Шударга хөгжмийн гайхамшигт аялгууг олон түмэнд мэдрүүлж яваа “Шанз-3” хамтлагийн гишүүн Э.Булгантай ярилцлаа. Хичээлдээ явахын зэрэгцээ уран бүтээлээ туурвих хамтлагийн охид шинэ цомог гаргахаар ажиллаж буй гэнэ.
-Шанзын уянгалаг, нарийн аялгууг шингээсэн цомог гаргахаар ажиллаж байгаа гэсэн?
-Эртнээс төлөвлөсөн санаагаа тусгасан шинэ цомог гаргахаар ажиллаж байна. Одоо цомгийн аялгуунууд бэлэн болсон. Хэвлэлтэд оруулах л дутуу байна. Ерөнхийдөө цомгийн ажил 80 хувьтай явж байгаа. Манай хамтлаг уран бүтээлээ анхаарахын зэрэгцээ гаднах үзэмжийг сайхан байлгах талаар их анхаардаг. Энэ нь манай хамтлагийн нэг давуу тал болох байх. Мөн шинэ клип гаргахаар болсон. Клипийнхээ санааг олоод удаагүй байгаа болохоор үзэгчдэдээ толилуулах арай л болоогүй байна. Сүүлийн үед гарч байгаа клипээс утга санаа, илэрхийллийн хувьд өөрөөр хийе гэж бодож байгаа. Ая чухал гэж бодоод бусдыг нь анхаарахгүй байвал утгагүй. Тиймээс ардын хөгжмийг орчин үеийн хэмнэлтэй хослуулан хийхээр төлөвлөсөн. Үүнээс гадна манай хамтлагийн телевизээр цацагдаагүй олон клип байдаг. Цаашид тэдгээрийг тордож сайн уран бүтээл хийх бодолтой байна.
-Хамтлаг байгуулагдаад удаагүй ч аль хэдийнэ өөрийн сонсогч, фэнүүдтэй болжээ. Үүнд сайн продюсерийн гавьяа байгаа байх?
-“Хурд” хамтлагийн бөмбөрчин Д.Отгонбаатар ах манай продюсероор ажилладаг. “Шанз-3” хамтлагийн түүх ч “Хурд”-ынхантай салшгүй холбоотой. Ах нар маань бидэнд уран бүтээл хийхэд туслахаас гадна сэтгэл санаагаар байнга дэмжиж урам өгдөг юм. “Хурд”-ынхнаас өөр бидэнд тусалдаг байгууллага байхгүй. “Хурд” студи дээр бидний хөгжмийн зохиол, бичлэгийг хийж өгдөг. Энэ нь манайх шиг шинээр байгуулагдсан хамтлагт томоохон дэмжлэг болж байгаа юм. Харин бид бусад зүйлээ өөрсдийн фондоос аваад зохицуулчихдаг.
-Та бүхний өмссөн хувцасны загвар бусдаас содон харагддаг. Аль нэг загварын товчоотой хамтран ажилладаг уу?
-Хамтлагийн өнгө төрхийг тодорхойлсон өгүүлэмжээ хадгалахыг хичээдэг. Ардын хөгжим тоглодог гээд дандаа дээл өмсөөд байх нь зохимжгүй. Мэдээж зарим тоглолтод үндэсний хувцсаа өмсөлгүй яахав. Гэхдээ ихэнх тохиолдолд энгийн хувцас өмсдөг. Манай хамтлагийнхан “Урлах эрдэм” дээд сургуулийн багш нартай хамтран ажилладаг юм. Тэдний загвар зохион бүтээгчид ч бидний санаанд тохирсон хувцас урладаг болохоор өөр газарт хандаж байсангүй. Хааяа яаралтай хувцас хэрэг болсон үед “Dress shop”-оос авдаг. Эмэгтэй хүн болсон хойно өөрсдөө хувцасны загвар гаргахыг оролддог. Тэгээд загвар зохион бүтээгчидтэйгээ ярилцаж байгаад хувцсаа хийлгэдэг дээ.
-Ардын хөгжмийг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулан туурвидаг олон хамтлаг бий. “Шанз-3” хамтлаг тэднээс юугаараа ялгаатай вэ?
-Манай хамтлагийн уран бүтээлчид бүгд мэргэжлийнх гэдгээрээ онцлог юм болов уу. Би Хөгжим бүжгийн дээд сургуулийн шударга хөгжмийн ангийг төгссөн. Харин Д.Нарантуяа, С.Элбэрэл хоёр одоо суралцаж байгаа. Бид тавдугаар ангиасаа л шанзаар сонгон хичээллэсэн. Өнөөдрийг хүртэл ардын хөгжмөө тоглоод, уран бүтээлээ хийж байна. “Бөртэ”, “Алтан ураг”, “Хөсөгтөн” зэрэг өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой хамтлаг бий. Тэд ардын олон хөгжмийн зэмсгээр тоглож байгаа ч түүн дунд шанз байдаггүй. Энэ нь манай хамтлагийн бас нэг давуу тал юм даа. Шанз хөгжмийн урын санг баяжуулахын төлөө хичээж байгаадаа баяртай байдаг. Олны чихэнд хоногшсон аялгууг шинээр найруулан тавьж байсан удаатай. Өмнөх уран бүтээлээ эвдэн найруулахын зэрэгцээ шинэ санаа эрэлхийлэх нь бидний зорилго.
-Шанз гурван утастай. Тиймээс хамтлаг ч гэсэн гурван гишүүнтэй юм болов уу?
-Энэ бэлгэдлийг бодолцож хамтлагаа байгуулсан. Мөн хөгжмийн дуу гаралтыг бодож гишүүдээ бүрд үүлсэн. Хөгжим тоглоход гурван гиш үүнтэй байх нь илүү дээр санагдсан.
-Шударга хөгжим Хятадаас гаралтай гэж ярьдаг. Энэ талаархи Таны бодлыг сонсмоор байна?
-Шанз бол манай үндэсний хөгжим. Энэ хөгжмийг судалж мэргэжлийн зэрэг хамгаалсан эрдэмтэн, судлаачид бий. Шудар га хөгжмийн талаар олон ном зохиол байдаг. Гэхдээ Азийн хөгжмийн зэмсгүүд хоорондоо адил төстэй болохоор андуурах тал ч ажиглагддаг. Азийн хэд хэдэн оронд шударга хөгжимтэй төстэй зэмсгүүд байдаг. Гэхдээ тоглоочийн ур чадвараар хөгжсөн нь монгол байгаа юм. Өвөрмонголд шударга хөгжим мэр сэр харагддаг ч тоглодог хүн байдаггүй. Харин Хятадад шанзтай төстэй пипа гээд хөгжим бий.
-Уран бүтээлд чинь зөвлөдөг багш бий юу?
-Зааж сургадаг багш байхгүй. Харин сургуулийнхаа багш нараас зөвлөгөө авдаг. Хөгжим бүжгийн сургуульд шанзны ангид хичээл заадаг гурван багш бий. Бидэнд хичээл заасан багш СТА Зүмбээ, Энхнар, Жаргалмаа нартаа баярлаж явдаг юм. Уран бүтээл хийхэд манай продюсер их мэдрэмжтэй ханддаг. Яг л шанз тоглодог хүн шиг байдаг юм. Тиймээс хамтран ажиллахад амар байдаг.
-Шанз хөгжимддөг хүний гарын хэлбэр ямар байдаг вэ?
-Хурууны өндөг сайтай хүн шанз тоглодог. Дээрээс нь хуруунууд нь сайн салдаг, уян хатан байх нь чухал.
-Сүүлийн үеийн хамтлагууд ардын хөгжмийг эвдэж өнгө төрхийг нь өөрчилдөг болжээ. Танай хамтлаг шанзаа өөрчилье гэж бодож байв уу?
-Шанз эмэгтэй хүн шиг галбиртай. Эрхэмсэг нандин хөгжим байгаа юм. Могойн цар арьстай болохоор тэр болгон үйлдвэрлэдэггүй. Ер нь өөрчлөөд байх зай талбай багатай. Манай хамтлаг ч гэсэн хөгжмийнхөө өнгө төрхийг өөрчилье гэж бодож байгаагүй. Шанз чийгтэй, хуурай халуун газарт байхаараа дуугаралт нь өөрчлөгддөг. Энэ утгаараа Монголын цаг агаарт тохирсон хөгжмийн зэмсэг юм.
-Та ямар аялгууг тоглох дуртай вэ?
-“Аргагүй амраг”, “Дөрвөн уул”, “Янжуур тамхи” зэрэг дууны аяыг тоглоход сайхан санагддаг. Үүн дундаас монгол ардын дуу “Янжуур тамхи”- ийг тоглоход хүмүүс сайхнаар хүлээж авдаг юм.
-Хамтлагийнхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байна?
-Мэдээж ирээдүйгээ сайхнаар төсөөлөлгүй яахав. Хар, шар, шашин шүтлэгээс үл хамааран ойлголцдог, хэл нэвтэрдэг нь хөгжмийн урлаг. Тиймээс ганцхан Монголд байгаа хөгжмийн зэмсгээрээ дэлхийд танигдаж эх орныхоо нэрийг гаргахын төлөө хичээнэ. Мөрөөдөл, зорилгоо биелүүлэхийн төлөө бид ч мэрийх болно.
Б.СЭЛЭНГЭ
Эх сурвалж: unen.mn
Сэтгэгдэл0
Tanai hamtlag bol Mongoldoo tudiigui Delhiid sodon sonin yumiig ih avchirj baigaa gej bododog ehendee ene hamtlag ali ulsiinh yum boloo geh setgegdel turuuldeg yum bilee.Mongol gedegiig ni medenguut bid bugd mash ih bayrlaj huleej avsan ter Mongoliin govid hiisen klip bol unen tasarhai yum bilee.Tsaashid Mongoliinhoo baigali aj amidraliig haruulsan zuraglaliig klipindee oruulj baival ihed bayrlah bolno.Daraa daraachiin zariltslagnuudadaa holbogdoh web saituudaa bichij klipiig herhen haanaas dotood bolon gadaad bui fenuud chini avch boloh talaar medeelel uldeej baigaa uran buteeliin ulam undur amjiltiig husen eruue.
Тэнэг хэдэн хүүхэн балайрах юм. Шанз бол яах аргагүй нанхиад хөгжим. Эхлээд наад хөгжмийнхөө бүтцийг аваад үз. гадар нь могойн арьс байгаа биздээ. Монголд аварга могой бий юу ингэхэд
Өмнө нь ямааны арьсаар хийж бгаад дундад зууны үеэс хятадаас могойны арьсаар хийлгүүлж авсан гэж ном бичмэлд бичсэн байдаг хүмүүс ч хятад ч гэж андуурах нь их
Шанз хөгжмийг Монголчууд шудрага хөгжим гэж нэрлэдэг Өгөдэй хааны үеэс, 13 дугаар зууны үеэс хаадын ордонд хурим ёслолын үйлд хэрэглэгдэж байсан төдийгүй 15 дугаар зуунд Тогоонтөмөр хааны ордонд хэрэглэгпэж байсан хөгжмийн зэмсгүүдээс Шанз хөгжим зонхилж байсан төдийгүй царыг нь ямааны арьс, ботгоны татаасаар хийж байсан ба тэр үеийн перс сурвалж бичигт "Шидургуй" нэрээр тэмдэглэн үлдээсэн байдаг. 19 дүгээр зуунаас Хятад улсад захиалж могойн арьсаар хийлгэж авчирдаг болсон гэж эрдэмтэн судлаачид үздэг . Манж Чин улс Сан сянь гэж нэрлэж байснаа сүүлдээ шанз гэж өөрчлөгдөж байсан. Шанз хөгжим бол Монгол үндэсний хөгжим гэдгийг үгүйсгэх шаардлага байхгүй дээ Монголчууд минь ээ
Shanz yah argagui hytad hugjim.hugjimuu sain sudal!!!gehdee amjilt!
ene 3 ene duun l goe shde
shanz hogjim baiwal awna shvv.. dugaar:88241105