sonin.mn

Хумсны мөөгөнцөр гэхээр хачин сонсогдож байна уу? Тийм ээ, хумс мөөгөнцөртдөг. Таны хумс өнгөө алдаж шарлаад байвал мөөгөнцрийн анхны шинж тэмдэг илэрч байна гэсэн үг. Ялангуяа хөлийн хумсанд энэ өвчлөл их байдаг.


Хумсны мөөгөнцрөөс урьдчилан сэргийлэх болон нэгэнт бий болсон бол гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авч болох талаар хэдэн зөвлөгөөг та бүхэндээ хүргэе. Хумсны мөөгөнцөр нь өөр хүнээс халдварлаж эсвэл хүний бие организм, бодисын солилцооноос шалтгаалж үүсдэг. Мөн ариун цэврийн шаардлага хангаагүй гоо сайхны салоноор үйлчлүүлэх нь үүний шалтгаан ч болдог. Учир нь хумснаас хумсанд, хүнээс хүнд мөн түүнд ойр байх багаж хэрэгслээр дамжин маш амархан халдварладаг.



Шинж тэмдэг:

-Хумсны чинь өнгө шар, бор эсвэл бүр хар өнгөтэй болж хувирна.

-Цагаан зураасуудтай эсвэл толботой болно. Маш хугарамтгай, зузаан давхрагатай болж үеээрээ хуулрах үзэгдэл ажиглагдана.

-Эвгүй үнэр үнэртэж, өвдөлт мэдрэгдэж болно.



Гэрийн нөхцөлд:

Хумсны доор үүсэж өвчилдөг учраас эмчлэхэд хүндрэлтэй байдаг. Бидний санал болгож байгаа энэхүү аргууд маань эмчилгээ биш бөгөөд өөр бусад зрүүл хумснуудад болон хүнд халдварлахгүй байхад нөлөө үзүүлэх болно.

-Өдөр бүр 1:2 харьцаатай цагаан цуутай усанд 15 минут дэвтээх.

-Өдөрт 2 удаа цайны модны тосыг өвчилсөн хэсэгтээ түрхээд хурууны лентээр боох

-Эмчилгээний зориулалттай тосыг мөн өдөрт 2 удаа түрхэн боох

-Усан үзмийн үрийг хандлаад өдөрт 2 удаа дүрж дэвтээх

-Өглөө оройдоо өвчилсөн хэсгийг бүхэлд нь арчиж цэвэрлэх

-Өдөрт 2 удаа дор хаяж 10 минутын хугацаатай ам зайлагч шингэнд дүрж дэвтээх

-Наргил модны самрын тосыг өглөө оройдоо түрхэх

-Алимны цууг өдөрт 2 удаа 1 дуслаар дусааж тус тус хэрэглэж болно.



Урьдчилан сэргийлэх

-Аль болох хөлийн хуруунуудаа агаарт ил байлгах хэрэгтэй. Гэртээ болж өгвөл задгай углааш өмсөж байвал зүгээр.

-Дархлааны системээ сайжруулахын тулд өдөрт 2 хумс сармис идэж байх.

-Хумсаа богино бөгөөд үзүүрийг нь хавтгай засаж байх нь зөв. Урт хумс өвчлөх тохиодол илүү өндөр байдаг байна.

-Усанд орсныхоо дараа хумсныхаа эргэн тойрон хаттал нь сайтар арчиж байх хэрэгсэй.

-Хэрвээ чи иймэрхүү халдварт эмзэг өртөмтгий бол мөөгөнцрийн эсрэг бүтээгдэхүүн авч хэрэглэхийг зөвлөж байна. Хөлийн шүршигч болон тос зэрэг бүтээгдэхүүнүүд дэлгүүрүүдээр худалдаалагддаг. Үүнийг авч хэрэглэх нь зүйтэй.


Эх сурвалж: “Санхүүгийн Мэдээ”