Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаатай ярилцлаа. -Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар танай яамны мөнхийн сэдэв байсаар удлаа. Үүнд ямар хариулт өгөх бол?
-Манай эрүүл мэндийн салбар эмчийнхээ тоогоор олон улсын түвшинд дээгүүрт тооцогддог. Гэтэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын талаар ярихад хэцүү. Тиймээс бид эмч нарын боловсрол, сургалт чанарт анхаарлаа хандуулж олон ажил хийж байна.
Үүний нэг нь эмч нарын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт. 2008 оноос хойш энэ шалгалт өөрчлөгдөөгүй. Мянган асуулттай нимгэн цагаан номноос л байнга шалгалт авч байсан. Энэ нь олон улсын стандартад ч, бидний бодлоготой ч нийцэхгүй байгаа.
Иймд асуултын тоо, доторх агуулга, шалгалт авах аргачлалыг өөрчилж ерөнхий эмчийн асуултыг 10 мянга болгож компьютрээр, цахимжуулж мөн хоёр үе шаттай болгоно. Товчхон хэлэхэд 1000 асуултаар л эмч болж байгааг таслан зогсооно гэсэн үг.
-Зөвхөн цахим шалгалтаар эмч болно гэвэл бас учир дутагдалтай санагдана?
-Эхлээд цахим шалгалтдаа тэнцэж байж гардан шалгалт өгнө. Ингэсэн цагт эмч нар чанар, дадлага муутай гэгдэх явдал харьцангуй багасна. Энэ жил 10 мянган асуулт гэж байгаа ч яваандаа улам баяжуулна. Компьютер автоматаар 100 асуулт сонгох учраас үүнд ямар нэгэн будлиан гарахгүй.
Гардан шалгалтад өвчтөнтэй хэр зэрэг харьцаж байна, хандлага нь хэр байна гэх зэргээр эмчийн ёс зүйтэй холбоотой зүйлийг нэлээд оруулна. Гэхдээ мэдээж мэргэжлийн мэдээлэл болох тогших, тэмтрэх зэрэг ажилбарыг хэр зэрэг хийж байгааг онцгой анхаарна.
Цаашлаад уламжлалт анагаах ухааны эмчийн шалгалт, эм зүй, сувилагчийн салбарыг өөрчилнө. Ер нь нарийн мэргэжлийн бүх шалгалтыг өөрчилж олон улсын түвшинд хүргэнэ.
-Төгсөлтийн дараах сургалтын талаар ямар зүйл хийх бол?
-Энэ сургалтанд нэлээд өөрчлөлт хийх шаардлагатай. Яагаад гэвэл манай резидентүүд төлбөр төлдөг тогтолцоо руу орчихсон. Гэтэл дэлхийд манайх шиг ийм тогтолцоотой ганц ч орон байхгүй. Бүгд төгсөлтийн дараах эмч нар нь цалин авахын зэрэгцээ сурч мэргэжлээ дээшлүүлдэг.
Эмч болох гэж зургаан жил сурч байж мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваад дараа нь дахин төлбөр төлөөд цалингүй ажиллана гэдэг үнэхээр хувь хүнийг амьдралгүй болгож байгаа хэрэг. Тиймээс бид резидент эмч нар цалин аваад ажиллахын зэрэгцээ сурдаг тогтолцоонд шилжиж сургалтынх нь дотоод агуулгад анхаарал хандуулна.
-Ерөнхийдөө нэлээд шалгуураар эмч болох нь гэж ойлголоо. Гэхдээ эмчийн тоо цөөрөх юм байна. Гэтэл хүрэлцээ муу байдаг шүү дээ?
-Эмчийн тоо цөөрөх ч тоонд нэг их ач холбогдол өгөлгүй, чанарт анхаарна. Ер нь аливаа оронд эмч мэргэжил хамгийн нэр хүндтэй, хамгийн хэцүү ч өндөр цалинтай байдаг.
Гэтэл манай эмч нар цалин багатай. Тэгэхээр нийгэм хангамж талаас нь илүү анхаарч байж эмч болох өрсөлдөөнийг бий болгоно. Үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн ажлууд олон бий.
-Та дэд сайдын анхны ажлаа Яаралтай түргэн тусламжийн төвөөс эхэлж байсан. Яагаад эндээс эхэлсэн бэ?
-Тийм ээ. Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нартай хамт 2-3 удаа дуудлаганд явахад тэрэг, техник дутмаг ч хамт олон нь ажилдаа сэтгэл зүрхнээсээ хандаж байгааг ажигласан. Тухайн үед нийслэлийн хэмжээнд ердөө л 30-аад машин дуудлаганд явж байсан.
Дараа нь тэр хэмжээний машин нэмсэн. Одоогоор санхүүжилт, машин техникийн хангамж нь тодорхой хэмжээнд дээшилсэн байгаа. Одоо би дахин дуудлаганд явж өмнөх дуудлагатайгаа харьцуулж үзнэ.
-Дуудлаганд явахад хэдэн минутын дараа тухайн газарт очиж байсан бол?
-Өөрсдийнх нь яриад байдаг 20 минутад очиж амжихгүй нэг нь 45, нөгөө нь 1.30 минутын дараа очиж байсан. Одоо 30 машин нэмэгдсэн. Логикоор бол хоёр дахин хурдан болох ёстой.
-Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого эрчимтэй хэрэгжиж эхэлж байна гэх ойлголт төрж байна л даа?
-Ер нь эхний үр дүн харагдаад эхэлсэн. Уг нь манай яам эмч нарын тоонд биш чанарт анхааръя, элсэлтийг хязгаарлая гэсэн бодлого барьдаг. Гэтэл эмч нарын тоо улам л ихсээд байна.
Эрээнтэй бараантай гэгчээр чаддаг чаддаггүй янз бүр л байгаа. Төгссөн болгон хүн эмчлэх шаардлагагүй. Илүү чадвартай нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө аваад эмч болно биз.
-Танай яамны дарга нар хоорондооо эв түнжин муутайгаас болоод ажилтнууд нь ажлаа тайван хийж чадахгүй, дарамттай байна гэх зэргээр хэвлэлээр бичиж байна?
-Үнэндээ тэр бичээд байгаа шиг нь асуудал болоогүй. Гэхдээ ажил явагдаж байгаа газар бага хэмжээний зөрчил байх шүү дээ.
-Сайд та хоёрын таарамж, харьцааны тухай ч янз янзаар ярих нь бий?
-Сайд бид хоёр сайн ойлголцдог. Ойлголцохгүй бол хагалгаанд орох гэж байгаа хүний тухайд санал зөрөлдөж байгаатай ижил зүйл болно биз дээ.
-Саяхан Түлэнхийн төвийн дэргэдүүр гарахад “Нураагаад эхэлчихэж, газраа бас л алдчих вий дээ” гэх бодол өөрийн эрхгүй зурсхийсэн?
-Түүнд санаа зоволтгүй ээ. Бат-Үүл дарга гарснаас хойш газрын асуудал цэгцтэй болоод байгаа. Би чинь бас өөрөө НИХ-ын төлөөлөгч шүү дээ. Эмнэлгүүдийн тухай судалж үзэхэд байраа хэсэгчилсэн байдлаар, бүтнээр нь газраа гэх зэргээр алдсан байдаг. Гэхдээ цаашид ийм зөрчил гарахгүй.
Дээрх зөрчлүүдээс үүдээд машины зогсоол, өргөтгөл барих талбай, эмнэлгийн орчимд түгжрэл үүсэх, ногоон орчингүй, түргэн тусламжийн машин орж гарах, өвчтөн яаралтай тусламж авахад хэцүү, эмнэлгийн орчин бохирдол ихтэй гэх зэрэг тулгамдсан асуудлууд гараад байгаа юм.
-Та авлига хээл хахуулийг хорт хавдартай зүйрлэж хэлсэн. Үүнээс хэрхэн ангижрах вэ. Эмнэлгүүдэд ч гэсэн гар цайлгах нэрээр хээл хахуулийн жижигхэн хэлбэр явагддаг нь нууц биш шүү дээ?
-Би Японд очоод байж байхдаа тэдний нэг эмнэлгийн удирдлагаас “Танайд баярласан талархснаа илэрхийлээд юм өгөх асуудал байдаг уу” гэсэн чинь “Байхгүй, манайх эмнэлгийнхээ журамд энэ тухай хатуу тусгасан” гэсэн.
Зарим тохиолдолд хүмүүс хүчээр шахуу халаас руу хийчээд зугтаах нь холгүй явчихдаг ш дээ гэхэд “Тийм зүйл хааяа байдаг. Бид өгсөн юмыг нь гэрийнх нь хаягаар буцаадаг. Тэгж байж эмнэлэг нь ч эмч нь ч авдаггүй юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлдэг” гэсэн.
Манайд хагалгаанд орох гэж байгаа хүний ар гэрээс жижиг сажиг юм өгдөг асуудал бий. Гэхдээ түүнээс гадна эмнэлгийн дарга нар эмнэлгийн төсвөөс ямар нэгэн байдлаар хээл хахуултай холбогддог асуудлыг яамнаас бодлогоор зохицуулахгүй бол болохгүй.
Бид яамандаа “Ёс зүйн хороо” байгуулсан. Хороо маань одоо дүрмээ боловсруулж байгаа. Хахуул гэхээсээ илүү салбарыг дамнасан тийм, ийм тендер нэртэй том авлигад онцгой анхаарнаа.
-Та Орчин үеийн шинжлэх ухаан, уламжлалт анагаах ухаан хоёроор ажиллаж үзсэн хүний хувьд иргэдэд ямар зөвлөгөө өгөх бол?
-Уламжлалт анагаах ухаан бол биеэ даасан хосгүй шинжлэх ухаан. Би архаг болон бодисын солилцооны өвчинг эмчлэхэд уламжлалт анагаах ухаан, хурц өвчин, мэс заслаар эмчлэх, бактерын гаралтай өвчин зэрэгт орчин үеийнх нь дээр гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Уг нь ямар өвчинд уламжлалт нь, ямарт нь орчин үеийн анагах ухаан оновчтой талаар нотолгоонд суурилсан судалгаа хийгээд гаргачихвал ард иргэдэд ч амар байх болно.
-Хүний эрүүл мэндийн төлөө ийм судалга хийхэд хэр зэрэг зардал гарах бол?
-Ойролцоогоор 100 сая орчим төгрөг болох болов уу. Гэхдээ судалгааны мөнгө одоогоор байхгүй л дээ. Энэ миний хувийн бодол.
-Таны бас нэг хувийн бодол элэг шилжүүлэн суулгах төвтэй болох асуудал?
-Энэ нь нэгдүгээр эмнэлэг дээр байгуулагдсан ч чамлалттай байна. Сүүлийн хоёр жилд ердөө есхөн хүн дээр солилоо шүү дээ. Гэтэл жилд 2300 хүн элэгний өвчнөөр нас барж байгаагаас 1700 нь хорт хавдараар үлдсэн нь элэгний хатуурлаар нас бардаг гэсэн судалгаа бий.
Хоёр жилийн хугацаанд бараг 5000 хүн үхчихээд байна. Гэтэл тэднээс зөвхөн есийнх нь л амийг аварч. Арай дэндүү харамсалтай, дэндүү удаан байгаа биз. Элэг шилжүүлэн суулгадаг ганцхан төв байгаа нь хангалтгүй. Ер нь 2-3 газар зэрэг сольдог байж л элэгний асуудлыг шийдэх байх. Тэгэхгүй бол маш олон хүн хүлээж байгаад нас барж байна.
-Таныг хүлээж байхдаа танай яамнаас эмийн сангуудаар шалгалт хийж байгааг сонслоо. Эмийн сан нэртэй хор зарж байгаа газруудад дорвитойхон зохицуулалт үгүйлэгдсээр удлаа?
- Япон улсад хийсэн албан айлчлалын үеэр тэндхийн эмчээс нь “Танайх эмчийн жороор өгөх ёстой эмийг жоргүйгээр өгчихсөн байвал ямар арга хэмжээ авдаг вэ” гэхэд “Баривчилна” гэж байсан.
Тийм хатуу байж л цэвэрлэгддэг юм байна. Түүнээс биш манайх шиг ганц хоёр зуун мянгаар торгодоггүй. Үүнийг эрүүгийн хариуцлага, хатуу бодлогоор зохицуулах юм байна лээ. Ер нь хийх ажил нэлээд байна.
-Ярилцсанд баярлалаа.
С.Туул
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Mash sain mergejsen emnelegud baiguulah shaardlagatai. Nuursnii mungu, zesiin mungiig iim l yumand zarj ene heden indianaa avarch uldeh yostoi. Eleg, zurkh, buur geh metchilen bidniig zovooj baigaa gol uvchnuudiig anagaadag tom emneleg baiguulah yostoi. Gadnii hurungu oruulalt, huviin salbart sanaachlagiig ugnui gej tenegtej bolohgui. Guril budaan deer tegj bolno. Mongolchuudiin ami nasnii asuudal tul ulsaas baiguulah yostoi. Ulsaas emchilgeenii zardaliin 90%-iig daadag baih yostoi.Indianuud ni uheed Bayar, elbegee altan huyag ene ter hulgailsan munguuruu gadaadad emchluuleed yavaad baij bolohgui. Bid ard tumnee avrah yostoi. Tiimees ene zaluug demjij bna.
Japan l geed bh .. joohon ym hum unshij medeesei... tsaaduulna ch gesen heel hahuuli bulegleld avttsan humuus shdee ..
harvaas Elbegdorjtonguudiin bogs doloogch baina sh tee. Manai emch nar gej zugeer l hahuulid avtagdsan tsagaan halattai aluurchid! Lalar Lambaa neg eruul mendiin saidiin suudlaas buuj bas jaal tseverlegdlee. Ene hund surtal, hahuuliig lalar Lambaa ankh sanaachilsan. Ehleed bolovsroliin said baihdaa ih deed surguuliin diplom damlaj bayajsan, daraa ni eruul mendiin said bolood hugatsaa ni hetersen vaktsin zarj bayajsan muu hulgaich! baga ohin ni MUIS-iin huuli zuin huuramch doplomtoi. Tom ohin ni geed hen ch toodoggui hachin muuhai tsarai muutai lalariin huuhen bii.
BARIGDAAD DUUSCH BAISAN ORCHIN UEIIN EMNELGIIG BULAAJ YAMNI OFFIS BOLGON TUHLAJ BAIGAA ENE ZG IINHAN ARD TUMNII ERUUL MENDIIN TALAAR BODOH UU? TA ITGELTEI BNA UU
ded said maaramba
emch xun shuu
elentsgiinhee
Teneg chini sumiin emnelegt ajillaj baigaa suvilagch,baga emch nar bol ih emchees hamaagui deer dadlaga turshilagtai bolson humuusiig 100 asuult 1000 asuultand ni hariulj chadahgui bol ajilaasaa halagdah bolj baina uu.Bitgii tenegt chinii ter japan Mongold yamar ch hamaa baihgui ehelj emch suvilgchidiin tsaling japan shig bologchihood ter lam nartaigaa niileed solior Mongoliin ulamjilalt anagaah uhaan lam huvraguudiin mungu oldog biznes bish shalgalt nereer mungu saah gej baigaa chini hend ch oilgomjtoi baina.Er ni ene neg ih bie tooson maarmba ch bish emch ch bish teneg togtoltsoog Mongol ulsad nen dariu halah tsag bolson.Odoodavaraad Lam nar ni Emch naraas shalgalt avch emchileh erhiig ni ugnu genee MAI SALAAVCH!!!
Ded said guai tegeed arvan jil togsson yum bolvuu daa. xaana yamar arvan jil togsson yum bol. bi 10-ra angidaa suraagui l gej duulsan yum baina daa.
Tokyogiin Ih surguulid PhD, Harvard-d bas surj bsan hun shuudee. Yu yarinam be
mergejliin humuusee sain ashiglaa bitgii ad uzeed bai. Bi l geed huutsguuguud baih ym.
ta ih zov sedev hondjee. avilgaliin tuhaid emch nar oorsdoo l uhamsaraaraa bolih heregtei. er ni jiriin emchees iluu ooriingesen huviin biznestei aav eej ni emch yavsan hamgaalah huntei humuus iluu ulaan tsaim beleg hehdegiin bilee. ogohgui bol buduulegtene.eronhiidoo ogoh hurtel tevchih tevcheer baidaggui.getel ter ni orovdmoor.hun bayarlahdaa tulbal.neg udaa bus nasaaraa l ogno.tand amjilt husie!
Lalar Lambaa neg eruul mendiin saidiin suudlaas buuj bas jaal tseverlegdlee. Ene hund surtal, hahuuliig lalar Lambaa ankh sanaachilsan. Ehleed bolovsroliin said baihdaa ih deed surguuliin diplom damlaj bayajsan, daraa ni eruul mendiin said bolood hugatsaa ni hetersen vaktsin zarj bayajsan muu hulgaich! baga ohin ni MUIS-iin huuli zuin huuramch doplomtoi. Tom ohin ni geed hen ch toodoggui hachin muuhai tsarai muutai lalariin huuhen bii.
Хүн амын дунд тарсан Гепатит Ц, Б, вирусын хэмжээгээр Монгол улс дэлхиид хол тасархай толгой цохиж байна. Зүв зүгээр тархаад байж байдаг хүмүүст энэ вирус гэнэт ихээр ингэж тархах болсон шалтгаан бол 90-д онд болсон эмнэлгиин байгууллагын дампууралтай салшгүй холбоотой. Хүн амын 30 хувь гэдэг бол хир баргийн террорист бүлэг ч хийж амжхааргүй гамшиг. Төр энэ байдалд хариуцлагаа үүрээд, вирустэй хүмүүсийн эмчилгээний зардлын ядаж зарим хувийг өөр дээрээ авах хэрэгтэй. Ялангуяа гепатит Ц вирус гэдэг бол гадны оронд ХДХВ-тэй эн зэрэгцэхүйц хэмжээнд аюултайд тооцогддог вирус шүү! ДОX л гэж бид нар сүр болдог болохоос тэрнээс хамаагүй аймшигтай тахал хүн амын чинь 30 хувийг аль хэзий хамарчихаад байна.
Мөн энэ төрлийн өвчлөлийн талаарх судалгаа эмчилгээний орчин Монголд 0 байгааг анзаарах хэрэгтэй.
Lalar Lambaa neg eruul mendiin saidiin suudlaas buuj bas jaal tseverlegdlee. Ene hund surtal, hahuuliig lalar Lambaa ankh sanaachilsan. Ehleed bolovsroliin said baihdaa ih deed surguuliin diplom damlaj bayajsan, daraa ni eruul mendiin said bolood hugatsaa ni hetersen vaktsin zarj bayajsan muu hulgaich! baga ohin ni MUIS-iin huuli zuin huuramch doplomtoi. Tom ohin ni geed hen ch toodoggui hachin muuhai tsarai muutai lalariin huuhen bii.
Lalar Lambaa neg eruul mendiin saidiin suudlaas buuj bas jaal tseverlegdlee. Ene hund surtal, hahuuliig lalar Lambaa ankh sanaachilsan. Ehleed bolovsroliin said baihdaa ih deed surguuliin diplom damlaj bayajsan, daraa ni eruul mendiin said bolood hugatsaa ni hetersen vaktsin zarj bayajsan muu hulgaich! baga ohin ni MUIS-iin huuli zuin huuramch doplomtoi. Tom ohin ni geed hen ch toodoggui hachin muuhai tsarai muutai lalariin huuhen bii.
Элэгний үзлэг шинжилгээ хийдэг хувийн эмнэлэг ажиллуулдаг байсан залуу даа. Оточ маарамба гэдэг дээд сургууль төгсөөд Японд сурсан юм билээ.
Za daa lam batsan ih um yarih um daa. neg ch hun uzeegui emchilj uzeegui eruul mendiin salbariinhniig avilgach mayagaar heleed hereggui baihaa. zugeer urdah uls turuu huuguud yavj baid aa chamta chamgui mongoliin anagaah uhaanii salbar bosood irne. yadaj neg udur jijuurt honood yadarch uzeed olon um yaridaa
ene zaluu tusni eronhi 1 shinjilgee 100000 togrogoor avaad dooroo bayjaad eldegdorjoor zuuchluulj hujaa nart hudaldagdjee hoorhii
emch gej dee huni turiivch ongiison haritsaa muutai medleg baihgui mongoni moroosol bolson orhin emchin saitai setgelgui, aash zan muutai,arisaa hamgaalah urlagt sain sursan, hariin ranshintai araatan mayagin amitan blee
Teneg chini sumiin emnelegt ajillaj baigaa suvilagch,baga emch nar bol ih emchees hamaagui deer dadlaga turshilagtai bolson humuusiig 100 asuult 1000 asuultand ni hariulj chadahgui bol ajilaasaa halagdah bolj baina uu.Bitgii tenegt chinii ter japan Mongold yamar ch hamaa baihgui ehelj emch suvilgchidiin tsaling japan shig bologchihood ter lam nartaigaa niileed solior Mongoliin ulamjilalt anagaah uhaan lam huvraguudiin mungu oldog biznes bish shalgalt nereer mungu saah gej baigaa chini hend ch oilgomjtoi baina.Er ni ene neg ih bie tooson maarmba ch bish emch ch bish teneg togtoltsoog Mongol ulsad nen dariu halah tsag bolson.Odoodavaraad Lam nar ni Emch naraas shalgalt avch emchileh erhiig ni ugnu genee MAI SALAAVCH!!!
KKK, SHALGALTAND BELTGEJ HUVRAGIIN HIIDED SHAVILAN SUUY DAA GEJ
uheed baidag ni yamandaa bishee yaragachindaa baigaa em arhinii uildberlegch gazar shoroogoo hudaldagchidad bainaa hiimiin hort bodis hordlogo harshil huchin hulhi niigmiin ubchinuus bolj bainaa elbegdorjtonguudaas saltsagaae emegtei huniig erunhiilugch bolgoh niigmiin zahiallaga bainaa anzaarch anhaartsagaae emegteichuudee
mundag zaluu shu. ded bish jinhene said boloh estoi hun. ajliin amjilt husii.
oron bolgond ooriin gesen ontslog bdag zaaval japaniig duuriax alba baixgui japan chin xamaagui ondor xogjson oron zondoo olon emch togsdog ch ixenxi ni ajlaa xiiddeggui shuu dee neg xund onogdox emchiin toogoo uag ajillaj bgaa emch nariin toond bodoj gargax xeregtei emchiin chadvar bol xuvi xunees k xamaaran shuu dee muangan uym meddeg onol meddeg bgaad xunee emchilj chadaxgui emch nar zondoo shuu dee onol xeregtei gexdee ene noxor ix l tom urij bna 103 iin tuxaid bol olon tsoon mashindaa bish gol ni zamiin tugjreldee ix tsag alddag bx amerikt bol emergency uaraltai tuslamjiin tereg doxiolol asaasan bol xodolgoon oroltsoj bgaa bux tereg baruun gar taldaa zogsood xoer ursgal turgenii mashinaa uvuulsanii daraa xodoldog xerev tegexgui bol ondor torguuli tolno
Ineed hurchihlee...bi german ulsad olon jil emcheeree ajillaj bna... Emch gedeg mergejliig 10.000 asuult hariulj bish ajillaj baij turshlagaaraa suraltsaj ezemshdeg yum daa zaluu mini... tegj mungu saah zorilgotoi licence iin shalgalt ene ter gej end baidaggui yum.... Hetsuu nuhtsuld tsalin muutai ajilladag mongol emch naraa buu daramtlaach....
Amerikt sursan humuus tiim license fee-r sanhuujilt bosgoh sonirholtoi boldog. Duurailgui yahav, gehdee duuraih yumaa duuraih heregtei!
Манайд ард иргэд,ялангуяа настангуудынхаа эрүүл мэндийг хамгаалах нь бүү хэл хурдан цааш нь харуулах компанит ажлыг өндөр түвшинд зохион байгуулдаг гэхэд хэлсдэхгүй болоод байна. Даралт, чихрийн шижингийн эмийг өрхийн эмчийн бичсэн жороор хөнгөлттэй олгоно гэсэн мөртөө лимит мөнгө дууссан гээд эм олгохгүй учраас худалдаж авахаас өөр аргагүй.Ингэж "худлаа янаглан хорлохоо" болимоор юм.Ялангуяа Сүхбаатар дүүргийн "Монос", "Анхны нахиа" г.м аптекаас эмчийн жороор хөнгөлттэй эм авна гэж үлгэр. С үхбаатар дүүрэгийнЭрүүл мэндийн төв энэ асуудлаа шийдэхгүй бол хэдэн хөгшчүүдээ аптекуудынхаа хооронд худлаа хэлж гүйлгээд эцэст нь даралт нь ихдээд унах дөхүүлж амь насанд нь хор хийгээд байгаагаадаа дүгнэлт хийхгүй бол олон хавар нэгэндээ гэгчээр хүний амь насанд хүрэх ойрхон байна шүү.
Hen negnii huuhed bololtoi.. eruul mendiin talaar ymar ch oilgoltgui ni haragdlaa. chaavaa daa iimerhuu humuus ajillaj bhad 5000 baitugai hun tsaash harh bh....Udval avgai odoo bna....
Iim l zaluuchuudyg zorigtoi deesh n daeshyylex xeregtei. Xarin orlogch n nastai nambatai xvn baiwal zvgrr yum shig ee. AH vvniig chadna !
KKKK TERBUMAAR NI SAID NI TSUSLAAD BAIHAAR 100 JILIIN UMNUH BAGAJTAI 10 MOINOGOOROO ONOSHILJ EMCHILDEG TSALIN BAGATAI, NOIR MUUTAI, NOM UNSHIH CH ZAVGUI EMCH NART YUNI BURUU BAIHAV DEE
Amaar ajlaa hiideg alia salbadai naraar bish ajlaa MEDDEG humuuseer l udirduulmaar yum
shashnii surguuli tugssun ded saidtai baihad eruul mendiin salbar undiij haragdaach, ene balai chin ulsiin munguur harvard-n niigmiin eruul mended bsan yum, tokyo university-d baisniig ni medehgui yum bna, shariin shashnaar uvchilsun debil maarambuud sunutugei, shinjleh uhaan mandtugai.
Estoi hamgiin aimaar emnelegtei emch nartai uls ornii neg chin Mongol doo! Ene hun het zoolon yarij baina, eruul mendiin salbart yaaraltai arga hemjee avah chuhal iimd ene meteer tiim iim tal bii geh meteer yariad'uo ch oorchlogdohgui ee