Багахангай дүүргийн 2-р хороо Нуурын гэр хороолол 5-10 тоотод 6*8 хэмжээтэй малын саравчны дээврийн хэсэгт гал гарч байна гэсэн дуудлага НОБГ-т иржээ.
Уг дуудлагыг 2021 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 03.18 цагт иргэн Ц өгсөн байна. Мөн иргэн М, 2-р хороо Улаанбаатар Төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний 2-р ангийн дээврийн хэсэгт гал гарч байна гэсэн дуудлагыг 07.37 цагт өгсөн байна.
Дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 80-р ангийн томилгоот ээлжийн алба хаагчид гарч гал түймрийг шуурхай ажиллаж унтраажээ. Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэл болон цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс гал гарсан гэж байцаагч нар урьдчилсан байдлаар дүгнэж байна. Иймд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэв.
Сэтгэгдэл0
Астрасенака тариулсан сая хүнээс 2 хүн нас барчихлаа гээд Дани, Швед улсууд астрасенакаагын вакцинаа бусад оронд бэлэглэнэ гээд германы зурагтаар ярьж бн. Вакцин элбэгсэж байгаа учир Германд астра сенакаагийн вакциныг тариулий гэсэн хүн болгонд тарьж байна. Нээрээ л ард түмнийхээ төлөө санаа тавьж байгаа юм бол элчингүүдээ сайн ажиллуулж тэр вакциныг авчирч иргэдээ дархлаажуулаачээ. 2, 3 сарын дараа вакцины хомсдол гэж байхгүй болно гэж германд зарлаж бн.
Золбин тэнэмэл юмнуудадаа анхаарал хандуулахгүй бол уул хадаар хэсэж явж гал алдах вий