sonin.mn
10-р сарын 2-нд "Дохагийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн-2023" Катарын нийслэл Доха хотын төвд байрлах Беда цэцэрлэгт хүрээлэнд нээгджээ.
Ойрхи Дорнод болон Хойд Африк анх удаагаа А1 зэрэглэлийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн зохион байгуулж буй нь энэ юм. Энэ удаагийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн "Ногоон цөл, илүү сайн орчин" уриан дор болж, цөлжилтийг сааруулах шинэлэг шийдлүүдийг хэрэгжүүлэх талаар олон улсын хамтын нийгэмлэгийг урамшуулах, хүмүүсийн анхаарлыг байгаль орчинд хандуулан байгаль орчныг хамгаалах үзэл ухамсрыг нэмэгдүүлэх, мөн ард иргэд үзэл баримтлалаа өөрчлөн хүрээлэн буй орчныг хамгаалах арга хэмжээ авахыг уриалах зорилготой аж.
 
Катарын Эмир Эмир Хамад бин Халифа альТани нээлтийн ёслолыг удирдан, Катарын Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мухаммад бин Абдулрахман Аль-Тани нээлтийн ёслолд үг хэлж, олон улсын хамтын нийгэмлэг ирээдүйн хойч үеийнхээ төлөө байгаль орчныг хамгаалах арга хэмжээ авч, дэлхий нийтийн хамтын ажиллагаагаар гайхалтай зорилгодоо хүрэхээр хичээн зүтгэхийг уриалсан байна.
 
Энэ удаагийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэнг Катарын Засгийн газраас Олон улсын үзэсгэлэнгийн товчоо болон Олон улсын цэцэрлэгжүүлэлт үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ирэх оны гуравдугаар сарын 28 хүртэл үргэлжлэх ажээ.
 
Г.Бямба