sonin.mn
9-р сарын 14-нд буюу өчигдөр Тайваний эрх баригчид “НҮБ-д нэгдэх тухай эрмэлзэл” гэдгээ танилцуулан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 тоот тогтоолыг тайлбарлаж буйтай холбоотойгоор БНХАУ-ын НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Жан Жүнь мэдэгдэл  хийжээ.
 
Жан Жүнь: "Саяхан Тайваний эрх баригчид гадны зарим хүчинтэй хамтран "НҮБ-д Тайвань нэгдэх" гэгчийг  сөхөж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 тоот тогтоолыг дахин тайлбарлахыг шаардаж байна. Энэ нь НҮБ-ын 78 дугаар чуулганы нээлтийг далимдуулан "Тайваний тусгаар тогтнол"-ын салан тусгаарлах хүчин болон Хятадын эсрэг зарим хүчний улс төрийн шоуны ээлжит давлагаа юм. Түүний мөн чанар нь Тайваний олон улсын оролцоо гэх улс төрийн заль мэх хийж, Тайваний нам бүлгийн сонгууль, зарим гадны хүчний "Тайванийг ашиглан Хятадыг барих" стратегид үйлчлэх явдал юм.
 
“НҮБ-д Тайвань элсэх” гэдэг нь хий хоосон зүйл.
 
Нэгдүгээрт, дэлхийд ганц Хятад улс байдаг, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг, БНХАУ-ын засгийн газар бол бүхэл бүтэн Хятадыг төлөөлж буй цорын ганц хууль ёсны засгийн газар юм. Хоёрдугаарт, Хятадын засгийн газар "Нэг Хятад" зарчмыг баримтлах үндсэн дээр Тайванийг Дэлхийн эрүүл мэндийн ассамблей болон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын чуулганд оролцуулах талаар зохих зохицуулалт хийсэн. Гуравдугаарт, "Нэг Хятад" зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт бөгөөд олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг дагаж мөрдөхийн утга учир юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 тоот тогтоолыг буруу тайлбарлаж, "Нэг Хятадын зарчим"-ыг зөрчиж болохгүй юм." гэсэн байна.
 
Г.Бямба