сонин mn
ВАШИНГТОН. /ВВС/. Өнгөрсөн онд “Ковид-19” цар тахал дэгдэж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн хэдий ч дэлхий дахинд 5 сая гаруй хүн саятны эгнээнд нэгдсэн байна гэж “Credit Suisse” компанийн судалгаанд дурджээ.
2020 онд дэлхийн хэмжээнд саятнуудын тоо 5.2 хувиар нэмэгдэж, 56.1 сая болсон байна. Ингэснээр дэлхий дээр байгаа нийт насанд хүрэгчдийн 1 гаруй хувь нь саятан болжээ. Хүмүүсийн хөрөнгө нэмэгдэж, саятан болоход нь хөрөнгийн зах зээл сэргэж, үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт нөлөөлсөн гэж судалгаанд дурдав.
Үүний зэрэгцээ дэлхий дээрх нийт баялгийн хэмжээ өнгөрсөн онд 7.4 хувиар өссөн байна. 21 дүгээр зууны эхэн үеэс хойш 10 000-100 000 ам.долларын хөрөнгө чинээтэй хүмүүсийн тоо 2000 онд 507 сая байсан бол 2020 онд 1.7 тэрбум болж өсжээ. Энэхүү өсөлтөд хурдтай хөгжиж буй орнууд, тэр дундаа БНХАУ-ын эдийн засгийн өсөлт болон хөгжиж буй орнууд дахь дундаж давхаргын тэлэлт нөлөөлсөн байна.
 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг