sonin.mn

Арлын Японд ид хавыг гайхуулж сүрийг бадраагаагүй ч Монголын анхны сумочдын нэг болсон Кёиошүзан Д.Батбаяр нийтийн дууны гүнж хэмээн өргөмжлөгддөг Т.Баясгалантай хамтын амьдрал зохион хоёр хүүхдийн аав ээж болсон. Тэд нэг нэгэнтэйгээ учирснаас хойш жинхэнэ хайраа олсон хэмээн нүүр бардам ярьдаг болсон. Тэднийг танихгүй мэдэхгүй хүн ч байхгүй.

Нэг үгээр хэлбэл тэд олны танил. Харин тэд өөрсдийгөө олны танил хүмүүс биш од гэж бодож явдаг гэнэ. Энэ талаар одууд маань үргэлжийн мөнх олны анхаарлын төвд байж хэвлэл мэдээллийн бай болдог юм чинь бид олны танил биш од. Яг л Брэд Питт, Анжелина Жоли хоёр шиг хэмээн ярьсан сурагтай. Тэгэхээр дэлхийд нэг биш хоёр Брэд Питт, Анжелина Жоли нар амьдардаг болж таарах нь ээ.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс"