Ардын багш, гавьяат багш гээд л багшийн хөдөлмөр зүтгэлийг алдар цол, одон тэмдгээр үнэлсэн нь бий. Гэхдээ би энэ удаад алдар цол, гавьяа шагналын тухай биш, харин багшийн нэр хүндийн тухай ярих гэсэн юм.
Бидний амьдрал “багш” гэдэг үйл хэргийн эзэнтэй олон талаар холбоотой билээ. Багшлах үйлсэд хүсэл сэтгэлээ зориулах, нэр хүндийг нь хадгалж явах гээд ихээхэн зүйлийг хөврүүлж болно байх. Тиймээс дунд сургуулийнхаа дурсамжийг сөхөн зарим нэгэн багшийнхаа тухай өгүүлье. Гэхдээ тэдний нэрийг дурдахаа азная. Зарим нь ч бурхны орондоо заларчихаж.
Нэгэн намар манайд хичээл орох багш өвчний учир өөр багш түр хичээл заалаа. Дараахан нь үндсэн багш маань ч ирлээ. Түүнийг их сайн багш гэж хүүхдүүдийн амнаас сонссон болохоор тэр багшийг бид битүүхэн хүлээж байсан юм. Гэтэл тэр багш бидэнд юу зааж сургасныг мэдэхгүй, өөрийнхөө намтар түүх, бусдад тохиолдсон явдал гээд л сонирхолтой нь аргагүй ярина. Тэгсхийж байгаад л аятайхан дүн тавиад улирал дуусгажээ. Тэгвэл өөр нэгэн багш ерөнхийдөө урсгалаараа л хичээллэнэ. Харин олимпиадад оролцох хүүхдүүдээ тусгайлан цаг гаргаж бэлтгэнэ. Тэр сурагчид нь ч сайн оролцоно. Түүний үр дүнд мөнөөх багшийн нэр хүнд сургуулийн захиргаанд ч хүндтэй, хичээлд шахаж шаардаад байхгүй болохоор сурагчдын дунд ч хүндлэлтэй байлаа.
Дунд сургуулийн хичээлийг бүтээлч сайн заадаг багш нар байлаа. Дунд сургуульд багшилсаар байгаад эрдмийн зэрэг хамгаалсан физикийн багш маань байна. Биологийн багш маань эрдэм шинжилгээний ажилтан болж, зэрэг цолоо ч хамгаалсан. Шугам зургийн багш маань их сургуулийн багш болон дэвшиж байлаа. Энэ мэтийн олон багштай тааралдаж явсны дунд хатуу шаардлагатай, зөөлөн дуутай гэх мэт багш нар ч байлаа. Багш бүр өөрийн онцлогтой, түүний хэлж заасныг тогтоож авах савны хэмжээ янз бүр байсан учир сурагчдын зүгээс янз бүрийн үнэлгээ өгч байсан биз ээ.
Багшийн хөдөлмөрийг үнэлж, сайн багшид сайн цалин өгнө, тааруу багшид тааруу цалин өгнө гэсэн яриа саяхан боловсрол хариуцсан яамны зүгээс гарваа даа. Олон хүн үүнийг эсэргүүцэж, түүнийгээ төрөл бүрээр илэрхийлжээ. Хамгийн гол санаа нь багшийн хөдөлмөрийг үнэлэх боломжгүй, тийм учраас цалингийн ялгаа байх шаардлагагүй гэсэн байлаа. Үүний үр дүнд БСШУ-ны сайд уучлал гуйгаад өнгөрч байтал...
Багшийн үнэлэмжийг доошлуулсан нэгэн явдал тун сая болов. Энэ нь бусдын толгой дээр халуун кофе асгасны дайтай газар авч, 97 дугаар сургуулийн 2а анги багшгүй болвоо доо, янз нь. Бага ангийн багшаар гуч гаруй жил ажилласан туршлагатай багш эмэгтэй сурагчдаа шаардлага тавьж биед нь гарч хүрснээс хамаг хэрэг үүджээ. Олон түмний хандлагыг үзвэл хүүхэд сайхан муухай бичих нь багшид хамаагүй, сайн муу сурах нь ч хамаагүй гэсэн хандлага давамгайлжээ.
Үүний цаад талд багш нар сурагчдадаа шаардлага тавьж болохгүй юм байна, тэднийг сургах гэж хичээх хэрэггүй, тухайн цагт тухайн ангид хашиж байгаад гаргавал болох юм байна гэсэн санааг шуудхан илэрхийлж гаргажээ. Сурагчаа зодсон үйлдлийг өмөөрөхгүй ч гэлээ нийт багш нарын армийг тийм идэвхгүй байдалд хүргэх мэссэж нийгмийн дунд тархаж байгаад эмзэглэхгүй байхын аргагүй. Цаг өнгөрөөдөг багш нар олширвол таны хүүхэд юу сурч гийгүүлэх вэ.
Багшийн хөдөлмөрийг үнэлэх хэцүү. Сурлагын үр дүн, сурагчийн амжилтаар хэмжинэ гэвэл хэдэн жилийн дараа ч тэр нь илэрч мэднэ. Гэхдээ л багшийн хөдөлмөр тухайн үедээ хамт ажиллаж байгаа бусад багш нарт мэдэгддэг л юм. Хэн хичээж зүтгэж байна, хэн нь цаг өнгөрөөж байна, хэн нь бүтээлч идэвхтэй царай гаргачихаад явж байна вэ гэдэг нь мэдэгддэг л юм. Үүнийг тухайн сургуулийн захиргаа мэдэхгүй өнгөрнө гэж байхгүй. Энэ нь л багшийн цалингийн тогтолцоонд нөлөөлж байх нь зүйн хэрэг билээ.
Багшийн нэр хүндийг унагах явган яриаг өөгшүүлээд байдгийг дэмжихгүй байх нь зүйн хэрэг. Олны дунд муу багш, тааруу багш байгаа л байх. Тэднийгээ ч ялгаж салгаж үнэлдэг байх нь зөв. Багшийн нэр хүндийг өөд нь татаж, тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх нь БСШУ-ны яамны үндсэн гол ажлын нэг нь баймаар санагдана.
Я.БААТАР
Сэтгэгдэл1
Багшийн үнэлэмжийг МАН-ын Засгийн газар маш доогуур Африкийн орнуудаас ч долоон дор тогтоосон нь чанартай сургалт явагдахад саад болж Монгол хөгжихгүй байгаа..Монгол багш нараа маш доогуур үнэлж өөсдөө болохоор гадаадаас өндөр хөлсөөр багш авчирч үр хүүхдүүдээ сургадаг.
Хуухдэд гар хурч болохгуй ээ Тэр бол иэдээжийн асуудал Тийм тохиолдол гарвал багш нарын зовлол журалдаад анхааруулах дараа дараагийн шийтгэлээ ногдуулах учиртай Гэтэл бичлэг цацаад олон мянган фейсбукчид дээр нь УИХ ын гишуун сайд нь хурьэл амаараа яллаад байгаа нь маш буруу буллинг гэдэг юм Олноороо нийлж нэг хунийг гутааж дороижлох гэсэн уг ятэрнээс гадна энэ юу вэ гэвэл баруунд ихэд газар авч байгаа cancel culture юм ятэр юу аэ гэаэл тогтмон заншлыг халж устгх гэсэн уг. Мэдээж хуухдэд гар хурдэг муу зуршлыг гэмэн уг биш Олон арван жил тогтсон багш шавийн барилдлагаа багшаа хундлэх монгол есыг устгах оролдлого юм Дээрх тохиолдлоос багш нар ямар дугнэлт гаргаж болох вэ гэвэл буллингэд ортохгуйн тулд муу сурагчтай зууралдах хэоэггуй ээ Нервээ гарздаж зарим тохиолдолд биеэ барьж чадахгуй загнаж тэр байтугай гар хурч магадгуй учраас сурч чадпхгцй хуухдийг орхи Эцэг эх нь анхаардаг юм байгаа биз
Дээр үёийн багш нар шавь нараа зоддог байсан тэглээ гээд муу юм болоогүй ! Байнга укаасктай явж сурагчидаа үсэртэл үсэртэл нь алгаддаг нэг монгол хэлний багш байлаа ! Одоо шавь нар нь бүгд сайн яваа зарим нь монголын томчуул болсон !
Hudal
Дээр үеийн хүүхдүүд залуус сэтгэлийн хаттай зодуур хатуу үг их даадаг байсан байхөө. Одоо үеийн хүүхдүүд залуус зодуур үг даах чадваргүй эмзэг зодож хатуу хэлвэл шууд амиа хорлож мэдэхээр эмзэг өрөвдөлтэй хүмүүс болсон.
Тэгээд л хэнэггүй царайлаад улс нийгмээсээ хулгайлцгаагаад бүгд л бусдын эрхийг үл тоодог улсууд болж төлөвшсөн юм байна л даа Оркууд ч бүр дээр үеэс улбаатай юм байна Чичирч түгжирцгээгээд л зөвхөн өөрсдийнхөө хувийг бодсон юмнууд болжээ
Дээр үед шавиа зодохгүй бол лам болоод хэрэггүй. Дараа нь сурагчаа зодохгүй бол багш болоод хэрэггүй гэдэг байлаа. Багшдаа зодуулаагүй эрэгтэй хүүхэд байхгүйдээ. Ккк
Хөөрхий тэр багш бүх хүүхдийг сургачих гэж их зүтгэл, цагаа зарцуулснаар хохирч үлдэж бн. Иймэрхүү хандлагатай хүмүүсийн хүүхдийг зөнд нь орхичих. Өөрсдөө сургаг. Сэтгүүлч та нар ийм шуугиан тарьж өөрийн нэр хүндээ өсгөж байж болох ч ард нь нийгмийн сэтгэл зүй хандлагыг яаж хорлож байгаагаа тоодоггүй. Сүүлийн 30 жил ингэж явсаар хүмүүсийн ухамсар хүмүүжил ямар их доройтсоныг өдөр тутмын амьдралаас тод харж болно. Зөв хандлагатай иргэдийн тоо цөөрсөөр л...
Хүүхэд зодож болохгүй. Тэр ч үнэн. Гэхдээ хүнд даруулга хэрэгтэй. Тэр ч үнэн. Үг хэлээр ойлгуулахыг хичээх хэрэгтэй. Хүний оюун ухаан, хүүхдийн оюуны чадвар адилхан гэхээсээ ялгаатай нь их шүү дээ! Багш нар ч, эцэг эх ч түүнийг мэддэг байх ёстой. Зарим хүүхэд багахан хугацаа зарцуулаад, уншиж, бичээд сурчихаж байхад, зарим нь бүтэн нэг жилийн хугацаа зарцуулж байж уншиж сурч байж магадгүй. ( хэтрүүлж хэлбэл шүү дээ) Тийм учраас энэ оюун ухааны болон сэтгэхүйн ялгаа байдгийг мэддэг байвал зөрчил гарах нь бага л даа!
Энэ багшийн буруу байгаа гэдгийг бүгд мэдэж байна. Гэхдээ тэр хүүхдэд ямар ноцтой гэмтэл бэртэл бий болсон юм бэ? Ямар шүүхийн шийдвэр гарсан юм бэ? Шүүхийн шийдвэрийг үндэслэж түүнийг ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авах ёстой. Тийм зүйлгүй бол хүнийг хэлмэгдүүлсэн болно шүү дээ! Энэ хүн шүүхэд өргөдөл гаргах үндэстэй гэж бодож байна. Өөрөө ч буруугаа хүлээ! 30 гаруй жилээ зориулсан гомдлоо ч нэхэх ёстой.
Хүүхдийг зодож сургадаг багшийг ямар багш гэхэв дээ!
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.
Монголд байтугай дэлхийнхний хандлага нь хүүхдийг 0-5 нас хүртэл хаан шиг харьцаж 6-14 нас хүртэл боол мэт буюу албадлага, шаардлага тавих нас, 15-аас хойш үе тэнгийн буюу чи-гээр харьцаж нийгмийн төлөвшлийг бий болгодог гэх юм билээ. Гэтэл тэр хүүхдэд багш "муухай бичиж бна" гээд гар руу нь цохьсон нь алдаа болж. Багшийн тавьсан шаардлагыг зөв гэж үзнэ. Боловсролын сайд Энх-Амгалан буруу ярьж бна. Муухай сайхан бичих талаар. Бичгийн хэв хэлбэрээр нь хүнийг ч тодорхойлдог гэж...Тэгж яривал өнөөдөр зарим хэвлэлээр гарч байгаа мэдээлэл нь үг үсгийн алдаатай, утга нь ойлгогдохгүй юм гарч л байгаа шүү дээ. Анхны А-г зааж оюуны уурхайг нээж өгсөн багшийг буруутгахыг хүсэхгүй бна.
муу нэрт соцзмын үед багш нар хамгийн нэр хүндтэй,амьдралнь баталгаатай байлаа. Ардчилал ирж социалист үзэлтэй гэж багш нарт хэдэн төгрөг өгөөд дахин энэ системд ирэхгүй гэсэн өргөдөл бичүүлэн зайлуулж, багш бэлтгэдэг хувийн сургуульд чанаргүй багш бэлтгэх уралдаан явагдаж,БСШУ-ны яамыг Ямарч хамаагүй инженер,эдийн засагч,сэтгүүлч гээд хэн сонирхосон хүн очиж тоглоом хийж,энд тэндэхийн элдэв хөтөлбөрөөр туршилт хийж,сурах бичгээр мөнгө угааж ирсэний гайг нэгэн үеийн хүүхдүүд амссан,хохирсон.Ер нь энэ багштаас харахад сургууль гэж байх-багш гэж хүн юм сургах гэж зүтгэх хэрэг байнуудаа.
Тэр багшийг буруутгахаасаа өмнө эцэг эхийг нь сайн шалга,нягтал.Эцэг нь гээд байгаа юмных хэнд ч бүдүүлэг санагдахаар яриа нь эхнэр,хүүхдээ зодсон байж магадгүй гэж санагдсан.Тэгээд ч багш шөнийн 22 цаг өнгөрч байхад яваад очъё оо гэхэд нь хэрэггүй гэсэнд учир их бий шүү
Бид багшийн ажил хөдөлмөрийг /эцэг,эхчүүд/ ерөөсөө үнэлдэггүй,мэддэггүй юм билээ.Би эдийн засагч хүн ачийгаа бага ангид оруулаад хүргэж өгөх,авах гээд жаахан багшийн,сургуулийн орчинтой жаахан ойртож үзсэн чинь бага ангийн багш нар чинь яаж тэсдэг юм бол гэмээр л дүр зураг харагддаг,үнэхээр цөөхөн хором харж зогсоход над шиг бараг ганц хоёроороо сууж ажилладаг хүнд ёстой толгой эргэмээр шуушиан,хүүхдийн хөөцөлдөөн,зодолдоон гүй ер нь нэгч амар заяагүй нааш гүйсэн,шуугисан,хашгирсан хүүхдүүд. Бараг нялх гэмээр хүүхдүүдийг бага ангийн багш хүн болгох гэж яасан их ядардаг,хөдөлмөрлөдөгийг хараад үнэхээр хүнд хөдөлмөр юм байна гэж бодогдож билээ.тэр нэг ахмад талруугаа орсон багшийн тухай яасан их шуугина вэ? багшийн буруу байгаа ч ганц нэг гар хуруунд нь хүрэхэд юун их сүржин ханддаг юм.Багшийн хөдөлмөрлөх орчин нэг башид оногдох хүүхдийн тоо,ачаалал зэргээс болж яг өнөөгийн ийм стресстэй цаг үед хүнээс гарч болох түр зуурын уур уцаар байх л гэж тэр багшийг өмөөрөх сэтгэл төрөх юм.Энэ б
ДААГАНД НЬ САЙН" ДАВТ",ШҮДЛЭНД НЬ "ШҮТ" гэдэг дүрмээр адууг сургадаг юм. Тэгвэл хүүхдийг цаг тухайд нь хатуухан сургаж авахгүй бол буруу хүмүүжсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг болно. Европ аргаар Монгол хүүхдийг хүмүүжүүлдэггүй юм Хүний эрх гэгчээр бүхнийг дураар нь тависанд байга юм.Манайхан үнэнийг гуйвуулсан байхаа.Арайч ийм хэт задгайрсан онол арга биш байх.
Өчигдөр ТВ-ээр яамны нэг хүн хүүхдийг зөв,гоё бичигтэн болгох гэж шахаж болохгүй гэж ярисан,Дээр нь ийм хүмүүс суудаг юм чинь Боловсрол яаж явах билээ дээ
Сенсаци болоод байгаа багшийг ажлаас халах шалтгаан байхгүй шүү,хүүхдэд гэмтэл учруулаагүй,шаардлага тавьсан нь буруу биш.Гэхдээ хүүхдэд гар хүрэх нь буруу.Зүгээр загнах,шахаж шаардах эрх багшид байх ёстой,эцэг эхчүүд үүнийг ойлгох хэрэгтэйш дээ. бага ангийн багш бол үнэхээр хүнд юм шүү дээ.
БАГШИЙГ ЗӨВ ҮНЭЛЭХ СИСТЕМД ШИЛЖЭЭГҮЙ ЦАГТ МОНГОЛ ЭНЭ ХЭВЭЭРЭЭ Л БАЙНА.. АРДЧИЛАЛ ХЭМЭЭХ 30-ААД ЖИЛИЙН ХУГАЦААНД УР ХИЙЦ МУУТАЙ ХЭДЭН TOWER БАРИГДСАНЫГ. ЭС ТООЦВОЛ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛ УХАРСАН...ОДОО Ч УХАРСААР Л.....
Дархлагдсан авлигач Орос 3 дугаар сургуулийн захирал Соронзон гэдэг баастай бурханыг зайлуулаач ээ. 30 жил захирал хийгээд тэнэг дээрээ зөнөг залгасан
Дэлхий хөгжиж байна. Зодуур үеэ өнгөрөөсөн. Одоо зодуураар хүүхэд хүмүүжүүлэхгүй. Арав хорь гучин жилийн өмнөх арга барил хэрэггүй. Дош дошны атман гэж байсан одоо устаж алга болжээ. Яг үүн шиг зодуур алга болох ёстой. Одооны хүүхэд өөр. Арван жилийн дараа ахиад өөр болно. Хүнтэй сууж хүүхэд гаргахгүй үе ч ирж магадгүй. Хөгжил хэтрээд мөхөл рүүгээ аажмаар дөхөж байна даа...
Төрийн өмчийн их,дээд, коллеж, мсүт-ийн багш нарын цөөнгүй нь дэндүү хоцрогдсон ердийн ,ШУ-ны мэдлэг тун дорой , дүн өгөхдөө хармын сэтгэлгүй байдгийг бараг хүн бүхэн мэдэх билээ Ийм багш хэрэгтэй юу?
Багш хүнийг ганц гар руу нь алгадсаны төлөө МУ-н гавъят багш доош орохгүй,тэр багшид өөрийн гсн чадамж бгааг Төр үнэлсэн бхад,тэр хүүхд-н гэр бүл-н хүмүүжил л, өөрсд-гээ түмэнд эвгүй бдалд оруулж буй хэлбэр шүү. Хүнээс үг соносож сурах хэрэгтэй,тэр багш нэг ч гсн хүүхд-г юм сургавал Улс оронд хэрэгтэй гсн чин хүсэлтэй хөдөлмөрлөж бгааг-н шинж! Харин сургуул цэцэрлэг удирдаад мөнгө завшуулж бгаа намынхаа болон корманыхаа хүмүүстэй тооцоогоо бодож чадахгүй бж БСШУЯ ёстой яамай.
Хүүхдэд гар хүрлээ гэж арваад жилийн өмнө яармагийн нэг сургуулийн багшийг сайд нь халж билээ. Үр дүнд нь багш хямарч харваад өөд болсон, хүүхдүүд улам танхайрсан шүү
Одоо муу сурах муухай бичих багшид хамаагүй болсон.Эцэст нь хүүхэд л хохирох бх даа.
Муу сурагчийг тэр чигт нь орхи.Биеэ зовоож хэрэггүй.Сургуулийн захиргаа яам тэр нь ойлгох биз.Зүгээр л цалингаа аваад явцгаа. Багш нар минь.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00