10-р сарын 2-нд Азербайжаны нийслэл Баку хотноо Олон улсын сансрын нисгэгчдийн 74-р их хурал "Дэлхийн сорилт ба боломжууд: сансар судлалд боломж олгох нь" сэдвийн дор нээгдлээ.
100 гаруй улс орны 5000 гаруй шинжээчид оролцох хурлын нээлтийн ёслолд Хятадын сансрын нисэгч Жин Хайпэн, Жү Янжү, Гүй Хайчао нар Хятадын "Тяньгүн" сансрын станцаас видео мэндчилгээ илгээж, 1973 онд Азербайжаны одоогийн ерөнхийлөгч Илхам Алиевыг эцэг Гейдар Алигийн хамт Бакуд болсон Олон улсын сансрын нисгэгчдийн 24-р конгресст оролцсон түүхэн зургуудыг харуулсан байна.
Илхам Алиев Хятадын сансрын нисгэгчдэд талархаж байгаагаа илэрхийлж цааш нь хэлэхдээ, "Энэ удаагийн олон улсын сансрын нисгэгчдийн хурлыг зохион байгуулж буй нь дэлхийн сансрын аж үйлдвэрийн хөгжлийг цаашид хөгжүүлж, Азербайжаны сансрын аж үйлдвэр, өндөр технологи, орчин үеийн хөгжилд хувь нэмэр оруулах болно" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0
Манай Гүррагчаа явсан бх даа.амжилт хүсье,сайн явахд ирэнрэй