sonin.mn
“Шэньжөү-16” нисгэгчтэй сансрын хөлөг тойрог замд орсны дараа түүнийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны 16:29 цагт сансрын станцын “Тяньхэ” үндсэн бүхээгийн хажуу талын залгах хэсэгт амжилттай холбосон талаар Хятадын нисгэгчтэй сансрын нислэгийн төслийн алба мэдэгджээ. Тойрог замд орсноос Сансрын станцтай холбох хүртэл ердөө 6.5 цаг зарцуулсан гэнэ.
 
Төлөвлөгөө ёсоор сансрын гурван нисгэгчид цаашид “Шэньжөү-16” хөлгөөс Сансрын станцын “Тяньхэ” үндсэн бүхээгт орох аж. Сансрын станцад ажиллаж буй “Шэньжөү-15” хөлгийн сансрын нисгэгчид “Шэньжөү-16” хөлгийн сансрын нисгэгчид хүрэлцэн ирж байрлахыг угтан авах төрөл бүрийн бэлтгэл хангасан гэнэ.
 
 
Н.Уртнасан