Интертайнмент гэдгийг олон улсад уг нь зугаа цэнгэл, алжаал тайлах урлаг гэж тодорхойлдог юм билээ. Гэтэл манайд аль дуртай телевиз нь хэдэн "дурны хонгио" цуглуулаад шоу гэх нэртэй, дунд сургуулийн хүүхдүудийн уралдаан тэмцээнээс дор засалттай тайзан дээр тэднийгээ дуулж хуурдуулдаг болсон байна. Үүнд өнөө цагийн наадмын ногоон дэвжээний тэргүүлэх эгнээнд жагсч, баруун зүүний дагавар магнайд гардгаас нь эхлээд улсын цолонд ойрхон яваа, олны хүндэтгэлийг хүлээдэг аймаг, цэргийн цолтой бөхчүүд ч оролцдог болжээ. Хүн л юм чинь дуулж хуурдалгүй яадаг юм бэ гэж өмөөрөх нэгэн байхад бөх нь уран сайхан мэх, хүч чадлаараа зүлэг ногоон дэвжээгээ чимж, дуучин нь төрөлхийн авьяас, дуу хоолойгоороо урлагийн тайзнаа гайхуулж явах нь зохистой гэж үзэх хэсэг ч байна. "Наадамд гурван даваатай, найранд гурван дуутай" гэж өөрсдийгөө дөвийлгөдөг монгол эрчүүдийн тухайд сүүлийнх нь хамгийн сайн сонголт болох биз ээ.Үүнийг яг үнэндээ Монголын үндэсний бөхийн холбооныхон өөрсдөө эвдэж, "Хийморь дагасан аялгуу" тоглолтыг анх зохион байгуулж, улсын арслан (энэ удаа нэрийг дурдахаас татгалзав)-гаас авахуулаад аймаг, сумын цолтнууд хүртэл оролцож байлаа. Дараа нь Соёлын тэргүүний ажилтан, дуучин О.Баянмөнх "Мартахгүй" тоглолтоо улсын цолтой бөхчүүдээр "чимж" байсан юм. Энэ байдал бага багаар ахиж "газар авсаар" сүүлийн үед "Малчин" телевиз уяачдаар дуулуулав. Монголын эрийн гурван наадмын нэг нь сурын харваа болохоор "Сурчид дуулж байна" гэсэн ямарваа уралдаан тэмцээн зохион байгуулсан байх магадлалтайг тооцоолж "Google"-ээс хайсан боловч мэдээлэл олдсонгүйд баярлах ч шиг. Бас нийгэмд түгээмэл ажил мэргэжпийн хүмүүсийн ийм шоу уралдаан байдаг эсэхийг шалгасанд улсын хэмжээний юмуу телевизийн шоу байдаггүй бололтой юм. Одоохондоо ингээд зогссон нь яамай даа. Эс тэгвэл цаашдаа "Уурхайчин дуулж байна", "Сувилагч бүжиглэж байна", "Сэтгүүлч хөгжимдөж байна" гэсэн ажил мэргэжил бүхний авьяастныг тодруулах уралдаан тэмцээн (шоу гэвэл арай өөр юм байх болов уу) зохиогоод эхэлбэл юу болохсон билээ. Ямар сайндаа мэргэжил нэгтэн маань "Твиттерчид дуулж байна" шоу зохиохыг уриалсан байх вэ. Энд хэн нэгний дуулж хөгжимдөж, бүжиглэж наадахыг хориглох гэсэнгүй. Зөвхөн аливаа юм өөрийнхөө байранд, хэн нэгэн хэр хэмжээндээ байхыг л сануулах гэсэн хэрэг.
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
“Оюутолгой” төсөл дээр их хэмжээний авлига яригдаж байгаа. Австрали улсад ч адилхан 10 жилийн өмнө ийм зүйл тулгарч байсан. Монголчууд шалгаж чадвал их хэмжээний хахуулийн асуудал хөндөгдөнө. /////Австралийн Ногоон намын лидер, Сенатын гишүүн асан Боб Браун //////
ДУУЛЖ ХУУРДАХГҮЙ ДҮМБИЙЧИХЭЭД ЭСВҮЛ СО КИНО ҮЗЭЭД УЙЛААД СУУХ УУ?БАЯСАЖ БАЯРЛАЖ ДУУ ХУУРДАХЫГ ШҮҮМЖЛЭЭД БАЙХДАА ЯАХАВ.ЭНЭ СЭТГҮҮЛЧ БАЯСГАЛАНТАЙ ХҮН ХАРВАЛ ХОРСОЖ ЯВДАГ ЦОХИУЛЦАН ҮХЭР ШИГ НӨХӨР БАЙНАЛ.
Үнэхээр бодууштай зүйл бичсэн байна.Нмийтэд үзүүлж байгаа дуу хөгжим ерөөс урлаг уран сайхан гэдэг чинь айлын найран дээр согтуу, солгой хоолойтой хүн дуулахаас арйа дээд түвшинд, илүү эрхэмсэг байх ёстой шүү дээ.Гэтэл энэ олон жижиг телевизүүд цаг нөхцөөх, мөнгө олон зорилгоор хэн дуртайг эфирээр дуулуулж , бүижиглүүлж жүжиглэсэн болгож урлагийн нэр хүндийг ёстой навс унагаж байна.
Үнэхээр бодууштай зүйл бичсэн байна.Нмийтэд үзүүлж байгаа дуу хөгжим ерөөс урлаг уран сайхан гэдэг чинь айлын найран дээр согтуу, солгой хоолойтой хүн дуулахаас арйа дээд түвшинд, илүү эрхэмсэг байх ёстой шүү дээ.Гэтэл энэ олон жижиг телевизүүд цаг нөхцөөх, мөнгө олон зорилгоор хэн дуртайг эфирээр дуулуулж , бүижиглүүлж жүжиглэсэн болгож урлагийн нэр хүндийг ёстой навс унагаж байна.
Bid ch gesen duulmaar baikh yum. Yadaj yantsaglaad baij chadalgui dee.
Үзэхгүй байхад л болох биш үү? Зөнөсөн нохой шиг дэмий юм руу бархирдаг нөхөр байна шүү чи.
Зөнөсөн нохой танаас асуух юм бнаа. ++++с дурны хонгио гэж юу вэ? эр бэлэг юмуу? алжаал тайлах гэж яасан гачин үг вэ? эм бэлэгийн бандааж тайлах гэсэн үг юмуу? хариулт өгөөч.
Наадах чинь юу ч биш. Саяхан "Хурандаа нар дуулж байна" шоу болсон шүү дээ..
Mash zuv bodmoor tsag bolsondoo. Duulj chadahgui baij duulna geed hun zugatmaar hooloigoor orilj humuusiin tsag nariig barj baih gej sanaa zovmoor. Duulah chadvar, avjyas muutai na ali hediin turiin shagnal, gavyat bolson baih na mun ch ih olshirch hairan shagnal gemeer baih yum. Sozializmiin ueyd mun ch tom arga hemjeenuud avch, urlagiin uzleg zarlaj yostoi chadaltai, avyastaig ne shalgaruulj avdag bailaa. Europod deer uyiin duuchid hugjimchid ne 100 nas shahaj baij magtuulan duulsan heveer baih yum. Ene ne uneheer sain saihan duulj ard tumend unelegdsen heveer baigaagiin tod jishee yum chadahgui avyasguichuudiig demjij baihaar chaddag, meddeguudee demjeed shoudaj baihad taatai baimaaraa.
Манай Монголчууд дуу дуулж бөх барилдаж морь уралдахаас өөр юм мэдэхээ байх нь. Юу яасан эх орноо хөгжүүлэх вэ?
mongolchuudiin anhaarliig uls ornii amin gol asuudluudaas holduulj eldev shou zohioj baina. serebjtei baigaarai ard tumeen