ХАОАТ-ыг олон шатлалтай болгох хэрэгтэй гэсэн зөвлөмжийг ОУВС-гаас манай улсад 2018 онд зөвлөж байсан бол энэ жил дахин үүнийг сануулж зөвлөсөөр байгаа юм. Ингэснээр инфляц буурахад ч нөлөө үзүүлнэ хэмээн анхааруулсаар байгаа билээ.
Дэлхийн 147 улсааас 100 орчим орон шаталсан татвартай байна. Харин манай улс тогтмол татвартай оронд багтдаг. Гэхдээ тогтмол татвартай улс орны давуу тал нь хэрэглэхэд хялбар, татварын залилан гарах магадлал бага.
Мөн илүү хөдөлмөрсөн хэсгээсээ нэмж татвар авдаггүй онцлогтой. Харин татварын дарамт бага-дунд орлоготой иргэдэд өндөр, бодлогоор тусгайлсан салбар, үйл ажиллагааг дэмжиж чаддаггүй сул талтай. Тэгвэл шаталсан татвартай байснаар татвар төлөх чадвартай хэсэгт ачааллыг илүү үүрүүлдэг түүнчлэн орлогын ялгааг бууруулах, эдийн засгийн хүндрэлийн үед татварын хувь хэмжээ буурдаг зэрэг давуу талтай. Гэвч хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг бууруулах, илүү чадвартай хэсэг тухайн улсаас зайлсхийх эрсдэлтэй. Түүнчлэн татвараас зайлсхийх үйлдэл, залилан гарах магадлал өндөр гэж шинжээчид дүгнэж байна. Гэхдээ баялгийн тэгш бус хуваарилалтыг бууруулах үндсэн зорилгоор дэлхийн ихэнх улс ХАОАТ-ыг шатлалтайгаар ногдуулж байна.
Ингэхдээ хувь хүний нийт орлогод ногдуулдаг бөгөөд зөвхөн цалингийн орлогод ногдуулдаггүй аж. Шаталсан татвартай улсыг нэрлэбэл, Норвеги 8-25хувь буюу таван шатлалтай бол Австрали 19-45 хувь хүртэл дөрвөн шатлалтай.
Харин Япон 0-45хувь, Хятад 3-45 хувь хүртэл тус бүр долоон шатлалтай бол Бельги 25-50 хувь хүртэл дөрвөн шатлалтай. Түүнчлэн Энэтхэг, Австри мөн 4-7 шатлалтай татвартай байна. Тэгвэл тогтмол буюу нэг шатлалтай улсад Казахстан 10, Монгол 10, Унгар 15 хувийн ХХОАТ-авдаг. Түүнчлэн Беларусь 13, Гүрж 20,Боливи 13, Болгар 10 бол Эстони 20 хувь байх жишээтэй. “Дэлхийн бусад улсад чинээлэг болон амьжиргааны түвшин доогуур байдлаас шалтгаалж орлогоос нь хамаарч төлөх татварын хэмжээ өөр, өөр байдаг. Монгол Улсын хувьд бүгд ижил хэмжээгээр татвар төлдөг. Татварын орчинг сайжруулах, ядуурлыг бууруулахад хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Иймээс бусад улстай ижил ХАОАТ-ыг шаталсан хэлбэрээр тогтоох юм. Тухайлбал, зарим оронд чинээлэг иргэд нь 27 хувийн ХАОАТ төлж байна. Өөрөөр хэлбэл, орлогоос нь хамаарч өсгөх шатлалтай байх хэрэгтэй” гэж ОУВС-ийн шинжээч онцолсон.
Хөрөнгийн татварын тухайд Монгол Улс 0.6-1 хувийн татвар авдаг бол Норвеги 2-4 хувь, ОХУ 0.1-2.0 хувь, Япон 1.70, Кригизстан 0.35-0.8 хувь Хятад 2.0 хувь зэрэг нэлээн хэлбэлзэлтэй байх жишээтэй. Хэлбэлзэлтэй буюу шаталсан татвар нь хуримтлал өндөр бүлэгт татварын ачаалал илүү үүрүүлдэг.
Түүнчлэн баялгийн тэгш бус байдлыг бууруулах, баялгийн эздийн ажлын байр бий болгох сэдлийг нэмэгдүүлэх сайн талтай ч давхар татвар үүсэх, чинээлэг давхарга дүрвэх, татвараас зайлсхийх, залилах үзэгдэл нэмэгдэх, татвар тооцох, бүртгэхэд хүндрэл ихтэй зэрэг сул талтайг судалгаа харуулсаар. Ямартаа ч манай улс ОУВС-гийн зөвлөмжид анхаарал хандуулах шаардлага үүссэнийг эдийн засагчид хэлж байна. Тогтмол татвартай байснаар орлогын тэгш бус байдал нэмэгдэж ядуурал ихсэхээр байгааг анхааруулж байгаа юм. Нэг үгээр хэлбэл орлого өндөр хэсгээс илүү татвар авах нь зүйд нийцэх хэдий ч эргээд тэрхүү төлсөн татвар нь эдийн засаг болоод нийгмийн сайн сайханд зориулагдах учиртай. Цаашид манай улс хөдөлмөрлөж буй хэсэгт татварын дарамт үүсгэх биш далд эдийн засагтай хэсгийг ил болгож татварыг өндөр тогтоох хэрэгцээ байгааг олон нийт хэлдэг. Гэхдээ эдийн засгийн суурь судалгаагаа сайн хийх хэрэгтэй гэдгийг ч мэргэжилтнүүд хэлж байна.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ням - 04 сарын 05,
2026
Сэтгэгдэл0
Татварын байцаагчид Хурд компаниас байр бэлгэнд аваад байдаг учир нь юу вэ?
МАН-ынхан НӨТ-ын сугалааг өөрсдөө иддэг нууц мафийн бүлэглэл байгуулж өчнөөн төчнөөн тэрбум төгрөгийг залилж идэж байгаад саяхан баригдсан байна.
Баян малчдаас татвар авахгүй толгойг нь илээд нөгөөдүүл нь их сагаж даварч байна аа ! Эднийг чихдээд журманд нь оруулах нөхөр хэзээ гарч ирэх юм бол до ! Муусайн Итгэлтүүд их сагаж байна ! Янз бүрийн машин тэрэг унаж давхилдаад үнэтэй архи дарс ууж намайг гуйлгачингаар нь дуудаад их сагаж байна яая да байз !
chi tgeed adilhan malchin bolchihooch
Валютын сангийн шинжээч зов санал хэлсэн байна Боддоо эдийн тзасгийн осолт капиталд илуу анхаардаг байгууллага Монголын ядууралд манай эрх баригчдаас илуу санаа тавьсан байна АН болон МАН олон арван жил нийгмийн хоронголог хэсэгт илуу уйлчилсээр ирлээ Ур дунд нь эдийн засаг ч олигтой онгуй ундэсний ажиллах хучээ гадаадад алдаад нутагтаа тэтгэмжээр амьдардаг тэтэврийнхэн янз бурийн шалтгаанаар ажил хийх чадваргуй хэсэг улдлээ Хоронголог хэсгийг ажлын орон тоо бий болговол татварыг нь хонголдог дурамд шилжих хэрэгтэй
Би эдийн засагч мэргэжилтэй хүн,хувь хүний бодлоор бол шаталсан таварын систем бол улс орны эдийн засагт ихээхэн ач холбогдолтой байх учиртай.Манайд болохгүй байгаа нэг зүйл нь далд эдийн засаг өндөртэй,түүнтэй тэмцэх хууль эрх зүйн орчин хангатгүйтэй холбоотой.Их бага орлоготой,хөрөнгөтэй хүмүүст ижил татвар тавар ногдуулах нь нэг талаар шудрага юм шиг мөртлөө нөгөө талаар ялангуяа манайх шиг шудрага бусаар хөрөнгөжсөн,улсаа,ард иргэдээ шулсан хүмүүст орлогынх нь хэмжээгээр шаталсан татвар ногдуулах нь шудрага зүйл.Нөгөө талаар иргэн хүн эх орондоо татвар төлөх үүрэгтэй тэр хэмжээгээрээ улсадаа хувь нэмрээ оруулах ёстой.Гагцхүү санхүү,татварын тайлангаа үнэн зөв гаргадаг тайлагнадаг,түүнд тавих хяналтыг чангатгах л хэрэгтэй юм шиг санагддаг.Авлига,хээл хахууль ихтэй манай оронд шаталсан татварын систем зайлшгүй нэвтрүүлэх шаардлагтай юм шиг бодогдох юм. Хууль эрх зүйн орчин хүлээлгэх хариуцлагыг хуулиар эрс өндөржүүлбэл яваандаа зүгрэх болов уу гэж бодогдох.
ene bodloo end bichlee geed hen ch unshdaggu baigaa shuu ternii orond fb deer bich ene suraggui site-g hun baitugai nohoi ch tooj unshihgui