Есдүгээр сарын 20-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсын Жэжян мужийн И-Ү-гийн олон улсын худалдааны дэлгүүрт ажилласан байна. “Дэлхийн жижиг бараа бүтээгдэхүүний хамгийн том бөөний зах ” хэмээгддэг тус дэлгүүрийг 1982 онд байгуулсан бөгөөд одоо нийт талбай нь 6.4 сая гаруй метр квадрат болжээ.

26 чиглэлийн 2.1 сая нэр төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг уг дэлгүүрийн үйл ажиллагаа 2.1 сая жижиг, дунд, бичил үйлдвэрийн хөгжлийг дэмжин, 32 сая хүнийг ажлын байраар хангаж байгаа юм. И-Ү хот нь дэлхийн 233 улс орон, бүс нутагтай худалдааны харилцаатай бөгөөд 2022 онд худалдааны нийт эргэлт 200 тэрбум юаниас давжээ.

Г.Бямба
Сэтгэгдэл0