КИЕВ. /Ukrinform/. Украины Засгийн газар Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Үндэсний цагдаагийн газрын дарга Игорь Клименког лхагва гарагт томиллоо гэж тус улсын Ерөнхий сайд Денис Шмыгаль мэдэгджээ.
Дотоод хэргийн сайд Денис Монастырский лхагва гаргийн өглөө нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдсан юм. “EC 225 Super Puma” нисдэг тэрэг Киев мужийн Бровари хотод цэцэрлэг, орон сууцны барилгын ойролцоо осолдсон байна.
Ослын улмаас нисдэг тэргэнд сууж явсан есөн хүн бүгд амиа алдсаны дунд Д.Монастырский, түүний орлогч Евгений Енин, Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Юрий Лубкович нар байжээ.
Украины Онцгой байдлын албаны мэдээллээр, нисдэг тэрэгний ослын улмаас 14 хүн амиа алдаж, 25 хүн шархадсан байна. Өмнө нь 18 хүн амиа алдсан гэж албаныхан мэдээлж байв.
Засгийн газар ослыг мөрдөн шалгах тусгай ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн гэж Д.Шмыгаль мэдээлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
украйны пуужин харваж унагаа биз дээ пуужингийн удирлага нь солиориод польш орон сууцны орц дээр бас төмөр зам дээр унадаг биздээ домбаасд дан цэргийн обьект ыиш сургууль цэцэрлэг музей соёлын ордонд унадаг зөвлөх арестович нь орон сууцны орц дээр орсын биш украйны пуужин унасныг украйны пуужинг үзлсэн үүнийхээ төлөө урвагч гэсэн нэр авч л байсан шүү дээ малайзийн онгоцыг унаасан гэдэг нь гарцаагүй украйнаас болж ёвропийн газрын дундхт тэнгэс атлантын далай английн хойт тэнгэсээр хүрээлэгдсэн ёвропийн хойг эрэг дээр байгаа улсууд цөмийн сүйрэлд устах нь гарцаагүй герман леопард барс ирвэс хас тэмдэгтэй танкууд орж ирэх юм бол дахиад дэлхийн гуравдугаар дайн гарлаа гэсэн үг ёстой сайхан болно юун баруун зүүн берлин ёвроп устана америк ёвропийг сөнөөлөө Путин орсын пуужин америкийнхаас гурав дахин их гэж хэлээ дэлхийн улсуудын үйлдвэрлэсэн пуужин зэвсэгтэй орсын зэвсэг тэнцүү гэж хэллээ Америкийн үгэнд орсо
Солиор, хуц, донгос