sonin.mn
Есдүгээр сарын 22-ны үдээс хойш буюу өчигдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ханжоу хотноо Азийн спортын 19-р наадмын нээлтийн ёслолд оролцохоор тус улсад хүрэлцэн ирсэн Олон улсын олимпийн хорооны дарга Томас Бахтай уулзжээ.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Олон улсын олимпийн хороо нь дэлхийн энх тайван, хөгжлийг хамгаалах, хүн төрөлхтний эв нэгдэл, хөгжил дэвшлийг ахиулахад онцгой, чухал үүрэг гүйцэтгэсэн.
Хятад улс спортыг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, олон улсын олимпийн үйл хэрэгт идэвхтэй оролцсоор ирсэн бөгөөд Олон улсын олимпийн хороотой хамтран зүтгэж, хоёр талын хамтын ажиллагааны шинэ амжилт тогоон, олимпмыг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад шинэ, илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэсэн байна.
 
Г.Бямба