Энэ үгийг бага байхаас минь л багш нар надаас асуудаг тэгээд өсөж том болсон хойноо ч өөрөө өөрөөсөө асуудаг байлаа. Яагаад ч юм тэр минь энэ минь юм аа, түүнийг л үүнийг л "Эх орон" гэдэг юм аа гээд хариулчихаж боломгүй мэт. Уг нь хоёрхон үг атлаа дэндүү олон зүйлийг нэг дор агуулж байдаг болоод ч тэр юм уу? Харин би одоо энэ үгэнд багшдаа биш бас өөртөө ч биш эх орон минь таньдаа хариулах гэж байна.
Их л удаан хугацаанд хариулж чадаагүй цугларсан, эх орон минь таны тухай бодлуудаа энэ л өдөр, таны баярын өдрөөр таны ард түмэнд хүн зонд хүргэж байна. Эх орон гэж томоос том бичсэн энэ л цаасан дээр ижийгээ би эхлээд бичиж байна. Харах нүдээ аниастай бяцхан охиныг таны алган дээр авч ирж хайр, энхрийлэл, өхөөрдөл, цагаан сүүгээрээ ундаалсан ижийн минь анх надад харуулсан орчлонд бяцхан нүдэнд минь түмэн өнгөөр солонгорч байсан тэр өдрийн нараар эх орон минь та надад эхэлсэн билээ.
Хөдөө хээрийн замд хааяахан явахдаа аялан дуулдаг дуу минь эх орон таны уул толгодын, ус мөрний, хөх тэнгэр, хөрс шорооны, эх орон минь таны тухай дуу байлаа. Хөг орон эгшиглэх энэ л аялгуу бүхэн эх орон таны халуун элгэнээс унасан, таны өнгөт нарыг харж нүдээ нээсэн бяцхан үрсийн чинь сэтгэлээс ургасан байдаг.
Эх орон та ижий, эгшиглэх аялгуу билээ.
Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л цаасан дээр эгэл амьдралыг би бичиж байна. Наран, саран, цэцэг, навч, жилийн дөрвөн улирал тэгээд миний өсч торнисон өврийн сайхан хангай, түүн шиг түшигтэй азай буурлууд, эх орон таны бэлэглэсэн эгэл амьдралын минь хуудсан дахь алтан дурсамжууд минь ямар олон юм бэ? Эх орон та эгэл амьдрал минь билээ.
Ижий аавын минь намайг хайрлах хайр нь билээ. Эх орон та зүрхэнд минь багтаж, харцанд минь харагдаж тэгээд сэтгэлээс минь эгшиглэж буй бүхэн минь билээ.Эх орон гэж томоос томоор бичсэн цаасан дээр таны зөрөг зам харгуйн тань тухай бичиж байна. Эх орон таны зөрөг замаар алхан хөлд орсон. Тэр л замаар амьдралын минь учрал бүхэн ирж, амьдралын минь гэрэлт өдрүүд үргэлжилж, тэр л зам дээр хайр дурлалын минь модод цэцэглэж үр жимс нь урган соёолсоор...
Би олон зүйлийг эх орон таны элбэрэл гэж боддог. Өөрийг минь хайрлаж буй сэтгэл бүхэн танаас ундарч бусдаар дамждаг. Өрөөлийг хайрлах хайр минь хүртэл танаас л ургаж бусдад хүрдэг. Өргөстэй буттай харгуй чинь дардан сайхан байдаггүй ч өвдөлт нь хурууны үзүүр хорсгодог ч үүнийг би эх орон таны надад илгээсэн хамгийн хатуу шийтгэл, үүнээс өөрөөр өвтгөж намайг зүрхлэхгүй гэдэгт итгэдэг.
Зам бүхэн чинь шулуун байсангүй ээ эх орон минь. Гэвч би таны илчит наранд төөрсөнгүй. Мөрөөдөл бүхэн минь биелэж байсангүй ээ эх орон минь гэв чиг би таны халуун элгэнд ядарсангүй. Эх орон та энх амьдралын минь өмнө тольдох харгуй, энэ л амьдралдаа бичиж дуусгах замын тэмдэглэлийн минь хөтөч билээ. Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би хайр дурлалыг хавар намартай нь бичмээр байна.
Гандмал намрын талд шаргалхан навчис унаж байсан шиг ганцхан тэр л навч гунигийн найрал хөгжмөөс илүүтэй сэтгэл гэгэлзүүлж байсан шиг тэр навч урган цэцэглэж байсан тэгээд намрын эрхээр хагдарсан. Эх орон таны шаргалхан навчис энэ л амьдралын минь хуудсан завсар ч бий.
Эх орон минь та уншиж дуусаагүй, уншиж дуусгах ном минь билээ.
Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би таны хүдэр эрс, хайрт хөвгүүдийн чинь тухай бичиж байна. Таны элгэн дэх хөвгүүд үеийн үед өсөн торниж ижий аавдаа элбэрэл ачийг нь хариулдаг шиг эх орон таныгаа мөнх тэнгэр, газар шороо, хилийн дээстэй нь хайрлан харамлан зогсдог билээ тэд. Эр хүн гэдэг таны элгэнд асаж ургасан энх тогтнохын үндэс үр нь билээ.
Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би алдрай жаахан үрс амь амьдралын тань үргэлжлэлийг бичмээр байна. Уйлж ирэхдээ л жаргал авч ирсэн, унаж тусахдаа ч хайр энхрийлэл төрүүлсэн алдрай бяцхан тэдний тухай, амь амьдралын алтан утас хүүхдийн тухай бичиж байна. Зоргоор хөврөх энэ л амьдралын гэгээн аялгуу....Өө би тэдний төлөө эх орон таны бяцхан үрсийн төлөө өнөөдөр ч өнө мөнхөд ч амь амьдрал минь урсана биш үү?
Хүн гэдэг орчлонд ирж, үргэлжлэлээ үлдээж, үүрдийн аялгуунд уусдгийн адилаар бидний үргэлжлэл хүүхдийн тухай, тэгээд эх орон таны нөмөрт таны наран дор өсөн байгаа алдай тэдний тухай, ай зөөлөн аялгуу, гаргаж болохгүй чимээ, өлгийтэй бяцхан хүүгийн тухай эх орон таньдаа өгүүлж байна. Илгээх салхи тань намуун байг, орох бороо тань зөөлөн байг, будрах цасан тань, улих шуурган тань тэднийг битгий дааруулаасай.
Эх орон та ирээдүйн үүд, ирж яваа үрсийн минь энх торних орчил билээ.
Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би андын журмын тухай ай тэгээд хувирашгүй нөхөрлөлийн тухай бичмээр байна. Энэ амьдралдаа олсон урт ч бай богино ч бай миний цаг хугацаа, түүний хаана дуусах нь мэдэгдэхгүй мөнхийн эргүүлэгт сүүдэртэй нартай олон хоногийн орчилд надад тунаж үлдсэн найзууд минь намайг гэх тэд минь дандаа л таны хүүхдүүд байж эх орон минь та надад энэ амьдралын минь жаргал зовлонг адилхан үүрэх нөхдийг минь заяасан билээ.
Эх орон та андын журам, үнэнч нөхөрлөл, амьдралын уртад үлдэх Монгол зан минь билээ.
Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би таны төрөлх хэл, таны элгэнд урган хагдрах үе үеийн хүмүүсийн хайр энэрэл, хамаг бүхнээ илэрхийлж байсан аялгуут сайхан монгол хэлийг тань бичмээр байна. Ээж аав минь, эх орон минь, энхрий хайрт минь, алаг үр минь, амьдрал туршийн диваажин Монгол минь...эх хэл минь ийм яруу эгшиг бүхэн нь зүрхэнд ирнэм.
Энэ л хэлээр би орчлонг таньж, энэ л хэлээр би хүн зоныг угтаж, үдэж, энэ л хэлээр би гунигаа, баяраа, хайраа, гомдлоо, асгарч байгаа хур шиг түүнээс ч хурднаар, аялаж байгаа дуу шиг түүнээс ч яруугаар илэрхийлж даанч нэг сурсан даа. Эх орон таны хэл, эх сайхан Монгол хэл минь ямар ч дундрашгүй, яагаад ч бусдын хэлээр орлуулшгүй билээ.
Эх орон та эх хэл минь, энэ л амьдралын эгшиглэх дуу эх дэлхийг харах цонх минь билээ.
Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би эх орон таны халуун элгэн нутаг, хагацаж уйдамгүй газар шороо, уудам цэлгэр тал хөндий, Монгол хүн миний зүрхний бахархалыг бичмээр байна. Надад... миний амьдралд бусдын өмнө гайхуулах ганцхан зүйл бол эх орон та, таны төөлж баршгүй, туулж баршгүй газар шороо билээ. Эх орон та энгүй уудам, энэ л зүрхнээсээ эгшиглээд ч хүрэмгүй, бодлоороо ч тууламгүй агуу билээ.
Энэ газар шороо, элгэн дээр нь хүн болсон заяа, эх орон таны ирэхэд минь өлгийдөж авсан дулаан хөндий амь амьдралаас минь саламгүй амьсгалах агаар минь эх орон минь. Шинэ зууны аясыг дагаад эх орноо бусадтай хуваая гэвэл би өгөхгүй, шинэ амьдралын аясыг дагаад эх орноо соль гэвэл би очихгүй, шинэ эриний эмэгтэйн адил амьдрал туршийнхаа ханийг хариас сонго гэвэл би зөвшөөрөхгүй.
Эх орон та энэ амьдралын минь цохилох зүрхний лугшилт билээ. Эх орон таны зам жимээр, эх орон таны хавар зунаар, эх орон таны идэр эрсээр, эх орон таны бяцхан үрсээр, эх орон таны энэ л Монгол хэлээр, эх орон таны хөрс шороо газар нутгаар энэ л амьдрал минь дутах билээ. Амьдралын минь аргамжаа, үл үзэгдэх алтан утас, үүрд наддаа өлгий минь байх, үүрд тандаа балчир үр нь байх хувь тавилан надад байдгийм, худалдаж сольж, алгаа урвуулах шиг алга болгож болохгүй амьдрал минь, амьсгалах агаар минь та юм.
Эх орон гэж юу вэ? Энэ асуултыг одоо надаас асуу. Эгшиглэх сайхан аялгуу ардын дуу, уртын дууны хөгөнд эх Монгол хэлээрээ би хариулъя. Эх орон та хариулж дуусамгүй асуултын үргэлжлэл билээ. Эх орон та хагацаж одомгүй хайран амьдралын минь амь билээ. Эх орон та хайртай аав минь билээ. Эх орон та халуун энгэртээ намайг дулаацуулдаг хань минь билээ. Эх орон та унаад босохдоо уйлахгүй гэж өндийсөн зориг минь билээ.Эх орон та энгэрт минь асах үрс минь билээ, Эх орон та өчигдөрхөн таарсан танил минь билээ. Эх орон та үргэлжид зүрхэнд минь асах гал минь билээ.
Эх сурвалж: "Соёмбо"
Сэтгэгдэл0
OLON YUM HUTSALGUI HUJAADAA ER ORONOO UGUUD HURDAN GUILGACHINAA HIIGEED UHEJ DALD ORTSOGOO JOOMNUUDAAAAAAAAAAAA............
Эх орон гэж юу вэ гэдгийг НАмбарын бор оймст болон туунийг тахин шутэж нандигнан хамгаалж байдаг хэдэн боолууд л мэднэ. Бусад нь бугд дайснууд учир тийм ойлгот байхгуй
хахаха ёстой гоё хэлсэн. уул нь бор оймстын араас олон дарга нар явбал эх орныхоо тухай бардам ярихсан даанч бидэнд эх орон байхгүй шдээ. төрсөн газараа үзэхийн тулд харийн компанийн зөвшөөрөл авдаг болчихсон
HUJAA NAR BOL JOOMNUUD SH VVD EE. YAGAAD TIIM UMHII VNERTEI, TSARAI MUUTAI TURSUN BE GEVEL HVN BISH UCHRAAS. SARMAGCHIN UCHRAAS
bitgii solior
Chi odoo ooriigoo hel yugaa yariad bgaa yen
Энэ дайны бичиж чадахгүй бол амаа татаад сурчих л хэрэгтэй
OLON YUM HUTSALGUI HUJAADAA GER ORONOO UGUUD HURDAN GUILGACHINAA HIIGEED UHEJ DALD ORTSOGOO JOOMNUUDAAAAAAAAAAAA............
huts
Чи хужаа хүн үү
наад үгс чинь дарга нарт л хэлбэл зохих үгнүүд байна жирийн иргэд бид эх орноо мэдэлгүй яахав. харин миний эх орон одоо гадаадынхны лицензийн нутаг болчихсон шд
Авилгалчдад эх орон гэж байдаггуй.Хэзээд зугатахад бэлэн байдаг. Ард тумэн эх орноо авилгалчдад булаагдчихаад байна
Би зовлон дунд зүрх алдавч Жаргалтай инээж хээнцэр алхдаг бүсгүй Би жавар хурж, сэтгэлд цасаар шууравч Толгой өргөн алхах хүчтэй бүсгүй Би худалд чичүүлж, хуурмагт зүхүүлэвч Улам хурцаар гэрэлтэх зөрүүд бүсгүй Би үнэн сэтгэлийг зөнгөөрөө мэдэрч, үйлээ эдлэх Шударга бүсгүй Би хайрын хариуд жаргал бэлэглэх Журамт бүсгүй Би чин зүрхийг минь үнэлээгүй нэгнийг Эргэж ч харалгүй орхиод алхах бардам бүсгүй
bvsgvi utasniixaa dugaariig uguuch? 99220328
миний эх орон одоо гадаадынхны лицензийн нутаг
Eh oron gedeg bol! Torson eh, torson nutag! Uuniig martval eh ornii daisan!
эх орон гэж юугаа балайраад байгаа юм бэ? их номч мэргэн гүүш баабар гуай эх орон гэж байхгүй эрх ашиг гэж бий гэж сургаа биздээ. даярчлалын үед гадны эдийн засгийн алуурчдад сайн долигонож жаахан мөнгө салгаад эртхэн үхэх газартаа олсон мөнгөө шилжүүлээд гарч явахаа бодцогоо ардчлал гэдэг ийм л ертөнц гэдгийг ойлгоогүй юм уу?
ардчлагчидад эх орон гэж байдаггуй.Хэзээд зугатахад бэлэн байдаг. Ард тумэн эх орноо авилгалчдад булаагдчихаад байна.эх орноо яаж чөлөөлж авах вэ? монголчуудад юугаар ч солишгүй зүйл нь эх орон шүү монгол нутгийнхаа шороон дээр унаж монгол хэлээр ертөнцтэй танилцсан хэн боловч газар шороогоо гэнэ амандаа мөнгө чихүүлж нүдээ долиураар боолгосон ардчилсан нэртэй луйварчдад эх орноо ёстой нэг балалуулж байнадаа монголчууд сэрээрэй
ýíä ç¿ãýýð ë ýõ îðîí ãýæ þó âý ãýäãèéã òîäîðõîé ãàðãàæ ºãºõã¿éãýýð áààõàí òîéðóóëààä áàéõèéìàà
Eh Oron chin minii torson nutag ugaasan us ym.
Эх орон гэж юү вэ
Новшийн юм аа
Harin tiim
Эх орон бол миний бодлоор тогоо хилчид бид тэр тогооны ирмэгийг манаж байдаг харин тэр тогоон дотор амьдрал буцалж байдаг.Тогооны ирмэг сэтэрвэл энэ эх орны тусгаар тогтнол үгүй болно гэж бодон дархан хилээ мандаг бид
Энэ зохион бичлэг үнэхээр гоё болсон бна.
Mash goe bn
Uneheer goy bichsen baina
Muu tsarai muutai hujaa novsh nar ideh yum baihgui bolohoor joomoo iddeg hunii naimaachid
Vneheer goy bichsen bn
аймар гоё
hff
m
oor zugeer eh oron gesen zohion bichleg bicheed ogooch 120-150vgtei
11 nastai huuhded tohirson
Goyo sanagdlaa
Bayrlaa ih goy bolson bn
Эх орон гэдэг ийм л сайхан
Сэтгэл хангалуун бна
uneheer goy bichjee zarim neg humuus ed horongonoos bolj eh orniihoo gazar nutgiig zarj aguu ih baylgaa suitgej bna.odoo bolimoor yum aa
эх орон минь эргээд сайхан болоосой *-*
нутагтаа амь дармаар байна харийн хүмүүстэй амьдармааргүй байна
гоё болжээ
OMG,uneheer uran tsetsen ugs baina .Bi taniig shutlee
Goy baina
Naan chin ene saihan tselger nutgiig min zarim humuus hyatad nart hudaldaj bna shd
ene ih goe ymaa gehdee barimt medeeelel olj ogooroi bi ene minii hairtai nutag barimt medeelel olj chadahgu baigaa yumaa
goe shajiinn
Jj
medrel huurnuud
Гайхалтай сайхан эх орондоо төрсөнөөрөө омогших сэтгэгдэл төрлөө. Эх орон минь бүх зүйл минь...
Зохиогч нь хэн юм бол гоё бичжээ
Үнэхээр сайхан байлаа үүнээс илүү хэрхэн бичих билээ баярлалааа
Маш гоё болсон байна
Маш гё юм
Энь хүн нь сэтэгэл дүүрэн баяр хөөрөөр сэтэглээ гарган сэтгэл дотроо байгаа зүйлсээ бичсэн байх
Сэтэглийн гүндээ хүргэсэн байхаа
Т1 гахай
Goe bna
Сайхан
uneheeriin saihan esse bn duustal n unshaarai
Ок
mash goe bailaa
Goy bna
Эжээжуэжөөж
Sain. Bainuu
эх орныхоо хөрсөн доорх баялгийг зарж харийн нутагт амбаар худалдаж аваад харийг шүтсэн, өөрийгөө мөнхийн гэж бодсон тэнэгүүдэд ийм юм хэрэггүй. чи ч эх орноо зарах сэтгэлтэй шулам байж мэднэ.
Яалаа яалаа гэнээ
Гоё юм
Mash goy bailaa❤️
үнхээр гоё сонирхолтой байлаа
Hurdhan eh oron gj yu we? Asuultandaa k hariul l daa heden c murt shuleg unshciw hairan tsag min
aaaa
Маш гоё байлаа ийм гоё юм зохиосон зохиолчдоо бчрлаа
Ih uran yruu goy setgegdel torch bn
Гоё болжээ.
wow