Шинээр оруулж ирсэн автобуснуудыг хуучин гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл хийж, “Daewoo” компаниас албан ёсны мэдээллийг ирэх даваа гарагт өгнө гэдгийг хэлсэн юм.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүд үе шаттай хэрэгжиж байна. Эдгээр төсөл, арга хэмжээний нэг нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл. Есдүгээр сард орж ирэх 100 дизель автобусны гаалийн мэдүүлгийг мэдүүлсэн, гүйцэтгэгч байгууллагын зүгээс захиалагчид хүлээлгэн өгөх ажил үргэлжилж байна. Шинэ автобуснуудыг хүлээж авахад Нийслэлийн Нийтийн тээврийн газраас Ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хууль бусаар хийсэн, шинээр оруулж ирж байгаа автобуснууд хуучин байна гэхчлэн хардлага, гомдол гарч байна. Хуулийн байгууллагад шаардлагатай бүх мэдээллийг өгч буй. Шинээр оруулж ирж байгаа автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж байгаа гэдгийг хэллээ.
“Автобус худалдах авах үйл ажиллагааг нууцад хамааруулаагүй”
НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам:

-Нийслэлийн Засаг даргын Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх 2022 оны А/1600 тоот захирамж гарсан. Уг захирамж болон автобуснуудыг худалдан авахтай холбоотой үйл ажиллагааг нууцад хамруулсан зүйл байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т заасныг үндэслэсэн. Энэ заалтад “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэсэн байгаа. Уг худалдан авах үйл ажиллагаа нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой юм байна гээд Тагнуулын ерөнхий газраас НЗДТГ-т зөвлөмж ирүүлсэн. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Үндэсний аюулгүй байдалд хамааруулж худалдан авах ажиллагааг явуулсан. Дахин хэлэхэд, нууцад хамааруулсан зүйл байхгүй гэв.
Шинэ автобуснуудыг 218-625 сая төгрөгөөр нийлүүлж байна
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван:

-Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дагуу автобус худалдан авах ажиллагааг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан. Их багтаамжийн автобус, дунд багтаамжийн автобус, их багтаамжийн цахилгаан автобус худалдан авах ажлыг улсын төсвийн 318 тэрбум төгрөгийн хөрөнгөөр зохион байгууллаа. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т заасны дагуу худалдан авах үйл ажиллагааг хийсэн. Долоон чадамж бүхий этгээдээс санал авсан, энэ дундаас иж бүрэн буюу хамгийн бага үнийн санал ирүүлсэн этгээдийг шалгаруулсан.
Гүйцэтгэгчээр “Тэнүүн-Огоо” компани шалгарсан, тус компани нь их багтаамжийн автобусыг нэг бүрийн үнийг 336 сая төгрөгөөр, дунд багтаамжийн автобусыг 218 сая төгрөгөөр, их багтаамжийн цахилгаан автобусыг 625 сая төгрөгөөр нийлүүлэх тус тус санал ирүүлсэн. Мөн цахилгаан автобусыг 10-аар илүү нийлүүлэх боломжтой, цахилгаан автобус цэнэглэх 41 төхөөрөмж илүү нийлүүлнэ гэсэн учир бусдаас давуу буюу богино хугацаанд үр ашигтай санал ирүүлсэн тул Ажлын хэсгээс тухайн компанийг шалгаруулсан. Гүйцэтгэл одоогоор зөрчигдсөн зүйл байхгүй хэмээлээ.
С.Жавхлантбаатар: Автобуснуудыг үйлдвэрээс гарахаас хүлээж авах хүртэл Ажлын хэсэг ажиллаж байна

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Евро дизель хөдөлгүүртэй “Daewoo” брэндийн 100 автобус орж ирсэн. Эдгээр автобусыг үйлдвэрээс гарсан цагаас хойш хүлээж авах хүртэл Ажлын хэсэг ажиллаж байгаа. Тус автобуснууд хуучин уу, үгүй юу гэх асуудал дээр ч шинжээчид болон техникийн эрдэмтэн, багш нарыг оролцуулсан буюу давхар Ажлын хэсэг гаргах шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан” гэлээ.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:

-1987 оноос хойш үйлдвэрлэсэн бүх автомашинд арлын дугаар гардаг болсон. Аливаа тоо, үсэг хэмжээтэй тул 30 жилийн хугацаанд давтагддаг.
Бид цахилгаан автобуснуудын халаалтын системийг цахилгаанаар бус, нэмэлт халаалтын төхөөрөмжтэй байхаар захиалсан. Өмнөх дизель автобуснууд гурван халаалтын паартай байсан бол сүүлийн захиалгаар таван халаалтын паартай байхаар захиалга өгсөн. Тиймээс өвөл, зуны аль ч улиралд автобуснууд маань саадгүй зорчино. Шалгалтын явцад хуучин автобус гарч ирвэл Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу автобусыг буцаах ажиллагааг нэн яаралтай зохион байгуулна. Гэхдээ хуучин автобуснууд гарч ирэхгүй гэдэгт итгэлтэй байгаа. Нийслэлийн Нийтийн тээврийн газар нь Авто тээврийн оношилгооны төвтэй. Нийтийн тээвэрт шинээр орж ирсэн автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгадаг. Мөн захиалагчийн хяналтыг тогтмол тавьдаг. Түүнчлэн гаалийн мэдүүлэг бий хэмээлээ.
Сэтгэгдэл0
Макро эдийн засгийн реформ хийж салбар бүрт, айлын жорлон ч байсан төр, орон нутаг оролцдог гаж тогтолцоогоо халаагүй цагт эд нэг иймэрхүү тайлбараа хийж бид эргэлзэж цухалдсаар л байх болно. Төр, орон нутгийн удирдлага нь зөвхөн бодлого зохицуулалт, хууль, тогтоол, тушаал, журам л байх учиртай юм. Төр, орон нутаг мөнгө төсөвтэй орооцолдоод худалдан авалт, тендер зарлаад ирэхээрээ л заавал ямар нэг ашиг сонирхол, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл өрнөдөг гэдгийг угтаа бол бид 30 жилд хангалттай л харсан даа. Манай төр юм юмыг л өөртөө авч байна. Зарим нэгийг нь эргүүлээд авч байна ч гэж ярих боллоо. Эзэнгүй хийгээд уйлдаггүй, ёолдоггүй өмч, мөнгө төрийнх л байдаг гэдгийг ард түмэн уг нь хаана хаанаа л мэддэг ч төрд санхүү, эдийн засгийн мэдэл байх нь зөв мэтээр дэмжсээр л байна. Эдийн засгийн дорвитой өөрчлөлт сууриар нь хийхгүй бол энэ мэт улс, нийслэл, аймаг, хот гэсээр нийтийн мөнгө төсвийг идсээр л байх болно!!!...
Тендергүйгээр оруулж ирнэ гэдэг угаасаа хулгай луйвар орчихсоныг хэлээд байна. МАН-ын өмхий бөх Сумьяабазар хэдэн тэрбумыг цавчиж идсэн бол доо?
Энэ хэд арьсаа хамгаалах гэж овоо хуцах юм даа
Тавигдсан зурагнуудаа харахад яавч шинэ машин биш байна ард түмнийг тэнэг гэж бодоод байнауу эсвэл өөрсдөө тийм тэнэг үү
Hondlongiin hyanaltiig mergejliin humuuseer n hiilgemeer bna
Нэг л биш болоод явчлаа. Сум. Сүх 2 их орлоуолдоно доо.
100 ymaand 60 uhna gegcheer ymarch olon darga zahiraluudtai ym be ? tugjireliin said bas doroo tugjrel buuruulah dargatai ym uu?
Эд шалгаад яадгийн шинэ л гэж хариу гаргана ш дээ намын тэжээвэр гөлөгнүүд
Ийи тэнэг байж болохуу! Алдартай авилгатай тэмцэх газар хаа бна
Хуцваа. Хэдэн хуучин автобус Монгол Улсын аюулгүй байдлын аврагч болох юм уу? Тендергүйгээр шууд худалдан авалт хийх гэсэн башир аргаа хэрэгжүүлсэн гээд үнэнээ хэл л дээ. Гол нь энд тэнд цавчаа орсон уу гэдгийг нь сайн шалгах хэрэгтэй.
Үндэсний аюулгүй байдал гэдэг нэрээр элдэв хулгайг төрийн нууцад авдаг ёроолгүй тэнэг бөгөөд балмад аргыг Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа санаачлан сэдсэн! Женко-гоос л ийм муйхар санаа төрнө дөө??
30жилд давтагдсан дугаартай нь л манайд ирчихжилдээ бас хүн итгэхийн аргагүй юм ярих юм даа. Нөгөө балай ажиллаа мэддэггүй Сумъяабазар хаачихсан юи болоо.
Ай, манайхан, тэр тусмаа төрийнхөн мөн ч хариуцлагагүй шүү!! Деталь бүрээр шалгадаг гэдэг нь юу л бол? Тэгэж шалгах (задлахгүй л бол) техникийн боломж ч байхгүй дээ??
Муу хуучин Автобус одоо үндэсний аюулгүй байдалд нөлөөлөөд байхдаа яахав дээ..Хуцдаг муу өмхий хошногонууд вэ? Хулгай луйвар цавчаагаа нуух гэсэн МАН- мафийнхны арга байна.ТЕГ бас давхар чавчиж иддэг гэсэн үг үү?
Ард түмнээ юу ч мэддэгүй гэж доромжлоод бна, та нараас илүү ь гарах бх шүү
Kapital. Abtobus shine bish
Ямарч олон шимэгч хурган дарганцарууд байгууллагууд байна аа. Та нарын мэддэг чаддаг юм гэж үнэндээ байхгүй шүү. Муу хогын хөгийн аавын цээжүүдээ. Мөнгө яаж хулгайлах цавчиж цусахаас өөрийг хийж чадахгүй новшнууд аа.