Монголын кино урлаг эрчимтэй хөгжиж байна. Хөгжлөө дагаад ур чадвар, мэдлэг боловсролын хувьд хаана ч гологдохооргүй залуухан боловсон хүчнүүд энэ салбарт хүч түрэн орж ирж буй. Тэгвэл олон улсын албан ёсны эрхтэй, англи хэлээр мэдээлэл хүргэдэг www.nflew.mn мэдээллийн цахимд Монголын киноны шинэ цагийн шилдэг гурван жүжигчинг санал хураалтаар шалгаруулжээ.
ОЛОН УЛСАД НЭРТЭЙ А.БАЯРЦЭЦЭГ

Жагсаалтыг санал асуулгын дүнгээр жүжигчин А.Баярцэцэг тэргүүлжээ. Түүний хувьд загварын тайзнаас карьераа эхлүүлсэн. 2016 онд дэлхийн гоо сайхны олимп “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, шилдэг 11 бүсгүйн нэгээр тодорч байв. Үүнээс хойш гадны болон Монголын кино продюссеруудтай хамтарч ажиллах болсон А.Баярцэцэг алдарт “Мулан” киноны сонгон шалгаруулалтад уригдаж, “Netflix”-ийн бүтээсэн “Марко поло”, Холливудын жүжигчин Стивен Сигалын “Attrition” гэсэн цөөнгүй уран бүтээлд тоглож олон улсад танигдаад байна. А.Баярцэцэг жүжиглэхээс гадна кино найруулагч, продюссераар суралцсан. Түүний “Хөхөө” уран бүтээл үзэгчид болон кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Харин мисс, жүжигчин бүсгүй маань хамгийн сүүлд “Хөх тавилан” кинонд дүрээ мөнхөлсөн юм. Мөн Amazon Prime”-ийн “The Power” буюу “Хүчдэл” 10 ангит кинонд тогложээ. Зураг авалтыг нь Англид хийсэн энэ бүтээл ирэх онд үзэгчдийн хүртээл болох юм байна.
ИНЭЭДМИЙН ХААН У.ЦОГТБАЯР

Жагсаалтын хоёрдугаарт үзэгчид жүжигчин У.Цогтбаярыг нэрлэжээ. Түүний хувьд КУДС-ийг 2012 онд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва багшийн удирдлага дор “Театр, киноны жүжигчин” мэргэжлээр төгссөн юм. Сургуулиа төгсөөд “Эмоци” продакшнд туслах жүжигчнээр ажиллах болсон тэрбээр одоо ч энэ продакшндаа үнэнч хэвээр, шинэ уран бүтээл бүхэнд нь оролцдог билээ. Харин сүүлийн жилүүдэд түүний карьерыг огцом өргөсөн бүтээл бол “нэмэх 17” шоу контент. Дээд ангийн ах М.Лхагвацэрэн буюу Жижгээтэй хамтарч үзэгчдэд инээд бэлэглэх болсон жүжигчинд маань найруулагчид ихэвчлэн инээдмийн киноны дүр санал болгодог ажээ. У.Цогтбаярыг та бүхэн “Паралель ертөнц”, “Өндгөн толгойт”, “Гангстерууд”, “Indahouse” гэсэн сүүлийн үеийн уран бүтээлээр нь илүү мэднэ. Харин энэ салбарт У.Цогтбаяр “Миний сахилгагүй залуу” кинонд романтик залуугийн дүрийг бүтээснээр зөвхөн инээдмийн биш бусад дүрд ч хувирч чадах авьяастай гэдгээ батлаад байгаа юм.
ҮЗЭСГЭЛЭНТ О.ДӨЛГӨӨН

Харин энэ санал асуулгын гуравдугаарт жүжигчин О.Дөлгөөн бичигджээ. Тэрбээр анх “Мөрөөдлийн театр”-аас уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан юм. Тайзан дээр илүү дотроосоо, мэдрэмжтэй тоглодог хэмээн мэргэжлийнхэн түүнийг үнэлдэг. Тиймдээ ч алдарт “Ромео Жульетта” жүжигт тоглож, гэнэн цайлган, үзэсгэлэнт Жульеттагийн дүрээр үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн. Нэг хэсэг УДЭТ-д харьяалагдаж байсан жүжигчин маань кино салбарт ч мөн одтой яваа нэгэн. О.Дөлгөөн анх “Амьдралд тавтай морил” киногоор дэлгэцийн урлагийн карьераа эхлүүлсэн. Үүнээс хойш “Сүүлчийн шөнө”, “Single ladies” цувралууд, “Тэнгэрээс буусан од” гэсэн олон уран бүтээлд өөрийгөө сорьж, авьяасаа харуулсан билээ. Тиймээс ч найруулагч нар түүнд байнга шинэ кино, дүрийн санал тавьдаг ажээ. Харин жүжигчин маань хамгийн сүүлд Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжигт тоглож байгаа билээ.
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Odontsoriin ovchtei bolchihgui l bol yahav dee. manaihan chini barag 1 kino, 1 jujigt toglochihood l bie tooj ehledeg sh dee. Erdemt hun daruu, ih moron dolgoon gedeg ugiig sanaj yavaarai zaluusaa
биш биш
Hamgiin ankh Mgl zaluu hollywooded garsan kinond orlon toglogchoor orolcson bdag ter bolgon hun meddegui.mgloos bol ter l anh hollywooded garsan bdag
60 чавганц уралдахад нэг нь илүүрэхэдэг хорвоо - 100 ямаанд 60 ухна гэсэн хэллэг ч бия ...
Bayartsetseg bol mundag shuu. Нөгөө 2 нь зүгээр л баас шдээ
Ха ха монголын кино урлаг хөгжих биш мөхөөд байгаа юм бишүү Өдөр бүр гаргаж байгаа өрөвдмөөр ашиг хөөсөн хэлэн кинонцрууд Монголын жүжигчид гэж хэлэн алиа салбадай нараа л хэлэхгүй бол залуугаасаа хөгшнөө хүртэл үнэндээ дүрдээ хувирч чаддаггүй бүх дүрийг нэг янзаар гаргадаг хэдэн жүжигчинцрүүдтэй кккк....
Одоогийн монгол киног үздэг хүн байдаг юмуу ! Нөгөө л хэдэн хуучин юмнууд бас хошин шогийнхон орчихсон байх шиг
Хошин шогийнхон юм уу
Энэ комментууд унэнийг хэлээд бн. Монголчуудыг инээдэг сармагчин болгох шахсан салбадай Доео доржсурэн нар кино хийнэ гэж юу бх вэ.
Yoooy. P usgeer ehelsen haraal urgelj helj baidag jujichin zaluu tegeed od uu tee?
Africa Hytaas America Vuuernam Solongos are all of cutest pupper and worked well as we want .MGL puppet hoorai .Ganch daichin ganchaardahgui leave alone ouppers.Tou all puupeet ans good like it worked well as them.Any one aftwr me cutrwst pyppet of MGL nothing else
Manan dambigar bor Lux geed uzsen chine Vietnam Solongos Har huuhnuud negiigee uzelchey geed nehiigee uralchay geed .Dambigar har game starter but on her.World be after her.I am too.Bayrtsetseteg The Mulan kkk.Not me we are after you
Тонилж үз.
энийг уншаад Монголын кино бүрмөсөн сүйрснийг ойлголоо
kinond uneheer tasarhai jujigchin bol ariunbyamba shuu
Кино ч гэж хэлэхэд хэцүү юм хийдэг дээ
zeb ynelej zeb dygnej syr!!!ene gyrab hen ni ch hen ch bys?...zygeer l baidag mongol yhaanaa geejee bid?....bidnees emneh Mongolchyydiinhaa yabj irsen zamnaliig sain sehej yns sydal daa!!!bid iimerhyy heerzegledeg biluu?....haanaas garaad ireb ee gemeer aransingaa zasazgaa,eb negdeltei baij syrzgaa!!!!ene yeiin ta nariig byh zyil deer tyngaan harj baina,ta nar bol hen ch bis syy!!!!amidrah gesen ataa jeteegeen haryylsan bye byenee heleh helehgyi ygeer byldag adgiin zantai aransintai chetgeryyd boljee gehed hilesdehgyi baih aa!!!
энэ цогтгбаяр кино хийдэг юм уу
Манай үзэгчдийн хэмжүүр энэ үү????