранжав. Та нарын нөхөртэй өөрөөс чинь 26 дүү хүүхэн ( охинтой нь нас чацуу ) 8 жил явалдах өөрийг чинь гэр бүлийг чинь доромжилоод хайр гээд хуцаад бж бх гавьяа юу. Хүнд хариуцлага гэж бдаг юм. Олигтой жүжигчин ч биш. 1 унаган хайр гэж дуу дуулаа биз. Гэр бүлээс гадуурх харилцаанд гавьяа өгөх гээ юу. Больж үз. Эцэг эхийнхээ нэр алдарыг шороотой хутгасан хүүхэн.
Unen
Яг үнэн.шивэгчин балиар эм...
Яг үнэн. Гэмээ мэдээд чимээгүй явсаар дуусмаар юм. Одоо ч гэсэн тэр цаад айлын амьдрал үргэлжилсээр, үр хүүхэд нь үржиж олширсоор, өвөөгийнхөө ийм явдлыг огт мэдэхгүй ач үрс нь өсөж том болсоор байгаа. Зарим нэг нь энэ нийтлэлийг уншиж ч байгаа. Тэднийг яагаад боддоггүй юм. Ардын жүжигчин өвөөгөөрөө бахархах эрхгүй хэдэн үеэрээ энэ нармандахын хайр дурлалын паянд дарамтлуулж эмзэглэж амьдрах ёстой юм
Яг үнэн. Гэмээ мэдээд чимээгүй явсаар дуусмаар юм. Одоо ч гэсэн тэр цаад айлын амьдрал үргэлжилсээр, үр хүүхэд нь үржиж олширсоор, өвөөгийнхөө ийм явдлыг огт мэдэхгүй ач үрс нь өсөж том болсоор байгаа. Зарим нэг нь энэ нийтлэлийг уншиж ч байгаа. Тэднийг яагаад боддоггүй юм. Ардын жүжигчин өвөөгөөрөө бахархах эрхгүй хэдэн үеэрээ энэ нармандахын хайр дурлалын паянд дарамтлуулж эмзэглэж амьдрах ёстой юм
Яг үнэн. Юун мундаг эмэгтэй яасан ийсэн хүмүүс нээрээ солиорч өгөх юмаа
Унэхээр тэр хуучин эхнэр болон хуухдууд нь одоо бас л Тэр балай завхай Жамсранжавын гэр бул ш дэ Тэд нар манай аав манай овоо гэж ярих эрхгуй юу Тэд нарт сайхан байхгуй л бга Нэг их сайхан хайр гэчихжээ бас Миний л хувьд шал балай тэнэг амьдралын замнал байна. Бахархах юмаа олж дээ
Хүний амьдралын шүүгч бхаар өөрийн амьдралын зохиолч бай.
Xunii amdraliig xundetgeegui exneriig ni muuldag ubiaagui emegtei ter uydee onigoo bolj baisan emegtei iim ym yrixaasaa icheesee unagan xair geed xooloi ni xurexgui orilood baidag.
mundag jijigchin duuchin shuu de hen ch margashgui getel yagaad gavyat ogohgui baigaag ogt oilgohgui yum gants duu duuldag gavyatuud baidag mon goshin shogiin marzan yumnuud avah yum omnoos yamar ih ichdeg gej sanana
эцсийн тушаал жүжүгийн дуу бол гайхамшиг
Наранмандахын хувийг амьдралыг одоо сөхөөд яахав дээ,гавьяатаа өгөх хэрэгтэй
Сайхан жүжигчин шүү. Хайр агуу
Гавьяат чинь урлагийнхны цол юмуу нэртэй нь дээр урлагийнханд бүгдэд нь өгчихөө
Saihan jujigchin duuchin saihan hairiin unench ezen hundlel duuren emegtei. Ih hairiin. ezen
Тэртээх 1980аад оны эхээр МҮЭСТОнд хайрын эзэн энэ 2 хүнийг хамтдаа бхыг харж блаа.Таашгүй Шүүшгүй тэд ɵɵрсдɵɵ л амьдралаараа харуулсан Нармандах жүжигчиний дуулсан дуу бүрт дуртай дахин давтагдашгүй хɵг аялгуутай уянгалаг бас хүчирхэг!!!!!.Бас сайн жүжигчинг хэлэх хэрэгтэй түүний энгэрт одон байхгүй ч би түүний фэн нь
Nuuts amragiin talaas ih l sainaar haruulahiig hicheej gehdeel anhnii ehner huuhdiinh n talaas haruulsan bol niigemd yavch iim yumiig uugshuulj bolohgui boldgui yum daa
Хүний 5 хүүхдээс аавыг нь булаажээ.энэ зөв үү хөөрхий өвгөн залуу хүүхэнд гологдохгүйн тулд чармайсаар эрт одсон байхоо.анхны эхнэр нь одоо ч сайхан эмэгтэй байналээ.
Гайхалтай сайхан амьдралын алтан түүх
30 гаруй жил ханилж 8 хүүхэд төрүүлсэн эхнэрээ орхин нууц амраг Нармандахтайгаа гэрлэж түмний шившиг болж байсан даа тэр үед. Эцэг нь хүртэл аавтайгаа чацуу хүнтэй суулаа хүний нүүр харах эрхгүй болголоо гэж нилээн одон жил эцэг үрийн тангараг тасарч байсан гэж ярьж байснаа мартжээ. Тухайн үед нүдний булай болж байсан. Юун хайр майр. Юун ч томдсон гарчиг өгдөг юм бэ дэ
aimaar yum ,8n huuhdiig ni gargasan ehneree hayana gedeg uneheer hun chanargui hun bjee
8 хүүхэд биш бхаа.Хүүхдүүддээ жаргал өгч чадахгүй бол явсан нь зөв дөө.Хань ижил үр хүүхдэдээ гай болж яахын
Jaamai guai hyatadiin erliiz baisan, tegeheer hun muutai hun baisan bj magadgui.
Нармандах гавья байгуулсан биш өчнөөн Олон хүүхдийг нь төрүүлж өгсөн эмэгтэйн нулимсыг барчихаад жаргах уу
Ter alia salbadai gabyatuud nertei humuusiin derged jingene hiisen ajil gabyatai gabyatchini ene Narmandah shuu Eronhiilogch Battulgaa...
Ene hvmvvsiin setgegdel gej awah ym alga ungursuniig ungursund n vldee hvnii neriig bichij ireel shvvmjlehiin bvgd hvmvvsiin amdiral dardan baidagvi l bizdee
unen teneg huuhen
Ystoi mededgui bsan shde ter yed fb bhgui bsan ni az ymdaa er ni ail ger uimuuleh ymar sain bhav dee odoo tegeed teriigee bahdaj yrih ni ch yamai aygui bol bas kino hiihvii dee za tegeed medehguim doo
Aysan iisen ni hamaagui .mash goy duuldag goo uzesgelentei busgui .hiisen ym ihtei .aygaad gabayt ogdogguig eroosoo oilgoddoggui .oorsdoo .bugdiig ni abchihaad ene emegteid bolohoor ogdoggui.abah stag ni ali ert bolson
Тиймээ тэр амьдралд Анна байж .Жаамаа нь ч гэсэн хүний сэтгэл зүрхийг эзэмдсэн жинхэнэ эр хүн байсан учраас түүн дээр бүхнийгээ орхиод ирсэн хэрэг Хайр хожуу учирдаг нь үнэн байх
Хөл нь доголсон,гар нь салганасан Эмгэн,өвгөнийг шоолсоор байгаад зарим нь гавьяат болчих юм. Зарим нь хүний сэтгэлд хоногшсон бүтээл хийгээд , олонд үнэлэгдсэн мөртлөө юу ч үгүй хоцрох юм даа.
Ene sorog setgegdel bichij bgaa hvmvvsd hiij giigvvlsen ym bgaa bolow uu hair setgeld nas yamar hamaa bnaa hoorondoo taarahgvi bolood l salsan blgvi narmandahd gawiyat ogoh heregtei mundag saihan jvjigchin duuchin bvsgvi shvv
Энэ сайхан жүжигчинд Гавьяат өгөөсэй. Хачин хачин юмнууд л авсан байх юм Шагнал эзнээ олохгүй л б.на даа.
Одоо тэр цаг аль хэдийн өнгөрсөн шүү дээ Тэр 2 маш их зовлон туулж халуунаар хэлүүлж нүүр хийх газаргүй л байсан Гэвч одоо аль хэдийн олон жил болсон байна шүү дээ Хөөрхий Нар мандахыг шүүмжлэхээ боль Харин тэрэнд гавьяат өгөх цаг нь болсон байх аа
Маш гоё уншихад таатай байлаа. Сайхан бүсгүй
Бид Нар мандах гэдэг мундаг дайчин бүсгүйг мэддэг болоод олон жил болсон энэ сайн хүнд урлагт зүтгэж амьдралаа болгосон цагийг үнэлж яагаад гавьяат гэдэг цол өгдөггүй юм бол би маш их хүндэлдэг
Хайр хамгийн нандин, хайр хамгийн үнэнч, хайр хамгийн цэвэр, хайр хамгийн эрхэм!
Амьдарсан шиг амьдарч дурласан шиг дурлажээ
Хэн ч хэний амьдралыг шүүх эрхгүй...амьдрах энэхэн хугацаанд хүн юу туулсныг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй..сэтгэлийн шорон байх ёсгүй
5 хүүхдийн эх гэх хүнийг хүнтэтгэх сэтгэл энэ хүнд үнэхээр алга даа залуудаа ч тийм б сан одоо ч яг хэвээрээ
Хорвоогийн хүмүүний амьдралыг хэлэх аргагүй дээ. Хувь тавилан гэж бий гэж боддог юм. Хайрласан шиг хайрлаж амьдарч байсан сайн сайхан бүсгүй байна. Урлагтаа зүрх сэтгэлээ зориулан ажиллаж ирсэн ажилласаг сайн сайхан бүсгүйн энгэрт Гавъяат жүжигчиний тэмдэг тун удахгүй гялалзах болноо. Эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан ивээх болтугай.
Saihan tvvh unshlaa bayarlalaa hamgiin sain bvhnii deediig hvsie
Kk
Kkkkkkkkkkkkkkkkkk
Gaixaltai goe.
За за ннг эмэгтэйд нулимсан дээр боссон амьдралыг агуу хайр гэдэг юм шив дээ
Гайхалтай үнэнч хайр
Анхны эхнэрийнх нь ярилцлагыг уншиж бсан санагдаж бна. 3 удаа шарлаж бие нь маш хүнд бх үед нь эхнэр нь асарч тэнхрүүлж хөл дээр нь босгож бсан бгаа юм. Хүн тэгээд муухай амьтан дөө. Хувийн жаргалаа л бодхоос бусдын сэтгэлийг бодохгүй. 20 настайдаа 46 настай хүнтэй нууц амрагын харилцаатай болсон гэхээр гүэээ мөн бөх зүрх, ширэн нүүр бгаан шүү. Айй лайфаа гэж.....
Сайхан хайрын түүх ,Амжилт Нараа
гавьяат хэнд хэрэгтэйн бэ.хувь хүний хэрэгт оролцохоор өөр өөрсдөө бусдадаа гай болохгүй амьдрах хэрэгтэй.тухайн үед баян хүн байсангүй.одоогийн охидууд шиг өнгө,мөнгөнд шунаж суугаагүй л бх.хайр сэтгэлтэй болоод л суусан байх.
Дуулбал дуулсан шиг дуулдаг,жүжиглэвэл жүжиглэсэн шиг жүжиглэдэг хөтөлвөл сэтгэлд хүртэл хөтөлдөг ийм жинхэн авъяастанд одоо болтол гавъяаг нь үнэлээгүй бгаам уу? Одоо 70 руу алхаж яваа ч хааяа хааяа зөвхөн Нармандахын унаган хайрыг сонсож суух ямар сайхан гээч.Залуу нас иргэн ирэх шиг л болдог шүү.
Эрхэм танд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Хүний амьдрал баян. Тэрхүү баян амьдралаар амьдарсан бна. Бүх хүний амьдрал өөртөө зөв. Та өнөөдөр Жамсранжав, Нармандах нар шиг амьдраагүй бол тэр хувь заяандаа баярлаад л байж бай. Энэ хүмүүс өөрсдийнхөө амьдралаар, хувь зохиолоор амьдарсан. Тэрэндээ сэтгэл хангалуун бна Тэгээд л болоо ш дээ Хүний амьдралыг шүүх эрх хэнд ч байхгүй
Бусдаас нэхдэг шаардлагадаа өөрөө тэнцэж амьдраарай гэж энэ сөрөг сэтгэгдэл бичиж байгаа хүмүүст хэлэх байна. Нармандах гуай ач зээгээ хөтлөөд бусдын л адил хорвоогийн шар наран дор алхаж явдаг юм. Хүний амьдралын сонголтын зөв бурууг шүүх эрх хэнд ч байхгүй.
Iim amia bodson xunii az jargaliig bulaasan ubiaagui xund burxanii gesgeel irne shuu dee negl udur uurt ni bish bol ur xuuxded ni.
Үхэхэд нь авсанд нь цуг хэвтэхгүйгээс хойш хүний амьдралд хэтэрхий оролцоод яахав. Буруу зөвийг нь бурхан шүүх байлгүй дээ
Yagaad ger bul salsan ihenh tohioldold emegtei humuusiig buruutgadag yum be,eregtei n option gesen tolgoigui yumuu esvel uchir medehgui huuhed uu? Narmandahiin huvid Jamsranjav iluu olon oims eleesnii huvid bodoj tungaaj bgaad l shiidveree gargasan bailgui Dee,bugd emegtei ruu n dairdgaa bolih heregtei.Narmandah bol uneheer setgeleesee duuldag,yalanguya jujig kinonii duug bol amidruuldag sain duuchin shuu,ger buld n az jargal husie.
Гавьяат өгөх болсон.Хийсэн бүтээсэн юмтай хүн.
Үнэхээр л хайртай байсан болоод өдий хүртэл түүнийгээ дурсаж ярихдаа хүртэл адлуулсан ч мохойгүй бүсгүй шүү Хайр гэж л энэ байх одоо энэ сайхан эмэгтэйд хийж бүтээсэн зүйлд нь шагнал өгөх болсон ш дээ
Goe bvsgvi shvv.Ene muu heleed hvmvvsiig bitgii too.Ulam gyalalzaj amidaraarai.amjilt.
Uneheer saihan emegtei
iim mundag jujigchin iim unench gergii hovordson tsag ue irj dee jujigchindee hamgiin sn shaniig husie
iim mundag jujigchin iim unench gergii hovordson tsag ue irj dee jujigchindee hamgiin sn shaniig husie