Өнөөдөр миний хорвоод мэндэлсэн өдөр. Аавынхаа тухай бичиж чадалгүй явсаар өдий хүрчээ. Сайтуудаар дүүрэн байдаг элдэв балай, муу мэдээг уншсаар сүүлийн хэд хоног их тавгүй байсан ч би аавынхаа тухай бичихээр сууж байна. Гэхдээ надаас ямар дурсамж гарахыг таашгүй.
2006 онд "CHUKA" шүлгийн түүврийнхээ өмнө бичиж байсан гэгээн дурсамж шиг дурсамжийг сийрүүлж чадахгүй л болов уу даа. Би аавыгаа хачин их санадаг. Аав минь хачин уужимхан хүн байсан юм. Тэнгэр болохоос нь хоёр сарын өмнө ажлын далимаар нутгаараа дайрч, ажаатайгаа уулзаж билээ.
Ажаа минь тэгэхэд "Охиныхоо сайхан явааг харах сайхан байна. Ажаа нь одоо үхэхэд гомдолгүй ээ" гэж хоолой нь сааралтан хэлж билээ. Ажаа бид хоёр амьдын хорвоод түүнээс хойш ахиад уулзсангүй дээ...
Ажаагаа саруул тунгалаг байхад нь жаргааж сүйд болоогүй болохоороо өнгөрсөн хойно нь уйлж унжин ясыг нь өндөлзүүлэхгүй байх юмсан гэж боддог хэрнээ одоо бол асгартал уйлж сууна. Ажааг минь алсын замд гарснаас хойш хорвоо дэлхий гурав дахь зунтайгаа золголоо.
Би аавынхаа нөмрийг хачин их үгүйлдэг. Тэр тоолондоо аав шигээ сайхан буурлуудыг ханагар дэлхийгээс хайж л алхдаг даа. Бид аавыгаа ажаа гэдэг юм. Одоо ч гэсэн ажаа минь дэргэд байгаа юм шиг. Өнгөрчихнө, явчихна гэж даанч зүүдлээгүй дээ...
Уг нь надад нэг хүн хэлсэн юм. Хамтарч ажилладаг байсан хуучны танил нэг эгч маань нэлээн хэд дараалан шатаж дампуураад өр нь 500 сая хол давсан хойноо сахиусаа буулгаж бөө болсон юм. Онгод сахиус хаа сайгүй бууж, бөө ч юм уу, юу ч юм олноор төрж байсан цаг л даа.
Тэгээд тэр эгч над руу байнга л залгана, "Хүрээд ир, уулзъя, хэлэх юм байна. Чи манай өвөөтэй уулз" гэнэ. За ёстой ажил ихтэй байна эгч минь, дараа л уулзъя, Өвөөтэй чинь уулзахгүй ээ. Харин тантай л тэгж байгаад уулзъя" гээд хэлээд утсаа салгачихна. Тэгээд уулзалгүй хагас жил гаруй боллоо.
Нэгэн орой 22 цаг дундаа орж байхад ажил дээрээсээ санжиганаад гарч ирлээ. Харих санаатай, такси барих гээд гараа өргөтөл нэг машин гэрлээрээ дохиж байна. Хартал нөгөө эгчийн нөхөр байна. За ингээд үйлдэл дээрээ баригдана гэдэг шиг аргагүй л очлоо доо. Хоёул баахан л юм хамж шимж ярилаа.
Тэгсээр урьдын адил өвөртөө ороод унтчихлаа. Маргааш өглөө нь эгч сахиусаа буулгалаа. Айгаад байгаа юм уу, бүү мэд, би салгалаад л байснаа санадаг юм. Гэтэл айгаад байхаар юм шиг байв. Хэлж байгаа бүхнийг нь тулмааш нь надад тайлбарлаж өгнө. За даа өөрийн минь амьдралыг ч харин надаас илүү уншчихлаа.
Хэнтэй уулздаг, хэнд хайртайг, хэзээ хаана надад юу тохиолдсныг гээд л... Нуруу арзайгаад хүн цэх суугаад эхэлдэг юм билээ. Уг нь би тэр эгчтэй өөрийнхөө бага нас, аав ээж, хайр дурлалын тухай ярьдаггүй л байсан юм. Мэдээж ажил бол ярина шүү дээ. Тэгэхэд хамгийн сүүлд аав чинь халих гээд байна.
Бууриа соль гэж хэлсэн юм. Аавын чинь зүрх л муудаад байна даа гэв. Би бодлоо. Үгүй мөн сайхан залж байна аа. Зүв зүгээр байгаа хүн яахаараа л үхэв гэж... Ёстой бууцна гэдэг л энэ байх гэж бодоод өнгөрлөө. Удалгүй ээж маань тэмээнээс унаж, босч чадахгүй байна гэлээ. Тэгтэл нөгөө эгч дахиад утасдаж байна.
Тэгэхээр нь ээжийн тухай хэллээ. Сахиусаа буулгаад асуугаадхья гээд л салгалаа. Удалгүй дахиад утас дуугарч "Ээж чинь гайгүй ээ, долоо хоногийн дараа босчихно. Гурван хавирга нь хугарч, харин аав чинь л" гэв. Бас л тоосонгүй. Хэвтэрт орсныг нь хэлэхгүй, юун аав бэ л гэлээ.
Удалгүй өөрийн бэлтгэж хийдэг "Зүүд биш л байгаа даа" нэвтрүүлгийн зураг авалтаар Өвөрхангай аймгийн Төгрөг сум руу гараад жирийж өглөө. Долоо хоноод ирэхэд ажаа минь сумын төв ороод над руу залгасан байдаг юм.
Тэгж ажаа минь охинтойгоо хамгийн сүүлд холбогдохыг хүссэн билээ. Төгрөг сумаас Өвөрхангай орох хооронд утасны сүлжээ салсан байгаад ярьж чадаагүй юм аа. Арванхоёрдугаар сарын арван нэгэн, хоёронд "Болор цом" Дархан хотод боллоо.
Өдөржин шөнөжин сууж байж цомын тайзнаа "Зүрхний тамга" гэдэг шүлэг бичээд л уншсан. Нэг л сонин нулимстай шүлэг болсон. Ирээд л шинэ жилийн ажилд дарагдаад л нам суусан. 2010 оны арванхоёрдугаар сарын 20-ны нэг дэх өдрийн өглөө. Жаахан сонин санагдаад хөнжилдөө шургаад хэвтчихлээ.
Утсаа салгачихлаа. Гэтэл хажуу айлын хүн хаалга балбаж байна. Хөдөөнөөс утсаар ярья гээд байна гэв. Утсыг нь авлаа. Аймгийн эмнэлэгт хэвтэж байсан ээж байна. Ажаа чинь... гээд л ээжийн хоолой сааралтаад явчихлаа. Байхгүй болсон байж магадгүй гэв.
Би юу ч ойлгосонгуй. Утсаа асаалаа. Сумын төвд байдаг бүх л хамаатан садан уруугаа залгалаа. Утас нь холбогддоггүй. Сумынхаа Засаг дарга уруу залгалаа. Уучлаарай, ахын дүү... гэж бас сааралтуулан хэлээд утсаа салгачихлаа. Хүн итгэдэггүй юм билээ.
Хамгийн сүүлд залгасан найз уруугаа "Найздаа үнэнийг нь хэл дээ. Амьсгаатай байна уу, үгүй юу. Тэрийг л надад хэлээд өг" гэж гуйлаа. Найз уйлаад л утсаа салгачихлаа. Тэгэхэд л би муу ажаагаа ухаангүй ч гэсэн амьд л байгаасай гэж залбирч байлаа.
Миний залбирал хэтэрхий оройтсон байсныг харин би мэдээгүй. Гэрээсээ гараад салгалсан хүн такси бариад ажил руугаа явлаа. Уйлж чадахгүй, амьсгалж чадахгүй байсан шиг л одоо бодоход санагдаж байна. Ажлын үүдэнд бууж байхад авга эгч буюу аавын дүү залгаж байна. Утсаа маш тайван авлаа.
"За, Онгио амьсгаатай байна уу" л гэж өөрийн эрхгүй асуудаг юм билээ. "Уучлаарай, миний дүү айхтар юм болжээ" гэж хэлэхээр нь утсаа салгачихлаа. Ажил руугаа орж чаддаггүй. Нойлд орлоо. Тэнд хэсэг зогсож байгаад ажил уруугаа орлоо.
Хамгийн түрүүнд менежер Туяа "Миний найзаа хэдэн цагт ирж байгаа юм бэ" гээд босоод ирснээ миний зэвхий даасан царайг харсан байх. Юу болсон бэ гэж асуусан. "Би аавгүй болж байх шиг байна" гэж хэлээд өрөөндөө орж компьютерээ асаагаад "Бидний хайрт аав Ухнын Батмөнх зүүд нойрны цагаар тэнгэрт халилаа..." гэж бичээд л гацчихсан.
Хүн уйлж ч чаддаггүй юм билээ. Албаны дарга орж ирээд толгой хяргах дөхтөл Туяа цаанаас хүрээд ирлээ. Хэлж байгаа бололтой. Яана аа гээд л амаа барьж байгаа сонсогдоно. Сараа эгч орж ирлээ. "Миний дүү одоо яв, энд сууж болохгүй" гэв. Бага дүү утасдаж байна.
Би маш тайвнаар "Дүү минь бид ажаагүй болж байна. Тайван байх ёстой шүү" гэлээ. Дүү муухай чарлаад л утсаа салгачихсан. Удалгүй дахиад л залгаж байна. Ажлынх нь хүн "Эгчээ юу болсон юм бэ, Дээгий юу ч хэлж чадахгүй уйлаад уначихлаа" гэсэн. "Аан тийм үү, бид аавгүй болсоон" гэж хэлсэн.
Дорнод явж байсан эрэгтэй дүү рүүгээ залгалаа. "Эгчийн дүү хаана явна" гэтэл Хэнтийд орж ирж байна гэлээ. "За миний дүү уйлж болохгүй шүү, бид ажаагүй болж байна" гэж дахиад л хэлсэн санагддаг. Юу... гээд л бас сонин сааралтаад явчихсан. Миний дүү эр хүн юм чинь битгий уйлаарай гэж хэлээд л утсаа салгасан даа.
Ингэж хэлнэ гэдэг ганц миний л хийх ажил гэж өөрөө өөртөө шууд өгсөн тушаал байх. Хар багаасаа би мундаг байхгүй бол гурван дүү минь намайг дагаад муу явна гэж боддог байсны минь хэрэг намайг ийм пайнаг эргүү юм шиг болгосон байх.
Ингэж өглөөнөөс хойш пайнаг мангар явсан би 16.30-ын суудалд суухаар авга ахынхаа машинд суухдаа л сая нэг юм хагарч асгартал уйлаад вагонд суусан. Шандад буугаад уйлна. Мандахад буугаад уйлна. Мандахаас гэр рүүгээ очих 30 км зам л хамгийн аймшигтай зам байсан.
Болдог бол цаг хугацааг зогсоочихмоор санагдаад... Гэрийнхээ гадаа буулаа. Баахан л хүмүүс. Баяртошог түшээрэй гэж аавын эрэгтэй дүү хэлэв. Очих болгондоо баярлан гүйж ордог гэрийн минь өрх бүтээлтгэй байх нь шөнө ч гэсэн тод харагдаж байсан. Гэрт орлоо.
Гэрийн хойморт бурхны авдрыг тавьжээ. Өмнө нь нэг ор. Дээр нь урт нарийн хүнийг хөнжлийн даавуугаар бүтээж, толгой дээр нь хадаг тавьжээ. Ээж унах гэж байгаа юм шиг санагдаад, харин охин дүүгийн зүрх хагарах нь уу гэмээр цурхиран уйлж байлаа.
Миний нулимс мэдрэлгүй юм шиг урсана. Зулын бүдэг гэрэл, маанийн аялгуу... Яагаад ч юм тэгэхэд ажаа минь орон дээрх өөрийнхөө амьгүй болсон цогцосны дээр цагаан торгон дээлтэй завилж суугаа юм шиг харагдаад байж билээ.
Энд тэнд явж элдэв юм үзэж харсандаа ч юм уу, эсвэл айлын том охин чанга байх ёстой гэсэн хатуу бодолдоо итгэсэндээ ч юм уу "Хөөрхий дөө, Ажаа минь амгаланг хэдийнэ олжээ" гэж өөрийн эрхгүй бодсон доо. Тэгээд л эвлэрсэн.
Алтан савыг нь нээлгэхэд надаас хойш эд минь идээ ундаа ховор зүдрэх вий дээ гэж буусан байсан. Тийм болохоор би одоо хөргөгчөө иддэг, иддэггүй нь хамаагүй бүхий л амттанаар дүүрэн байлгадаг болсон.
Сүүлчийн удаа гэж бодоод хамгийн сайнаар л оршуулгын ажлыг хийх гэж чардайсан, бодвол ажаагийн минь сүнс харсан байх.
Тавих газрыг нь өөрөө сонгож, шарилынх нь хайрцгийг өөрийн гараар чимэглэж, дэрнийх нь чулууг нэг насаараа ар өврөөр нь дагаж нутагласан Их хайрхных нь энгэр зүүн урд бэлээс голж шилж, өвлийн хүйтэн өглөө өчнөөн хүнийг дааруулан байж сонгож, сүүлчийн удаа хайрцагт нь болж өгвөл амттан ихийг хийхийг бодож, оршуулах ёслол дээр хэлэх үгийг нь бичиж дутуу юмгүй энэ хорвоогоос явуулахыг хүссэн.
Ажаагийн эрх охины ажаагийнхаа төлөө хийж чадах сүүлчийн ажил тэр л байсан даа. Ямар уйлаад уйлаад эргээд амилах биш, ямар хайртай, хайртай гэж хад цуурайтуулан ориловч миний охион гэж дуудах биш. Хэнээр ч юуг ч заалгахгүй бүгдийг өөрөө зааж, гурван дүүгээ хөтлөхийг хүссэн.
Дөрвөн хүүхэдтэй ажаагаа сүүлчийн замд нь би ингэж л бусдаас харамлаж үдсэн. Хамгийн сүүлд баруун өвдгөнд нь мөргөж "эргэж төрөхдөө заавал үр минь болж төрөөрэй" гэж бас аминчхан гуйж үдсэн.
Оршуулгын цуваа нутгийн тахилгатай хайрхны баруун талаар ороогоод нар зөв эргэн өгсөж явтал, адуун сүрэг дотроос өөрийнх нь унадаг хоёр морь оршуулгын цуваа дагаад л давхичихаж билээ.
Нулимс дүүрэн нүдээр адгуус хүртэл эзнээ таниад ирлээ хөөрхий гэж бодоход уярал дүүрэн болж, энэ хорвоог хачин их хайрламаар санагдсан. Тэр цагаас хойш амьдрах л хамгийн гоё гэж боддог болсон. Ажаагаа үдчихээд буцаж явах замд нутгийн уул ус юу ч болоогүй юм шиг дүнийгээд л байж байдаг юм билээ.
Яалтай ч билээ дээ хорвоогийн жам гэж өөрөө өөрийгөө л тайтгаруулсан. Бодвол гурван дүү минь, хар нялхаасаа ханилсан ижий минь ч гэсэн нэгийг бодож энэ тавилантайгаа эвлэрч явсан биз ээ.
Ажаа минь хэнийг ч үл ялгана. Хөгшин хөвөө, хүүхэд бага юм гэхгүй. Тийм болохоор ажааг минь нутаг усаараа Бандаг гэж авгайлна. Очсон айл бүр мах чанаж өгнө. Ард нь нэг шил сархдыг ч мартахгүй өгнө. Ажаа минь хачин өглөгч хүн байсан. Нэгэн гантай жил манай дөрвөн гүү унагаллаа.
Дөрвөн унагыг нь дөрвөн хүүхэд нь нэг нэгээр зүсэлчихсэн л байж байтал ажаа урд саахалтынд буугаад хоёр хүүхдэд нь хоёрыг нь, харин дараа нь ээжийн дүүгийнд буухдаа үлдсэн хоёрыг нь өгчихнө. Би уурлана аа, та дандаа хүнд байдаг юмаа өгдөг. Хүүхдүүдээсээ харамлаад гэж уйлна.
Ажаа харин аягатай цайгаа оочлонгоо тэрний буян та нарт ирнэ ээ л гэнэ. Тэр буян чинь мөн ирэх байх даа гэж би л хошуугаа унжуулна. Сумын төв орвол түрүүвчтэй мөнгө нь бараг л дуусна. Бас л айлын хүүхдүүдэд тараагаад өгчихнө.
Ямар сайндаа сумын төвийн хоёр халтар жаал "Бандаг хурдан ирээсэй. Мөнгө өгдөг юм" гэж байсан гэдэг. Цэнгэл, Өнөө, Пүрэвдорж гээд ажаад эрхлэхгүй хүн байхгүй. Тэгсэн хэрнээ ажаагаас бүгд эмээнэ. Ажааг нутаглуулахын өмнө Өнөө, Цэнгэл, Пүрэвдорж нар ирлээ.
Тэдний нулимсыг мартахын арга алга. Тэр дундаас Өнөөгийн нулимс аягатай хоол руугаа дусалж байсныг хараад зүрх урагдах шиг л болсон. Хэзээний л хормойдчихсон морь унана гээд дагаад явж байдаг хүү л дээ.
Сүүлд нэлээн амьсгаа авахтайгаа болох үед нөгөө бөө болсон эгчтэйгээ уулзлаа. Сахиус нь буух бүргээ "Улаачийн анд хатанг ямар ч байсан уулзуул. Аав нь халих гээд байна" гэж хэлдэг байсан болохоор намайг бөө эгч маань зөндөө дуудсан юм билээ.
Даанч хэнэггүй явж дээ л гэж голоо гашууртап бодовч нэгэнт өнгөрсөн цаг хугацааг яалтай билээ... Эгч нь тусалж чадсангүй, уучлаарай гээд харсан эгчийн гунигт харцыг ч мартахын аргагүй. Ухаантай бөгөөд сүсэгтэйхэн явсан бол өдийд ажаа минь саруул тунгалаг байж байх ч байсан юм бил үү.
Ажаа минь хажуудаа байдаг том хүүдээ "Өнөөдөр хоёулаа сайхан хоол хийж идье" гэсэн гэдэг. Дүү маань хамгийн сүүлд ажаагийн хэлснээр сайхан цуйван хийж өгсөн гэсэн.
За хоёулаа унтья даа гээд орондоо орсон ажаа минь тэгээд дахиж босч ирээгүй, тэр чигтээ унтчихсан. "Унтаж амар даа, бүүвэй ээжээ" гэдэг дуунд ажаа минь хачин дургүй байж билээ. Энэ ч үхэж далд ор л гэсэн үг байх гэнэ.
Нулимстай өдрүүдэд бичсэн нэгэн шүлгээ энд сийрүүлье.
... Шударга ноён уулын энгэрт эрхэлж өслөө, би
Шуухитнаж, зүрхээ зүсүүлж дотогшоо өмөрч үлдлээ, би...
Өврийн дэвтрээс.../
Өөрөө өөрийгөө зоригжуулсан минь...
Б.Ч
... Асгарсан их нулимсаа арч
Аавын охин уруудах учиргүй
Айж балмагдсан сэтгэлээ тат
Аавын охин чи тэнхээтэй бай
Галын дөл шиг асаж бадамласан
Ганган залуугийнх нь босоо хийморь
Он цагийн хойно улирч
Одоо надад байна
Тэнгэрийн дор унага зүсэлж
Тэрмэн дээлний энгэр буруу эсгүүлж
Тэртээх уулсын орой дээгүүр орчлонг харах
Тэнгэрийн санаа суулгаж намайг том болгосон байна
Уулсын оргилыг нүдлүүлэн ухааны уртыг суулгаж
Уран гоёд гялтганасан нүдний минь хорыг гаргаж
Уужмын холд хөтлөн замын бартааг таниулж
Уянга дуутай намайг тэнгэрийнх хэмээн итгүүлж томоо болгосон байна
Асгарсан их нулимсаа арч
Аавын охин тэнхээтэй бай
Харуусаж гашуудсан сэтгэлээ тат
Хаана ч толгой гудайх учиргүй аавын охин шүү чи, уужим бай...
Ийн бичиж, ийн бодож муу явж болохгүй, муухай байж болохгүй улам өнгөтэй, улам бадрангуй байх ёстой гэж би өөрөө өөртөө хатуу хэлсэн.
Очих бүрт хүнтэй суу гэнэ. Би ч ач харах заяагүй хүн юм даа гэж үглэнэ. Бүгд насанд хүрсэн хүүхэд нь ажаагаа шоолж цаашлуулаад л өнгөрнө. Хүн тийм өдөр ирнэ гэж боддоггүй юм билээ. Нээрээ л ажаа минь ач зээ нарынхаа барааг харж чадалгүй явчихаж. Хүргэн бэр ч харсангүй.
Бидний заяа тавилан тийм байсан юм байлгүй дээ л гэж цайруулж боддог болж. Би ачлалтай сайн охин яваагүй ээ. Ажаагийхаа өмнөөс их үг хэлж нэг их хэдэрлэхгүй ч гэсэн болж л өгвөл үгнээс нь зөрөөд жирийчихнэ. За даа чамд ч ямар үг хэлээд нэмэртэй биш.
Сонссон сонсоогүй нь мэдэгдэхгүй хар цагаан дуугардаггүй хүн гэж гомдоллоно. Зөрье гэж зөрөөгүй ээ би. Зөнгөөр нь, дураар нь өсгөсөн охин нь бүгдийг өөрийнхөөрөө хийж байгаа царай нь л тэр. Гэхдээ ажаа минь надад итгэдэг байсан юм шүү. "Миний охин жаахан ухаантай.
Надаас хойш энэ олон хэцүү хүний өмнөөс чи л их зовно доо" гэж нулимс унагана. Намайг зовоогоогүй байна. Би зовоохгүй байх ч гэж итгэж байгаа. Гэхдээ хэцүү үе, буруу юм тааралгүй л яахав.
Тэр үед би таны өмнөөс бодож, ажаа байсан бол юу хийх байсан бол, юу гэж хэлэх байсан бол гэж бодоод дараа нь эвтэйхэн цөөн үгээр хэлэхийг л боддог болсон. Тийм болоод ч тэр үү, гурван дүү минь аядуухан бөгөөд зөв амьдарч байна.
... Гуч дахь хаврын яргуй газрын хэвлий түрж
Гучин насны босгон дээр намайг хөтөлж ирлээ
Гуниг сүүдрийн салхинд аав минь дагаар орж
Гучин насны элгэн дээр цөмөрсөн зүрхтэй ирлээ
Нөмрөөд ирэх хөх тэнгэрийг баганадан хатуужиж
Нүцгэн тавилангийн өмнө өөрийнхөөрөө гэгээрч
Нөмгөн үлдсэн ижийгээ нөмөрлөхийн ухаан сууж
Нүдэнд тунасан нулимсаа зүрхэндээ татаж сурлаа
Хаяа хаяагаа бараадаж цуварсан хөх үүлс мэт
Ханарч дагасан гурван дүүгийнхээ зулайг халхлах
Хатан ухааныг өөрөөсөө олж тамиржаад
Халирч зугтахын өөдөөс цэгц зогсохын зориг оллоо... гэж бичээд л дэвтрээ хаачихсан. Охин минь олж уншчихаад нулимстай зогсож байсныг санаж байна.
Ажаа минь энэ амьдралдаа хүнтэй муудаж сүйд болохгүй, их эвтэй. Тэгсэн атлаа дотнын найз гэвэл хуруу дарам цөөн. Мөнхөө, Нямдорж, Намсрай, Адъяа гээд л бараг болно доо. Намсрай, Нямдорж хоёр нь ажаагаас түрүүлээд бурхны оронд явчихсан. Одоо Мандах ороод л Адъяа ахтайгаа таарна.
Халамцуухан байвал бөнжигнөтөл уйлаад л ирнэ. Хэдий надад хэцүү байдаг ч инээмсэглэн "За Адъяа ах минь үхэж л болохгүй шүү. Би бас үнсүүлэх хүнтэй баймаар байна" гэвэл муухан инээж л зогсоно. Харин Мөнхөө ах дээр очоод үнсүүлэхээр өөрийн эрхгүй огшоод нүд бүрэлзээд л эхэлдэг юм.
Ажаа минь нэг эрэгтэй дүүтэй. Бид агаа гэж дуудна. Агаа минь одоо бүхнээс халгаад байдаг юм шиг санагддаг. Саяхан ажаагийн минь том ах бас явчихлаа. Миний нас гуч гарч, харин тэд минь бурханд явсаар л байна. Нэгэнт дийлэхгүй хорвоогийн жамыг яалтайв дээ.
өнөөдөр миний мэндэлсэн өдөр. Ажаадаа хэлмээр юм мөн ч олон байна даа. Таны явчихсан арванхоёрдугаар сард дуртай болсон. Хэтэрхий хүйтэн юм гэж бодохоо больсон. Нэг жил дурлачихсан нисч явсан. Харин дараа жил нь ажлаасаа гарсан хамт олонтойгоо босогчид гэж дуудуулаад гүйж явсан.
Ирэх арванхоёрдугаар сард юу болох нь таашгүй ч таныхаа урмыг хугалж хазгай амьдрахгүй нь үнэн. Ажаагийн эрх охин чинь харин ажаа тань шигээ л эрхлүүлэх эр хүнийг, хүний хорвоогоос олоогүй л явна, уучлаарай. Аавын нөмөр их л байдаг хорвоо доо..
Батмөнхийн Чулуунцэцэг /МЗЭ-ийн шагналт яруу найрагч/
Ням - 04 сарын 05,
2026
Сэтгэгдэл0
Сайхан зүйл уншлаа, хүний хорвоо сайхан шүү
Энэ жинхэн тархи угааж байна. Нялх Сэнгүүм л үлдэнэ гэсэн үг эрдэм мэдлэг эрт сурч цэргийн боловсрол олж аваагүй эргүү эрхийн тэнэгүүд л ингэдэг байх
БИ ЯГ ОДОО УЙЛЖ БАЙНА
Сайхан зүйл уншлаа, хүний хорвоо сайхан шүү
Сайхан зүйл уншлаа, хүний хорвоо сайхан шүү
Сайхан зүйл уншлаа, хүний хорвоо сайхан шүү
Сайхан зүйл уншлаа, хүний хорвоо сайхан шүү
aav,eej 2-goo aldahad yag l iim baidald orj baij bilee. tegeed ted mini tengert, tednii araas ah duu ni yavaad l horvoogiin amidral tsag ni ireheeree ergelt butsalt baihgui sonin.changa baih heregtei gej dotroo hicheej yavdag daa!
Энэ жинхэн тархи угааж байна. Нялх Сэнгүүм л үлдэнэ гэсэн үг эрдэм мэдлэг эрт сурч цэргийн боловсрол олж аваагүй эргүү эрхийн тэнэгүүд л ингэдэг байх
Nyalh Snegum gej eriin tseend hrusen ch uhaan suugaagui, suuh ch shinjgui, dandaa erguu tenegiig hiideg eregtei huniig heleed baih shig baidag yum.Naimanii Van hanii huu Sengumtei zuirluulj.
их сайхан зүйл бичсэн байна Миний амьдралтай тун төстэй юм Би малчин ардын хүүхэд яг л иймэрхүү л өсөж одоо өтөлж байна
Хорвоогийн амьдрал нэг иймэрхүү л байдлаар тасралтгүй ээлжлэн хэн дээр ч ирдэг л зүйл. Сайн явах санааных, муу явах мунхагийнх, төрөх-үхэх-төрөх ..........
Medehgui badad eostoi taalagdsangui vhel zovlon goor tvrii barij tarhi ugaagad bgaa yum uu haasha yum
Аавыг минь эрхгүй санагдууллаа. Би ч бас их уйлдаг байсаан тэгээд нэг өдөр үхсний хойноос үхэж болдоггүй хорвоог яалтай одоо зүрхээ чанхалж хүн шиг авах хэрэгтэй гэж бодоод тэр өдрөөс хойш уйлаагүй. Харин сая зөндөө уйллаа. Аав минь тэнрэрт халихад би 27- той байсан бас л яг чам шиг аавдаа үрээ харуулж чадаагүй ч одоо аав минь тэнгрээс үрийг минь харж ивээж явдаг байх гэж үргэлж итгэж явдаг. Аав тэнгэртээ мөргөн зальбирья. Ум маани бадмэ хум.
Saihan dursamdz bna, ugiin nairlagadaa dzaahan anhaarmaar bna shu.Tand amdzilt huseye!
Зурх шимширч сэтгэл ходолгосон нийтлэл уншлаа!Би торсон эцгийгээ нас барахад нутаг очиж оршуулж чадаагуй гадаадад явж байсан, 2 жилийн омно ээж минь бурхан болоход буур хол явчихсан далай туулж эргэж ирж болдоггуй баримт бичигээ алдчих гээд ээжийгээ оршуулж чадаагуй махан толгой.Энэндээ их гутаж харамсаж явдаг хун.
Сэтгэл ямар их өвдөж байна .Тэнгэрт хальсан аав ээжийгээ дурсаад уйлж сууна. УМ МАНИ БАДМИ ХУМ
Saituudiin balai medeeg unshaad gene ee.Balai yumiig balai hun l unshdag yum
ХЭЗЭЭ ИЙМ ШАЛЧИГНУУР ЗАНТАЙ БОЛЧИХСОН ЮМ ИЧДЭГГҮЙ МУУ НОВШНУУД
Eejiigee mash ikh sanalaa.eej mini buural aav eej mini okhinoo harj yavaaraidai
хот руу ирж замын бөглөө бололгүй хөдөөнөө, ажаагийнхаа дэргэд байж байх байждээ дүү минь. энэ бол соёл дагаж шунахайрсан чиний буруу
Ээ vгvй дээ. Тавилан, амьдралын зам мер л мэднэ.
Хүний зовлонг бах тав болгогч гуай танд хагацал гэж юу байдгийг хан тэнгэр хар толгойд чинь ханхийтэл нь мэдрүүлэх өдөр ирнээ. Тэр цагт тэнэг толгойгоо тээр шаах вий дээ. Эргүү мал.
Mash saihan bichsen bna. Iim dursamj hovor shuu.
yamar teneg yum bichee ve ? unshihaas durgui hurev
Таныг унш гэж хэн албадав?
Etseg eh bhgu, transheind ussun teneg malnuud l hunii setgeliin ul haragdah ter nandin utasiig harj mederch chadahgui bolohooroo l iim teneg zuil yarij bgaa yum. Minii aav eej 2 yulaa bgaa, bi aztai hun. Gehdee mash ih zuiliig ene duraamjaas oilgoj avlaa. Bayarlalaa
Goe bichjee
Saihan surgamjtai dursamj bna. Unshij suuhad uuriin erhgui l samsaa sharhirch, nud chiigtej blaa. Gehdee ajaagiinhaa tuhai dursamjaa udgan egchiinhaa sahius buulgasan ene ter tuuhtei holihgui bsan deer bsiim boluudaa.
ene unshaad unekheer um oilgokhgyi baina uu ecbel xunii zoblongoor daaajignaad baina uu mash cain bichij bukh xun aab eejiigee dyrcdag araas ni xaruusdag zarim xumuus tenegtekh bol ter ooriinkhoo occon ger orondoo tenegte ene niitiin caitad bitgii tenegte zoblon magadgyi chand odooch irj bolno
tiimee bid ijil zoblontoi ijil nulimastai , emegtei hun emegtei hunee hairlae demjee n, udbaliig demjeerei bidniig hamgaalsan huuli gargaj chadna shuu.
amidral hatuudaa hatuu.tegeed ajil toroltei hun zorgooroo hayad yavahgui. hun tegeed etseg ehee gent ood bolno gej yaj sanah vee! monh yum shig bodoj yavaad alddag.
Bi hairt ahiigaa zuurdaar aldsan, hun yag uur deer aimshigt yum irhed uilj ch chadadgui gedeg unen.Hooloi boogdood l amisgal davhtsaad l baidag yum bn lee.getel noiton nudtei geh em hun shuu dee.Harin daraa ni tsag hugatsaa ungurhud hun baga bagaar uilj eheldeg yum bilee
Autobusund yavj bsan yostoi uilchihsangui amjilt husye busgui mini
bi unshaad zunduu uillaa. minii aav amid baigaa. tegsen hirnee l uilchihlaa. bi haayaadaa aavigaa ih zagnadag, ta arhi uulaa, enee teree geed yag huuhdee zagnaj baihaa yum shig zagnadag bsan. odoo bol aaviigaa zagnahaa bolison, aav min taaruulaad l uugaarai. bidendee amid haragdaj baigaarai geed zahidag, aav eejigee ih sanah yum. daraa jil Mongoldoo ochno.aav eejigee hairla.
zovlon uzsen khunii unen bodit setgeld hureheer bichsen dursamj bna.chi aaviinkhaa urgeljlel yum bolohoor chi zalguulaad l saikhan amidraad yavah l heregtei bhdaa.uran buteeliin amjilt husie
nutgiin mini hun baina, saihan bichjee,
Bi metrond yvj baisan ch tessengui uillaa. Uneheer saihan setgeleesee bichejee bayrallaa. Buuraluud maani bidnii hajuud baihad bol bid uhaan orooguil baidag. Dor hayj 30 garch baij l uhaan suuh yumdaa.Buuraluud maani bidniig tengerees harj tushij hamgaalj l yvaa. Tiimees uujuu uhaalag zuv buten amidrah heregtei. Chamd sain saihaniig huseye
Ih saihan bichjee huuhduud mini etseg ehee hun munh ym shig sanaj yavsaar alddagimshu Ur huuhed ni sain saihan yavj baival eh etsgiinhee achiig hariulj baigaa ni terdee Ternees hen maani ugaasaa achiig ni hariulj giiguulj bailaa amid deer ni yadaj ochij baraagaa haruulj bai Ter chini eej aaviigaa bayrluulj baigaa ni ter shu
aaviigaa ajaa gej duuddag chini xaanaxiin es bilee.
утга, найруулгын алдаа ихтэй боловч сайхан дурсамж байна
maash saihan dursamj bna bi bas eejiigee yaag tegj aldaj bsan hun nulimsaa archaa l unshlaa bid bas aaviigaa ajaa gej heldeg aav mine odoo bga undur nastai mandah bol manai buynt brigad gedeg gzartai yag zalgaa nutag eejiigee saihan bayrluulj yavaarai
Аав минь бурхан болоод энэ 5-р сард 3 жил болж байна 5 сарын тэр орой ажил дээрээ байхад Монголд байгаа дүүгээс минь мсж ирж Монголд шөнийн 12 цаг болж байсан аав минь дүүтэй хамт хөдөө байж байсан болохоор би хий дэмий утасны цаанаас орилохоос өөр юм хийж чадаагүй Дүүгийн утасны цэнэг дуусах гээд хиймэл амьсгаа хийгээд өгөөч гэж гуйхаас үхаан түр алдсан байгаа гэж итгэж байсан болохоор жаахан тогонд цохиулаад үзээч гэж гуйж орилохоос өөр чадах юм байхгүй байсан тэр үе хамгийн харанхүй хамгийн аймаар ганцаардсан мөч байсан юм Ажил явдлыг нь ирж өнгөрөөгөөд сар гаран болоод буцаж очоод хүний нутагт 2 жилийг хар дарсан зүүдэн хорвоод ваа юм шиг өнгөрөөгөөд нутагтаа ирээд ээж эгч дүү гэрбүл хүүхэдтэйгээ сайхан байна даа Өөрийгөө харууслын харанхүйгаас татах хүч ухаарал л бага багаар ертөнцийн амьдралд эргүүлэн орох сэтгэл үүсэх юм даа ум ма ни бад мэ хум
Аав төрсөн ганц дүүгээ алдаад зүүдний хорвоод амьдраад " жил боллоо гэр бүл үр хүүхдийн амьдрал ирээдүй хэцүүдлээ хорвоогийн амьдралд эргэж орохгүй бол хүүхдийн амьдрал ирээдүйг баллачих гээд байна одоо эргээд хүн шиг амьдармаар бодогдовч ямар ч эрч хүч урам зориг байхгүй болж тэс өөр хүн болчихдог ажгуу