Эх хэлний тухай сүүлийн өдрүүдэд яриад эхэллээ. Эх орондоо туйлаас хайртай, эх орноо хөгжүүлье гээд байдаг сайд дарга нь ярьж байгаа эсэхийг мэдэхгүй. Энгийн ардууд л Өвөр монголчуудтай дуу хоолойгоо нэгтгэе гээд л эх хэлний асуудлыг яриад байгаа нь тэр. Эх хэл гэдэг бол тусгаар тогтнол юм. Өвөр монголын монголчууд олноороо төвлөн суурьшсан зарим хотод монгол хэлээр дунд сургуулийн хичээл орохыг хориглосон шийдвэр нэлээд эрт гарсан боловч ярьж эхэлж байгаа нь сүүлийн хэдхэн хоногоос. Хичээл эхлэх дөхөөд л ярьж байгаа хэрэг.
Хятад улсын бүрэлдхүүнд байгаа Өвөр монголчууд хэл соёлоо хадгалж байсны уг язгуур нь Бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолд уяатай байсан юм гэж учир мэдэх хүмүүс ярьсан байдаг. Тэр өнцгөөс харвал Монгол улсын тусгаар тогтнол суларч байгаагийн гадаад илрэл хүчтэй ажиглагдаж эхэллээ. Мөнхийн хөрш Хятад улс сүүлийн жилүүдэд монголын газар шороо луу, бүсгүйчүүдийн хэвлий рүү өнгийх нь эрээ цээргүй болоод байна гэсэн мэдээ, мэдээлэл янз бүрийн сувгаар тархаж байгаа билээ. Зарим нь худлаа байж магадгүй гэхэд ихэнх нь үнэний ортой байгаа. “Монголын газар нутгаас худалдана” гэсэн зарлал хятадын сайтуудаар гарсан боловч энэ нь худлаа гэсэн няцаалтыг хоёр талаас хийсэн. Энэ мэтийн зарлал гарч л байдаг, тэр нь худлаа даа гэж бид санасаар явтал нэг л өдөр жинхэнэ үнэн зарлал тавигдчихсан, буцалтгүй шударга наймаа хийгдчихсэн байх вий. “Чоно ирлээ” гэж хашгиран хүмүүсийг хуурч тохуурхан инээж байдаг хүүгийн тухай үлгэр шиг л юм болж мэднэ. Айх л юм энэ, болгоомжлох л юм энэ.
Ганцхан энэ ч бус, солонгос, түрк, вьетнам зэрэг гадаадын хувь хүмүүс, байгууллага монголд газар нутаг эзэмшиж байгаа, хашаалж аваад хэнийг ч нэвтрүүлдэггүй гэсэн мэдээ яваад байдаг. Үнэн худлыг нь хэн ч нотолдоггүй. Миний хувьд хөдөөгүүр яваад байдаггүй болохоор түүнтэй тааралдаж байсангүй. Монголчууд эх хэлээ алдсаны дараа ийм л орчин биднийг угтаж авах гээд байна.
Монгол улсын нийслэл хотод гадаад хэлээр хичээлээ хийдэг бага, дунд сургуулиуд бий болоод удаж байна. Хүүхдээ гадааджуулъя гэсэн бодол эцэг эхэд хэдийн суужээ. Одоо Кембриж ярьдаг болцгоов. Шулуухан хэлэхэд Кембриж нь манайд зохихгүй. Монгол хүнд монгол хэл соёлоо эзэмших эх хэл нь эн тэргүүнд хэрэгтэй байна.
Энэ цаг үед Монголчууд гадаад түшиг тулгуур болгож Оросын Холбооны улсыг түших нь зөв гэж санаж байна. Оросыг үзэн яддаг залуу үе бий болсныг бид бэлээхэн харж байна. Оросыг муулсан, харааж зүхсэн сэтгэгдэл ч үүний доор хөвөрч өгнө. Гэхдээ Монгол улсаа авч үлдэхийн тулд бид ийм л бодлогыг барих нь зөв юм. Чингис ярьж сагсалзаад, царайлаг хөвгүүд гэж огсолзоод явж байх хойгуур чинь алтан аргамжны гадас суларч байна шүү. Ямхын бодлого гэдэг нь бүр алд дэлэм болон сунах шинжиндээ орж байна. Ийм үед бид Оросыг түшиж байж л үлдэнэ.
ХХ зууны монголын түүхэнд Зөвлөлтийг дагасан далан жил гээд тодорхой ул мөр бий. Энэ томоохон зурвас хэсэгт сайн сайхны жишээ олон бий. Монголын тусгаар тогтнолыг Зөвлөлт Холбоот Улс, түүний удирдагч И.В.Сталины хатуу байр суурийн үр дүнд олж авсныг бид өнөөхөндөө мартаж болох ч түүх мартахгүй. Мөн бас хар мөртэй муугийн жишээ ч цөөнгүй бий. Гэхдээ монголчуудын хувьд алдсанаасаа олсон нь их байсан гэдэг ерөнхий дүгнэлт хийгээд орхичихъё.
Одоогийн Орос нь хуучин Зөвлөлт Холбоот Улс биш, Путин нь Брежнев биш гээд л сөргөлдөх яриа гараад ирнэ. Оросын зүгээс ч бас манай монголыг харахдаа эд чинь өмнөх үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улс биш, одоогийн төр засгийн удирдлага гээд байгаа нөхөд нь ч Цэдэнбал биш гэдгийг бас мэдэж байгаа. Гэхдээ Оросууд монголчуудыг уусгаад тараагаад хаячихгүй. Чирэхдээ чирээд, өмөөрөхдөө өмөөрөөд явж чадна. Оросын боловсрол, соёл, шинжлэх ухаан дэлхий дахинд хоцрогдоод байсан юм алга. Зарим нэгэн үзүүлэлтээр хойгуур байж мэдэх ч ерөнхий түвшин нуруугаараа маш их шинжлэх ухаанч улс юм.
Оросыг түшсэнээр алдах юм гарна л даа. Золиосгүй юм гэж байхгүй. Гэхдээ олох нь арвин байх болов уу. Өөрөөр хэлбэл тусгаар тогтнолоо хамгаалж үлдэнэ гэсэн үг. Үүнийг манай төр засгийн удирдагчид хийх ажил. Ингэхлээр л их мэдэгчид “Хар хайрцагны бодлого” гээд яриад эхэлнэ.
“Бодлого” гэж нэг юм бичиж нандигнаад хар өнгөтэй хайрцаг дотор хийгээд хадгалдаг ч юм уу, бүү мэд. Хайрцаг нь яагаад шар юмуу ногоон, улаан, цагаан өнгөтэй байж болоогүй юм бол. Төр засгийн удирдлагад байгаа цөөнгүй хүнийг Хятадаас зээл авч идсэн, хээл томорч цүндийсэн гэсэн яриа яваад л байдаг. Хэрэв тийм бол ард түмний итгэл хүлээж чадахгүй л гэсэн үг.
Хэрэв бид цаашдаа Оросыг түшихээ тодорхой илчлэн дагалаа гэж бодоход гуравдагч, дөрөвдөгч хөршүүд хэрхэн хүлээж авах бол, харилцааны ямар өөрчлөлт гарах вэ, Орос Хятад хоёр нь бидний араар тавих уу гэх мэтийн олон асуудал гарна. Түүнийг бид ярих биш, өнөөх алтан аргамжнууд нь хийх ажил юм.
Эх хэлгүй бол эх оронгүй болно гэдгийг биднээс түрүүнд өвөрлөгчид яс махаараа мэдрээд эхэллээ. Хэдэн жилийн өмнө, хятадын өмнөд мужаас ирсэн настай эмэгтэйтэй ярилцаж байлаа. Харваас өмсөж зүүсэн, үс зүсээ янзалсан зэрэг нь хятад хүн. Гэхдээ тэр хүн өөрийгөө монгол хүн, монголын хуучин сурвалжтай ноёны хүүхэд, өмнөд нутаг руу цөлөгдсөн гэж байлаа. Мэдээж тэр хүн хятадаар ярьж, орчуулагчийн тусламжтайгаар бид ойлголцож байв. Монгол хэл огтхон ч мэдэхгүй байлаа. Хэдэн жилийн дараа ийм л монгол хүн бий болох гээд байна.
Хэл, хил хоёроо хамгаалахын төлөөнөө сэтгэл зовних нь Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө юм.
Я.БААТАР
Сэтгэгдэл0
ТЭР ЯАХАВ ҮАБЗ-ИЙНХӨӨН ӨВӨР МОНГОЛЧУУДИЙНХАА ТӨЛӨӨ ХЯТАД УЛСТАЙ ДИПЛОМАТ ХОЛБООГОО ТАСЛАХ ЯАРАЛТАЙ АСУУДАЛ ҮҮСЭЖ БАЙНА !!! МОНГОЛЧУУДЫГ МОНГОЛ БИЧИГ ҮСЭГ СУРАХ ЭРХИЙГ НЬ ТАСЛАН, АМИА ХОРЛООД ЭХЭЛЛЭЭ !!!
Сургуульд нь шууд хятад хэлний сурах өгөөд, хуухдээ буцааж авах гээд очихлоор нь өгөхгүй байна гэсэн, одоо ар Монгол дэлхийд энд нэг ийм үндэстэн байдаг юм уг нь гэдгээ дипломат харилцаагаа тасланэ гэсэн нөхцөл тавьж дэлхий нийтийн сонорт хүргэх болсон юм биш үү !!!
Орос буриадуудын эзэнтэй шоу эзэнгүй цуурхалууд одоо Монголд газар авахгүй болоод байдаг одоо яанаа?
Дипломат харилцаа гэж солиорохгуй шуу Овор монголчууд оорсдоо хуухдууддээ дээд боловсрол эзэмшуулэхэд дохом гэж хятад сургуульд огдог юмаа ТЭД МОНГОЛ УНДЭСТЭН БОЛОВЧ Хятад улсын иргэн шуу дээ Харин монгол хэл туухээр мэргэших хумуус монгол хэлээрээ сурдаг байсан юм
МАН хятадуудыг визгүй оруулна гэж уриалга гаргасан. Тэгэхээр Монгол эсрэгээр нь хятад хэл сурах шаардлага гарч байгаа юм биш үү? Нимэнь де ченьши ёу дошао жень гань жаньлэ фэй дянь фянь?
үнэндээ бид л эх хэлээ өөрсдөө устгаж байна телевизээр гарч байгаа гурван үгийн хоер нь гадаад үг байх болжээ төр нь анзаарахгүй байсаар нэг л мэдэхэд монгол хэл устахнээ нялх багаас нь дагнан гадаад хэл сургаснаас монгол төрхтэй гадаад хүмүүс олширсоор бас монголоор ярих гэхээр мэдэхгүйн улмаас гадаад хэлтэй хольж ярьж монгол хэлний үгсийн санг бохирдуулж байгаа нь том аюул юм өнөөгийн монгол хүн ядаж л англи орос хятад хэл төгс эзэмших шаардлагатай тэхдээ эх хэлээ эзэмшсний дараа л сурах нь зүй дамдинсүрэн ренчин чимэд лувсанжав нар ч ингэж захидаг байсан төр хэвлэл мэдээллийнхэн минь анхаарнө уу
Монгол орос улсгүйгээр хол явахгүй гэдгээ өнгөрсөн 30 жилд болсон үйл явдал харууллаа. Зарим хүмүүс үүнийг ойлгохгүй байгаа нь харамсалтай
Бид нар Монголчууд биш Оросууд гэж батлах том толгой онигор нүдтэй буриадууд олон байдаг л даа.
Баатар гадагшаагаа Монголчуудыг Хужаа Америк Япон дотор нь хужаа эрлийз дөрвөд гэж турхираад зогсохгүй малчин Монголчууд манийхаа араас дурак баран кочевник гэж доромжилдог Хэнтийн буриад байна.
ТЭР ЯАХАВ ҮАБЗ-ИЙНХӨӨН ӨВӨР МОНГОЛЧУУДИЙНХАА ТӨЛӨӨ ХЯТАД УЛСТАЙ ДИПЛОМАТ ХОЛБООГОО ТАСЛАХ ЯАРАЛТАЙ АСУУДАЛ ҮҮСЭЖ БАЙНА !!! МОНГОЛЧУУДЫГ МОНГОЛ БИЧИГ ҮСЭГ СУРАХ ЭРХИЙГ НЬ ТАСЛАН, АМИА ХОРЛООД ЭХЭЛЛЭЭ !!!
Энэ тэрийг түших гол биш юутай ч энэ балмад явдлыг дэлхийн сонорт хүргэх нь гадаад Монголын түүхэн үүрэг хариуцлага !!!
Орос хятад 2 монголыг яах талаар тохироо хийсэн байна шүү
эх хэл хуучин монгол бичгийг зөвхөн зөвхөн монголын түүх судлах зэргэлдээ өвөр монгол хэл дээр гарч байгаа ном уншихын тулд сайн дураар суралцахыг л зөвшөөрөхөд болно түүнээс биш эх хуучин монгол бичиг техник хими байгалийн компюерийн шинжлэх ухааны хэл бишээ бүр орчин үеийн утга зохиолын хэл бишээ ямар азаар дамдин сүрэн лувсанвандан ринен ш цэвэгмид гээд орчин үеийн монгол хэлийг бий болговоо дэлхийн монголчууд гадаад монголын монголхэлийг гадаадынхан ч амтархан сурсаар байна дайны дараа МУИС байгуулагдаж 1965 он хүртэл монгол сургуульууд ЗХУын гэгээрлийн яамны дунд сургуулийн бүх сурах бичгийг монгол хэлнээ орчуулан сургаснаас 1960 70 80 онуудад монгол улс бүх салбарт үсрэнгүй хөгжсөн билээ пырышкиний ФИЗИК 6 -10 анги хүртэл РЫБКИНЫ "АЛГЕБР ГЕОМЕТР ""ТРИГОНОМЕТР" -ийн сурах бичиг Бодлогын хураамжаар сурч байв ЛЕВЧЕНКО ДОКТОР ПРОФЕССОРЫН Дунд сургуулийн 8 -- 10 ангийн
Chi bol oros ehneriin moom idsen lebchek tarhinii turaal
сурах бичгээр ШУГАМ ЗУРГИЙГ 7 -- 10 АНГИЙН хоёр боть ИВАНОВЫН тивүүдийн географ вязамскийн зохиосон ""УРГАМЛЫН СУДЛАЛ"" мөн ЦУККЕРИЙН ""зоология"" СЕМЕНОВЫН дудат зууны түүх эртний дэлхийн түүх СССР-ийн түүх 8 9 10 СССР-н эдийн засгийн газар зүй гэсэн дөрвөн хуруу зузаан орчуулсан номоор сурч төгсөж байсан мөн орчуулсан орсын зөвлөлтийн утга зохиолын сурах бичгээр сурсан энэ бүхэн жар далан оны бүх эрдэмтэн багш нарыг бий болгосон тэр үед орос хэлийн бэлтгэл гэж бараг байгаагүй байхаа би л гэхэд өдрийн ангийн стационарный ангид инженерийн мэргэжлээр хөдөөнөөс очиж суралцаж төгсөөд аймагтаа ирж бүх цахилгаан холбоог кабель сүлжээ телеграфийн шугам аппарат радио станц нэвтрүүлэх станц монтажилж ерөнхий инженер хийж байлаа ""одоо боловсролын сургалт хэл төдийхнээр хязгаарлагдаж байна сурах бичигч үндсэн хичээл суурь мэдлэгийг хангахгүй шинжлэх ухааны европийн орсын хэргэлж ирсэ
ХЯТАДУУД НҮҮРС АВСАНГҮЙ ГЭЭД МОНГОЛЧУУД ӨЛСӨӨД ҮХЧИХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ.. ӨВӨРЛӨГЧ ЭЛЭГ НЭГТНЭЭ МАН-ХАН ДЭМЖИХГҮЙ БОЛ АРД ТҮМЭН ТА НАРААР ДУТАХГҮЙ ШҮҮ ..ӨНӨӨДӨР ӨВӨРЛӨГЧ НАРЫГ ДАРАМТЛНА МАРГААШ МАНИЙГАА ДАРЖ ДАРАМТЛНА ГЭДГИЙГ ЭРХ БИШ МЭДЭЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ ЭНЭ МАНЫ ХАР МАНГАРУУД...
Русские возьмут гэж Женко зарлаж байсан ч одоогоор Монгол улс долларыг зөвхөн Хятадаас л олж байгаа.
Mash zuv yum bichsen bna !! Taivani (Taibei ) arlaa negtgeed daraa n gadaad Mongolruu handuulna ! End zuvhun Oros uls l tuslah magdlaltai, yagaad gevel mongol n tednii als dornod Sibiriig Hyatdad aldahaas tur ch bolov hamgaalj bui bambai n yum ! Harin Ter Amerik Yapon heseg shuugiad l nam bno, martana!!! Tsomiin zevsegtei ih gyrnii uuduus yah ch bilee !
Хямдхан жүжигчин Оросууд хамгийн доорд үздэг Монголчуудадаа туслалаа юу? Харин ч Оросууд Монголын газар нутгийг дээрэмдэж Монгол төрхтөнүүдийг устгаж ирсэн Негрүүд Арабуудын найз үндэстэн гэдгийг Ази мэднэ.
Дунд сургуульд монгол хэл бичгээр сургалт явуулахыг хориглосон хятад дарга нарын булай шийдвэрийг нэн даруй цуцлахыг эрхэм Ши Жин Пин даргаас гуйя.
оросууд хятадаас дутахгүй Монгол хэлийг оросчилж байхад Монгол хэлийг хамгаалахад тусална гэх шиг юу гэхэв дээ
Энү Багатур машу ихү зөбэ санагага гаргасун байна. Энү хүмүн дор улс ун багатур цола өгмой.
Mongolchuudin eh hel, nuudliin mal aj ahauig ustagachival Hytadaas ylgarahgui tiim l uls bii bolno, tuunii daraa Hytadad ooriin erhgui uussan baih bolov uu? Iimd Ard irged bid uhaan zarj negdeh heregtei bolloo doo !!!
Mongolchuudin eh hel, nuudliin mal aj ahauig ustagachival Hytadaas ylgarahgui tiim l uls bii bolno, tuunii daraa Hytadad ooriin erhgui uussan baih bolov uu? Iimd Ard irged bid uhaan zarj negdeh heregtei bolloo doo !!!
монголчуудын эртний мал аж ахуйн хэлийг аялгуу одоогийн шинэ монголын соёл иргэншил утга зохиол техник шинжлжх ухаанд огт таарахгүй одоо ийм хэлээр баяд дөрвөдийн дунд дал ная хүрсэн хүн яриж л байдаг сүүлийн үед увсын баяд дөрвөд орчин үеийн утга зохиолын хэлээр маш цэвэр яриж байна хуучин бичигт эргэж оруулахыг хүсэж байгаа хүмүүс монголын хөгжлийг зуун жилээр ухраахыг хүсч байна
МОНГОЛЧУУДИЙН ДОРОЙ СУЛ ҮЛБЭГЭР БАЙГААН НЬ ХОЛООС ЭХЛЭЛТЭЙ ЯГ ҮНЭНДЭЭ ХУУЧНЫ МАХН+ОДООГИЙН МАН- ЭНЭ НАМЫГ ТОЛГОЙЛОГЧИД ДЭМЖИГЧИД БҮГД ЭХ ОРОНДОО ХАЙРГҮЙ ХАРИЙХАНЫГ ДАХИСАН УЛААНБОЛЬШВИЗИМЫН СУУРЬТАЙ ХЭСЭГ БҮЛЭГ ХАРАНХУЙ СҮГНҮҮДЭЭС Л БОЛЖ МОНГОЛ УЛСЫН СҮР СҮЛД УЛАМ ДООШИЛЖ БАЙГААГ МОНГОЛЧУУД УХААРЦГААХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ЭНЭ БОЛ ТУЙЛЫН ҮНЭН ЮМ ШҮҮ ..СЭРЦГЭЭ ГЭГЭЭРЦГЭЭ МОНГОЛ ТҮМЭН МИНЬ ИХ МОНГОЛЫН СУУРЬ УХААН МАНДАН БАДРАГ ОРОС ХЯТАДЫН ХОРЛОНТ БОДЛОГО СҮЙРЭН ЗАМХАРАГ...
МАН-ыг хараан зүхээд хэрэггүй би таван настай дайны дараа орос саравч малгайтай хүн орос эмээлтэй миний аавынд ирж байв хонь таван төгрөг байв цагаан орос гурил олдохгүй хүмүүс тариа тээрэмдэж шигшүүрээр шигшиж гурил гаргаж лавшаа талх хийж идэж байлаа саравч малгайтай орос хүмүүс манайд ирж аавыг аваад явдаг байсан юм
Тийм шүү,хятадууд хэзээ ч бидэнд туслахгүй, авч идэхээ л бодно. Урагшгүй албатад ухаангүй ноёд гэдэг шиг одоогийн монголын төрийн бодлого үнэхээр хэрэг алгаа, идэж уух, өмсөж зүүх, мөнгө л бодсон дарга нар л байх шив дээ!
Энэ сэдэвт ямар ч гол санаа алга