“Галзуу Барон” хэмээн алдаршсан Балтийн герман гаралтай, Оросын армийн дэслэгч генерал Барон Унгерн фон Штернберг Оросын иргэний дайнд оролцож улмаар 1920-1921 онд Монголд Богд хаант төрийг сэргээх зорилгоор хятадын гамин цэргийн эсрэг дайны үйл ажиллагаа амжилттай явуулж байжээ. Азийн морин дивизийг удирдан тухайн үед Хятадын цэрэг эрхшээсэн Монгол орныг чөлөөлөхөөр 1921 оны 2-р сарын 24-ний өвлийн хүйтэн өдөр олон дахин илүү хүчтэй хятадын гамин цэрэгтэй эрэлхэг зоригтой байлдаж хүнд тулаанаар ялж нийслэл Хүрээг эзлэн авч VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд нь буцаан залж Монгол улсын тусгаар тогтнолыг сэргээсэн гавьяатай. Барон 1921 оны 4-р сард хятадын гамин цэргийг Чойрт бут цохисноор Монгол орныг гамин цэргээс бүрэн чөлөөлж, нийслэл Хүрээнд монгол цэргийн сургууль нээн цахилгаан станц, банк ажиллуулж, хур хогноос нь салгажээ. Барон Оросын эзэн хаанд өргөсөн тангарагтаа үнэнч тул эзэн хаанаасаа урвасан улаантан большевикуудын эсрэг хатуу тэмцэв. Барон удалгүй цэргээ засан нийслэл Хүрээнээс хөдөлж Зөвлөлт Орос улс руу довтлохоор хойд зүгт Оросын Улаан арми, Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэгт бут цохиулж, 1921 оны 8-р сард хамт тулалдаж явсан Богд хаант төрийн монгол цэргүүдийн урвалтын уршгаар баривчлагдан Оросын Улаан армид хүргэгдэж улмаар 1921 оны 9-р сарын 15-ны өдөр Новониколаевскд цаазаар авахуулжээ. Унгерны удам угсаа нь герман, балти, унгар, славян, скандинав цус холилдсон маш эртний язгууртан гаралтай. Өөрөө миний цусанд Аттилын удам угсаа бий хэмээн ярьдаг байв. Эцэг ТеодорЛеонгард-Рудольф барон язгууртны гаралтай. Эх Софи-Шарлотта герман хүн. Унгерний гэр бүл Европоор их аялдаг байсан тул Барон Унгерн Австрид төржээ. 1896 онд Петербургийн тэнгисийн цэргийн сургуульд элсэн орж суралцсан ч төгсөхөөсөө өмнө Манжуурт очиход Орос, Японы дайн дуусав. 1906-1908 онд Павловын цэргийн сургуульд суралцаж төгссөн тэрвээр буддын шашныг эртнээс сонирхдог байжээ. Барон фон Унгерн-Штернберг Оросын иргэний дайнд атаман Семёновын удирдлаган доор Харин дивизийг (сүүлд Азийн морин дивиз) удирдан Байгал нуурын чанадад байлдаж байжээ. 1920 оны эхээр Эрхүү хотод цагаантны эсрэг бослого гарч адмирал Колчак амь үрэгдэн улмаар 3-р сард Семеновын арми Чит руу ухаржээ. 1920 оны 8-р сард Барон Унгерн Дагуурыг орхиж тухайн үед Хятад эрхшээсэн Монголын нийслэлийг чөлөөлөхөөр хөдөлж 1920 оны 10 сарын 26-нд Их Хүрээг довтолсон ч Хятадын гамин цэргийн галын хүч илт давуу байсан тул эхний дайралт амжилтанд хүрэлгүй хоёр дахь дайралтыг 1920 оны 12-р сард харьцангуй амжилттай хийсэн ч эцэстээ сөрөг давшилтанд цохигдон Хэрлэн голын зүг ухарчээ. Монгол, буриад цэргүүд, түвдийн зуутаар хүчээ дахин зузаатгаж, дэг журмаа сайжруулсан Барон Унгерн гурав дахь дайралтыг өөрийн нэг мянга орчин цэргийн хүчээр хийж хэд дахин давуу (ойролцоогоор 10 мянга) Хятадын цэргийн хамгаалалтыг бут цохиж 1921 оны 2-р сарын 3-нд нийслэл Хүрээг эзлэн хятадын гамин цэргээс цэвэрлэжээ. Дайралтын өмнө Хятадын цэргийн хорионд байсан Богд хааныг тусгай цэрэг явуулж чөлөөлсөн ажээ. Барон жанжин Хүрээг довтлохын өмнөх шөнө Богд ууланд цэрэг бүр “гурван түүдэг гал түл” хэмээн тушааж Чингис хааны тулааны тактик хэрэглэн гамин цэрэгт олон цэрэг бүсэлсэн мэт харагдуулж санаа сэтгэл сэтгэл зүйн дайн хийжээ. Хотын иргэд Барон Унгернийг чөлөөлөгчөө хэмээн хүлээн авч Барон шоронгоос Богд хаант төрийн олон зүтгэлтнүүд, гамин цэргийн эсрэг тэмцсэн хүмүүсийг суллав. Хүрээ хотын дотор зарим нэг дээрэм тонуул гарсныг зогсоож хэрэгтэн цэргүүдийг цаазаар авав. Барон эртнээс буддын шашинд орохыг хүсэн бурхны шашинтан болж Богд хааныг хаан ширээнд нь залсанаар чин вангийн хэргэм, Улсыг мандуулагч их баатар жанжин цол, Сэлэнгийн Зэлтэрт эдлэн газар олгожээ. Их Хүрээний Захирагч тэр вээр большевик оросын эсрэг хатуу бодлого явуулж, ялангуяа Эзэн хаанаа эсэргүүцдэг, хувьсгалч тэрс үзэлтэй еврей гаралтай зүүний үзэлтэй оросууд, хэрэг хийсэн хятад иргэдийг баривчлан заримыг нь цаазаар авч байв. Хотыг сөрөг тагнуулын албаны дарга дэд хурандаа Сипайло хатуу гараараа барьсан ч 1921 онд иргэний дайнд Зөвлөлт засаг ялах нь тодорхой болсон, монголчууд улаантны талд урвах нь ихэссэн тул Барон Оросын ард түмнийг Зөвлөлт засгийн эсрэг босгон хаант засгийг дахин тогтоох, Богд хаант Монгол улсын хойд хилийг улаантны аюулаас хамгаалах төлөвлөгөө гарган Их Хүрээг орхин хойд зүгт цэргээ хөдөлгөжээ. Зөвлөлт Оросын явуулсан шинэ эдийн засгийн бодлого тариачдын дургүйцлийг ихээр төрүүлж, бослого хөдөлгөөн байнга дэгдсэн нь энэ шийдвэрт нөлөөлөв. 1921 оны 5 сарын эцсээр Унгерн, генерал Резухин хоёр чиглэлээр Оросын хилийн зүг аялж Резухиний удирдсан 2-р бригад амжилттай байлдаж улаан армийн отрядуудыг бут цохисон ч Унгерний 1-р бригад, Рокоссовскийн (сүүлд ЗХУ-ын маршал) удирдсан Улаан армийн морин хороо Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэгт бут цохигдон Сэлэнгийн хөндийд нийлэв. Улаан арми, Ардын цэрэг 1921 оны 7 сард Их Хүрээнд орж иржээ.
1921 оны 6-аас 8-р сард Зөвлөлт Оросын нутагт Барон Унгерн хэд хэдэн удаа амжилттай байлдан Улаан армийн зарим хүчийг бут цохьж, олзлогдсон тариачин гаралтай улаан орос цэргүүдийг суллан явуулсан ч илт давуу хүчийг сайн тооцоолоогүй ажээ. Хоёр гуравхан мянган цэрэгтэйгээр хорь гучин мянган улаан орос цэргийн эсрэг тулалдана гэдэг өөрөө өөрийгөө алахтай адил. Барон Унгерний цэрэг эцэстээ илт давуу улаан орос цэрэгт ялагдав.
Ялагдлын дараа Барон Унгерн Түвд явахаар шийдсэн нь Манжуурт атаман Семёновтой нийлэхийг илүүд үзсэн цэрэг офицерүүдийн эсэргүүцлийг төрүүлэн тэдгээр цэргүүд 8-р сарын 16- нд Резухинийг буудаж алсны дараагаар 6 сарын 18-нд Унгернд халдсан ч Сундуй гүний Монгол цэргийн хороо руу зугтан зайлж амжжээ.
Бишрэлт гүн Сундуйг гэнэт баривчлан улаан орос цэргийн дарга Щетинкинд хүргэж өгчээ. Саяхан л улаантны эсрэг хамт тулалдаж явсан Богд хаант төрийн монгол цэргүүд улаантны талд амархан урвасанд Барон жанжин итгэж чадаагүй гэдэг. Улаан Орос цэргийн дарга Щетинкин өөрийн талд орсон Сундуй гүнийг 2 монгол цэргийнх нь хамт амьд үлдээж Монгол руу буцахыг зөвшөөрсөн ажээ. Харин Барон жанжныг улаан орос цэргүүд Новониколаевскад цаазаар авахаар хүргэв. 1921 оны 8 сарын 26-нд Ленин утсаар Барон Унгернийг яаралтай цаазлах үүрэг даалгавар өгчээ. 1921 оны 9-р сарын 15-нд Барон Унгерн фон Штернбергийг нээлттэй шүүх хурлаар шүүж Азийн их Монгол гүрэн байгуулах төлөвлөгөөтэйгээр Японы талд ажилласан, Орос оронд Хаант засгийг сэргээх зорилгоор Зөвлөлт Засгийн эсрэг тэмцсэн, алан хядах үйл ажиллагаа явуулсан гэсэн хэргээр цаазаар авах ял оноож, ялыг шуурхай гүйцэтгэв. Большевикуудын шүүх хурал гэгч жүжгийг Барон жанжин огт зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, Орос орныг сүйрүүлсэн хэрэгт большевикуудыг буруутган эсэргүүцлээ илэрхийлж байжээ. Түүнийг улаан оросууд цаазаар авсныг сонссон Богд гэгээн монголын бүх буддын сүм хийдэд ном хуруулав. Унгерн Дилав хутагт Жамсранжавтай уулзахад Унгерний амьд явах хоногийнх нь тоог нь далны ясаар урьдчилан мэргэлж хэлсэн нь нас барсан өдөртэй нь яг таарсан гэдэг. Новосибирийн мужийн шүүхийн 1998 оны 9 сарын 25-ны хуралдаанаар Барон Унгерн фон Штернбергийг цагаатгахаас татгалзав. Барон Унгерн 1919 оны зун Бээжинд очсоны дараа Цзи гүнжтэй гэрлэж Оросын Үнэн алдартны шашны дагуу гүнж слав гаралтай Елена Петровна нэрээр өөрчилсөн ажээ. Барон Унгерн нь 1920 онд Монгол руу хятад цэргийн эсрэг довтлохоос өмнө Цзи гүнжээс албан ёсоор салсан тухайгаа захиа бичин мэдэгдэж, цаашдын амьдралд нь зориулж ихээхэн хэмжээний мөнгө дагалдуулан илгээжээ. Энэ гүнжийн амьдралын тухай мэдээлэл хомс юм. Барон Унгерн эмэгтэй хүнд сэтгэл алдардаггүй ч ганц удаагийн гэрлэлт нь хайр сэтгэлийн гэхээс илүү улс төрийн зорилготой байсан хэмээн зарим судлаачид үздэг. Барон Унгерн, Цзи нар үр хүүхэдгүй, хувийн амьдрал гэж байгаагүй. Барон жанжин хамаг амьдрал, өмч хөрөнгөө цэргүүддээ зориулжээ.
ЕВГЕНИЙ ТРИФОНОВ: НАРМАЙ МОНГОЛЫН ЗЭРЭГЛЭЭ
1913 оны 1-р сард, Хөх хот, Чуулалт хаалга, Бугат, Долнуур, Бат хаалгын чиглэлээр таван замын цэрэг хөдөлгөж, Өвөр Монголыг чөлөөлөх дайн эхлүүлэхэд Манлай баатар Дамдинсүрэн, Удай ван, Хайсан гүн, Егүзэр хутагт, Бавуужав, Тогтох, Чимэдцэрэн, Насан-Арвижих, Сономдорж, Зүтгэлтэн нарын Өвөр Монгол голдуу ноёд монгол туургатны түмэн морьт цэргийг манлайлан одсон юм. Өвөр Монголд ч тэд цэрэг элсүүлж, Юань Ши Кайн дандаа давуу хүчтэй байлдан, 20 гаруй удаа хиар цохисон агаад Хөх хотын төлөө тулалдаанд аргагүй нэг ухрахад хүрч, нутгийн ардуудаар хүчин зузаатгаж, бусад замын цэрэгтэй нийлэн цохих төлөвлөгөө боловсруулан суутал Монголыг нөлөөний бүсдээ хуваасан Орос, Японы шаардлагаар Богдын Засгийн газар цэргээ татжээ. Уг нь Бээжинд ч цохилт өгөх зориг төгс байсан гэдэг. Түүнээс хойш 9 сар үргэлжилсэн Хиагтын гурван улсын гэрээгээр Өвөр Монгол, Баргыг ар Монголоос салган монголчуудыг хүчгүйдүүлэн дахин байлдах боломжийг устгасан юм. 1912 оноос Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирсэн Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, бинт ван Гончигсүрэн, улсад туслагч түшээ Богд хаант Монгол Улсын Шудрага баатар харчин гүн Бавуужав, Түрэмгий баатар Тогтох, Өвөрлөгчийн хошуу ноён Дэ ван хэмээх Дэмчигдонров, Нэйс гэгээн, Буриад атаман Семёнов зэрэг хүмүүс бүх Монгол овогтноо нэгтгэх санаатай өөр өөрсдийн хэмжээнд тэмцсэн ч тухайн үеийн улстөр, дэлхий ертөнцийн байдал, Монголоо гэсэн сэтгэлгүй зарим ноёд түшмэдийн үйл ажиллагаагаар бүтэлгүйтэж амиа алдаж иржээ.
Гүн Бавуужавыг орос, хятад хоёрын шахалтаар монголчууд эсэргүүцэж ганцаардуулан гишгэх газаргүй болгон 1916 оны 10 сарын 8-нд араас нь буудсан /Хатанбаатар Магсаржаваар хөнөөлгөсөн гэж зарим эх сурвалжид бий./ гэдэг. Дэ ванг 1949 онд Монголд ирж Ар Өвөр монголоо нэгтгэх тухай санал тавихад, Чойбалсан Хятадын засгийн газарт 1950 онд барьж өгөөд, 10 жил шоронд суулгасан зэрэг гунигт тавиланг эдэлсэн. 1919 онд Оросын Чита хотод Нармай Монголыг нэгтгэх их хурлыг монгол эцэгтэй атаман Семёнов тэргүүлэн, Японы оролцоотой зарлан хийхэд Буриад, Барга, Өвөрмонголоос төлөөлөгч очсон бөгөөд Ар Монголоос төлөөлөгч очоогүй учир Нэйс гэгээнээр тэргүүлсэн Нармай Монгол улсыг цаасан дээр байгуулаад, ямар ч амжилтанд хүрэлгүй замхарчээ.
Атаман Семёнов, Буриадын санаархал бүтэлгүйтэхэд буддын шашинтай Барон Нармай Монгол Улс байгуулах хүсэлдээ автан “Азийн морьт дивиз” нэртэй олон үндэстнээс бүрдсэн арми бүрэлдүүлжээ.
1920 оны аравдугаар сарын 1-нд Дагуур өртөөг орхин хөдөлсөн Азийн дивиз гурван долоо хоногийн дараа Өргөөд иржээ. Уг дивизээс илт давуу олон хятад цэрэг хэдэн удаагийн дайралтыг няцаасан ч 1921 оны хоёрдугаар сар гэхэд байдал өөрчлөгдөн Унгерн зарим монгол ноёд лам нарын итгэл олж хорионд байсан Богд гэгээн Бароны тэмцлийг адислан амжилт ерөөсөн бол хоёрдугаар сард улайрсан түвдүүд гэгээнтнийг хулгайлан Бароны хуаранд авчирчээ. Ингэснээр хятадуудын зүрх зориг мохож хоёрдугаар сарын 4-нд Унгерны отряд Өргөөг эзлэн дараа нь хоёр сарын турш хятад цэргийн ангиудыг гүйцээн цохиж, дөрөвдүгээр сарын эхээр Монголыг бараг бүхэлд нь хяналтдаа авав. Бароны цэрэг офицерууд (Өргөөг эзлэх үед 1400 орчим хүн байсан, хожим Улаан армиас зугтсан хэдэн зуун цагаантан тэдэнтэй нийлсэн) хүйтэн цэвдэг, үгээгүй ядуу харь орныг бушуухан орхиж, иргэншсэн ертөнц гэж юуны өмнө төсөөлж байсан Хятад руу явахын түүс болжээ.
Бароны сөрөх тагнуулынхны бүрэлдэхүүн нэлээд хэсэг нь сүсгээ гээн архидан согтуурч, тонон дээрэмдэж, хүчиндэн завхайрч байв. Унгернчууд Өргөөд еврей нарын эсрэг цуст аллага үйлдэж нэрээ хорлосон. Ингэснээр тарчлан зовоох хүслээ хангасан уу, эсвэл Харбин, Шанхай явахын өмнө халаасаа зузаалахыг хүссэн үү, алин болохыг бүү мэд. Гэхдээ монголчуудыг гомдоохыг Унгерн алах ялаар сүрдүүлэн хатуу цээрлэсэн.
Еврей нарын хажуугаар Оросын суурьшигчид тэднийхний балмад танхай авирын золиос болжээ. Богд гэгээн Бароныг феодалын дээд цол хэргэмээр шагнаж, цэргийн сайдаар томилсон ч Монголыг гэгээнтний толгойлсон Засгийн газар барьж байсан бөгөөд Унгерн хөндлөнгөөс оролцоогүй. Бароны санаачилгаар Өргөөд цэргийн сургууль, үндэсний банк нээгдэж, үндэсний анхны мөнгөн тэмдэгт гарч, гар үйлдвэрийн газрууд ажиллах болж, эрүүлийг хамгаалах ажил сайжирч (дивизийн эмч нар монголчуудад эмнэлгийн тусламж үзүүлж байсан мал эмнэлгийн ажлын эхлэл тавигдаж тариалан эрхлэх аж ахуй үүсч, нүүрс олборлох ажил сэргэсэн. Өргөөгийн түүхэнд анх удаа гудамж талбайг цэвэрлэн ариутгасан, Туул, Орхон голд гүүр тавьсан, нийслэлийн хорооллуудын хооронд бүр автобус явдаг болсон ч Унгерны дивиз Монголд байх нь Богд гэгээний Засгийн газарт тээртэй, ядуу оронд 10-11 мянган хүнтэй армийг тэжээхэд бэрх байв. Гадаад худалдаа нэгэнт зогссон Орост большевикууд засгийн эрхийг авсан, Хятад дотоодын тэмцэлдээ идэгдэж, Харбин, Владивостокт Унгерныг урвагч гэж дайтахад бэлтгэж, улаантан, цагаантан, бас хятадууд хүртэл ад үздэг Унгерн Монголд байх нь гаднаас шинэ довтолгоон өдөөх вий гэж Богд гэгээн болгоомжилсон учраас Монголын засаг баригчид баронд “цагаан орос улаан оростойгоо дайтах ёстой, та нар эх орондоо очих цаг ирсэн” гэж аядууч гэсэн шургуу сануулах болжээ.
1921 оны тавдугаар сарын 21-нд Азийн дивиз сүүлчийн аяндаа мордов. Тэднийг тарж бутарсан партизаны отрядууд биш хуягт галт тэрэг, нисэх онгоцтой улаан арми хүлээж Унгернчууд наймдугаар сард ялагдан буцаад Монгол руу давхив. Өмгөөлөл хамгаалалгүй Өргөөг улаантнууд эсэргүүцэлгүй эзлэн авч, Унгернчууд очихын түүс болсон Хятадын хотууд руу зайлцгаав. Цэрэгтээ хаягдсан Бароныг монгол сайн дурынхан баривчилж улаантанд тушаажээ. Унгерныг сүр бараатай Орос руу аваачиж, хэргийг нь шүүгээд буудан цаазлав. Монголчуудыг нэгтгэх гэсэн нармай монгол үзэлтнүүдийн анхны оролдлого ийнхүү төгсчээ.
Эх сурвалж: "Ардчилал" сонин
Сэтгэгдэл1
Барон Фон Унгёрн Ийсоф Сталин хоёр шиг Монголд тус хүргэсэн хүмүүс байхгүй ! Одоо Путиныг үхчихвэл Путины дараачийн ёрөнхийлөгч нь Монголыг Хятадад сийхгүй өгчихнө худалдчихна!
Өөрийн чинь хэлж байгаа үнэн. Гэвч бүдүүлэг харанхуй монголчууд хойд хөршөө задруулчихаад өөрсдөө хэр хол явах бол доо. Ямар ч улс гүрэн эзлэн түрэмгийлээгүй байхад л мөхөл рүүгээ аажим аажмаар яваад байгаа монгол гадны түрэмгийлэл маш амархан эзлэгдэх биз.
Женко батлагын нутгийн ах сохор тэмбүүтэй төвөд монголын хувьсгалч нарыг хятад төвөдийн заавраар хар шараар ялгаж хагалан бутаргаж АН нам шиг болгож хорлож алж дуусгаад 1919 онд хятадын ар монгол муж болгож өгөөд улсын алт мөнгө тэмээгээр ачаад зугатааж байсныг барон гэж нөхөр хүрээг эзэлсэн гамингуудыг алж хөөгөөд тэмбүүтэй төвөдийг эргүүлэ авч ирсэн. 1919 онд гамин цэргийг урьж авч ирээд 100000 буу зэвсэг хураалгаж гамин цэргийн хүчийг нэмэгдүүлсэн их гай болсон. тэмбүүтэй төвөдийг гамингууд хар гэрт хорьж байсан гэж худал ярьдаг хоригдож биш хамгаалуулж байсан тул хамгаалагч гамингууд үхээд дуусахаар монголын ардуудад алуулахаас айгаад тэмээгээр алт мөнгө аваад зугатаасан. Тэмбүүтэй төвөдөөс болж өвөр монголыг алдсан юм. Монголын ноёд нэгэн тусгаар улс болохоор сэтгэл нийлж шулуудаад байсныг сохорч тэмбүүрсэн төвөд төвөдийн орноос үргэлж заавар авч женко батлага шиг хагалган бутаргаж хүчийг сарниулаад ар өвөр хоёрыг гамин хятадын боол болгож зарсан.
Мал аа, хаврын синдром чинь эхэлчихэж! Шар хадны хурцын тасагт очиж эмчилгээгээ яаралтай хийлгэ!!!
100 жилийн өмнө ч, 1000 жилийн өмнө ч навсгар монгол гуйлгачин ямар байсан яг тэр чигээрээ үлджээ... 500 жил сохор дүлий, яр тэмбүүт, бөөс хуурст Түвдүүдийн баасан дээр булаацалдаж зодолдсон монгол манкуурууд овог нэр хаяг газар шороо уул ус гудамж талбай өдөр судраа түвдээр нэрлэж пялдаганан, гурав таван түвд үг цээжилж 1 нэгэндээ гайхуулж, түвдээр бувтнаж бялдуучлавч Түвдүүдийн хувьд хүний тоонд тоож орсонгүй... Бүүр монголын төрийг хүртэл тэмбүүт богдуудаар бариулж бөгсийг нь гялайтал долоогоод ч хүн сүрэгт багтсангүй. 250 жил манж хятадын хар хувалзуудын бөгсийг гялайтал долоож 1 нэгнээ зоосны нүхээр цувуулж махыг нь огтлон тамалж Манж эзэддээ пялдаганавч тэдэндээ тоогдож хүний тоонд багтсангүй... Орос ах, хятад ах гэж намирч сэгсэгнэв, хүн болсонгүй ээ. Одоо 3 дахь ах дөрөвдөх ах 5 дахь ах гэж сэгсэгнэж сүржигнэнэ. Тэдэндээ ч тоогдсонгүй
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан, Амаржаргал мэтийн солиотой залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Марксист онолоор зэвсэглэсэн Хятадын коммунист нам Хятад улсыг дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болгон хөгжүүлсөн бөгөөд харин Америк Ардчиллын онолоор зэвсэглэсэн АН Монгол улсыг улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй адгууснууд болон хувиргаж, энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болгон бүрэн хэмжээгээр дампууруулсан.
kommunizmtaigaa horvoogoos tonil
1921 онд навтархай хар гэрээс өөр сууцгүй, задгай тулганаас өөр зуухгүй, өөхөн дэнлүүнээс өөр гэрэлгүй, дан өмд цамцнаас өөр дотуур хувцасгүй, дээлнээс өөр хөнжилгүй, хэзээ ч усанд ордоггүй, оо савангийн талаар ямар ч ойлголтгүй, морин өртөөнөөс өөр тээврийн хэрэгсэлгүй, ламаас өөр эмчгүй, бичиг үсэг мэддэггүй, насанд хүрсэн хүмүүсийн ихэнх хувь нь яр тэмбүүнд баригдсан, сүм хийдийн барилгаас өөр барилгагүй, хот суурингүй, мал маллахаас өөр ажил хөдөлмөрийг огт мэддэггүй, ердөө 500 мянга орчим хүн амьтай, Хятад улсад харъяалагдсан, төв Азийн хамгийн хоцрогдсон Ар Монголыг АНУ, Англи, Герман, Хятад, Японы түрэмгийлэлээс хамгаалж, 19921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлж, 3 сая гаруй хүн амьтай, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, орчин үеийн одоогийн туурга тусгаар Монгол улсыг байгуулж өгсөн мөнхийн хойд хөрш агуу их Орос орныг үл хүндэтгэх, муулах нь үүх түүхээ огт мэддэггүй, хүн чанараа гээсэн, орчин үеийн барууны тархи угаалтад бүрэн хэмжээгээр мансуурсан хамгийн адгийн хүн-сүргийн шинж юм.
цагаан нч улаан нч монголыг хар хятадаас салгаж тусгаар тогтнуулсан нь үнэн бөлгөө
Путин монгол г хохироож байсныг мэдэх с хамгаалаж байсан г харин мэдэхгүй юм байна
1000 Жилийн өмнө навсгар гуйлгачин байгаагүй шүү. Дор сэтгэгдэл бичсэн богинохонд бодолтонд :
1921 онд навтархай хар гэрээс өөр сууцгүй, задгай тулганаас өөр зуухгүй, өөхөн дэнлүүнээс өөр гэрэлгүй, дан өмд цамцнаас өөр дотуур хувцасгүй, дээлнээс өөр хөнжилгүй, хэзээ ч усанд ордоггүй, оо савангийн талаар ямар ч ойлголтгүй, морин өртөөнөөс өөр тээврийн хэрэгсэлгүй, ламаас өөр эмчгүй, бичиг үсэг мэддэггүй, насанд хүрсэн хүмүүсийн ихэнх хувь нь яр тэмбүүнд баригдсан, сүм хийдийн барилгаас өөр барилгагүй, хот суурингүй, мал маллахаас өөр ажил хөдөлмөрийг огт мэддэггүй, ердөө 500 мянга орчим хүн амьтай, Хятад улсад харъяалагдсан, төв Азийн хамгийн хоцрогдсон Ар Монголыг АНУ, Англи, Герман, Хятад, Японы түрэмгийлэлээс хамгаалж, 19921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлж, 3 сая гаруй хүн амьтай, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, орчин үеийн одоогийн туурга тусгаар Монгол улсыг байгуулж өгсөн мөнхийн хойд хөрш агуу их Орос орныг үл хүндэтгэх, муулах нь үүх түүхээ огт мэддэггүй, хүн чанараа гээсэн, орчин үеийн барууны тархи угаалтад бүрэн хэмжээгээр мансуурсан хамгийн адгийн хүн-сүргийн шинж юм.
Тэр үeд хаа сайгүй л хоцрогдол бүдүүлэг байдал нөмөрч байсан цаг шүдэ. Хятад орос идэх хоолгүй өлбөрч үхэж байхад монгол түмэн харин ч морио унан цахиур буугаа үүрээд цагаан хэрэм хүртэл давшиж байсан юм. Бусдын хараанд байсан ч улс орноо гэх сэтгэл зүрх нь бадарч байсан бдг. Өнөөгийн чам шиг гөлөгнүүдл харин бусдыг магтан өөрийн улс орноо зарж шулж байна шүдэ