Миний хадам эцэг С.Базарваань өөрийн эцэг Л.Сумъяа болон нутгийнхаа партизануудын будлиантуулагдаж дарагдсан түүхийг залруулан түүхэн үнэнийг тогтоолгох, тэдний алдар гавъяа гэгээн дурсгалыг мөнхжүүлэх талаар гуч гаруй жил хөөцөлдөж архивийн нилээд их материал чутуулж бас ч гэж тодорхой үр дүнд хүрсэн юм. Энэ талаар манай сумын нутгийн зөвлөл ч нилээд ажил хийсэн. Би энэ бүхэнд өөрийн хувь нэмрийг оруулахаар чадан ядан зүттэж яваа хүндээ. Тэр ч бүү хэл тэтгэвэрт гарсанаас хойш үүнийг амьдралынхаа нэг зорилго болгож яваа билээ. Иймд түүх судлаачидын анхааралд төдийлөн өртөж нарийвчилан судлагдаагүй байгаа зарим асуудлын талаар өөрийнхөө санаа бодлыг тэдний сонорт хүргэх гэсэн юм.
Л.СУМЪЯА БЭЙСИЙН ХОШУУНЫХНЫ ЯС УГСАА
Түүхэнд Сумъяа бэйсийн хошууныхныг Илийн голын цахарууд гэж бичсэн байдаг. Гэвч тэдний хэл аялгуу ёс заншлыг нь авч үзвэл ойрадууд буюу торгууд өөлдүүд гэж үзэх үндэстэй юм байна лээ. Харин чухам яагаад цахарууд гэж нэрлэгдсэн нь тодорхойгүй байдаг. Миний дуулсанаар бол одоогийн Сэлэнгэ аймагийн Түшиг сумын нутгийг Богдоос тэдэнд зааж олгоход тэнд халх голдуу хүмүүс нутаглаж байжээ. Иймд тэднийг нутагаас нь нүүлгэхийн тулд өөрсдийгөө цахарууд гэсэн цуу тараажээ. Учир нь тэр үед Хиагт орчимд хэсэг дээрэмчин цахарууд байсан гэдэг. Иймд тэднийг нүүдэллэн очиход дээрэмчид ирлээ гэж ойлгосон нутгийнхан хулжиж нүүсэн байна. Нөгөө талаар Хиагтад байгаа гамингуудын орчуулагчаар нилээд олон цахарууд ажиллаж байжээ. Иймээс тэдгээр цахаруудаас зарим талаар тусламж дэмжлэг авах зорилготой ч байсан байж болох юм. Тухайлбал, Дэжид-Осор гэдэг цахар хүн Сумъяа бэйсийг гамингууд баривчлахаар очих гэж байгаа талаар хоёр ч удаа урьдчилан хэл хүргэж байжээ. Цагааннуур сумын уугуул иргэн Б.Дэндэв агсан 1994 онд хэвлүүлсэн "Мэлмий" номондоо "эднийг (Сумъяа бэйсийнхэн Э.Н) энд нүүж ирэхийн өмнөхөн үүгээр Орос Монголын хил дамжин хэрж явдаг Шинжаан нутгийн нэг цахар (нэрийг нь мэддэг хүн байсан) бурхан шашингүй оргодол завхуул олон хүн энд ирэх гэж байна гэхчилэнгээр ард олны амгалан байдлыг алдагдуулах цуурхал тарааж байсан гэнэ. Үүнээс болоод нутгийн ардууд нэрлэсэн гурван харуул бүрт байсан дуганаа орхиод явж байжээ. Баттай баримт гэвэл Дуганы хотгор гэдэг газар нутаглаж байсан Амарын Пүрэвжав, дархан Чүлтэм нар дуганд - байсан бурхан шүтээнээ аваад Хуурч нутагтаа ирж байсныг тэдэнтэй биеэр уулзаж лав мэдсэн хүн одоо ярьж байна. Эзэнгүй орхисон дуганд хүүхэд багачууд бид орж тоглож байсан гэж нүүж суурьшсан ахмад хүмүүсээс тодорхой ярьдаг хүн чиг одоо байна" (33-р хуудас) бичжээ. Миний (Э.Н) бодлоор цуурхал тараасан тэр хүн нь Мэнгэт байсан байх. Тэднийг өөлд торгууд гээд байгаагийн учир нь:
Тэдний хэл аялгуу нь манай баруун монголчуудын хэл аялгуутай яг адилхан байдаг. Жишээлбэл: Гутлыг "Тос", ташуурыг "малиа", өмдний тэлээг "өлх”, айргийг "чигээ”, хонийг "хой", нөхөрт гараагүй охидыг "сэвгэр", харах гэдгийг "халиах", уулзах гэдгийг "харгалдах" гэх мэтээр ярьдаг. 1960 онд манай нутгийн их эмч Багааг Ховд аймагт ажиллаж байхад түүний эх Тэгшээг нь нутгийн иргэд энэ танихгүй торгууд эмгэн хаанаас гараад ирэв гэж гайхаж байжээ. Биднийг бага байхад томчуул товшуур хөгжмийн "Савардан дэвэрдэн" аялгуунд баруун монголын бий биелгээг биелдэг байлаа. Мөн оройн цагаар товшуур хөгжмийн аялгуунд үлгэр түуль хайлдаг байсан. Нутгийнхан маань Өлөө манхан ботго, Ашаа торго, Ээвэн нуур, Цагаан хангайн даваа, Дүрлээ Тоодоо хоёр зэрэг дуунуудыг их дуулдаг байсан. Эдгээр дуунууд нь бэсрэг уртын дуунууд гэмээр сунжирсан аялгуутай байсан шиг санагдаж байна. Энэ дуунуудыг Б.Багаагийн ээж Б.Тэгшээ дуулсан бичлэг одоо Багаад байгаа гэсэн. Ахмад настан Ж.Сэрээтэр дурсамжиндаа Авиа товшуурдаж , Чойжив, Гончиг, Тэгшээ биелгээ биелэнэ. С.Бат-Очир гуай "Дүрлээ Тоодоо хоёр”-г, О.Жунгарав "Хар морь"-ийг дуулдагсан. Ер нь нутгийнхаа "Элээ манхан", "Торгууд нутаг" дууг их дуулна даа гэж бичсэн байдаг. Манай баруун монголчууд шиг маш сайхан цай чанана. Ааг ихтэй зөөхийтэй сүүгээр сүлсэн цайгаа тойрч сууж байгаад данх данхаар нь ууна. Бас цайндаа хөц будаа ааруул хийж ууна. Одоогийн хийцтэй цай шиг цай чанадаг. Түүнийгээ "хариулсан цай" гэнэ. Мөн одоогийн хайлмаг шиг зүйл хийдэг, түүнийгээ" булмаг" гэнэ. Тогоон дээр юм уу пийшингийн ширмэн дээр хийсэн талхаа "жигнэсэн боов", халуун нурманд булж хийсэн талхыг "Тогош" гэнэ. Цагаан сараар мушигмал гэдэг боов хийнэ. Ийм боовыг Манай баруун монголчууд хийдэг юм байна лээ.
Зүүн гар талаас дүү Л.Самъяа, ах Л.Жамбал, Л.Сумъяа бэйс, дүү Л.Дэмбэрэл
Эсгийгээр оймс хийж гутал дотороо өмсөнө. Үхрийн элдээгүй арьсаар "цараг" гэдэг гутал хийдэг байжээ. Гуталд гамгүй хүүхдийг чамд цараг хийж өмсүүлнэ гэж зэмлэнэ. 1996 онд хэвлэгдсэн эрдэмтэн Л.Жамсрангийн "Монголын цагаагчин гахай жилийн хувьсгал" гэдэг номонд Л.Сумъяа 1874 онд Чин улсын шинэ хязгаар "Синьзянь мужийн" Или тарвагатайн нэгэн ядуу өөлд гэр бүлд төржээ. (53-р хуудас) гэж бичсэн байдаг. Манай нутгийн партизан Л.Цэдэн-Иш дурсамжиндаа манайханыг Илийн цахар гэж хочилж нэрлэгдсэн нэгэн хэсэг торгууд хүмүүс гэж бичсэн байдаг.
1960-аад оны үед Зохиолч Ж.Бадраа агсаны хадам эцэг Хандвал гэдэг Хөвсгөл аймгийн уугуул өвгөн надтай хамт ажиллаж байлаа. Хожим тэтгэвэрт гарсан хойноо гудамжинд тааралдаад танайхан чинь цахар биш өөлд торгуудууд юм байна шдээ гэж байсан. Бодвол хүргэн Ж.Бадраагаасаа сонссон биз ээ. Манай нутгийн эмэгтэйчүүд хоёр нэртэй байдаг байсан. Учир нь эхээс төрөхөд эцэг эхийн өгсөн нэрийг "охин" нэр, харин хадамд гарахад нь өөр нэр өгдөг ба үүнийг нь "эхнэр" нэр гэх ба энэ нэр нь насан туршид дуудагдах нэр болдог байжээ. Ийм зан заншил торгууд ястанд байдаг юм байна. Их эмч зохиолч Ц.Мухар "Жолом" гэдэг өгүүлэлдээ торгуудын зан заншилаар эцэг эхийн өгсөн нэрээ сэвгэр (охин Э.Н) насыг дуусгаад, хадамд гарч айлын хүн болоод шинз нэр авдаг ёсон байжээ гэж бичсэн байдаг. Би эхлээд өөлд дараа нь цахар гэж явсан. Харин нэг удаа паспорт солиход халх гэж бичсэн байсан. Гэтэл 1980-аад онд миний ойрын садан партизан Ц.Цэдэндамба надад манайхан торгууд ястан юм шүү чи торгууд гэж явах ёстой гэж хэлсэн. Иймд би иргэний үнэмлэх авахдаа яс угсаагаа торгууд гэж бичүүлсэн. Ингэж л би миний судсаар торгуудын торгон цус урсаж цээжин дотор минь торгуудын омголон зүрх цохилж буйг мэдсэн юмдаа. 1990-ээд оноос Шинжаан нутгийнхантай холбоотой болсноор торгууд өөлдүүд гэдэг нь тодорхой болсон. Уг гарал нь бол XVII зууны үед одоогийн Өвөрмонголын нутгаас хүчээр нүүлгэн суурьшуулсан цахар ястан юм гэсэн. Иймд олон зуун жилийн турш ойрадуудтай цус холилдон эцэстээ ойрад цустай болжээ гэж дүгнэж болох юм. Партизан Л.Цэдэн-Иш ч дурсамжиндаа ингэж бичсэн байдаг.
СУМЪЯА БЭЭСИЙН ХОШУУНЫХАН БА Х.ЧОЙБАЛСАН
Л.Сумъяа бэйсийн хошууныхан
1937-1938 оны их хэлмэгдүүлэлтэд Монголын бүх ястан өртсөн боловч үүний дотор буриад цахарууд онцгой их өртсөн гэж би боддог. Учир нь Х.Чойбалсан намын их бага хурал дээр цахар буриадууд бол хувьсгалын эсэргүүнүүд гэж зарлан тунхаглаж байжээ. Ингэж зарлан тунхаглах ямар бодит баримт байсан юм болоо? Буриадуудын хувьд бол Зөвлөлт Холбоот Улсын шахалт оролцоотойгоор тэднийг Октъябрийн хувьсгалаас оргогсод гэсэн хуурамч нэр хоч өгч байсан юм гэсэн. Харин цахаруудын хувьд ямар учиртай байсан юм болоо? Манай нутгийн насанд хүрсэн (20-77 насны) 82 эрэгтэйчүүдээс 54-ийг нь буюу 65 хувийг нь баривчилсан. Зөвхөн залуучууд голдуу 28 хүн нутагтаа байгаагүй болон бусад шалтгаанаар баривчлагдаагүй үлджээ. Өндөр настан С.Буваа дурсамжиндаа "манай 5-р багийн эрэгтэйчүүд эсэргүү хэрэгт бараг бүгдээр баригдаж хоёр гурвын зэрэг үлдэгсэд нь хот хороогоор явж Баатарын Нохой бид хоёр л үлдсэн болохоор өвчнөөр нас барсан том хүмүүс хүүхдүүдийг (Нугдайн ихрийн өрөөсөн нэг хүүхэд, Гончигийн өвөг эцэг Торгууд, сургуулийн галч Гунгаа, Нямаагийн охин Цэдээ гэх мэт) нас барахад би л явж оршуулж бараг ясчин болоход хүрч байлаа" гэж бичжээ. Монгол Улсын гавъяат багш Д.Гомбосүрэнгийн тухай "Домог мэт амьдрал" дурсамж номонд "ганц мал гаргах гэсэн юмсан яанаа", "морь барих гэсэн чаддаггүй ээ", "хэдэн мал “чононд бариулах нь шиг байна яанаа" хэмээн авгай хүүхнүүд нулимс унаган өөр хоорондоо шивнэнэ гэж бичжээ. Бас шинээр төрсөн эхэд шөл уулгах гэтэл эрэгтэй хүн байхгүй учир Гомбосүрэнгийн эх М.Ханд хүүхдүүдээ далд байлгаж байгаад хонь төхөөрсөн тухай бичсэн байдаг.
Манай нутгийнхныг яагаад ингэж үй олноор нь баривчлан хэлмэгдүүлсэн болоо гэж би олон жилийн турш бодож бясалгаж уншиж судалж хүмүүстэй санаа бодлоо солилцож ирлээ. Энэ бүхний эцэст надад нэгэн бодол төрсөн юм. Энэ юу вэ? гэвэл Х.Чойбалсан цаг үеийн байдлыг далимдуулан манай нутгийнхныг номхотгох бодлого явуулсан юм биш биз гэсэн таамаглал юм. Яагаад ингэж бодох болов оо гэвэл, Х.Чойбалсан манай нутгийн цагаантны талд урвагч О.Мэнгэттэй эртний холбоо сүлбээтэй байсан ба улмаар 1921 онд хуурай ах дүү бололцож О.Мэнгэт нь цагаантны талд харин Х.Чойбалсан нь улаантны талд явж аль ялсан талынх нь нөгөөгөө хамгаалж явахаар тохиролцон тангараг тавьсан юм гэдэг. Гэтэл энэ тухай манай нутгийнхан бараг цөм мэддэг байжээ. Биднийг бага байхад манай нутгийнхан бүгд л энэ тухай ярьдаг байсан. Манай нутгийнхан бол угийн шударга шулуун зантай хэнээс ч айхгүйгээр үнэнийг хэлэх зүрх зоригтой хүмүүс гэдгийг Х.Чойбалсан сайн мэддэг байсан байж таарна. О.Мэнгэт ч үүнийг Х.Чойбалсанд сайтар ойлгуулсан байлгүй. Иймд энэ болдоггүй гэрчүүдийн амыг нь барьж номхотгохоор шийдсэн байх. Ингэж бодох үндэслэл нь:
Манай нутгийн баривчлагдсан хүмүүсээс 36 нь буюу 66.6 хувь нь амьд эргэж ирээгүй. Мөн 40 хувь нь 50-иас дээш насны, 10 хувь нь 60-аас дээш насны хүмүүс байжээ. Тухайлбал, 64 настай Д.Золбиныг 3 хүүхэд (Лодон, Шижээ, Батаа,)-ийн хамт, мөн О.Бүүвэйг гурван хүүхэд (Самдан, Боожоо, Донров,)-ийн хамт баривчилан цаазалсан. Тэр ч бүү хэл (69-н настай өвгөн Батдорж, Чоглон нарыг баривчилан Батдоржийг нь цаазалж, Чоглон нь шоронд нас барсан байдаг. Яахлаараа тэртээ тэрэнгүй хорвоогийн жамаар насан өөд болох дөхсөн тэднийг баривчилан цаазлах болов? Амьд сэрүүн байсан 35 партизаныг баривчлан 13-ыг нь цаазлаж 12 нь шоронд нас барсан байдаг. Гэтэл тэд нар чинь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцож Х.Чойбалсантай хамт Хиагтыг чөлөөлж түүний удирдлагын дор баруун замын байлдаанд оролцсон халуун эх оронч хүмүүс гэдгийг Х.Чойбалсан сайн мэдэж байсан байж таарна. Улсын бага хурлын нарийн бичгийн дарга байсан партизан Л.Дэмбэрэл нутгийнхаа партизан нарыг баривчлагдсан талаар Х.Чойбалсантай утсаар яриад долоо хоногийн дараа баривчлагдан шоронд нас барсан. Гэтэл Л.Дэмбэрэл нь баруун замын байлдаанд явж байхдаа Х.Чойбалсанг явгараад цагаантанд бүслэгдээд байхад нь бүслэлтийг дайран орж түүний амийг аварсан ачтан нь байсан юм. Яахлаараа ачийг нь бачаар хариулсан юм болоо?
Лувсанданзангийн Уртнасанг нас барсан хойно нь баривчлахаар ирж байсан гэж эхнэр Сурмаажав нь ярьсан байдаг. Үүнээс үзвэл баривчлах хүмүүсийн нэрсийн жагсаалтыг урьдчилан гаргасан байх. Цагаантанд урваж олон арван гэм зэмгүй монголчуудыг алж талж дээрэмдэж, мен еерийн нутгийн хүмүүсийг хүртэл дээрэмдэж баривчлан цагаантанд өгч байсан О.Мэнгэт хувьсгалын дараа ямарч ял зэмлэл хүлээлгүйгээр үл барам цэргийн сургуульд багшилж байсан гэдэг. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ажилтан доктор профессор Р.Отгонбаатар багшийн ярьснаар Ц.Дамдинсүрэн гуай О.Мэнгэтийг нэлээд сэргэлэн байрын ном бичиг сайтай, ялангуяа түүх шаггүй сайн мэддэг, харин маршал Х.Чойбалсантай шадарлах маягтай хүн байсан хэмээн ярьж байсан гэж Г.Мягмарсамбуу "Ялгуунбаатар Лаварын Сумъяа ба түүний цэрэг эрс амьдрал тэмцэл хувь заяа " номондоо (299-р хуудас) бичсэн байдаг. 1921 онд Л.Сумъяа цэргийн яаманд, 1931 онд Л.Дэмбэрэл, Б.Цулбуурбат нар хянан шалгах яаманд О.Мэнгэтийн талаар мэдээлэл бичжээ. 1928 оны үед нам, улсын их хурлууд дээр О.Мэнгэтийг олон хүн ширүүхэн шүүмжилж байжээ. 1923 онд О.Мэнгэт, Б.Бухандай нар Л.Сумъяатай заргалдахад түүний булхай илэрч байсан гэдэг. Гэвч О.Мэнгэт ямарч ял зэмлэл хүртээгүй байна. Ингэж түүнийг ийм олон удаа аварч чадах эрх мэдэлтэй хүн тэр үед ганцхан Х.Чойбалсан л байсан шүү дээ.
О.Мэнгэттэй хамт цагаантанд урвасан Д.Бухандайн төрсөн дүү партизан Д.Цэвэгжав "О.Мэнгэт Х.Чойбалсангийн цэрэгт баригдсанаа мэдмэгц бид хоёрч амь аврагдах азтай улс юмдаа гэж байсан ба Х.Чойбалсан биднийг өөрөө байцааж байгаад хүрээнд Дотоод Яамны төлөөний түшмэл болмогц дуудан аваачаад сулласан юм." гэж ах Бухандай нь ярьсан тухай партизан Л.Цэдэн-Иш, мөн С.Буваа, С.Базарваань нарт ярьсан байдаг. О.Мэнгэт 1937-1938 оны их хэлмэгдүүлэлтээс өмнө алга болсон байдаг. Түүнийг үхсэн гэж цуу тарсан боловч үхсэнийг нь хэн ч мэддэггүй юм гэнэ лээ. Одоо дуулахнээ тэр үед үхээгүй харин Манжуур руу гарсан юм шиг байна лээ. Энэ нь Х.Чойбалсан түүнийг их баривчилгаанаас зугтаалгасан хэрэг биз ээ. Бас өөр шалтгаан ч байсан байх талтай. С.Баттогтох "Нууц хуйвалдаанаас нугалаа завхралд" номондоо Бодоо мэдүүлэгтээ Х.Чойбалсан албанаас чөлөө авч нутаг буцаад Манжуур, Хайлаарт одно гэхэд би Ардын намыг анх үүсгэсэн бидний долоон хүнээс тэр зүгт явж болохгүй гэсэн гэж (76-р хуудас) бичсэн байдаг. Партизан Ж.Дамдин "Үймээнт жилүүд" номондоо "Энэ дашрамд өгүүлэхэд Хиагтыг чөлөөлснөөс хойш буюу Сүхбаатар жанжины сэрүүн тунгалаг байсан тэр жилүүдэд Сумъяа бээс өөрийн нутаг хошуундаа энгийн аж төрж суудагсан. Харин нөгөө О.Мэнгэт захирагч нь цэргийн номын багшаар ажиллаж байгаа үзэгддэг байлаа. Энэ хоёр хүний үйл явдал нарийн учрийг яваандаа түүхчид судлах биз гэж (192- р хуудас) гэж бичижээ. Энэ бүгдэд үндэслэн миний таамаг үнэн гэдэгт би эргэлзэхгүй байна. "Түүх түүхээрээ үлдэж төрсөн бие төрөл арилждаг" гэсэн торгууд түмний цэцэн мэргэн үг байдаг. Иймд би түүх үнэн мөнөөрөө байгаасай гэж үзсэний үндсэн дээр үүнийг бичлээ. Харин Х.Чойбалсанд өширхөж түүнийг гүжирдэн гүтгэх санаа огт агуулаагүй юм шүү. Түүхч судлаачид та бүхэн цэцэн оюундаа тунгаах биз.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын уугуул өндөр настан Торгуудын их мянган овогт Элбэгийн Найдан
Сэтгэгдэл0
Энэ угаасаа унэн юм билээ. Цахарын Сумьяа бэйс, тууний хошууны цахарууд гэж худлаа ярьж бичсээр он удаан жил боллоо. Одоо тэр хошууны торгууд хумуус нь оорсдоо унэнийг дуугарч эхэлж бгаа юм бн. Их л хожуу хэлж бн да. Тэд бол цахарууд биш торгуудууд гэдгийг энэ хуний ярьсан дээр нэмээд ганц хоёр юм хэлье. Сумьяа бэйсийн хошууны торгуудчууд хятадыг эсэргууцэж байлдаад хасагийн нутагт зугатаж орсон. Эргэж очих боломжгуй болсоноо мэдээд шууд эцэг овгодийнхоо замаар Халимаг руу нууж явахаар бэлтгэж эхэлсэн бдг. Харин тэд толовлогоогоо оорчилж монгол руу явахаар болсон тун ч их санамсаргуй тохиолдолоос болж шийдэгдсэн. Халх монголын Богд хаан бух монголчуудыг ирж нэгдэгтун гэж уриалж бн гэсэн мэдээллийг зах орж хунс цуглуулж явсан тэдний нэг хун санамсаргуйгээр сонссоноос болсон. Оросын консул энэ мэдээ нь унэн, тэр буу хэл Халимаг руу биш халх монгол руу явбал усан онгоцоор нэлээд урт хол газар унэгуй тээвэрлэж огох боломжтой. Харин Халимаг руу явбал тийш явах аян замд ямар нэг хэлбэрийн тусламж узуулэх боломжгуй байна гэснээр ундсэндээ эдгээр торгуудчууд Халимаг руу биш халх монгол руу явах асуудал ундсэндээ шийдэгдсэн гэж хэлж болно. Тэд Цахарууд байсан бол Халимаг руу явах тухай биш харин халх монгол, эсвэл овормонгол руу явах талаар эхлээд бодож таарна. Тэд цахар гэж нэрлуулэх болсон нь туухийн нэлээд гунзгий улбаатай гэж хэлж болно. Тэд унэндээ халх монголын талаар ямар ч ойлголт мэдээлэлгуй байсан нь бас уунээс харагддаг. Тэд эртний Халх Ойрадын зорчил тэмцлээс улбаатай гадуурхах узэл санаа халх монголчуудад байдаг байж магадгуй гэсэн ойголттой байсан юм билээ. Тиймээс тэд монголын хилд дохож ирээд Бонд хаанд дагаар орох тухай мэдэгдэх бичгийг уйлдэхийн омно энэ асуудлыг тусгай хурал хийж авч хэлэлцсэн байна. Тэгээд алив эрсдэлээс сэргийлэхийн тулд оорсдийн уг гаралыг цахар гэж мэдуулэхээр хэлэлцэж тогтоод бид бол Шинжааны Илийн голын цахарууд гэж Богдод оргох дагаар орох бичигтээ бичсэнээс эхлээд одийг хуртэл цахар гэж бичигдэн яваа юм. Гэвч нэг ястан оор ястаны нэр барин явах гэдэг нэг удаагийн шийдсэнээр яс ундэс, зан заншил бух юм хувираад цахар болчих боломжгуй юм. Нохорт гараагуй охидуудаа сэвгэр гэж дуудах, баярлаж хоорохоороо Савардан дэвэрдэн, Агсал Хул зэрэг торгууд биелгээ хийх, ойрад хэлний торгууд аялгаар ярих, баяр найр хийхээрээ Торгууд нутаг дууг заавал дуулах, овоо хайрхан тахихдаа торгууд маягаар тахих зэргээр ойрадын ястангуудын заншил дотроос зовхон торгуудад байдаг зан заншилийг баримталж байгаа нь ургэлж ажиглагддаг талаар тэдэнтэй ойр байсан олон хун ажиглаж дурссан байдаг. Тэрнээс гадна ероос тэднийг анх орж ирэхэд буртгэж авсан буртгэл дээр тэд нар оорсдийн яс ундэсээ торгууд гэж буртгуулсэн нь архивт байдаг талаар мэдээлэл сонинд нийтлэгдсэний дээд ном зохиолд бас хэвлэгдсэн байгаа. Нийт 268 хун буртгуулсэний 243 хун торгууд гэдгээ буртгуулээд улдсэн 20 хэдэн хун нь оолд, цахар, мянгад гэж оор оорсдийн яс овогоо унэнээр нь буртгуулцгээсэн нь одоо монгол улсын архивт байж бн. Эндээс нэг сонин юм харагдана. Тэгвэл угаасаа торгууд хумуус л юм байнашдээ яагаад одий хуртэл цахар гэж ярьж хэлсээр байдаг байна гэж асуулт гарна. Энэ нь анх тэдний оорсдийгоо цахар гэж богд хаанд бичсэн захиа туухэнд их яригдаж бичигдсэн болохоос биш архивийн буртгэл нь тэр бур олны хуртээл болдоггуйгээс болсон. 2-р том шалтгаан нь их хэлмэгдуулэлтээр тэдниц хошууныхныг маш их хэлмэгдуулсэнээс болж тэд ундэс угсаагаа бур их нууж цахар халх гэж хэлцгээдэг болсоноос болсон гэж узэж болно.
UU MUU ESERGUU URVAGCH HUTGAN UIMUULEGCH
Цахар гэж хэлуулэхээр юун муу болчдог юм. Бугд л монгол угсаатан биш билуу. Энэ цаг дор ингэж Би Би Торгуудын торлиг энэ тэр гэх хэнд хамаатай юм.Тэгвэл би ч бас торгууд. Овер зуурынхаа гарал угсааг мэдэх сайнч ереелийн хагалган бутаргах бодлогыг еегшуулэгч байж юолмооргуй байна. Бид нэг бат цул ундэстэн байхын ундэс нь энэ мэт юолой.
Монголчууд бид хэн нь Цахар, хэн нь Торгууд вэ гэдгийг мэдэхийн цаагуур мэднээ Найдан гуай. Та өчүүхэн атгаг санаандаа ингэж элийрээд дэмий!!! Илийн голын Цахар Сумьяа гээд түүхэнд байдаг. Яагаад ЦАХАРУД Шинжийн Или, Бор талд очсон талаар ярих нь илүүц бизээ. Харин бүх Монголчуудын тэмцэлд багаы ястан торгууд, дүрвэд мэт нь биш ЦАХАР, ХАЛХ гээд Монгол үндэстнүүд нэгдсэн юм. 4-5 зуун мянгаараа Шинжанд оршин суух ойрд, торгуудуудаас хэн ч Монголын төлөө, нэгдсэн Монгол улсын төлөө тэмцээгүй байхад цөөн тоогоор оршин суух ЦАХАРУУД Монгол үндэстний төлөө, Монгол улсын төлөө амь бие үл хайрлан тэмцсэн юм. Тиймээс тэд Монголын голомт ХАЛХ Түмнээ зорин ирсэн юм. ХАЛХ, ЦАХАР 2 Түмэн бол түүхээсээ МОНГОЛЫН ГОЛОМТ, ИХ ХААНЫ ШУУД ХАРЪЯАНЫ аймгууд юм. Тиймээс Цахарууд Халх Монголоо хайн алс холын шинжаанаас Оросоор дамжин ирж, Богд хаан тэднийг Сэлэнгэд суурьшуулсан юм. Харин тогуудын зарим нэг хэсэг УРВАСАН ХУЛГАЙ БАЛТ ВАН гэгчийн удирдалга дор Монголын эсрэг бослого гаргаж Монгол улсын захиргаанд биш Хятадын захригаанд орно, газар нутагтайгаа орно гэж тэмцсэн нь түүхэн баримт. Урвасн хулгай торгуудын балт ван ялагдаад сүүлд Хятад руу зугтсан нь бодит арилшгүй түүхэн хар толбо юм. Тэр урвасн хулгай тогууд балт ван гэгчийн үр хүүхэд одоог хүртэл Тайвань, Бэйжингээр амьдардаг сурагтай. Ийм л түүхийг судалж гаргамаар юм даа баган ястай, багахан тархитай торгууд Найдан гуай. Бусын түүхийг хулгайлах, өөртөө нялзаах гэж оролдох нь таны дутуу дулимаг бага мэдрэмжийн гай шүү дээ. Та бол үүнийг ойлгохгүй байх л даа. кккк инээдтэй.
ОЛОНХИ НЬ ЦАХАРУУД МӨӨН өөлд цахар холимог баисийм ЗҮҮНГАРын ИЛИЙН ӨӨЛДҮҮД хядуулан ХҮНГҮИДЭЖ ХООСОРХОД манжийн хаан цахаруудыг илгээн ХИЛ хамгаалуулсан. ЭМЭГТЭИ хүн баихгүим чинь оирдуудтаи гэр бүл бололцсон нь ч бий.тэд цахарууд хэл үг гаргах-д ЦАХАР НУТГААС ХҮҮХНҮҮД ЦУГЛУУЛЖ ИЛ РҮҮ ИЛГЭЭСЭН ЮМ.цахар эр бүрд хүрэлцэхгүи баисан тул уутанд хийн сугалаагаар суглуулж тараасан ба ХӨГШИН ХҮҮХЭН залуу эрд оногдвол эгч ЭЭЖ гэж бод ХӨГШИН ЭРД залуу охин таарвал ОХИНОО хэмээн авч яв НАС СҮҮДЭР ТААРСАН 2-г аз гэж үзэн эхнэрээ болгон ав гэж шодож баисийм шүү?ТЭД ЦЭРЭГ УГСААТАИ МАШ ДАИНЧ ЭРЭЛХЭГ ХҮМҮҮС ТУЛ киркиз казахын түрэлтээс ЗҮҮН ГАРАА ОЛОН ЗУУН ЖИЛ ХАМГААЛСААР ИРСЭЭН шинжааны бослогод оролцон ХЯТАД ЦЭРГИЙГ ИХЭД СӨНӨӨН БАИЛДАЖ давуу хүчнээс зугтан КАЗАХСТАН гарч улмаар ХИАГТ-д ирсийм БОГД хаанд дагаар орхоор захидал бичин ОРОСЫН зөвшөөрөл аван ЗЭЛТЭР НУТАГТ ОРЖ ИРЭН СУУРЬШСАН АВАИ. УРАГШ ТАВАН ЗАМЫН БАИЛДААНД гарамгаи оролцон ЯЛГУУН БААТАР ЦОЛООР шагнагдан ХОШУУ ЗАХИРЧ БЭИС ЦОЛ АВСАН БӨЛГӨӨ ардын хувьсгалд ч СУМЬЯА БЭЭС туршлагтаи гол цэргийг гаргасан тул АРДЫН НАМЫН ЖУРАМТ ЦЭРГИЙН ДЭД ЖАНЖИН БОЛСОН БИЛЭЭ мэнгэт нь харин ӨӨЛД ХҮН БАИСИЙМ мэдээж ЗҮҮНГАРТ ОЧООД 200 гаруи жил болсийм чинь ХЭЛ ЯРИА ЗАН ЗАНШИЛ оирд болохгүидээ яадийн ХАР ШААРИЙН ТОРГУУДААС ХЭДЭН ӨРХ БАИЖ БОЛОХ Ч үндсэн бүрэлдүүн нь ЦАХАРУУД МӨӨН цахаргүи цэрэг босдоггүи цаазгүи төр тогтдоггүи гэж МОНГОЛ ХҮН ЦАХАРУУДАА дээдэлдэг баисны улбаа бий. ЛИГДЭН ХААНЫ ЦАЧИР ӨРГӨӨ САХИСАН ЦАХАРУУД ҮРГЭЛЖ ЦЭРЭГ ЭРС БАИСАН түрэг хэлээр ч цэрэг угсаа гэдэг үг юм гэнэлээ. ДАРЬГАНГЫН тал нь бас цөлөгдсөн ЦАХАРУУД Ш ДЭЭ тоорои банди гээд л сортоотои эрчүүд гарсан даа ДУНДГОВИЙН ЛУУС СУМ ЧИНЬ Ч ЦӨЛӨГДСӨН ӨРТӨӨНЫ ЦАХАР ГАРАЛТАИ БАИХ ШҮҮ цахарыг манжууд хядаж үлдсэнийг нь тараагаад цөлчихсөн юм л даа 6 түмэн МОНГОЛЫН цэрэгжсэн ИХ ХААНЫ цачир өргөөг авч явдаг хамгаалдаг ЦАХАР ТҮМЭН МААНЬ даичин хүмүүс дээ.
Унэн шуудээ. Бид л сайн мэдэхгуй байгаа юм.
Монголчууд бид хэн нь Цахар, хэн нь Торгууд вэ гэдгийг мэдэхийн цаагуур мэднээ Найдан гуай. Та өчүүхэн атгаг санаандаа ингэж элийрээд дэмий!!! Илийн голын Цахар Сумьяа гээд түүхэнд байдаг. Яагаад ЦАХАРУД Шинжийн Или, Бор талд очсон талаар ярих нь илүүц бизээ. Харин бүх Монголчуудын тэмцэлд багаы ястан торгууд, дүрвэд мэт нь биш ЦАХАР, ХАЛХ гээд Монгол үндэстнүүд нэгдсэн юм. 4-5 зуун мянгаараа Шинжанд оршин суух ойрд, торгуудуудаас хэн ч Монголын төлөө, нэгдсэн Монгол улсын төлөө тэмцээгүй байхад
Manjiin bool tsaharuudiig torguudiig matuulj hovluulj baih gej darangui tsereg bolgoj Iliin gold suulgasan yum.Tuuh uneneeree baoh yostoi.
Elentsegiinh ni erelheg tsahar ehneree hurtel manjaar ingej shiiduuj baisan malnuud ezen manjiinhaa oodoos boslogo gargah uu.
наад цахарууд чинь ЗЭЛТЭР ГОЛЫН ХАВЦАЛД 300 гаруи цагаантан ОРОСУУДЫГ хядчихсан юм ТҮҮНИЙГ ТҮҮХЭНД ЗЭЛТЭРИЙН ГАЦАА гэдгийм ОТОН БАИЛДАХ гаихамшигтаи тактик даа АФГАН ЧЕЧЕНЬ чүүд одоо хэрэглэж ОРОС ЦЭРГИЙН эрлэг болж баигаагүи юү?
LOL
БАРГА БУРИАДУУДЫГ ЧОИБАЛСАН НЭР ЦОХОН ИЛТГЭЛДЭЭ ОРУУЛЖ ИХЭД ХЭЛМЭГДҮҮЛСЭН ЮМ учир нь ДЭЛХИЙН ОЛОН ОРОН хүлээн зөвшөөрсөн ЯПОНЫ ивээлээр баигуулагдсан МАНЖ ГО УЛС ЧИНЬ барга цэргүүд нь маш хүчирхэг болж ХАЛХ ГОЛД ДАИТСАН ЧИНЬ Ч ЭНЭ УЧИР БАС БИЙ. МАНЖ ГО УЛСЫН ЦЭРГИЙН САИД НЬ БУРИАД БАГШ БАИСАН ҮРЖИНГАРМАЕВ ГЭДЭГ БУРИАД ЖАНЖИНТАИ БАИСИЙМ морин хорооны захирагч нь СҮҮЛД МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАГШ НАСААРАА ХИЙСЭН ШААРИЙБУУ гэж ЯПОНД ЦЭРГИЙН СУРГУУЛЬ ДҮҮРГЭСЭН ХУРАНДАА комондлаж ХОРООН ДАРГА БАИСИЙМ. нармаи МОНГОЛ УЛС БАИГУУЛАХ ХЭТИЙН ЗОРИЛГОТОИ ГЭЖ ЗХУ ҮЗСЭН БА ТЭДЭНТЭИ ХАМГИЙН ТҮРҮҮНД НЭГДЭХ НЬ БАРГА БА БУРИАДУУД ГЭЖ ХАРДСАН ТУЛ 37 онд эр хүнгүи болгох шахан хядсан юмаа ИХ МОНГОЛ УЛСАА БАИГУУЛАХ ГЭЖ МАНЛАИ ВАНАА ДАГАН ИРЖ МОНГОЛ УЛДСАА БАИГУУЛСАН богд хааны соёрхолоор ТӨВ АИМГИЙН БАЯН СУМ СЭРГЭЛЭН СУМАНД БАИГАА ХАЛХАЖСАН БАРГУУДАА ХЯТАД БОЛГОН АЧИЙГ НЬ ДУРСАХ ШИВДЭЭ мэлгэр ЭНХБОЛДЫН ААВ миеэгомбо гуаи ЦЭДЭНБАЛЫН ҮЕД НАМЫН ТОМ ТОЛГОИ ДАРГА ЯВСАН ХҮН НАХЯ-ны ТОМРУУЛДАГ ШИЛНЭЭС ЗУГТАН ДАРГА БОЛОХГҮИ Л БАИХ МАНЛАИ ВАН-ны БАЯН СУМЫН БАРГА МОНГОЛ ХҮН ЯАХААРАА ХЯТАД БОЛЧДИЙМ ААН СУМЫН
ар халх долоо отгоос бүрдэнэ СҮҮЛД 7н хошуу болсийм НЭГ ТОМ отог ХОШУУГИЙ НЬ ХЭЛЖ ӨГИЙ. ХОРОО ХҮРЭЭ ЦООХОР НЭГДЭЭД НЭГ ОТОГ цоохор хунтаиж гэж ЦОГТ ТАИЖИЙГ ХЭЛДЭГ БИЗДЭЭ дараачийн ОТОГ НЬ ТАНГАД САРТУУЛ НЭГДЭЭД нэг хошуу ТАНГАД ОВОГТ ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА ГЭДЭГ БИЗДЭЭ зүүн талдаа ХАТГИН ГЭЖ ИХ ЭРТНИЙ ОТОГ БАИХ халх монголын малчин ХАТГИН овгийн нүүдэлчин харц язгуурт Ц ДАМДИНСҮРЭН гэж их хүн баих ХОИГУУР ХОНГИРОД ГЭЖ ОТОГ баих ХОНГИРОД УУД ЧИНЬ Ч БУРИАДААР ДҮҮРЭН ОРДОСООР ДҮҮРЭН ТАРЦСАН ОТОГ ДОО ЖАЛАИР ГЭЖ БАИХ гоо мухалаин харьяатууд ХӨВСГӨЛЫН 3-н сум ГОВЬ АЛТАИ ӨВӨР МОНГОЛООР ТАРЧИХСАН ОТОГ ДОО за урианхаи отог ч бий БУРХАН ХАЛДУНЫ УУГУУЛ ХАНГАИ НУРУУ талдаа баидийм УРАМДАХ ДУУГ УРИАЛАН АВСАН УРИАНХАИ ТҮМЭНИЙ ҮЛДЭГДЭЛ ЮМ УРИА ХУРАИ ЧИНЬ Ч ТЭДНЭЭС ЭХ АВСАН ДУУДЛАГА ЮМ ШҮҮ одоо оросууд УРА ГЭДЭГ бугын урамдхаас эхлэлтэи дуудлага УРИАНХАИН ИХ нэр юм ш дээза цааш гэргүүд ГОРЛОС отог нэг УВСЫН ХАЛХ СУМ ИЛЖГЭН ХАЛХ архангаихан мартсан НЭГ ОТОГхөхүид ХАТГИН НЭГ ОТОГОО ҮНЭГЭД ГЭЖ БАС БИЙ БЭСҮД НЭГ ОТОГ халхаа мэдэж авбуу ӨВӨР ХАЛХ 5 ОТОГ БААРИН ХОНГИРОД ЖАРУУД БАЯД ҮЖЭЭД энэ 5 булганы бүрэгхангаи ч үжээдүүд юм л даа ӨВӨР 5-н халхаа та нар ХУЖАА ГЭДЭГШ ДЭЭ гэх мэтээ ГАРАЛ УГСААГАА МЭДХЭД ГЭМГҮИ
Халхын хэргууд отог нь монголчууд биш киргиз юм. Их эрдэмтэн Б.Ринчен халхын Горлос отгийг бас Киргиз отог гэж бичсэн байдаг.
ил голоор нэг ч ТОРГУУД ӨРХ НУТАГЛАЖ БАИГААГҮИ илийн өөлд цахар гэдгийм ИЛ ГОЛ ДАГУУ ЗҮҮНГАРЫН ХААНЫ ӨРГӨӨ БАИХ БА ӨӨЛД Ч ГЭДЭГ ЦОРОС Ч ГЭДЭГ НЭРТЭИ ЮМ Л ДАА хядаад дуусчсан юмаа ХАЛХЫН ТӨВ ХЭСЭГТ ӨЛЗИЙТ НЭРТЭИ Л БОЛ ӨӨЛД СУМ ГЭЖ МЭД
Sumyagiin albatuud bugd torguuduud baisan.Sumya ooroo ch torguud baisan
дээр би хэлсэн УРА ХЭМЭЭН УРАИЛАН даирагч ОРОС ЦЭРГИЙН сүр уриа бол ШОИГУхэмээгч УРИАНХАИ ЖАНЖИНТ орос орны СҮР ХҮЧИЙГ ИЛТГЭН БАИНАА ГЭЖ ууг нь бугын урамдхыг ураалж авсан урианхаи түмэн гэдгийм ш дээ. УРААНХАИ УРААТ ОРОСУУД
халх түмнийг ОРДОС Түмэнд ОРД ӨРГӨӨ НЬ БАИДАГ хөх хот хавьцааны түмэд түмний ХАРЧИН ЯЗГУУРТ МАНДХАИ ХАТАНТ БАТМӨНХ ДАЯН ХААН яагаад АР ХАЛХЫН 7 ОТОГОО язгуур үгүи бага ХАТНЫХАА ХҮҮ ГЭРСЭНЗ ТАИЖИД ХАРИУЦУУЛСАН ЮМ БОЛОО тэд л 7 ХОШУУ ХАЛХ БОЛГОСОН ЦАЧИР ӨРГӨӨ БАИДАГ ЦАХАР ОРД ӨРГӨӨ БАИДАГ ОРДОС гээд л цагаан ястангууд маань бидний адалдаг ӨВӨРЛӨГЧ ТҮМЭН ШҮҮ ДЭЭ зарим нэг АИРАГНЫ ХАЛХ гэгчдэд эгдүүцэл төрсөндөө ТЭРЭЛЧИВ БАИНА
Cry on my shoulder – Миний мөрөн дээр уйл If the hero never comes to you Хэрвээ чамруу баатар хэзээ ч ирэхгүй бол If you need someone you're feeling blue Хэрвээ чамд хэн нэгэн хэрэгтэй бол чи гунигыг мэдэрч байна If you wait for love and you're alone Хэрвээ чи хайрыг хүлээж байвал мөн чи цор ганцаар байвал If you call your friends nobody's home Хэрвээ чи найзуудруугаа утасдахад хэн ч гэртээ байхгүй бол You can run away but you can't hide Чи хаашаа ч хамаагүй гүйж чадна гэвч чи нуугдаж чадахгүй Through a storm and through a lonely night Шуурган дундуур мөн ганцаардсан шөнийн дундуур Then I'll show you there's a destiny Тэгээд би чамд үзүүлнэ тэнд хувь тавилан байна The best things in life they are free Амьдралд байгаа хамгийн сайн зүйлүүл бол тэд нар эрх чөлөөтэй But if you wanna cry Гэвч хэрвээ чи уйлахыг хүсэж байвал Cry on my shoulder Миний мөрөн дээр уйл If you need someone Хэрвээ чамд хэн нэгэн хэрэгтэй бол Who cares for you Хэн чиний төлөө санаа тавих вэ If you're feeling sad Хэрвээ чи уйтгар гунигыг мэдэрч байвал Your heart gets colder Чиний зүрх хүйтэн болно Yes I show you what real love can do Тийм, би чамд үзүүлнэ жинхэнэ хайр юу хийж чадахыг If your sky is grey oh, let me know Хэрвээ чиний тэнгэр бүүдгэр бол өө, би мэдмээр байна There's a place in heaven where we'll go Тэнд, диваажинд газар байгаа, тийшээ бид нар явна If heaven is a million years away Хэрвээ диваажин сая жилийн хол бол Oh, just call me and I'll make your day Өө, яг одоо надруу залга мөн би чиний өдрийг бий болгоно When the nights are gettin' cold and blue Шөнүүд хүйтэн мөн гунигтай болвол When the days are gettin' hard for you Өдрүүд чамд хэцүү болоход I will always stay here by your side Би үргэлж энд, чиний дэргэд үлдэнэ I promise you I'll never hide Би чамд амлаж байна, би хэзээ ч нуугдахгүй But if you wanna cry Гэвч, чи уйлахыг хүсвэл Cry on my shoulder Миний мөрөн дээр уйл If you need someone Хэрвээ чамд хэн нэгэн хэрэгтэй болвол Who cares for you Хэн чиний төлөө санаа тавих вэ? If you're feeling sad Хэрвээ чи уйтгарыг мэдэрвэл Your heart gets colder Чиний зүрх хүйтэн болно Yes I show you what real love can do Тийм, би чамд үзүүлнэ жинхэнэ хайр юу хийж чадахыг But if you wanna cry Гэвч хэрвээ чи уйлахыг хүсвэл Cry on my shoulder Миний мөрөн дээр уйл If you need someone Хэрвээ чамд хэн нэгэн хэрэгтэй бол Who cares for you Хэн чиний төлөө санаа тавих вэ If you're feeling sad Хэрвээ чи уйтгар гунигыг мэдэрвэл Your heart gets colder Чиний зүрх хүйтэн болно Yes I show you what real love can do Тийм, би чамд жинхэнэ хайр юу хийж чадахыг үзүүлнэ What real love can do Жинхэнэ хайр юу хийж чадахыг What real love can do Жинхэнэ хайр юу хийж чадахыг What love can do Хайр юу хийж чадахыг What love can do Хайр юу хийж чадахыг Love can do Хайр хийж чадна
төв халх гэж тусгаилан авч үзэх том ҮЗЭЛ САНАА ХААНА Ч БАИХ ЁСГҮИ ЮМ хоигуураа ШИВЭР ИХ ТАИГА өмнүүрээ ӨМНИЙН ИХ ЦӨЛӨӨР хэрэм хил хийж асан ХАЛХ МОНГОЛ НУТАГ ТУСГААР МОНГОЛ УЛСАА БАИГУУЛХАД ХАМГИЙН ТОХИРОМЖТОИ НУТАГ БАИСААН ГЭЖ ОИЛГОВОЛ ЗОХИНО бүх МОНГОЛЧУУДЫН ИДЭВХИ ОРОЛЦОО САНААН ДЭЭР СУУРИЛСАН БҮХ МОНГОЛЧУУДЫН ТУСГААР УЛС БОЛ МӨӨН ГЭЖ ХАРАХ ХЭРЭГТЭИ.цахар аялга дээр суурилсан ӨВӨРЛӨГЧ ТҮМЭН оирд аялгуут дөрвөд хошууд торгууд ХАЛИМАГ эртний хэлний язгуураа хадгалсан БУРИАД түрэгжсэн ХЭЛТ УРИАНХАИ ТУВА бүгд л нэгдсэн МОНГОЛОО ХАРЖ ЯВДАГ харуулах оиртуулах соёлын ИХ ТӨВӨӨ ХАЛХ ТӨВТ МОНГОЛЧУУД АВЧ ЯВАХ ШААРДЛАГТАИ ЮМ халх гэж солиорогч бол жалга довны ДЕБИЛ юм
Tyyh medehgyi baij soliorogchid olsirchee!!ta nariin borgosonoor boldogson bol ikhe demiireh ni sib dee!!!Mongol ulas chini teb Halhad zahiragdaj irsen tyyhtei yum!ter tyyhiig alban bichegiig ta nar sig ikhe medeechyyd arilgaj yarihgyi ee!!tyyhend baigaa!eneederiin chadiggyi Mongol bys?Tyyheench medehgyi yabj irsen zamnalaan ch martchihsan tenegyyd yugaan yarina daa!hydlaa byrahaas zaasgyi nobsnyyd,Mongol ylasiig hagargan bytargaj baibal sorongiin hylgaich nariin tys ter baih daa!!ta nar sig tenegyyd hyzdaggyi yum,muusain maluud!!
тангад сартуул халхад заххирагдаж баигаа нь үнэн л дээ
МОНГОЛЫГ МОНГОЛ ЗАХИРЧ БАИВАЛ Л БОЛЧИНО оирд ЭЛБЭГДОРЖ ДӨРВӨД НЯИДОРЖ БУРИАД БАТҮҮЛ БЯМБАСҮРЭН ЭНХБАЯР ГЭХ НЬ ДЭМИЙ сартуул халх БАГАБАНДИ ТАНГАД ХАЛХ БАТТУЛГА гэж дуудалцаад яах гэсийм ҮНДЭС УГСАА МОНГОЛ чс овог ИЛЖГЭН ЦООХОР ХҮРЭЭ ТАНГУУД САРТУУЛ ЖАЛАИР бас БААТУУД ӨӨЛД ХОИД ТАЛЫН ХОИД ШАРНУУД ХУАЦАИ БОДОНГУУД ХОНГИРОД ҮНЭГЭД ХАЛХ БУЛГАЧИН ХЭРЭМЧИН БУРИАД гээд л хаваасаг бишүү. цус шинжээчдээ
цус их шиншилбэл АЛТАН УРГИЙНХАН МАНЖ ЭЭЖТЭИЛ БОЛЧТИХНО хотгоид ээжээс төрсөн нь 2-р богд МАНЖ ХАТНААС ТӨРСӨН НЬ ХҮРЭЭ САИД ЮНДЭНДОРЖ гээд л цувчина 6-н түмэн улус МОНГОЛЧУУД БА 4-н түмэн ОИРДУУД БҮГД НИЙЛЭЭД МОНГОЛЧУУД ЮМ. МОНГОЛЧУУД үргэлж жалга довны үзлээсээ болж бутарч хагар ч баисан нь үнэн тул тэргүүлэгч баих ёстои ОТОГ ОВОГ ЯРИДАГ хэн болов ч МОНГОЛЧУУДЫН даисан гэж үзвэл зохино
Anhdugaar bogdiin eej Yum Agas chini bas l torguud hun baisan bizdee.
uneheer mundag tuuhtei humuus shuu, namdag guain zohiol deer gardag orgongoo noyon gedeg chin sumiya beis uu bas oor hun bn uu?
барга яст МОНГОЛ ЭНКОЛДЫГ тангууд яст халх МОНГОЛ баттулга ялсан нь буруу зөв гэцгээгээд баих нь зөв юмуу МАНЖ цуст САИН НОЁН ХАН ТЭНГЭР УГСААТАИ ГЭЭД баихиймуу.
Odoo buur ovog aimag yarij jalga dov boloh durtai bolj de
цахар СУМЪЯА харчин БАВУУЖАВ горлос ТОГТОХ таиж түрэмгий баатар ХАРЧИН БАЯР ГҮН ХАРЧИН ХАИСАН ГҮН барга ЦЭНД ГҮН БАРГА МАНЛАИ ВАН ДАМДИНСҮРЭН түүний туслах ХАЛХ МАГСАРЖАВ ГҮН бүгдээрээ МОНГОЛЫН ИХ БААТРУУД ЮМ ТҮВД БОГДОО ТОИРОН НЯГТАР Ч ИХ МОНГОЛ УЛСАА БАИГУУЛСАН ЮМ ХОРЧИНЫ ИХ НОЁН УДАИ ВАН РААШ МИНЖҮҮР Ч ОРХИГДОХ ЁСГҮИ за тэгээд СОЦ-н ИХ ТУГЫН ДОР МОНГОЛ ҮНДЭСТНЭЭ НЭГТГЭНЭ ГЭСЭН ЭЛБЭГДОРЖ РЕНЧИНО ЦЭВЭН ЖАМСРОНО гээд их СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ НАРАА Ч МАРТАХ УЧИРГҮИ ИХ ТҮҮХ ЮМ ШҮҮ дөрвөд ЦЭДЭНБАЛ ДАГУУР ЧОИБАЛСАН Ч ИХ ГАВЬЪАТАН БОЛ МӨӨН орос цуст БУРИАД ЗОРИГ БУРИАД БАТҮҮЛ буриад цуст ХАЛХ ЭНХБАЯР хотгоид буриад цуст БАЯР сартуул ХАЛХ БАГАБАНДИ захчин ЭЛБЭГДОРЖ тангад халх БАТТУЛГА бүгд л МОНГОЛЫН МААНЬ ЦӨС ИХТ УХААНТ ЭРЧҮҮД ДЭЭ саин муугий нь ТҮҮХ ШҮҮДЭГ ЮМ Л ДАА
Молодец! Энэ хүн л хамгийн зөв мөөрч байна Thank you
барга цуст М,ЭНХБОЛДЫГ ОРХИЧИХСОН БАИНА
товчхондоо НАРМАИ МОНГОЛ ҮЗЭЛ САНААТАНГУУД ОДОО Ч БАИДАГ ТУЛ ТӨЛӨӨЛӨЛ БОЛГОН комми БИЧИВ ПАН МОНГОЛ ҮЗЭЛ БАИСААР Л БАИГАА
Угсаа гарвалаа тодруулж байгаа гэхэд баахан гоомой хандаа юу даа.Эсвэл санаатай гуйвуулга юм уу.Цахар түмэн Лигдэн хутагт хаанаас хойш Эжээ,Бүрнээ чин ван нарын үед хоёр ч удаа Да Чин гүрнийг эсэргүүцэн бослого гаргасан тул манжууд санаа буруу гээд цахарын тайж удамт хөвгүүдийг толгой дараалан хядсан юм.Тэрэн дотор манжийн хаантай ураг барилдсан тайж нарын хатад болох манж гүнжүүдээс төрсөн хөвгүүд ч өртсөн гэдэг.Чухам Монголын сүүлчийн хаан Лигдэнгийн удмаас хожмын монголын хаан төрөх магадлалтай гэж айснаас удмыг тасалсан нь тэр.Хожим цахарууд Тэнгэрлэг дээдэс юугаа дурсан бослого хөдөлгөөн гаргахаас эмээж ийм харгис хандсан нь тодорхой.Тэгээд зогсохгүй цахар түмний гол цөмийг бутраахын тулд олон хэсэг хувааж бусад аймагт харьяалуулсны нэг хэсэг нь Шинжааны хил хязгаарыг сахиулахаар явуулсан цахарууд байсан юм.Тэр цахаруудын хойчис нь Ялгуунбаатар Сумьяабэйсийн харьяатууд мөн .Тэнд зөвхөн цахаруудыг томилоогүй бөгөөд манж нар бас хил манахаар цуг очсон бөгөөд тэр манж нар алс хязгаар нутагт,хятадуудаас хол байсан тул хятаджаагүй учраас одоо хэр манж хэлээрээ ярьдаг цорын ганц угсаатны бүлэг болж үлдсэн юм.Цахарууд бол торгуудаас доордох юм өчүүхэн ч үгүй.Тэднийг заавал торгууд болгох гэж элдэвлэх нь утгагүй.Ганц Сумьяа бэйс ч биш өөр олон цахарууд Олноо Өргөгдсөн Монгол улсын төлөө алтан амиа өргөсөн гавьяатай. Тэдний нэг болох Олноо Өргөгдсөн Монгол улсын Наран гэрэлт ,Түмэн наст Богд Эзэн хаанаасаа Түрэмгийбаатар цол хүртсэн Баяр гүнийг Жанжин Д.Сүхбаатар гэхэд аав гэж хүндэлдэг эрхэм хүн байсан байдаг.Одоо цахар түмний хойчис өмнөд монголын үзэмчин хошуунд голлон нутаглаж суугаа.Голомт нь болох Шанд хотын туурь тэнд буй.Тэд Лигдэн хутагт хааныхаа голомтыг сахисаар өнөө хүртэл Тэнгэрлэг Дээдэс юүгээ тахисаар амьдарч байгаа.Өмнөд Монголд очоод Ордосын дараа Шандад очихгүй бол очоогүйтэй адил гэдэг ийм учиртай.
Торгуудууд үргэлж дутуу дулимаг бага ястны сэтгэлгээтэй. Харин ЦАХАРУУД бол Монголчууд, тэд их хааын удам шүү дээ. Тиймээс бусдын баатарлаг түүхийг ХУЛГАЙЛАХ гэж оролдох нь бага тархитай бага сэтгэлгээтэй хүмүүсийн гэм биш ЗАН. Сониноос тогуудын Балт Ван гэж сонссон уу??? Монголын тусгаар тогтнолыг эсэргүүцэн тэмцэж Ховдын Хязгаарын Хятадад нэгтгэх гэж ихэд тэмцсэн шүү дээ. Энэ хүн сүүлд Хятад руу зугтаж очсон Сүх жанжин түүнийг устгах тушаал өгсөн ч тэр хулгайч хил даван зугтсан байдаг. Үр хүүхдүүд нь одоо Тайваньд байда сурагтаи.
103.26.193.250 лалар минь битгий шаагаад байгааарай. Ална шуу чамайг.Торгуудууд дутуу дулимаг ч гэх шиг амаа мэдэж хуцаарай лалар минь.Чам шиг эрлийзийг бодвол Чингис хааны торгон цэрэг за лалар минь. Олон юм хуцаад солиороод байвал чамайг ална шуу.
Tsaharuud bol manjiin hamgiin itgelt booluud baisan.Iliin Tsaharuud bol torguudiin boslogoos sergiilj ooriin itgelt tsaharuudiig manjuud avaaзhij suulgasan yum. Sumya bol hoshuu noyon baigagui hoshuunii tamgiin gazart bagahan alba hashij baisan boslogiig tolgoolson torguud hun.
шилийн гол аимаг дахи ШАНДЫН ШАР ТАЛ гэдэг юм 8-н хошуу цахар одоо ч баина ХЭБЭИ МУЖИД ТУСГАИЛАН ЦАХАРЫГ НЭГТГЭЖ БАИСИЙМ түрэмгий баатар БАЯР ГҮН ЦАХАР БАИСАН НЬ ҮНЭН ҮҮ ХӨӨ би эндүүрч баисан баиж болох л юм ХАРЧИН ГҮН БАЯР ГЭЖ БОДДОГ БАИСИЙМ ЗЭЛМИЙН ЗАХИРГААНЫ ХАРЧИНГУУД ЦАГААН ХЭРМИЙН ХОИНО ХАР ГҮҮ СААЖ ЮУАН УЛСЫН ХААДУУДАА ХАР ГҮҮНИЙ АИРАГ БЭЛТГЭДЭГ БАИСАН НЬ ҮНЭН ШҮҮ 3-н харчингийн нэг нь ЭРДЭМТЭН ГЭДЭГ ХЭЛЦ ҮГ БАИВ инжинааш гээд л бичгийн мэргэд ихтэил дээ ЦАХАР БАИСАН НЬ ҮНЭН БАИХОО цахаргүи цэрэг босдоггүи л гэдэг 3-н түмдийн нэг нь ЛУИВАРЧИН гэдэг ХӨХ ХОТЫН УУГУУЛУУД СЭГСРЭХДЭЭ САИН ШҮҮ. ШОВГОР МАЛГАИ НЬ ХҮИТЭНД ТУСГҮИ ШОДОН ХАЛХ ДАИНД МУУ гэж өвөрлөгч нар маань гоочилдогсон үнэний ортои шүү? ха ха ха ХӨДӨЛГӨӨНТӨИ СОРТООТОИ НЬ ЦАГААН ХЭРЭМДЭЭ ОИРХОН БАИСАН БАИЛГҮИ ДЭЭ булаан дээрэмдхэд оирхон баих нь зүи
BID DOMOGT TSAHARUUD, UHSENII CHIN TORGUUD MORGUUD OIRD MOIRD VE??? BITGI ELIIREED BAI TORGUUD NAIDAN TA!
МОНГОЛ ГЭДЭГ ГАНЦХАН ҮНДЭСТЭН БАИНА ганцхан тусгаар улс оршин баина БУСАД ОВОГ АИМАГТАН ОТГУУД БАРАГ БҮГД МОНГОЛ УЛСДАА ОРШИН БАИГАА жалга дов саин юманд хүргэдэггүи тул онцгоилон анхааруулж НАРМАИ МОНГОЛ МАНДАН БАДРАГ
САРЛАГ ИХТ НУТГИЙНХАН ӨӨРСДИЙГӨӨ ТАНГУД ХАЛХ ГЭЖ БОДХОД ИХ БУРУУТАХГҮИ хөвч ои хээр талын заагаар нутаглагсад ҮНЭГЭД ХАЛХ гэж бодход их буруудахгүи НОГООН НҮДТЭНГҮҮД ӨӨРСДИЙГӨӨ САРТУУЛ ХАЛХ ЖАЛАИР ХАЛХ гэж бодход их буруудахгүи дээ
B.Renchin guai dursamjdaa Sumyagiin torguuduud gej durdsan baisniig bi olon jiliin omno uzeed sonirhoj baisan.Uneheer torguuduud gedeg bi gartsaagui yum bilee.
Э.Найдан та төөрөлдсөн хүн байна.Алдар цуут цахар угсаагаа торгуудаар сольж төөрөлджээ. Түшиг сумынхнаа гутаажээ. Цахарууд ямар ч хэлийг авсан байж болно шүү. Хятдаар ярьдаг цахар ч бий. Буриад орсоор ярьдаг болчихсон цахарууд бас бий шүү.
Найдан гэгч үргэлж дутуу дулимаг бага ястны сэтгэлгээтэй хүн байна. ЦАХАРУУД бол Монголчууд, тэд их хааын удам шүү дээ. Тиймээс бусдын баатарлаг түүхийг ХУЛГАЙЛАХ гэж оролдох нь бага тархитай бага сэтгэлгээтэй хүмүүсийн гэм биш ЗАН. Сониноос тогуудын Балт Ван гэж сонссон уу??? Монголын тусгаар тогтнолыг эсэргүүцэн тэмцэж Ховдын Хязгаарын Хятадад нэгтгэх гэж ихэд тэмцсэн шүү дээ. Энэ хүн сүүлд Хятад руу зугтаж очсон Сүх жанжин түүнийг устгах тушаал өгсөн ч тэр хулгайч хил даван зугтсан байдаг. Үр хүүхдүүд нь одоо Тайваньд байда сурагтаи.
марксизм ленинизмын онолоор өвч бүрэн цэнэглэгдэж МОНГОЛ ҮНДЭСТНИЙГ ХАГАЛГАН БУТАРГАГЧ тэр онолынхоо үг үгүүлбэрийг хуулан өнөө цаг дор хувиргагч хуи ГАНХУЯАК ороод ирмээрсэн санаандгүи үндсэн хуулийн өөрчлөлтөөр талцал хуваагдлыг арилгаж болох юм гэж КОММИДСОН БИШ тээнэк маанагаа дуудуулсан даа СУМЬЯА БЭЭС ЦАРХАР БИШ ГЭЖ НОТЛООДОХ шүтээн болсон БАТТУЛГАА ТАНГАД ХАЛХ БИШ ГЭЖ НОТЛООДОХ харий
наидан гэг ч торгууд цусны хүн баиж болно ГӨРДӨЖ БОЛОХГҮИ монгол угсаатан дотор ТОРГУУД ТҮМЭН ШИГ зовсон нь хэд бол ЦАХАР БУРИАД дөхөж очих баих ХОЛЫН АХ ДҮҮ НАР МИНЬ ХҮРЭЭД ИРВҮҮ ДЭЭ ХОНУУЛААД ӨНЖҮҮЛЭЭД НАИРЛАН СУУЯА ХӨӨ гэж дуу баидаг юм торгуудыг ХАЛИМГААС ИРХЭД ҮНЭН СҮЖИГТ ЧУУЛГАН ЧИН СҮЖИГТ ЧУУЛГАН ГЭЖ -2- хуваагдан суурьшуулсан юм БУЛГАН ГОЛЫН ТОРГУУДУУД МААНЬ Ч ТЭР ХУВААГДЛЫН ҮР ДҮН ЮМ.эзнээ голын торгуудууд сүүлд ирж нийлсэн юм хавт хасарын үрс ХОШУУДУУДТАИГАА ХАМТ ШҮҮ?торгууд түмнийг басч багасгаж болохгүи ч ЦАХАР ТҮМНИЙГ ҮГҮИСГЭН ЗЭЛТЭРИЙН ЦАХАРЫГ үгүисгэж бас болохгүи ХАР ШААРЫН ТОРГУУДУУД ЦАХАРТАИ НЭГДЭН ТЭМЦЭЖ КАЗАХСТАН ХИАГТ-р дамжин ЗЭЛТЭРТ ИРСЭН НЬ Ч БИЙ СУМЬЯА НОЁН ЦАХАР ХӨӨН
TORGUUD NAIDAN TA INGEJ ELIIREED DEMII!! SHAAL INEEDTEI!! BI OORIIN UDMAA MEDNE!!! SUMYA BEISIIN HOSHUUD BOL ILIIN GOLIIN TSAHARUUD!!! YAMAR CH TORGUUD MORGUUD BISH!!!! 1730 aad ond TSAHARUUD SHINJIANII BOR TAL RUU NUUSEN. c
цахар нүүсэн биш нүүлгэж цөлсөн юм ХОШУУДТАИ ЦАХАР ЯМАРЧ ХОЛБООГҮИ хошуудууд бол ХАВТ ХАСАРЫН ҮР САД ОИРД РУУ АХТАИГАА МУУДАЛЦАН НҮҮСЭН ДҮРВЭСЭН ХОРЧИНГУУД ЮМ хорчин цагтаа улус гэж нэрлэгддэг том аимаг улс баилаа ХАВТ ХАСАРЫН ҮР САД ЮМ. цоохор отогт халх ЦОГТ ТАИЖИЫГ ДАРСАН ГҮҮШ ХААН ЧИНЬ ХОШУУД ТҮМНИЙ НОЁН ЛДОО түүх гэж МОНГОЛ МОНГОЛОО ДАРСАН ДАИТСАН Л ТҮҮХ БАИДИЙМ ДАА өнгөрсөн цаг одоо давтах хэрэггүи
ӨМНӨГОВЬ АИМГИЙН баруун ӨМНӨ АЛШАА АИМАГ АЛШАА МОНГОЛЧУУД ГЭЖ БАИХ тэд бол ЭЗНЭЭ ГОЛЫН ТОРГУУД БА ХАВТ ХАСАРЫН УДМЫН ХОШУУД ЯСТАН БОЛОИ тэд холилдон БУЛГАН ГОЛД ИРЖ СУУРЬШСАНЫГ ТОРГУУДЫН БАГА НҮҮДЭЛ ГЭДЭГ ЮМ булган сумын торгууд нар дотор нэг баг хошууд баидаг нь энэ учираа
torguud chin anhnaasaa bol tuhailsan neg yastan bish l dee. tsergiin zohion baiguulaltaar uussen nershil. torguudiin yazguurtnuud n hereiduud. hoshuud bol oiradjsan horchinguud mun.
turhad torguud geh met bambai tsereg boldog baatar ersiin ner! Zuvhun hereiduud ch bish buh mongol ugshlin humuusees tuuhen torguuduud uussen!
Энэ зарим нэг эргуу амьтад солиотой юм их Бичжээ. Торгууд Найдан гэдэг хун оорийн болон Сумьяа бэйсийн хошууныханы жинхэнэ яс ундэс нь торгууд гэдэг тухай бичсэн бн. Яагаад цахар гэж нэрлэгдэх болсон тухай тайлбарласан бн. Гэтэл хэсэг тэнэг малнууд гарч ирээд Найдан гуай та буруу ярьж байна. Та бол торгууд биш цахар хун байх ёстой гээд дайраад байх юм. Оорийг нь оороос нь илуу мэддэг баахан хумуус гараад ирчихсэн юмуу хайшаа юм. Бас нэг хэсэг хумуус монголчуудыг хагаралдуулж талцууллаа гэж солиорсон байх юм. Хэн хаана монголчуудыг талцуулсан юм биччихсэн байна? Ингэж ингэж бичээд монголчуудыг талцуулчихсан байна гээд тодорхой хэлээдэх!!! Торгууд хумуус оорсдийгоо торгууд гээд хэлэхээр ундэстэнийг хагаралдуулсан болдог юмуу? Тухайн туухэн тодорхой учир шалтгааны улмаас уг ундэсээ нууж цахар гэж мэдуулсэн тухай унэн туух нь гарч ирэхээр монголчуудыг хагаралдуулж байгаа хэрэг болдог юмуу? Одоо энэ нийтлэл бичсэн Найдан гуай бид 2 монголчуудыг хагаралдуулаад байгаа юмуу муусайн гутгэгч новшнуудаа!!!
Sumya beis bol torguud amidral dund torguujsan Tsahar mun Humuun gedeg iin sulelddeg yum Bi ter ene gej bodoh no hunii l hereg Er ni bol ih zaid taivnaar avch uzeh hetegtei!
Бага ястан гэж нэг их муухай үг биш юм билээ. Харин яг л үнэн үг юм. Бага ястнууд яс нь ч бага, түүнээ дагаад Тархи, сэтгэлгээ нь бүр бага байдаг гэдэг нь батлагдсан. Жишээ нь энэ Найдан гуай байна л даа. Үргэлж дутуу, дулимаг, басамжлал дор амьдарч байгаа мэдрэмжтэй байдаг тэд, үргэлж бусдын нүх сув, зай завсраар шугалдаг. Дутуу дулимагийн тэр мэдрэмж нь үүрд мөнх тархинд нь шингэсэн байдаг. Тиймдээ ямар ч аргаар хамаагүй өөрсдийгөө ХУДАЛ дөвийлгөн таашаал авах, дутуу мэдрэмжээ нөхөх үйлдлийг хийжж байдаг. бага ястангуудаас хэзээ ч ТОМ САНАА, ТОМ ҮЙЛ гардаггүй!!! Тэдэнд юуны өмнө бага ястан гэдгээ нэгд тавьна. Дараа нь хувь хүн, дараа нь магадгүй улс орон, Монгол үндэстэн гэсэн эрэмбэ байдаг. Тийм л учраас бага ястнууд Монголоос урвах, Монголд үнэнч бус байх нь түгээмэл. Жишээ нь Ю.Цэдэнбал бол энэхүү бага ястны урвалт шарвалт, арчаагүйин нэг том жишээ юм! Гэхдээ ЦАХАР бол бага ястан биш!! Цахарууд бол их хааны угсаа Монгол үндэстний гол цөм байсан цаг бий. Сумьяа Бэйсийн хошууны баатарлаг түүх удам угсааг өчүүхэн бага ястан торгууд Найдан гэгч өөртөө авахаар өчүүхэн тархиндаа сэтгэн боджээ. Инээдтэй хэрэг. Монголчууд бид хэн нь Цахар, хэн нь Торгууд вэ гэдгийг мэдэхийн цаагуур мэднээ Найдан гуай. Та өчүүхэн атгаг санаандаа ингэж элийрээд дэмий!!! Илийн голын Цахар Сумьяа гээд түүхэнд байдаг. Яагаад ЦАХАРУД Шинжийн Или, Бор талд очсон талаар ярих нь илүүц бизээ. Харин бүх Монголчуудын тэмцэлд багаы ястан торгууд, дүрвэд мэт нь биш ЦАХАР, ХАЛХ гээд Монгол үндэстнүүд нэгдсэн юм. 4-5 зуун мянгаараа Шинжанд оршин суух ойрд, торгуудуудаас хэн ч Монголын төлөө, нэгдсэн Монгол улсын төлөө тэмцээгүй байхад, цө
цөөн тоогоор оршин суух ЦАХАРУУД Хятад, Манжийн эсэрэг бослого гаргаж тэмцсэн юм. Цахар Сумяагийн энэ тэмцлийг ямар ч өөлд, ямар ч торгуудууд дэмжээгүй юм. Тиймээс Цахар Сумьяа өөрийн хүмүүсээ дагуулж Оросоор дамжин ХАЛХ Монгол руугаа нүүж ирсэн юм Богд хаан тэдэнд газар олгож Сэлэнгэд суурьшуулсан түүхэн баримтууд байдаг юм. Үхсэнийх нь Торууд байх вэ дээ!!!!!! Торгуудууд харин ч эсэрэгээрээ БАЛТ ВАН гэгчийн удирдлага дор 1911, 1921 оны хувьсгалын эсэрэгүүцэж Хятадын талд орно гэж Богд хаант Монголс улсын эсрэг, сүүлд Сүхбаатар, Данза, Чойбалсан, Бодоо нарын эсрэг зэвсэтт тэмцэл хүртэл хийж байгаад ялагдажж ХЯТАД руу зутсан түүхэн баримт бий шүү дээ. Мэдээж урвасан Хулгай торгуудын Балт ванг дагаж нүүгээгүй нь өнөөгийн манай Ховдын Булган гээд бусад газаруудад байх Торгуудууд юм. Шинжианы ойрд торгуудууд Монголн төлөө тэмцэх сэтгэлтэй байсан Илийн голын, Бор талын ЦАХАР СУМЪЯА БЭЙСтэй нийлээд тэмцэх байсан байлгүй дээ. Гэтэл тэгээгүй шүү дэээ. Худал үг яриад!!! Урвасн хулгай ТОРГУУД БАЛТ ВАН гэгчийн үр удам одоо Тайвань, Бэйжингээр амьдарсаар байдаг гсэн. Найдан та Баатарлаг ЦАХАРЫН түүхийг сэмх ХУЛГАЙЛАХ гэж өөртөө Нялзаах гэж оролдохын оронд Урвасн хулгай торгууд Балт ван гэгчийн түүхийг судалвал илүү зохилтой. Гэхдээ тань шиг дутуу дулимагийн сэтгэхүйтэй хүнд тийм юм хийх сэтгэл дутна даа!!!!
ЦАХАР ТОМ ТОРГУУД БАГА ЯСТАН ГЭВЭЛ хол очиж унгас алд ИЛИЙН БОССОН ЦАХАР ДУНД НАР ХАР ШААРИЙН ТОРГУУД ХЭДЭН ӨРХ БАИГАА Л БИЗ наидан тэдний угшилтаи баигаа л биз АНДУУРСАН НАИДАН Ч БУРУУ НЬ ЮҮ БАИХАВ буруу санаа агуулаагүи баилгүи ДЭЭО МИНИЙ БИЧСЭНИЙГ УНШВАЛ НАРМАИ МОНГОЛ ҮЗЭЛ САНААНЫ ЗАХ ЗУХЫГ ГАДАРЛАХ БОЛУУ ХЭМЭЭСЭН БОЛОИ 7 отог ХАЛХ бусдаасаа илүү юм ч баихгүи дутуу юм ч баихгүи МОНГОЛЫН НЭГ ТАСАРХАИ ЮМ тангад сартуул цоохор хатгин жалаир илжгэн урианхаи үнэгэд отогтон халх гэж баигаа нь ар халх юм өвөр халх буюу БАЯД ЖАРУУД БААРИН ҮЖЭЭД ХОНГИРОД өвөр 5-н халхаасаа ялгаагүи тухаи л сануулсан юм ТЭДНИЙГЭЭ ХУЖАА ГЭНЭ ГАНХУЯКЫН ЯС ХАЯСАН улс төр ба ЛЕНИН Ч ТЕХНОЛОГИОР БИЧСЭН ОКТЯБРЫН ХУВЬСГАЛД УРААЛХЫГ ЭХ ОРОНЧ мэтээр оилгох дүнхүүрхэд ДУРГҮИ ХҮРСЭНДЭЭ ТҮҮХ РҮҮ ОРСОН БИЛЭЭ монголын хэлтэрхийнүүдээ
торгуудын НИРЖИДМАА хатан гэж БАЛТ ВАНГИЙН ОХИН БАИСИЙМ шинжаан дахи ФРАНЦЫН КОНСУЛТАИ ЭР ЭМ БОЛОЛЦОЖ ПАРИС ХОТНОО АМЬДАРСААР ӨӨД БОЛСИЙМ тэдний хамаатан садан БЭЭЖИНД БУИ ТАИВАНД Ч БУИ. торгууд ван БАЛТ шар сүмийн орчим цэрэгжин зэвсэглэж ДАМБИЙ ЖА БОЛОН ТӨВ МОНГОЛ ЦЭРГИЙГ ОРУУЛААГҮИ ТУЛ ХОВД ХЯЗГААР ДУТУУ ЧӨЛӨӨЛӨГДСӨН БОЛОИ тун тоогүи гэхдээ ТОРГУУД МУУ ГЭСЭН ҮГ БИШ БИ ОЛОН ХЭЛЭХ ЮМ МОНГОЛЧУУД ОТОГ ОВГООРОО ТАЛЦАХ УЛС ТӨРЖИН ТАЛЦАХ БҮРДЭЭ 2 ХӨРШДӨӨ АЛУУЛДАГ ШҮҮ?
Найдан та эцэг эхийнхээ туулж өнгөрүүлсэн амьдралыг мэдэхгүй байж нэг их түүх мэддэг хүн шиг цэцэрхэх хэрэггүй. Цахарын удам, Сумъяа Бэйсийн үр ач нар одоог хүртэл эх орондоо болон гадаадын өнцөг булан бүрт байдаг гэдгийг битгий мартаарай! Тэд өөрсдийн удам угсааны үнэн түүхийг хэзээ ч мартахгүй!
Торгууд бол Хэрэйд аймгийн угсаа Цахар бол Найман аймгийн угсаа Маргалдах шаардлагагуй
Арай л дэндүү мултрах юм аа?
Түүх мэдэхгүй бол унш!нэг бол дуугүй суу за юу!Шинжаанд одоо ч Цахар хүмүүс байгаа.Тэд бол 270гаруй жилийн өмнө нүүлгэгдсэн Цахарийн үр удам.
Цахар удамтай гэж гадуурхагдаж гарал угсаагаа үргэлж нууж явдаг байснаа бодохоор эмгэнэлтэй байна.
Tsaharuudiig torguudiin temtsel boslogoos sergiilj manjudad unemch gej darangui tsereg mayagaar Iliin gazar suulgasan nl unen shuu.Hojim Amarsanaagiin dainii daraa torguuduudiig iheer hyadaj tsahar noyon tavij tprguud hoshuug tsahar hoshuu gej nerleh bolson.Ene torguuduud 1905 ond manjiin esreg boslogo gargaad manjaas zugataaj. Irsen bi Sumyagiin torguuduud shuu
Нэрт кино найрулагч УГЗ Доржпалам гуай өөрөө цахар гэдгээ нууж явсан нь юу л бол.Сумьяа бэйсийн шууд угсааны тэр хүн хавчигдаж хэлмэгдсээр яваад төр түмэндээ үнэлэгдсэн гэвэл хол очиж хуц гэж хэлье.Социализмын үед их хэлмэгдэж хавчигдаж явсан гэхээр одоо цагт арай баатар болчихгүй байх.Тангадын галсан мэт нь тэмээ харуулж явснаа хэлмэгдэж байсан гэж солиорсоор байгаад ардын уран зохиолч болсон шиг,Хорлоогийн баянмөнх мэт нь,-Би Цэдэнбал гэдэг хүнийг огт танихгүй, гар ч барьж үзээгүй гэж солиорч байгаад Хөдөлмөрийн баатар болсон шиг худал донгоссоор байгаад алдартан болчихно гэвэл эндүүрч байна.Мандсан цахарын угсаагаа нууж явсан бол хохь чинь гэж хэлье.
Мандсан цахар гэж ямар ац нь байх вэ дээ. Цахаруудад моноглчуудын төлөө хийсэн өөдтэй түүх байхгүй
Кино найруулагч Доржпалам гуай уг нь цахар хүн, гэхдээ цахар гэдгээ яагаад нууж явсан юм болоо?
Цавчих илдний ир болсон Цахар түмэн
Ingeed 100-gaadkhan jiliin umnukhuu sain medekhgvi baij ter 800 gariu jiliin terteekh chingisiig tiim iim geed svid bolood baidag ch khudlaa daa.
миний өвөө Л,Цэдэн Иш эмээ С, Санаа Амар ээж Нина одоо бүгд бурханы оронд заларсан байгаа ч тэд маань цахар түмний нэгэн хэсэг нь байсан юм
Сумъяа бэйсийн хошууны тухай 90-ээд оны эхэнд хэвлэгдсэн ном бий. Тэр дотор Богд хаант улсын хүн амын тооллогын хэсгээс хүртэл бий. Тэр нутгаас төрсөн алдартнуудын нэрс ч бий. Миний өвөө Бат-Очирын Содов Ил тарвагтайн нуруунд төрж Монголд орж ирсэн хамгийн залуу нь буюу тэнд сүүлчийн цахар нь. Амьдралынх нь дурсамж ном ч бий. Данзан ламын бүлэгт тусгай даалгавартай явж, мөн Нийслэлийн сонин бичиг сонины анхны эрхлэгч, 10 жилийн 1-р сургуулийн анхны 10 жилийн захирал, МУИС-ийн анхны проректор, гэгээрлийн яамны орлогч сайд, 1956 онд Унгарт дипломат албанд явж тэтгэвэртээ гараад төв музейн захирал хийж байсан гэх мэтээр нэрлэвэл урт болно. Тэнгэр уулын наана цаана гэдэг нэртэй дурсамж ном бий. Манай аавыг насаараа багш хийсэн МУСГЗ Содовын Баясгалан гэж бий. Монголын олон дээд сургуульд сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, гоо зүй гээд заасан. Манай өвөөг, аавыг олон хүн мэднэ. Сумъяа бэйс садангийн хүн байсан. Торгууд өөлдүүд холимог л байсан. Гэхдээ Сумъяа бэйс бол цахар хүн гэдэг.