Мөхөс хүмүн намайг энэ насанд хэн бээр ч юунд ч сүсэглэ, бишир гэж хэлсэнгүй, заасангүй. Бас ямар ч хүчин зүйл миний сэтгэл зүрхэндээ хадгалсан хүсэл мөрөөдөл, ариун сүсэг бишрэлийг одоо хүртэл хааж чадаагүй агаад аль мэдээ орсон цагаасаа л Бурханы авдар дотроос гарах зүйрлэшгүй сайхан ариун үнэр, тэр дотор байх Лам багш нарын болон Бурхадын дүр лагшин, хэсэг нандин судар ном, хуучны их, бага хадаг, бас бус зандан модоор сийлсэн хөөрхөн Бодьсад хүүхэд болон нохой гэх мэт зүйлсийг хаа нэгтээ аавыгаа үзүүлэх ба цагаан сараар нууцаар гаргаж ирэхэд амьсгаа даран бишрэн ширтдэг байсан, түүнийгээ тэгээд хэр удаан ширтэн ажиглахыг магадгүй миний аав, ээж хоёр ажигласан байх. Яагаад тийм нууц байсан бэ гэвэл миний бага нас социализм, ленинизмийн үед төрж өссөн болохоор тэрхүү үзэл суртлаас өөр бараг бүх зүйл хаалттай байсан юм. Миний ээжийн аав Да хүрээний Гунгаачойлин дацангийн нэгэн зиндааны жорвон (ангийн дарга гэсэн үг юм) хүн байсан бөгөөд нас залуу байсан тул тэр үед залуу лам нарыг цэрэгт мордуулж, тэндээсээ Халх голд байлдаж цусан гавьяаны одонгоор шагнуулж байж. Түүнийг Жанцан хэмээмүй!Тэр үед хоёр хороо цэрэг зөрж өнгөрөхөд манай өвөө нөгөө тапд алхаж явсан цэргүдийн дундаас өөрийнхөө зиндааны нэгэн ламыг олж хараад шаламгайгаар Жамбалцанжод (Бурхан багш Балданбрайбүн суварган дотор нууц тарнийн Рид Хувилгааны Тор хэмээхийг айлдан ахуйд Умард Шамбалаас Очирваанийн хувилгаан олон хөлөг баатруудтайгаа ирээд айлтган сонордсон Манзушрийн алдрыг өгүүлэхүй хэмээх судар) өдөр бүр уншиж бай! гэж чангахан хэлж, нөгөө лам ч бишрэн хүндлэх зэрэгцэн мэхэсхийн дохиод өнгөрсөн гэдэг. Үүнийг сүүлд Дамдин гуай өөрөө хуучилдаг байсан бөгөөд тэрбээр түүнээс хойш тэр судрыг таслалгүй уншсаар наян дөрвөн онд өвөөг таалал барахад дараачийн жорвон болсон ба ерэн онтой золгож дацангаа сэргээсэн эгэл бөгөөд гайхамшигт нэгэн бодьгал ажгуу. Энэ түүхийг өгүүлсний учир нь жинхэнэ сүсэг бишрэл гэдэг ямар их зориг тэвчээр, хурц зан чанар, үнэнч шударга, ариун гэгээн, итгэл найдвар, шантрал гутралгүй зүйл болох нь ухагдана!
Бас манай аав, ээж өвөөгийн зиндааны өвөгчүүлийг жилдээ нэг удаа нууцаар хуралдуулж манж, цав барьдаг байсан агаад тэр өвгөн лам нарын ном хурж, ном хаялцах, бүр үг хэлэлцэхийг нь хүртэл хайрлан хүндлэх бишрэх сэтгэл төрж байсан нь сүсэг ажээ. Тэр үед ганц коммунист намын суртлаар хаа сайгүй лоозон бичиг Ленин тэргүүтний боронзодсон шохойн баримал бага, дунд сургуульд хүртэл байдаг байсан боловч одоо болтол тэдэнд гүн сэтгэгдэл төрдөггүй юм. Ийм учир тэр үзэл сурталд доромжлох сэтгэл байхгүй ч, бас хүндлэх сэтгэл өчүүхэн болоод зүрхний угаас хайрлан хүндлэх сэтгэл тэр үеийн олон хүмүүст байгаагүй юм. Буддын гүн ухааны буюу Чойрын гүн ухааны Лориг буюу Оюун ухааны сударт сүсгийн бэлгэ чанар буюу томьёог
1. Шинжлэхүй ухаанаар магадлан барихуйн орон лугаа энэ гагц мөний тул бусад лугаа бус болой хэмээн сэтгэн барьснаар сайтар нээсэн ухаан хэмээжээ. Үүний утга нь; шинжлэх ухаанаар аливаа нэг магадлан таних хэрэгтэй зүйлээ маш сайн нээн ухаж ойлгоод үүнээс өөр бус зүйл биш хэмээх сэтгэл юм.
2. Үйлийн үр тэргүүтэнд зоригдон итгэх хийгээд сүслэх ба хүсэмжлэхүйн аль нэгэн нь болох агаад үл сүслэхүйн бодит ерөндгийг үйлдэгч ухаан хэмээжээ. Энэ нь Буддын шашинтанд гол болох сүсэг бөгөөд утга нь; үйлийн үр, бодь сэтгэл, хоосон чанар тэргүүтэй номлолд санаа сэтгэл зоригдон итгэх ба сүслэх, бас тэдгээр эрдмийг хүсэмжлэх сэтгэл бөгөөд үл сүслэхүйн ерөндөг гэдэг нь сүсгийн дархлаа мөн.
Дандарын буюу тарнийн гүн ухаанд сүсгийн талаар илүүтэй их номлосон бөгөөд нэгэн удаа мөхөс би хэргийн тухайд алдрыг нь өгүүлэхүй дор магад утгын Очир Дар бурхан өвгөн дүрээр ургасан Гэвш Түвдэнпэрэнлай багш дор "тарни" гэж юү гэсэн утгатай вэ? гэж айлтгахад "сүсэг" гэж дээд богд нар айлдсан юм хэмээн ганц үгийн асуултыг ганц үгээр хариулсныг үргэлж санаж явдаг агаад сусэг үгүй бол маань унших, нямба бясалгал хийж тарни тоолж хэчнээн жил болсон ч өөрийн сэтгэл үндсэнд ямар ч эрдэм төрөхгүй гэсэн үг ажээ. Тарнийн гүн агуу дэлгэр номлолуудаас хаанаас нь олж түүж ойлгож авах вэ гэвэл дандарын сав аймгийн номлол болгонд байх авч Агуу Вэнсава богдын айлдсан Ламын Чодва буюу Багшийн Иог хэмээх судрын тайлбарт гүн дэлгэр айлдсан буй боловч эл номыг хэмжээ төгөлдөр Лам Багшийн зарлиг зөвшөөрөлгүй хэн бээр ч хүрч үл болох бөгөөд дураар уудалж үзвээс сарьсан багваахай наранд гарсан мэт болмуй!
Гэхдээ бас ойлгоё гэвэл Багшийн зарлиггүй ч Хутагт Миларайвын намтар болон Буман дууллаас чин сүсэг болоод ухааны оньс буй аваас хэр чадахаараа бага ч гэсэн ойлгомуй! Ер нь сүсэг гэдэг сэтгэл урд наснаас дамжсан, нэг бол бусдын эрдэм чадлыг гайхан биширч төрдөг сэтгэл аж. Бас нэгэн удаа Гэвш багшаас асуун айлтгасан нь "Миларай ба Богд яагаад ганцхан боть номыг сайтар үзээд нэгэн насандаа бурханы хутгийг олов? Аа бас Богд Зонхаба яагаад нэгэн насандаа Будцын их, бага хөлгөн, судар, дандар, их, бага арван ухаан бүгдийг суралцаж онож мэдээд төгс гэгээрэв" гэсэнд Багш "Миларайба Богд бол маш их хурц сүсэгтэй хүн бөгөөд Богд Зонхаба бол маш хурц билиг оюунтай хүн юм. Гэхдээ Миларайбад билиг оюун байхгүй бус суу билиг байгаа, Зонхабатай харьцуулбал бага юм. Бас Зонхабад хурц сүсэг байхгүй бус агуу сүсэг байгаа. Миларайбатай харицуулбал бага юм. Майдар бурхан асрахуй сэтгэлээрээ алдаршиж, Манзушир бурхан оюун билгээрээ алдаршсан мэт. Гэхдээ жирийн оюунтан барагтай бол ухаж ойлгох зүйл биш юм хэмээн айлдсан билээ.
Мөхөс миний өөрийн амьдралаас олж харсан жинхэн ариун сүсэг гэдэг зүйл бол аливаа өөрөөсөө агуу зүйлд өөрийг хөтөлж залж болох зүйлийг хайрлах, хүндлэх, дээдлэх, нандигнах, бишрэх сэтгэлийг бүгдийг агуулдаг юм. Мэдээж хэрэг зарим бодьгалуудад эдгээр сэтгэл тус тусдаа оршин байдаг сэтгэлүүд. Жишээлбэл, зоригийн сэтгэлд ч бас мохоо зориг, хурц зориг буюу мунхаг зориг, чин зориг гэх мэт буйтай адил.
Мухар сүсэг нь жинхэн сүсгийн ерөндөг бөгөөд мохоо сүсгээс ч нэн дорой агаад шинжлэх оюунгүйгээр аливаа бусдын хэлж, үзүүлж буй шашин суртап болон аахар шаахар илбэ жилбийн зүйлд өөрийг болон өөрийнхөө л гэх аминчхан үзэлдээ хөтлөгдөж төрдөг сэтгэл бөгөөд, мэдээж тэнгэр цэлмэж, наран мандах мэт аль нэгэн цагг учир шалтгаан нь бүрдээд мухардлаас гарах л болно!
Бас нэгэн зүйлийг тодруулахад зарим хүмүүс сүсэг, сэжиг хоёрын ялгааг ч мэддэггүй сэжгийн сэтгэлтэй нэгнээ их сүсэгтэй гэж хэлдэг. Тэгвэл тэр сэжгийн сэтгэл гэдэг бол хүүрийн газар очихоос айж сэжиглэдэг, олны дунд орохдоо ч бусдын хэл ам, харцнаас сэжиглэдэг, ганцаар суухдаа ч бусдын хар, цагаан хэл амаас сэжиглэдэг, ямар өдөр гадагш гарахаа хүртэл сэжиглэн боддог, хэт мунхаг учир бусдын болон өөрсдийнхөө бурхан шүтээнээс хүртэл сэжиглэдэг гэх мэт сэтгэлийг хэлнэ. Мэдээж хэрэг зурхайн ухаанд үүний зарим зүйлсийн зохицуулал байдаг авч "эрүүл ухаанаар соёлтой хэрэглэ" гэсэн болохоос "өчүүхэн аминч сэжгийн сэтгэлээр ханд" гэсэн хэрэг бус юм. Зарим нэгэн мунхаг оюунтнууд бурханы хорлол боллоо гэж сэжиглэн байх нь туйлын буруу юм.
Бурхан бол хамаг амьтны тусын тул хутгийг олсон тул хаанаас хүнд хор хүргэх!
Хэрэв та чин сүжигтэй бөгөөд аль нэгэн бусдын тусын тулд зорьж байгаа бол танд од, эрхэс, наран, саран, хүмүн хийгээд хүмүн бусынхан аль нь ч тотгорлож гай түйтгэр болохгүй. Сэжгийн сэтгэл гэдэг нь номонд тийн атгаг сэтгэл гэж гардаг юм. Сүсэггүй гэж зарим нэгэн өөрийгөө хэт дөвийлгөн бусдыг сусэг бишрэлийг гоочлох дуртай хүмүүст хэлэхэд хүн төрөлхтний соёл иргэншлийг хүндэтгэн аливаа бусдыг шашин шүтлэг, яс үндэс, угсаа гарвал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, гутаан доромжпох, хэлмэгдүүлэн зовоох нь маш зохисгүй үйл мөн! Бас зарим нэгэн ламын номт дээл өмсөж, орхимж орхиод насаараа Буддын гүн ухаан үзээд ч өөрийн атгаг сэтгэлээ арилгаж чадалгүй сүсэг өчүүхэн ч төрөөгүй хувраг ба эрих барьж насаараа маань уншиж буянт дүр эсгэн сэтгэлээ засаагүй төрийн хар хүн хоёр үлгэрлэвээс далайн ёроолд өнө удаан хэвтсэн ч доторх нь үл дэвтэн хуурай хоцрох чулуу мэт. Тугалган жад мэт мохоо сүсэгтнүүд болон мухар үхэр мэт мухар сүсэгтнүүд аль сайн гэж
“Сүсэг гэдэг зүйл зөвхөн дорно дахинд ч бус хүн төрөлхтөн оршин буй орон болгонд буй. Жишээлбэл өрнөдийн болоод Италийн алдарт дуурийн зохиолч Жозер Вердигийн Набукко дуурийн гол утга санаа нь төрийн эрхэнд бардсан хаан, башир түшмэдээс болж бусдын ард түмний боол болгох ба тэдгээр нь энэлэн шаналах агаад эцэстээ ард түмний ариун сүсэг хийгээд түүнийг ойлгосон сайхан сэтгэлт эмэгтэйн тусаар тэрхүү ард түмэн аврагдаж буйгаар гардаг. Эл үзэгдэлд дарлагдсан боолууд хүчирхийллээр бус ариун цагаан сүсгээр тэмцдэг ажгуу. Энэ зөвхөн зохиол бус манай Монгол оронд гучин долоо оны их хэлмэгдүүлэлтээс хойш эрх чөлөөгөө хязгаарлуулсаар ерэн оны ардчилал, тэр үеийн зонхи олонхийн чин сүсэг бишрэлийн хүчээр бий болсныг нүдээр харж, чихээр сонсож, гараа барилцаж явсан оюун төгс нугууд илүү ойлгох буй за!” сураг сонссон төдийхнөөр шууран гүйлдэж, төд удалгүй сонирхолгүй болж бас өөр нэгэн лүү гүйлдэх нь ертөнцийн инээдмийн орон мөн. Балмад хүмүүст юу ч хэлээд нэмэргүй тул энэ зуур тэдэнд зориулж хэлэх үг олдсонгүй ба манай ардын үгэнд "Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ" гэж байдаг. Мянга есөн зуун хориод онд Сүхбаатар жанжин тэргүүтэй Ардын журамт цэргүүд оройн тоон дээрээ Мигзэм болон Жанлавцогзол буюу Цагийг тохинуулагч залбирал Адистидийн дээдийг хайрлагч эхийг уншдаг байсан хэмээдэг. Энэ түүх бол журамт цэргийн чин сүсэг гэхээс өөр юү гэх билээ! Ер нь сүсгийг хэн бээр ч коммунизм шиг хүчээр тулгаж хийдэггүй бөгөөд хийж чадах ч үгүй юм. Тийм нөхцөл ч байхгүй! Шаардлага ч байхгүй!
Манай ард түмний шүтээнийг нь хүчирхийлэн устгаад оронд нь Маркс, Энгельс, Ленин гурвын баримал, зурмал толгойг тавиад, өврийн судар болсон Оюунтүлхүүр болон Сандүйнжүдийнх нь оронд намын батлах өвөртлүүлэх гэх мэт зүйлсийг хэтийдүүлэн муйхарлан хэрэглэсэн боловч ард түмний чин сэтгэлийн угт хүрч чадаагүй агаад дэлхийн олон гүрэнд ийн адил хүчирхийллээр сүслэн барьж чадаагүй юм.
Сүсэг гэдэг зүйл зөвхөн дорно дахинд ч бус хүн төрөлхтөн оршин буй орон болгонд буй. Жишээлбэл өрнөдийн болоод Италийн алдарт дуурийн зохиолч Жозеф Вердигийн Набукко дуурийн гол утга санаа нь төрийн эрхэнд бардсан хаан, башир түшмэдээс болж бусдын ард түмнийг боол болгох ба тэдгээр нь энэлэн шаналах агаад эцэстээ ард түмний ариун сүсэг хийгээд түүнийг ойлгосон сайхан сэтгэлт эмэгтэйн тусаар тэрхүү ард түмэн аврагдаж буйгаар гардаг. Эл үзэгдэлд дарлагдсан боолууд хүчирхийллээр бус ариун сүсгээр тэмцдэг ажгуу. Энэ зөвхөн зохиол бус манай Монгол оронд гучин долоо оны их хэлмэгдүүлэлтээс хойш эрх чөлөөгөө хязгаарлуулсаар ерэн оны ардчилал, тэр үеийн зонхи олонхийн чин сүсэг бишрэлийн хүчээр бий бопсныг нүдээр харж, чихээр сонсож, гараа барилцаж явсан оюун төгс нугууд илүү ойлгох буй за!
Чин сүсгийн тусыг бас бас өчүүхэн төдий өгүүлбээс чин сүсэг чандамань эрдэнэ мэт бөгөөд түүнийг хулгай дээрэм авч үл чадмуй, өвдөхөд эм болно, ганцаардахад нөхөр болно, ундаасахад ус болно, өлсөхөд хоол болно, төөрөхөд харгуй болно, харанхуйд гэгээ болно, зовоход түшиг болно, үхэхэд хамт байна, дараа төрөл рүү ч хамт явна, хагацаш үгүй нөхрийн дээд тэр болой!
Чин сүсэг бол Буддын судар, дандарт суралцаж билиг оюуны чанад хязгаарт хүргэх ажнай сайн хүлэг хэмээн Дайчин Вангийн Хүрээний сүүлчийн гэвш Угалзын Ламын илэрхий шавь, мөхөс миний өвгөн багш хэргийн тухайд алдрыг нь өгүүлэхүйеэ бэрх Итгэл хэмээх бээр ийн айлдаад нэгэн шүлэг ном айлдсан нь ийн;
Харишгүй сүсгийн ажнай сайн хүлэг моринд
Хатангат билиг оюуны алтан хазаар хазаарлаад
Хатуу бат самади бясалгалын эмээл эмээллэж
Хатан зориг хичээл шамдлын ташуурыг барьж
Хамаг сайн дурдлын алтан жолоог атгаад
Хандсан дээд хутагтын газраа давхин хүрэхтүн! хэмээх ажгуу.
Зава Дамдин Ринбүчи
Сэтгэгдэл0
Uhna
хуурамч хятадын тагнуул яөтгөр
Баячуудын лам гээ биз дээ. Бас үнэт эдлэлийн дэлгүүр нээсэн. Ийм лам байдаг юм уу?
Elenysegnii Zava mava uuruu uurtuu renbuuchi ugdug chi hen yum.Chamaig hujaa garaltai humuust uilchildeg hujaahiin bodlogo barij Mongolchuudiin tarhiig ugaaj baigaag bugd medsen.Bitgii so,iorood baigaarai baragtsihan bna shuu huuheed
Их хөлгөний Төвд шашинд Оросуудын Монголчуудын тархийг угаан суулгасан аймшигт мангас Хужаа хамаагүй гэдгийг ойлго.Улааны Доржшүгдэнг Шарын Далай лам хууль бус гэж зарлан,гол төлөөлөгчдийг нь алж устган дайтаж байгаа нь Монголчуудад хамаагүй,тэдний дайн. Түүхийн турш Төвдүүд өөрсдийнхөө төлөө бусдыг тэрэн дундаа Монголчуудыг хүртэл хооронд нь байлдуулж мөхөөж ирсэн юм.Одоо ч Монголчуудаасаа олонгүй Төвдүүд Азийн хоёр эртний их соёлууд Энэтхэг Хятадыг мөргөлдүүлж л байгаа.Бусдын төлөө сөнөн алдсан түүхээ дахин давтах хэрэг Монголчуудад одоо байхгүй.Тэр тусмаа нэгийг сургаж нөгөөг хийдэг Шашны төлөө таны ссанаа тавих илүү зан.
Амгалан дүрийг эсгэж байгаад амьдрал хоосон гэж сургангуутаа авгай хүүхэд авч,тансаг төхөөрсөн гэр оронд тухлан,мөнгөөр ном уншдаг бол та худлаа! 6 зүйл хамаг амьтны тусын тулд гэж залбирангуутаа тарган хонины амийг таслан,хүүрийг нь хэхэрч унган зооглож зоолж таргалан,амьсгаадан амьдарч байгаа бол та худлаа.Энэ амьдрал зовлон гэж номч дүрийг эсгэн ажил хийхээс татгалзах мөртөө,ойлгогдохгүй юм харь хэл дээр бувтнах төдийгөөр татвар төлдөггүй их орлого олохоосоо татгалздаггүй бол та худлаа.
Эрхэм хүн Зава Дамдин (1867-1937) асаны нэрийг зээлдэгч этгээд
Лам гэж худлаа байх. зава Дамдин асаны хойд дүр гэж бүр худлаа. Үнэн амьдар хүн гуай минь
Та мөнгөний төлөө зүтгэдэггүй лам байдаг гэж андуураад байна,андуураад байна.Богд,хувилгаан,хойд дүрүүдийг хэн тодруулдагийг мунхарсан Манкуртууд нэг бодож үзсэн үү?
Шар феодалууд гээд ном зохиолоос их уншдаг байлаа яг энэ хунийг дурсэлсэн байсан даа хар феодалууд гээд бас байнаа 21 р зууны монголд эрдэнэ элбэгдорж батуул гээд
овог дээдсээс уламжилж улдээсэн,хулээн авсан сусгииг маань энэ мэтиин монгонии шуналтай,онгироо сагсуу,гадныхны гар хол болсон лам нар угуй хиих нь байнаа
Энэ эргүү хужаад зава дамдин гэж хэн өгсөн юм.өөрийгөө өргөмжлсөн хулхь хулгайч
шуналын бирд чи тэр тамынхаа ёроолд унгас алдаад хэвт за
Mongolchyyd aa!!!zaluus aa!!!yynees emne olon zyynii tyrsid oyunt hymyyniig hyndetgeseer irsen saihan ard tymen bol Mongolchyyd baisan yum!ene saihan zanslaa byy aldaarai?Mongol hyn bol bye byenee myylah ni byy hel hotolooroo sain saihan amidrahiin tyhaid cheehen Mongolchyyd delhii deer togtoj irsen yum,hor hyrtsen yum sig esbel hyniig syymjleh dontoi arban myy zayanii yndes ni byreldsen hamag muuhai bygdiig eerteen singeesen 21- zyynii zaluus baij bolohgyi ee!!ene Zaba Damdin hemeeh erdemten bl Mongolchyyd bidnii dotor uhaantnuudiin yrgeljlel hyniig hyndetgej hairlaj yabzgaa!cheehyylee baij negiigee dees ni tataj amidarch syrzgaa!!!Ta nar (Jargal yzeegyin zoblon gej)dyyldag yaridag biz dee!!ene yagaad jargal yzeegyin zoblon bolob?gebel...eersdiin chini dotood yhaan sarnisaniih syy dee!!sinjleh yhaanii orgil ryy machaj baigaa zaluus mini yhaantai baij Mongoliinhaa ye yeiin yhaantan mergedees syralzaj amidraldaa dadyylan hebsij yabzgaa!!!ene l hamgiin chyhal hyniig muug yzej hynii myygaar oroldoh ter byy hel hybilgaan lam naraar byy orold!edgeer lam nar bol ta naraar helyyltgyi oyun sanaaniihaa talbart eeriin gesen oron zai dyr dyrslehyyn ni todorhoi hymyys baidag yum!hyneer byy orold!!!sain ch muu ch ene Mongold enee chagt baigaa yhaantnaa muugaar byy hel amnii chini aldaa bolj hybirhahiig baig gehiin argagyi ee!!!manai zaluus yhaantaisan daa!gebch Hyatadiin nogoo jims ideed yhaand ni yhna iseg ynaj yhsen ch baij medne!!Zaba Damdin bol minii hybilgaan lam ene hyniig sine chagiin yhaantnyyd tyynii chanadiin yiliig gyizej chadah erhemyyd baihgyi!tiimees men chanaraaraa hybilgaan dyr oyunii sirgesgyi chanaraaraa menh orsih chagiin erheer bidnii dynd amidarch baigaa saihan buyantai erhem deedlen hyndetgej syrzgaaya?....hereb chadahgyi bol munhagiin tyild hyrch oyun sanaa chini zeberch haralgan nyd chini sohorch gegeeleg yumiig olj harahaan baisan gesen yg!!!yhaantai amidarchgaaya!hynii ami amidral horomhon zyyr syy!!!eneedereeree yum hoborhon margaas gej bii,ertenziin hybiral ni eeljlen orsino zaluus aa!!!
Танд амжилт хүсье Шүгдэн бол бидний шүтвээс зохих урсгал чи глэл мөөн. Энэ ариун үйлс тань дэлгэрэх болтугай
Er n.lam nar Nymsambuu shig lekts.uhaaral.gegeereliin hural l sain hurj bai
хэрэв та үнэхээр зав Дамдин хойд дүр юм бол .нууц тарни учрыг онд тайлбарлан өгч .ол түмнийг зовлогоос гаргах цаг болсон байна.хэрэв чадахгүй мухар сүсэг ярьж ном унших төдий бол хэрэггүй.одоо ном тарни нууцыг тайлах цаг үе нь болсон.
хэрэв та үнэхээр зав Дамдин хойд дүр юм бол .нууц тарни учрыг онд тайлбарлан өгч .ол түмнийг зовлогоос гаргах цаг болсон байна.хэрэв чадахгүй мухар сүсэг ярьж ном унших төдий бол хэрэггүй.одоо ном тарни нууцыг тайлах цаг үе нь болсон.
Yostoi uuriiguu borluulah MARKETING hiij ugsun bn daa
Нямсамбуу ч бас худлаа лам шүү
Lam dalai gej ireel Dalai lamiig shuumjilj ogdog zaluu shde , Manai lam nar, uls torchid adilhan ium shig sanagddag: ariun ba achraliig nomloh hirnee ter durmee oortoo hamaagui gej uzdeg
Shunaltau gar bainlai alt mongonii delguur neej baisan
Сооиотой шуналын тир элэнцэгийн хувилгаан Зава двмдин болж уз чи ХУЛГАЙЧ минь чи Далд ор
МОНГОЛЫН ШАР ХУВАЛЗУУД ДУРАКУУД НИЙГМИЙН. МУУХАЙ ЛАМ НАР НИЙГЭМД ХЭРЭГГУЙ ЗОГ ШААРНУУД ШААР ГАХАЙНУУД
Ум маанм ыадмий хум, лам гурван эрдэнэ
энэтхэгийн хэлээр пудгала, монголын хэлээр бодгали гэж ном сударт гардаг юмсан. Лам чи бодьгал болгоод дүвчигнэж орхиж. Чойбангийн нүгэл үйлдэж байнадаа заваан лал лам.
Atomic bombogni hajuud Batsaihaan chi yu yum be gej zov helsen algadsan muu spirtni naimaachin
Амжилт,
Буянтан, номтон гэж нэг л харагддаггүй хүн. Манзушир бурханы хойно Шүгдэнг тахиад тавчихсан байдаг юм билээ, Дэлгэрийн Чойрын хийддээ. Нутгиынхан их дургүй,
Burhan hurtel ajiralgui anirdadag atal Zava Damdin guai batlah shaardlagui baihuu...
tugs gegeersen bodigaluud humuunii amidarliin hemjeest oroltsodgui baih .gehdee hen medlee oroltsdog tsag urgelj hamgaaldag bolohoor ertunts suirchihelgui udii hursench yum biluu .
амьдрах арга нь л юм даа өчүүхэн хүний, өөрийнхөө нэрээр ч амьдарч чадахгүй хүний нэр бариад хөөрхий дөө, бурхан өршөөг
Shoron tsaraitai lalariin shar huvalz ve
Ene huniig shalgaachee! Zava Damdin gdg neriig hen, haanaas ene hund ugsun uym be? Neg l ikh gangan lam Shangrillad yavj bdgiin bilee. Mun ng lam daguulchihsan, nuguuh n hamag uymiig n barichihsa bayan ailuudaar ochij nom unshdag uym bilee
Mongold ene lamiin yos hereggui dee.orchin uye nolchood bhad lam beet geed l.jinhene burhani surgaali bish muhar tal ruugaa zuil.hairan mongolchuud bugd muhar susegtei uruvdmuurui
Saihan bichij. Harin zava damdin 2 baidag ni yamar uchir jantsantai hereg bolohiig muhus bi uhashgui.
Atomin bombognii hajuud Batsaihaan chi yu yum be gej harin zov helsen muu spirtiin naimaachin
Ta henees ch iluu hiid orondoo suuj nenchin hiisen dee. Busdiig haraahan duulj medsengui
Atomin bombognii hajuud Batsaihan chi yu yum be Muu spirtiin naimaachin
Uuchil bagshaa
Yamar ch Mongoloo gesen setgelgui lam nar olshirloo.Ter huchtei nomoo unshaad ard olnoo urialaad ene Mongoloor duuren hujaa nariig huuguud gargaadhaach tegvel unemshij suseglie
char guvalz zailj dald or
Энэ лам хувьдаа юундаа сүслэх яаж явах түүний хэрэг. Харин бурханы шашныг улс төрийн гоеполитикийн зорилгод ашиглан хуваах хэрэгт зүтгэх нь байж болошгүй зүйл.
Хүмүүсийн амьдрах мөр өөр өөр билээ. Монголоо гэсэн сэтгэлтэй хувраг байна билээ.
mash saixan erool bat orshig
Төвд шарын шашин биднийг хувиа хичээсэн амь аа үзэлтэн бологсон. Чи ийм ном уншуулаад бусдаас өөр сайхан амьдарна, Чи ийм тарни уншаад яв чамайг ямар ч нүглээс чамайг хамгаална . Чи юу хийсэн болно энэ "ТАРНИЙГ " уншаад явхад болно. Бусадтай нь нийлүүлэхгүй гэсэн Манжийн бодлогийн шашин