sonin.mn
Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорболд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Ирики Ёохэйн хүсэлтийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа. 
 
Уг уулзалтаар 2023 онд зохион байгуулагдах Хааны эрэлд олон улсын хамтарсан сургуульд Япон Улсын талаас оролцох оролцоо болон цэргийн бусад хамтын ажиллагааны арга хэмжээний талаар харилцан санал солилцсон юм.
 
Дэд хурандаа З.АЛТАНЗОРИГ