sonin.mn
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад Хэргийн сайд Ван И НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт оролцон илтгэл тавьж, Тайваний асуудлаарх Хятадын байр суурийг  илэрхийлсэн байна.
 
Тодруулбал Ван И: "Тайвань бол эрт дээр үеэсээ Хятад улсын нутаг дэвсгэр юм. "Нэг Хятад"  зарчим нэгэнтээ олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт болсон билээ. 181 улс орон Хятад улстай дипломат харилцаатайн зэрэгцээ дэлхий дээр зөвхөн нэг Хятад улс бий, Тайвань бол Хятад улсын нэг хэсэг, БНХАУ-ын Засгийн газар бол нийт Хятад улсыг төлөөлөх цорын ганц хууль ёсны Засгийн Газар гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн юм.
 
Хятад улс "Нэг Хятад" зарчмыг гуйвшгүй хамгаалах нь өөрийн улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж буй төдийгүй Тайваний хоолойн энх тайван тогтвортой байдлыг ч бататгаж, түүнчлэн хөгжиж буй орнуудын олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ болох дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг хамгаалж буй явдал юм.
 
Хамгийн их чин үнэнч сэтгэл, хамгийн их хүчин чармайлт гарган, хоёр эргийн энх тайвныг хамгаалахын тулд үргэлжлүүлэн хичээн чармайхад бид бэлэн байна. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд “Тайванийг тусгаар тогтнуулах” гэгч Хятадыг хагалан бутаргах ажиллагаанд эрс шийдэмгий цохилт өгөхийн хамт гадны оролцоо нөлөөллийг арилгахын төлөө тэмцэх болно" гэжээ.
 
н.Уртнасан