sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийсэн төрийн айлчлалын талаарх Хятадын Олон Улсын Радиогийн нийтлэлийг хүргэж байна.
 
“Тодорхойгүй, тогтворгүй байдал нэмэгдсээр байгаа өнөөгийн олон улсын орчинд Монгол Улстай хамтдаа хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах зорилтын дагуу Хятад Монголын иж бүрэн стратегийн түшлэгийн харилцааны хөгжлийг ахиулан, хоёр орны ард иргэдэд улам их үр өгөөж хүргэхэд Хятад улс бэлэн байгаа”. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар 11-р сарын 28-ны үдээс хойно албан ёсны хэлэлцээ хийж, хоёр тал орчин үеийн бүтээн байгуулалтыг хамтдаа урагшлуулах, шинэ эрин үеийн хоёр орны хувь заяаны нэгдмэл цогц байгуулах талаар нийтлэг ойлголтод хүрсэн юм. Мөн хоёр талын харилцааг шинэ шатанд гаргах талаар тэд эерэг мессеж өгсөн хамтарсан мэдэгдэл гаргасан билээ.
 
Энх тайван бол хөгжлийн урьдач нөхцөл мөн. Ши Жиньпин онцлохдоо, Хятад улс Монголын талтай хамтдаа бие биеийнхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хөгжлийн замналыг хүндэтгэж, язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй том чухал асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэсэн бол “нэг Хятадын бодлого”-ыг тууштай баримтална гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин онцолсон бөгөөд Хятад улсын санаачилсан “дэлхийн хөгжлийн санаачилга” ба “дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ыг Монгол улс бүрэн дэмжинэ гэжээ.
 
Статистик тоо баримтаас үзвэл Хятад улс 18 жил дараалан Монгол улсын хамгийн том хөрөнгө оруулагч, худалдааны түнш орон байж ирсэн юм. Хятад, Монгол хоёр орны худалдааны нийт хэмжээ нь Монгол улсын гадаад худалдааны нийт хэмжээний 60 гаруй хувийг эзэлдэг бөгөөд 2021 он гэхэд Хятад, Монгол хоёр орны худалдааны хэмжээ анх удаагаа 10 тэрбум ам.долларыг давсан байна. Тэгвэл цар тахал үргэлжилсээр, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч буй өнөөгийн  нөхцөлд Хятад Монгол хоёр орон хамтын ажиллагаагаа хэрхэн үргэлжлүүлэх вэ?
 
Ши Жиньпин дарга уулзалтын үеэр хэлэхдээ, “Бүс ба зам”-ыг “Талын зам” санаачилгатай, “Дэлхийн хөгжлийн санаачилга”-ыг “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулж, Хятадын “хоёр үе шаттай хөгжлийн стратегийн зорилт”-ыг Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой холбох ёстой. Эдгээр бодлогууд нь стратегийн өндөр түшвнээс хоёр орны эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулж, шинэ цаг эриний Хятад Монгол хоёр орны хувь заяаны нэгдмэл цогц байгуулахад хүчтэй түлхэц өгөх болно гэжээ.  Хоёр орны хамтарсан мэдэгдлийн дагуу, хоёр тал хамтын ажиллагааны 16 баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд дэд бүтцээр холболдох, эрчим хүчний хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэл болгохоор тохиролцсон байна. Монгол Хятад хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь хоёр орны хамтын ашиг сонирхолд нийцэх бөгөөд “Хятадын хурдтай хөгжлийн галт тэргэнд суухад Монгол улс бэлэн байна” гэж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал илэрхийлжээ. Үүний зэрэгцээ, хүрээлэн буй орчин, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тухай хоёр тал мөн тохиролцжээ. Монгол улсын дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг Хятад улс сайшаан дэмжиж байгаа бөгөөд цөлжилтийн эсрэг хамтын ажиллагааны төв байгуулах тухай Монголын талтай зөвшилцөхөд бэлэн байна гэлээ. Хятад Монгол хоёр тал ногоон хөгжлийг дэмжих нь хоёр орон, түүнчлэн дэлхий нийтийн өмнө хүлээсэн хариуцлагаа хүлээж буй хэрэг болно. 
 
Монгол ардын дунд “айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдэг зүйр үг байдаг. Сайн хөршүүд орчин үеийн бүтээн байгуулалтын замд гар гараа хөтлөлцөн урагшилбал хамтын хөгжил, цэнэглэлд хүрэх нь лавтай юм.
 
Хятадын Олон Улсын Радио