sonin.mn

10-р сарын 27-нд Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгдэхдээ, ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нарын Будапешт хот дахь уулзалт анх товлогдсон хугацаанаасаа хойшлогдсон ч, энэхүү уулзалт Будапешт хотод болох нь тодорхой гэж онцолжээ.


Одоогийн байдлаар холбогдох хэлэлцээрүүд үргэлжилж байгаа юм.


Виктор Орбан мөн хэлэхдээ, хэрэв Орос, Украины мөргөлдөөн энх тайвнаар шийдэгдвэл эрчим хүчний үнэ буурна гэж үзэж байна. Унгарын хувьд Оросоос газрын тос, байгалийн хий импортлохын төлөө тууштай тэмцэх шаардлагатай болоод байна гэжээ.


Г.Бямба